Ridván Messages

Mongolian · Universal House of Justice

1. Хамгаас баяр цэнгэлт Ризваны улирал эхэлж буй энэхүү мөчид Бахауллагийн дагалдагчдыг бахдан шагших сэтгэлээр дүүрсэн бид бөмбөрцөг дэлхийн тив бүхэнд өсөлтийн эрчимтэй шинэ шинэ хөтөлбөрүүд олноор эхэлж, улмаар дэлхий дахинаа хэрэгжиж буй ийм хөтөлбөрийн тоо 1500-с даруй давж, Таван Жилийн Төлөвлөгөөний зорилтын биелэлтийг Төлөвлөгөө өндөрлөхөөс нэг жилийн өмнө баталгаажуулж чадлаа гэдгийг зарлахдаа туйлын таатай байна. Энэхүү гайхалтай амжилт, онцгой ялалтыг бидэнд хайрласанд Бурхан тэнгэртээ талархан тэргүүнээ мэхийн бид ёсолж байна. Үйл ажиллагааны талбарт хөдөлмөрлөсөн хэн бүхэн эдүгээ газар сайгүй цогцолсон өргөжүүлэлт, бэхжүүлэлтийн загварыг бэхжүүлэхэд зориулан бүтэн нэг жилийг Бурханаас заяасанд талархах сэтгэлээр дүүрч байгаа биз ээ. Улмаар энэ нь цаашид хороо хороогоор нэгдэн орох үйл явцыг урагшлуулах тодорхой зорилготойгоор гариг дэлхийг хамран явагдах цуврал төлөвлөгөөний тав дахь болох таван жилийн хугацаатай үргэлжлэх төлөвлөгөөний даалгаврыг биелүүлэх бэлтгэл болж өгөх юм.

2. Баяр наадмын энэхүү өдрүүдэд түр азнан бодлогошрохуйд бидний зүрх сэтгэлийг ийнхүү баяр талархал, бахархлаар чухам юу дүүргэж байгаа вэ гэвээс хэдийгээр гайхалтай ч зөвхөн та бүхний байгуулсан тоон амжилт гэхээс илүү энэхүү амжилтын голомт болох соёлын гүн гүнзгий төвшинд илэрч буй хэд хэдэн чиглэлийн хөгжил дэвшил юм. Эдгээрийн дотроос хамгийн тэргүүн хөгжил дэвшил бол бидний ажигласнаар анд нөхөд оюун санааны сэдэвт асуудлаар бусадтай ярилцан хөөрөлдөх, мөн Бахауллагийн тухай, бас Түүний Үүдэл нээлтийн тухай хүмүүстэй төвөггүй ярилцах чадвар нь өсөн нэмэгдсэн явдал юм. Анд нөхөд сургаалыг багшлах гэдэг бол өглөгч өгөөмөр амьдралын суурь шаардлага хэрэгцээ гэдгийг ухамсарлан ойлгосон нь харагдаж байна.

3. Бид сүүлийн үеийн захидлууддаа дэлхий даяар сургаалыг багшлах явдлын эрч хурдац тогтмол өсч байгааг гэрчлэн харахдаа баяр хөөр дүүрэн буйгаа илэрхийлж ирсэн билээ. Сүсэгтэн хувь хүн оюун санааны энэхүү үндсэн үүргээ биелүүлэх нь Бахайн амьдралын салшгүй онцлог шинж болж ирсэн, цаашид ч хэвээр байх болно. Эдүгээ өсөлтийн эрчимтэй 1500 хөтөлбөр байгуулагдсан явдал нь эгэл олон сүсэгтнүүд маань өөрсдийн гэр бүлийн гишүүд, дотно нөхдийнхөө цомхон хүрээнээсээ хальж, Хамгаас Энэрэлт Бурханы Мутарт хөтлөгдөхөд бэлхэн тухайн хот тосгоны аль ч хэсэгт амьдарч байгаа хамаагүй хүлээн авах чадвар бүхий хүмүүстэй учрахдаа юутай зоригтой, юутай зорилготой болсон болохыг тод харуулж байгаа нь үнэн. Урьд өмнө нь танихгүй хэмээгдэж байсан хүмүүстэй нэгдмэл нэг ойлголтонд хүрч нөхөрлөлийн холбоог байгуулахад чиглэгдсэн үе үе явагдах аянт ажилд бүр хамгийн даруу тооцоогоор аваад үзсэн ч анд нөхөд арав арван мянгаараа оролцож байна.

4. Шүтлэгийн үндсэн зарчмуудыг шууд, энгийн тодорхой маягаар танилцуулах хүчин чармайлт гаргахдаа сүсэтнүүд Рухи институтын 6 дугаар дэвтэрт дүрслэгдсэн байдаг жишээнээс асар их үр өгөөжийг хүртэж байна. Тус үлгэр танилцуулгын сууринд орших гол логикийг нь ойлгон үнэлж, улмаар түүнийг томъёо мэтээр ашиглах эрмэлзлээ даван дийлж чадваас хоёр хүний хоорондох харилцан яриа өрнөж чадах юм. Энэхүү яриа нь гүн гүнзгий ухаарлыг хайрлаж байгаагаараа, мөн нягт харилцаа холбоо үүсгэж байгаагаараа онцлог болох юм. Уг харилцан яриа нь анхны учралаасаа цааш нь хальж, улмаар найз нөхөрлөлийн жинхэнэ холбоо үүсэхийн хэрээр сургаалыг шуудаар багшлах ийм төрлийн хүчин чармайлт нь оюун санааны хувьсал өөрчлөлтийн урт удаан үйл явцад өдөөгч хүчин зүйл болж чадах юм. Шинэ андуудтайгаа учирсан энэхүү анхны уулзалт нь Бахайн нийгэмлэгт элсэн орох урилгад хөтлөх үү эсвэл тэднийг аль нэгэн үйл ажиллагаанд оролцохыг урихад хүргэх үү гэдэг нь гол зорилго биш юм. Үүнээс илүүтэй чухал нь нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулж буй нийгэмлэгт сэтгэл чөлөөтэй нэгдэж, хүн төрөлхтний төлөө үйлчлэхүйн зам мөрд хөл тавин ороход нь урин дуудсан найрсаг сэтгэлийг хүн бүр мэдрэх ёстой бөгөөд энэхүү явцад албан ёсны элсэлт эхэнд эсвэл явцын дунд ч байж болох юм.

5. Энэ хөгжил дэвшлийн ач холбогдлыг дутуу үнэлж болохгүй. Кластер бүрт үйл ажиллагааны цогц уялдаатай загвар нэгэнт бий болсон бол хамтран зүтгэгчид болон танилуудын сүлжээгээ улам өргөжүүлэх тал дээр анхаарлаа чиглүүлж, үүний нэгэн зэрэг эрч хүчээ хүн амын жижиг хэсгүүд дээр төвлөрүүлж тус хэсэг бүр нь эрчимтэй үйл ажиллагааны төв болох ёстой юм. Хот суурин газрын кластерт үйл ажиллагааны ийм төв нь бичил хорооны хил хязгаараар тодорхойлогдож болох бол харин голдуу хөдөөгийн хэв шинжтэй кластерын хувьд жижиг тосгон нь ийм зорилгыг биелүүлэх нийгмийн тохиромжтой орон зай болж чадна. Ийм орчинд үйлчилж байгаа анд нөхөд, үүн дотор тухайн орон нутгийн оршин суугчид ба гаднаас айлчилж буй багш нар, өөрсдийн хийж байгаа ажлыг нийгэмлэг бүтээн байгуулах үүднээс авч үзэх нь зүй билээ. Анхны уулзалт нь урьдчиллаж мэдэгдэхгүйгээр айл өрхүүдээр айлчилснаар явагдаж байсан ч тэд сургаалыг багшлах хүчин чармайлтандаа “хаалганаас хаалганд” хэмээсэн нэр шошго зүүж өгөх нь тухайн хүн амын дотор өөрсдийн оюун санааны, нийгмийн болон оюун ухааны хөгжлийн эзэн болж чадах чадавхийг дээшлүүлэхийг эрэлхийлж буй үйл явцыг дутуу үнэлсэн хэрэг болох юм. Энэхүү үйл явцыг өдөөн чиглүүлж буй үйл ажиллагаануудад, тухайлбал нутгийн ард иргэдийн дунд хамтын сүсэглэнгүй шинж чанарыг бэхжүүлсэн уулзалт цуглаанууд, бага балчир хүүхдүүдийн эмзэг зөөлөн зүрх сэтгэл, оюун ухааныг тэтгэн хөгжүүлсэн хичээлүүд, өсвөр насны залуусын бялхаж ядсан эрч хүчийг чиглүүлсэн бүлгүүд, янз бүрийн гарал үүсэлтэй хүмүүст адил тэгш суурин дээр хамтдаа хөгжиж, Бахауллагийн Сургаалыг хувийн болон хамтын амьдралдаа хэрэгжүүлэх арга замыг цугтаа судлан эрэлхийлэх боломжийг олгосон бүх хүмүүст нээлттэй сургалтын дугуйлангуудад шинээр танилцсан анд нөхдийг оролцуулах юм. Анхандаа эдгээр үйл ажиллагааны тогтвортой явцыг хэсэг хугацаанд гадны тусламжтайгаар хангаж болох юм. Гэхдээ цөм үйл ажиллагаануудыг цааш нь үржүүлэн нэмэгдүүлэх үүрэг хариуцлагыг тухайн хорооны юмуу тосгоны үндсэн уугуул иргэд болох хүний нөөцүүд, өөрсдийн хүрээлэн буй орчиндоо материаллаг болон оюун санааны амьдралын нөхцөл байдлыг сайжруулах хүсэл эрмэлзэл дүүрэн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд үүрч авч явах ёстой нь гарцаагүй юм. Ийнхүү Дэлхийн шинэ Эмх журамыг байгуулах Бахауллагийн зөн харааг хэрэгжүүлэхэд өөрсдийгөө зориулсан хүмүүсийн цөм бүлэг өргөжин тэлэхийн хэрээр хуримтлагдаж буй хүчин чадалтай дүйцэж нийгэмлэгийн амьдралын хэмнэл аажмаар бий болно.

6. Энэхүү хүчин чармайлтын хүрээнд хүлээн авах чадвар нь цөм үйл ажиллагаагаар өдөөгдөн өрнөсөн нийгэмлэгийг бүтээн босгох үйл явцад оролцох хүсэл эрмэлзлээр илрэх юм. Өсөлтийн эрчимтэй хөтөлбөр одоо хэрэгжиж байгаа кластер бүрт анд нөхдийн өмнө тавигдаж буй ирэх нэг жилийн даалгавар нь хүлээн авах чадвартай хүн амын нэг буюу түүнээс дээш хэсэгт Шүтлэгийн үндсэн сургаал зарчмыг тайлбарлах шууд арга барилыг ашиглан сургаалыг багшилж, нийгмийн тэдэнд учруулсан үхээнц нойрмог байдлаа таягдан хаяж өөрсдийн амьдарч буй нутаг хороо, тосгондоо хамтын хувьсал өөрчлөлтийн үйл явцыг эхлүүлэхийн тулд бие биентэйгээ мөр зэрэгцэн үйлчлэн зүтгэхийг мөрөөдөж буй хүмүүсийг хайж олоход оршино. Хэрэв анд нөхөд ийм бичил орчинд нийгэмлэгийг бүтээн босгох арга барил, арга замуудын талаар суралцах өөрсдийн хүчин чармайлтандаа уйгагүй тууштай байж чадах юм бол он удаан жилийн турш хүсэн мөрөөдөж ирсэн Шүтлэгийн үйл хэрэгт бүх нийтийн оролцоог хангах зорилго маань хэд хэдэн хэмжээсээр урагшилж барьцтай ахиц дэвшил гарна гэдэгт бид итгэл дүүрэн байна.

7. Энэ даалгаврыг биелүүлэхийн тулд сүсэгтнүүд хийгээд тэдэнд үйлчилж буй байгууллагууд нь институтын үйл явцыг бэхжүүлж тухай кластерын хил хязгаарын дотор сургалтын дугуйлангийн сургагчаар үйлчлэх чадвартай хүмүүсийн тоог дорвитойгоор нэмэгдүүлэх шаардлагатай юм. Учир нь ийм тодорхой зорилготойгоор бичил хороодод болон тосгодод нийгэмлэгийн цоглог амьдралыг хөгжүүлэх боломж бололцоо анд нөхдөд нээлттэй болсон явдал нь өнгөрсөн арван жилийн хугацаанд Бахайн соёлд гүнзгийрүүлэлтийн чиглэлээр гарсан амин чухал хөгжил дэвшилтэй холбоотой гэдгийг ойлгон хүлээн зөвшөөрөх ёстой юм.

8. Бид 1995 онд дэлхий дахинаа сургалтын институт байгуулахыг уриалан дуудсан тэр үед Бахайн нийгэмлэгт сүсэгтэн хувь хүмүүст Шүтлэгийн тухай мэдлэгээ гүнзгийрүүлэхэд нь туслах зорилгоор янз бүрийн хугацаатайгаар олон төрлийн сэдвийг хамарсан тохиолдлын чанартай хичээл, сургалтууд зохион байгуулагдах нь зонхилсон хэв маяг байсан билээ. Уг хэв маяг нь тухайн үед тооны хувьд цөөхөн, голдуу газарзүйн хувьд өргөн тархахыг эрмэлзсэн дөнгөж өсч буй Бахайн нийгэмлэгийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадаж байсан юм. Гэхдээ хороо хороогоор нэгдэн орох үйл явцыг мэдэгдэхүйцээр түргэсгэхийн тулд олон тооны хүмүүсийг үйл ажиллагааны талбарт уриалан оруулж чадах өөр арга барилыг олж хайх хэрэгтэй гэдгийг бид тэр үед бас тодорхой өгүүлсэн билээ. Үүнтэй уялдуулан, түргэссэн өргөжүүлэлт ба бэхжүүлэлттэй холбоотой үүрэг даалгавруудыг авч хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ойлголт, ур чадварыг эзэмшүүлж чадах сургалтууд явуулснаар улам улам олон тооны сүсэгтнүүдэд Бурханы Үйл хэрэгт үйлчлэхэд нь туслан дэмжихийг сургалтын институтуудаас бид хүссэн юм.

9. Шүтлэгийн сургаал бичмэлээс уншиж, Бахауллагийн аугаа их Үүдэл нээлтийн ач холбогдлыг хангалттай хэмжээнд ойлгохыг мэрийх нь Түүний дагалдагч бүрт ногдсон үүрэг мөн. Түүний Үүдэл нээлтийн далайд гүн умбаж, өөрийн нөөц чадавхи болоод хүсэл сонирхлынхоо дагуу түүнд нуугдах мэргэн ухааны сувдан сондороос хүртэх нь хүн бүхний үүрэг билээ. Үүнтэй холбоотойгоор сургаал бичмэлийн талаар мэдлэгтэй зарим сүсэгтнүүд тодорхой сэдвүүдээр ийнхүү өөрсдийн олж авсан ойлголтыг бусад анд нөхөдтэй хуваалцах боломжийг олгосон орон нутгийн гүнзгийрүүлэх хичээлүүд, өвөл зуны сургуулиуд, тусгайлан зохион байгуулсан уулзалтууд нь жам ёсоор Бахайн амьдралын онцлог шинжүүд болон урган гарсан юм. Өдөр тутам сургаал мөргөлөөс унших хэвшил нь Бахай хүний амьдралын салшгүй хэсэг болсон хэвээрээ байхын адил сургаалыг судлах ийм хэлбэрийн үйл ажиллагаа нь нийгэмлэгийн хамтын амьдралд байр сууриа хадгалсаар байх болно. Гэвч сургаалыг судлах явдал ба үйлчлэх үйлдэл нь хамтдаа уялдаж нэгэн зэрэг явагдах юм бол хувь хүний өсөлт болон нийгмийн хөгжил дэвшилд нөлөөлөх Бурханы Үүдэл нээлтийн үр нөлөөллийг ойлгох ойлголт нь асар ихээр нэмэгддэг болой. Чухамдаа үйлчлэхүйн талбарт мэдлэг шалгагдаж, практик ажиллагаанаас холбогдох асуултууд урган гарч, ойлголт ухаарлын шинэ төвшин нээгддэг. Сургалтын дугуйлан, сургагч, “Рухи” Институтын хөтөлбөрт материал гэсэн үндсэн гол элементийг багтаасан алсын зайны боловсролын тогтолцоо нь эдүгээ нэг улс орноос нөгөөд тархан байгуулагдаж байгаа агаад энэхүү тогтолцоонд дэлхий дахины Бахайн нийгэмлэг Бахайн сургаалыг бодит амьдралдаа хэрэгжүүлэх тодорхой зорилготойгоор сургаал бичмэлийг жижиг бүлгээр судлах боломжийг мянга мянган хүмүүст, үгүй ээ, бүр сая сая хүмүүст олгох чадавхийг эзэмшиж, улмаар Шүтлэгийн үйл хэргийг дараагийнх нь үе шат болох өргөн далайцтай тогтвортой өргөжүүлэлт бэхжүүлэлтэнд хүргэх чадвартай болсон байна.

10. Ийнхүү буй болсон боломж бололцоог үнэлэхийг хэн ч бүү алгуурлаасай. Идэвхгүй байдлыг өнөөгийн нийгэм дэх хүчнүүд тэтгэн өдөөж байдаг. Хэн нэгнээр өөрийгөө зугаацуулан хөгжөөлгөх гэсэн хүсэл эрмэлзлийг хар багаас нь хөхиүлдэг учраас өнгөцхөн төвшинд сэтгэлийн хөдлөл таашаалыг төрүүлэх чадвартайгаа харуулсан хэнд ч болов хөтлөгдөн түүнийг дагахад бэлэн олон үеийн хүмүүс өсөн бойжигдсон билээ. Тэр ч бүү хэл, боловсролын олон системд сурагч оюутанд зөвхөн мэдээллийг хүлээж авах зориулалттай сав мэтээр ханддаг. Харин Бахайн ертөнц нь, бүгд өөрсдийгөө үйлчлэхүйн нэг л зам мөрөөр алхаж байгаа хэмээн үзэхийн зэрэгцээ бие даан сэтгэн бодох, суралцах, үйлчлэн хөдөлмөрлөх тодорхой хэв маягийг төлөвшүүлсэн тийм соёлыг буй болгон хөгжүүлж чадсан бөгөөд энэхүү замналд бие биенээ дэмжин, хамтдаа хөгжин урагшилж, аль ч үед бие биеийнхээ мэдлэг ойлголтыг хүндэтгэж, улмаар сүсэгтнүүдийг “гүнзгийрсэн” ба “мэдлэг туршлагагүй” гэх мэтээр ангилан хуваах хандлагаас зайлсхийж байгаа нь асар том ач холбогдолтой ололт амжилт юм. Чухам үүнд л дарагдашгүй хөдөлгөөний динамик мөн чанар оршиж байна.

11. Ийм динамик эрч хүчийг буй болгох нутгийн хүн амын нөөц боломжийг нээхийн тулд сургалтын дугуйлангийн төвшинд хөхиүлэн дэмжиж буй боловсролын үйл явцын чанар ирэх жилийн туршид онцгой ихээр өсөх шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор сургагчаар үйлчилж буй анд нөхдийн нуруун дээр томоохон хариуцлага ирэх болно.. Тэдний өмнө тавигдаж байгаа даалгавар бол институтын сургалтанд тодорхойлсон байдаг зохих орчныг буй болгох, тухайлбал өөрсдийн суралцах үйл явцын идэвхтэй эзэд хэмээн өөрсдийгөө тооцож, хувь хүний болоод хамтын хувьсал өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд эрдэм мэдлэгээ ашиглах байнгын хүчин чармайлтанд гол үүрэг гүйцэтгэгчид гэж өөрсдийгөө үзэх хүмүүсийн оюун санааны чадваржуулалтыг дэмжиж чадах тийм орчныг бүрдүүлэх явдал юм. Ингэж үл чадваас тухайн кластерт хичнээн олон сургалтын дугуйлан байгуулагдсан ч, өөрчлөлтийг хөдөлгөн түлхэж чадах тэр хүч үүсэн буй болж чадахгүй юм.

12. Хэрэв сургагчийн ажил нь төгс төгөлдрийн улам өндөр зэрэгт хүрэх ёстой бол тухайн бүс нутаг ба улс оронд хүний нөөцийг хөгжүүлэх үндсэн үүрэг хариуцлага нь сургалтын институт дээр тохогдож байдаг гэдгийг санаж байх хэрэгтэй юм. Суралцаж буй хүмүүсийн тоог нэмэгдүүлэхийг хичээхийн хажуугаар институт нь бүтэц бүрэлдэхүүнээрээ, үүнд захирлуудын зөвлөлөөс авхуулаад бүх төвшний зохицуулагч нар хийгээд анхан шатанд үйлчилж буй сургагчид хүртэл, систем нь бүхэлдээ үр дүнтэй ажиллах явдалд адил жигд ач холбогдол өгөх ёстой юм. Учир нь, эцсийн дүнд тоон хувьд тогтвортой өсөлт нь чанарын хөгжлөөс шалтгаалдаг билээ. Кластерын төвшинд сургагчаар үйлчилж буй хүмүүсийг дагалдан халамжлах хүчин зүтгэл гаргахдаа зохицуулагч хүнд практик туршлага ч байх хэрэгтэй, эрч хүч динамизм ч байх хэрэгтэй. Тэрээр сургагч нарт зориулан өөрсдийн гүйцэтгэж буй үйлчилгээнийхээ талаар эргэцүүлэхэд нь туслах цугларалтыг үе үе зохион байгуулна. Түүнчлэн мөнхөд л сургалт явуулаад байх хэвшлийг төлөвшүүлэхгүй байгаа нөхцөлд, институтын материалаас түүвэрлэн авсан хэсгүүдийг сургагч нартай хамтран давтан судлах арга хэмжээнүүдийг хааяа нэг явуулах нь ашиг тустай байж болох юм. Тухайн үйлчилгээний талбарт хөл тавин орж, институтын шат дараалсан материалуудыг судалж дадлага ажлыг нь хийхэд бусад хүмүүст туслах явцад сургагчийн чадвар чадавхи нь улам улам дээшлэн хөгжинө. Янз бүрийн насны эрэтэйчүүд эмэгтэйчүүд шаталсан сургалтын дараалал дахь сургалт бүрийг сургагч нарын тусламжтайгаар дүүргэхийн хэрээр өөрсдийн давуу хүч чадал ба хүсэл сонирхлын дагуу сонгож авсан үйлчилгээгээ хийхэд нь бусад анд нөхөд тэднийг дагалдан халамжлахад бэлэн байх ёстой, үүнд ялангуяа хүүхдийн хичээл, өсвөр насны бүлэг, сургалтын дугуйлангийн үйл ажиллагааг, өөрөөр хэлбэл тухайн систем нь зогсолтгүй өргөжин өсөхөд эгзэгтэй үүрэг гүйцэтгэдэг үйл ажиллагаануудыг хариуцан ажиллаж буй зохицуулагч нар тэднийг дагалдан халамжлахад бэлэн байх шаардлагатай юм. Институтын систем нь бүхэлдээ амьд эрч хүчээр булгилан цохилох явдлыг хангах нь улс орон бүрт дараагийн арван хоёр сарын туршид өрнөн явагдах эрчимтэй суралцах үйл явцын зорилго болох ёстой билээ.

13. Хүүхэд багачуудын оюун санааны боловсролын талаар санаа сэтгэл тавих явдал нь урт удаан хугацааны турш Бахайн нийгэмлэгийн соёлын нэгэн шинж болж ирсэн бөгөөд ийнхүү санаа сэтгэл тавьсаны үр дүнд хоёр янзын бодит туршлага бүрдэж зэрэгцэн оршиж иржээ. Нэг нь Ираны Бахайчуудын ололт амжилтыг илэрхийлсэн туршлага бөгөөд ерөнхийдөө өсч буй шинэ ирээдүй үедээ Шүтлэгийн түүх ба сургаал зарчмуудын тухай үндсэн мэдлэгийг олгох зорилгоор Бахайн айлуудын хүүхдүүдэд зориулсан системтэй хичээлийг нас насны ангиллаар жил дараалан явуулах чадвар бүрдсэнээр онцлог юм. Дэлхийн ихэнх хэсэгт ийм системтэй хичээлээс ач тусыг нь хүртсэн хүүхдүүдийн тоо харьцангуй цөөхөн байгаа билээ. Харин нөгөө бодит байдал нь өргөн далайцтайгаар нийгэмлэгийн өсөлт өргөжилт явагдаж буй хот хөдөөгийн нутгуудад урган гарсан бөгөөд олон түмэнд илүү нээлттэй хүртээмжтэйгээр хүүхдийн хичээл явагддагаар онцлог юм. Гэсэн ч хэдийгээр янз бүрийн айл өрхүүдийн хүүхэд багачууд Бахайн хичээлд оролцох хүсэл ихтэй, мөн тэднийг уриалгахнаар угтан авахад бэлэн байгаа боловч янз бүрийн хүчин зүйлсээс шалтгаалан тухайн хичээлүүд жилээс жилд дараалан зохих хэмжээнд тогтмол явагдаж чадахгүй байгаа юм. Ийнхүү түүхэн үйл явцын үрээр үүссэн энэхүү хоёрдмол байдал нь институтын сургалтаар бэлтгэгдсэн анд нөхөд хаа сайгүй хүүхэд бүрт нээлттэй хичээлийг системтэйгээр явуулахыг эрмэлзэхийн хэрээр арилж байгааг харахад бидэнд таатай байна.

14. Ийм ирээдүйтэй эхлэлийг цаашид улам урагшлуулан хөгжүүлэх хэрэгтэй байна. Өсөлтийн эрчимтэй хөтөлбөр хэрэгжиж буй кластер бүрт янз бүрийн анги давхаргын айл өрхүүдийн хүүхэд багачуудад улам олноор нь оюун санааны боловсрол олгох явдлыг цаашид системчлэхэд хүчин чармайлт гаргах хэрэгтэй юм. Энэ нь тухайн бичил хороо болон тосгонд нийгэмлэгийг бүтээн байгуулах үйл явцын эрч хурдцыг нэмэх нэгэн чухал шаардлага билээ. Энэ бол нэлээд нөөц хүч шаардсан даалгавар юм, эцэг эхчүүдийн ч, институциудын ч тэвчээр болон дэмжлэгийг шаардсан даалгавар юм. Хүүхдийн хичээлийн багш нарыг бэлтгэх янз бүрийн төвшний сургалтын материалаа дуусгах, түүнчлэн 5-6 наснаас авхуулан 10-11 нас хүртэл хүүхэд багачуудад ашиглах холбогдох хичээлийн хөтөлбөрийн агуулгыг боловсруулан дуусгаж, улмаар нэг талаас одоо байгаа хүүхдийн хичээлийн материал нөгөө талаас “Итгэл бишрэлийн сүнс”, мөн удахгүй гарах “Ариун Сүнсний хүч” хэмээх өсвөр үеийнхэнд зориулсан хөтөлбөрийн Бахайн агуулгатай бүрэлдэхүүн хэсэг болсон материалуудын хооронд байгаа хоосон зайг нөхөх хүсэлтийг “Рухи” Институтад гаргасан юм. Ийнхүү нэмэлт сургалт, хичээлийн материалууд бэлэн болохын хэрээр улс орон бүрт ангиас ангид дараалан суралцах хүүхдүүдэд оун санааны боловсрол олгох хөтөлбөрийн үндсэн цөм хэсгийг бүрдүүлж, түүнийг тойруулан нэмэлт элементүүдийг зохион байгуулах багш нар болон зохицуулагч нарыг сурган бэлтгэх боломжтой болох юм. Тэр хүртэл институтууд багш нарт одоо байгаа материалууд дотроос янз бүрийн насны хүүхдийн хичээлд хэрэг болох тохиромжтой материалаар хангаж өгөхийн төлөө чадах бүхнээ хийх ёстой.

15. Таван Жилийн Төлөвлөгөөний зорилтыг хугацаанаас нь эрт биелүүлэхийн тулд гаргасан хүчин чармайлтанд амин чухал түлхэц үзүүлсэн Олон Улсын Сургалтын Төв нь бидний талархлыг хүртсэн билээ. Дэлхий дахиныг хамарсан энэхүү хөдөлгөөнд эрч хүч оруулж, тив бүрт явагдаж буй үйл явцыг туйлын няхуураар хянан дүгнэж, Тивийн Зөвлөхүүдтэй нягт дотно ажиллаж байгаа байдлыг нь харахад Засаг захиргааны Журамд агуулагдсан агуу их хүч чадлыг мэдрүүлнэ. Сургалтын Төв нь эдүгээ кластерын төвшин дэх ажиллагааны үр дүнтэй байдлыг хангахтай холбоотой асуудлуудад мөн адил эрч хүч анхаарлаа чиглүүлэхдээ хүүхдийн Бахайн хичээлийн хэрэгжилтэнд онцгой анхаарал хандуулах нь эргэлзээгүй юм. Ирэх жилд нийгмийн янз бүрийн нөхцөл байдлыг илэрхийлсэн тодорхой сонгож авсан цөөн хэдэн кластерт хуримтлуулж буй туршлагад дүн шинжилгээ хийснээр хотын бичил хороодод болон хөдөөгийн тосгодод бүх насны хүүхэд багачуудад зориулан тогтмол явагдах хичээлүүдийг байгуулах боломжийг бүрдүүлэхэд шийдэх шаардлагатай практик асуудлуудыг тодорхой болгоно гэдэгт итгэл дүүрэн байна.

16. Өсвөр насны залуучуудыг оюун санаагаар чадваржуулах хөтөлбөрийн түргэн тархалт нь Бахайн нийгэмлэгийн соёлд гарсан бас нэгэн хөгжил дэвшлийн илэрхийлэл мөн. Дэлхий дээр өсвөр насныхныг тун хүндрэлтэй, бие махбодын ба сэтгэл санааны өөрчлөлтөнд автан хөлөө алдсан, хувиа хичээсэн, аливаад сэтгэлгүй хэмээн төсөөлөх хандлага түгээмэл байдаг бол Бахайн нийгэмлэг өөрийн ашиглаж буй хэл яриа болон арга барилдаа үүнээс эсрэг чиглэлд шийдэмгийгээр урагшилж байгаа билээ. Өсвөр үеийн залуучууд нь бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, шударга ёсыг мэдрэх соргог мэдрэмжтэй, орчлон ертөнцийн учир начрыг танин мэдэх эрмэлзэлтэй, мөн сайн сайхан дэлхий ертөнцийг бүтээн байгуулахад өөрсдийн хувь нэмрийг оруулах тэмүүлэлтэй гэсэн үзэл баримтлалтай байдаг билээ. Гариг дэлхийн өнцөг булан бүрт уг хөтөлбөрт оролцож буй өсвөр насны залуучууд өөрсдийн бодол санаагаа илэрхийлэн дуу хоолойгоо өргөсөн олон олон түүх нь ийм үзэл баримтлалын үнэн зөв болохыг илтгэн харуулж байна. Хөтөлбөр нь ертөнцийн бодит байдлыг судлахад тэдний өргөжин тэлж буй ухамсрыг өдөөн тэтгэж, нийгэмд үйлчилж буй бүтээлч болон сүйтгэн хөнөөгч хүчнүүдэд дүн шинжилгээ хийж, тэдгээр нь өөрсдийнх нь бодол санаа ба үйлдэлд хэрхэн нөлөөлдгийг ухааран ойлгоход нь тусалж, тэдний оюун санааны мэдрэхүйг хурцатгаж, өөрсдийгөө үгээр илэрхийлэх чадварыг нь хөгжүүлж, насан туршийнх нь амьдралд тэднийг чиглүүлэх ёс суртахууны бүтцийг нь бүрэлдүүлэн бэхжүүлж чадаж байгаа гэсэн шинж тэмдэг хангалттай байна. Оюун ухаан, оюун санааны болон бие махбодын хүч чадал нь бялхан түргэн хөгжиж буй энэ насандаа эрхэм нандин хүмүүнлэг мөн чанарыг нь дээрэмдэн булаахаар завдаж буй хүчнүүдийг сөрөн зогсох, мөн нийтийн сайн сайхны төлөө ажиллах зэмсгийг тэдэнд хангаж өгч байгаа юм.

17. Хөтөлбөрийн гол бүрэлдэхүүн хэсэгт аливаа сэдвийг авч үзэхдээ шашныг сурган номлох арга хэлбэрээр биш харин түүнийг Бахайн үзэл баримтлалын өнцгөөс авч судалдаг нь уг хөтөлбөрийг янз бүрийн орчин, нөхцөл байдалд байгаа өсвөр насныханд хүртээлтэй болгох арга замыг нээж өгсөн юм. Тиймээс олон тохиолдолд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа анд нөхөд нийгмийг хөгжүүлэх үйл ажиллагааны талбарт итгэлтэйгээр алхан орж, улмаар өргөн хүрээний асуултууд, боломж бололцоотой тулгардаг бөгөөд тэдгээрийг дэлхий дахиныг хамарсан суралцах үйл явцад Ариун Газар дахь Нийгэм эдийн засгийн хөгжлийн Алба зохицуулан уялдуулж, хянан ажиглаж байна. Эдүгээ нэгэнт хуримтлагдаж буй мэдлэг туршлагын санд түшиглэн дэлхий даяар тархсан хэд хэдэн кластер тус бүр нь мянга гаруй өсвөр үеийнхнийг хөтөлбөрт хамруулах чадварт хүрчээ. Энэ чиглэлд бас урагшлан хөгжихөд нь бусад кластерт туслахын тулд арав арван кластерын зохицуулагч нарыг сургалтанд хамруулахад ашиглаж болох суралцахуйн талбаруудын сүлжээг хэсэг сүсэгтнүүдийн тусламжтайгаар тус Албанаас бүх тивд байгуулж байна. Эдгээр нөөц хүмүүс нь сургалтыг дүүргэсний дараа өөрсдийн кластертаа эргэж очсоны дараа ч зохицуулагч нарыг үргэлжлүүлэн дэмжих агаад өсвөр насны залуучуудын хөтөлбөрийг бат үндэс суурьтайгаар хөгжүүлэх оюун санааны эрч хүчтэй орчныг буй болгоход нь тэдэнд тусалдаг байна.

18. Хэдийгээр үйл ажиллагааны загвар тодорхой болсон ч энэ салбарт цаашид мэдлэг улам хуримтлагдах нь дамжиггүй юм. Гагцхүү Бахайн нийгэмлэгийн чадавхи л уг хөтөлбөрийг уриалгахнаар хүлээн авч буй сургуулиуд, иргэний бүлэг байгууллагуудын эрэлт хэрэгцээг хангахад хязгаарлалт учруулж байна. Өнөөдөр өсөлтийн эрчимтэй хөтөлбөрийн анхаарлын төвд байгаа кластерууд нь өсвөр насны цөөн хэдхэн бүлэгтэйгээс авхуулан нэлээд олон бүлэгтэй болсон учраас туршлага түгээх суралцахуйн талбарын байнгын дэмжлэгийг авч болох бүтэн цагаар үйлчлэх зохицуулагч шаардагдах төвшинд хүрэх хүртэл нөхцөл байдлын хувьд харилцан адилгүй байна. Ямар төвшинд хүрснээс үл хамааран бүх кластерт энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадавхийг нэмэгдүүлэхийн тулд тус бүр нь бүтэн цагаар үйлчлэх зохицуулагч бүхий хорь орчим кластерыг хамарч чадах суралцахуйн 32 талбарыг энэ Төлөвлөгөөний төгсгөл гэхэд байгуулан ажиллуулахыг уриалж байна. Харин бусад кластерт ирэх жилийн хугацаанд хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадавхийг буй болгож, бүлгийн тоог системтэйгээр нэмэгдүүлэхэд гол анхаарлыг хандуулах шаардлагатай юм.

*

19. Одоог хүртэл бидний дурьдсан хөгжил дэвшлүүд, үүнд: Шүтлэгийг шууд замаар багшлах ба янз бүрийн ажил мэргэжил, анги давхаргын хүмүүстэй оюун санааны ач холбогдолтой сэдвүүдээр утга учиртай харилцан яриа өрнүүлэх чадавхи өссөн явдал, үйл ажиллагаатай хослуулан уялдуулсан байдлаар сургаалыг судлах арга барил дэлгэрэн хөгжсөн явдал, хотын бичил хороо болон тосгодод хүүхэд багачуудад оюун санааны боловсрол олгох хичээлийг тогтмол явуулахад шинээр эрч хүч анхаарлаа дайчлахаар болсон явдал, өсвөр насны залуучуудад ёс суртахууны хос зорилгыг төлөвшүүлж, тэдний нуугдмал нөөц чадавхийг нээн хөгжүүлж нийгмийн хувьсал өөрчлөлтөнд хувь нэмрээ оруулахад чадваржуулахад чиглэгдсэн хөтөлбөрийн үр нөлөөлөл тархаж байгаа явдал нь бүгд соёлын төвшинд гарсан өргөн далайцтай, урт удаан үр дагаврыг дагуулсан бас нэгэн хөгжил дэвшлийн нөлөөнд эрчимжсэн юм. Хамтын ухамсарт энэхүү хувьсал хөгжил явагдсан нь анд нөхдийн дунд хоорондын ярианд “дагалдан халамжлах” гэсэн үг улам ойр ойрхон хэрэглэгдэж, Бахайн нийгэмлэгийн үгсийн нэгдмэл санд багтан орохдоо шинэ утга санаа агуулах болсноос тод томруун харагдаж байна. Энэ нь суралцахуй нь үйл ажиллагааны горим болсон соёл дорвитойгоор бэхжсэний дохио юм. Энэхүү суралцах горим нь Асран тэтгэгчийн өгүүлснээр Шүтлэгийн үндсэн үүрэг зорилго болох тэнгэрлэг соёл иргэншлийг бүтээн байгуулахад Бахауллагийн сургаалыг хэрэгжүүлэх хамтын хүчин зүтгэлд улам улам олон тооны хүмүүсийн ухамсартай оролцоог хөхиүлэн дэмжиж байгаа билээ. Ийм арга барил нь хүний эрч хүчийг түрэмгийлэл, шунал, гэмшүүлэл эсвэл манипуляцийн аргаар эзэмдэхийг голдуу эрмэлзсэн нийгмийн хуучин эмх журмын оюун санааны хувьд дампуурсан, үхширмэл арга замуудаас эрс ялгарч байгаа юм.

20. Анд нөхдийн дунд соёлын энэхүү хөгжил дэвшил нь тэдний хоорондын харилцаа холбооны чанараар илрэлээ олж байна. Суралцахуй нь үйл ажиллагааны горим болох нь бүгд даруу төлөв байдлыг эзэмшихийг шаардана. Ийм нөхцөлд хүн өөрийн “би”-г умартан, гагцхүү Бурхан л дэлэнчийг бүргэд, дуслыг хязгааргүй далай болгон хувиргах чадалтай гэдгийг санаж бүхий л итгэл найдвараа Бурханд даатган, Түүний бүхнийг тэтгэгч хүчин, Түүний харьшгүй тусламж дэмжлэгт итгэн найдна. Ийм байдалд анд нөхөд хамтдаа цуцалтгүй хөдөлмөрлөж, өөрсдийн ололт амжилтандаа бус харин бусдын өсөлт хөгжил ба үйлчилгээнд цэнгэн баярлана. Бурханы Үйл хэрэгт үйлчлэхүйн өндөрлөг өөд тэмүүлж, Түүний мэдлэгийн тэнгэрт дүүлэхэд бие биендээ туслахад тэдний бодол санаа бүхий л цагт төвлөрнө. Чухамдаа ийм байдлыг л бид гариг дэлхий даяар хөгшин залуу ялгалгүй, туршлагатай ба шинээр элссэн хамаагүй мөр зэрэгцэн үйлчлэн зүтгэж буй анд нөхдийн хөхиүлэн дэлгэрүүлж буй үйл ажиллагааны одоогийн хэв загварт олж харж байгаа билээ.

21. Ийнхүү нийгэмлэгийн соёлд гарсан хөгжил нь зөвхөн хувь хүмүүсийн хоорондын харилцаанд нөлөөлөөд зогсохгүй Шүтлэгийн засаг захиргааны ажил хэргийг явуулах арга хэлбэрт ч өөрчлөлт авчирч буй нь илт байна. Суралцахуй нь Бахайн нийгэмлэгийн үйл ажиллагааны онцлог хэв горим болохын хэрээр өргөжүүлэлт болон бэхжүүлэлттэй холбоотой зарим шийдвэрийг гаргах явдлыг сүсэгтэн олонд ногдуулснаар төлөвлөлт ба төлөвлөгөөний хэрэгжилт нь газар дээрх нөхцөл байдалтай илүү уялдах болсон байна. Тухайлбал, эргэцүүлэх уулзалтаар кластерын төвшинд үйл ажиллагаанд оролцож буй тэдгээр анд нөхдөд үе үе уулзалдан институцийн өгсөн удирдамж, хуримтлуулсан туршлага дээр тулгуурлан тухайн нөхцөл байдлаа дүгнэн зөвшилцөлд хүрч, цаашид хэрэгжүүлэх нэн тэргүүний алхмуудаа тодорхойлох боломжийг олгосон орон зайг бүрдүүлсэн байна. Ийм адил орон зайг сургалтын институт нь тухайн кластерт мөн сургагч, хүүхдийн хичээлийн багш, өсвөр насныхны бүлгийн удирдагчаар үйлчилж байгаа хүмүүст үе үе тогтмол уулзаж туршлагаа хуваалцахад нь зориулан нээжээ. Сургалтын институтын агентлагууд, Нутгийн сургаалыг багшлах Хороо нь Туслах Зөвлөлийн Гишүүдийн хамтаар анхан шатан дахь явагдах энэхүү зөвлөлдөх үйл явцтай нягт холбоотой байх агаад тэдний хооронд явагдах харилцан яриа нь өсөлттэй холбоотой шийдвэрүүд гарах, гэхдээ энэ удаад илүү албан чанарын шийдвэрүүд гарах бас нэгэн орон зай болж өгдөг байна. Хэрэгцээ шаардлагаас үүсэн бий болсон кластерын төвшний энэхүү системийн ажиллагаа нь Бахайн засаг захиргааны нэгэн чухал шинжийг илэрхийлэн харуулж байна. Амьд организм гэсэн утгаараа Бахайн засаг захиргаа нь Даян Дэлхийн Шударга Ёсны Ордоны удирдамжийн дор хувьсан хөгжихдөө бүтэц ба үйл явцууд, холбоо харилцаа ба үйл ажиллагааны хувьд улам улам өндөр зэргийн нарийн цогцолбор хэлбэрт дасан зохицох чадавхийг өөртөө кодчлон агуулсан байдаг болой.

22. Орон нутаг ба бүсийн хэмжээнээс авхуулан үндэсний болон тивийн хүртэлх Шүтлэгийн бүхий л төвшний институциуд нь ийм өсөн нэмэгдэж буй нарийн цогцолбор ажиллагааг улам улам чадварлагаар удирдах чадвартай болж байгаа нь тэдний тогтвортой өсөлт хэрсүүжилтийн шинж тэмдэг төдийгүй ийм өсөлтөнд хүрэхийн шаардлага юм. Засаг захиргааны бүтэц бүрэлдэхүүн хэсгүүдийн хооронд явагдах харилцаа холбоо ийнхүү хувьсан хөгжсөнөөр Бурханы Үгийг түгээн тархаах, сүсэгтэн олны эрч хүчийг дайчлах, оюун санааны гэгээрлийг хөхиүлсэн орчныг буй болгох үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхдээ шинэ шатанд хүрэх босгонд Орон Нутгийн Оюун Санааны Чуулгыг ойртуулж байна. Урьд нь бид хэдэнтээ Оюун Санааны Чуулгын хэрсүү сайн ажиллагааг дан ганц хэр тогтмол хуралддаг, хэр чадвартай ажилладгаар нь үнэлэн хэмжиж болохгүй гэдгийг тайлбарлаж байсан билээ. Харин түүний хүч чадлыг үйлчилж буй нийгэмлэгийнх, тухайлбал албан ёсоор элссэн ба элсээгүй хүмүүсийн бүтээлч хувь нэмрийг уриалгахнаар хүлээж авдаг, хүрээгээ байнга тэлж буй нийгэмлэгийнх нь оюун санааны болон нийгмийн амьдралын эрч хүчээр ихэнхдээ хэмжих ёстой юм. Өнөөгийн хэрэглэж буй арга барил, аргачлал, хэрэгсэл зэмсгүүд нь орон нутагтаа Таван Жилийн Төлөвлөгөөний шаардлага хэрэгцээг хангахын тулд өөрсдийн үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь дөнгөж байгуулагдсан ч хамаагүй Орон Нутгийн Оюун Санааны Чуулгуудад арга замууд нээж өгч байгааг харахад таатай байна. Чухамдаа Төлөвлөгөөний хэрэгжилтэнд Чуулга зохих үүргээ гүйцэтгэх явдал нь олон тооны хүмүүсийг угтан хүлээн авах гэсэн аливаа оролдлогод нэн чухал болох агаад нөгөөтэйгүүр тооны ийм өргөн далайцтай өсөлтөнд хүрснээр Чуулгын нөөц боломж чадавхи бүрэн дүүрэн хөгжих нөхцөл сая бүрэлдэх билээ.

23. Ирэх жилүүдэд Орон Нутгийн Оюун Санааны Чуулгуудын хөгжилд ахиц дэвшил гарахыг бид гэрчлэн харах нь бүрэн боломжтой байгаа нь Үндэсний Оюун Санааны Чуулгуудын хүч чадал өсч байгаатай холбоотой юм. Үндэсний Чуулгууд стратегийн хувьд сэтгэж, ажиллах чадвараар мэдэгдэм өссөн, ялангуяа анхан шатанд явагдаж байгаа нийгэмлэгийг бүтээн босгох үйл явцад улам илүү мэдрэмжтэйгээр, илүү үр дүнтэйгээр дүн шинжилгээ хийж, шаардлагатай үед тусламж дэмжлэг, нөөц, урам дэм, хайр дүүрэн удирдамжаар хангаж сурахын хэрээр энэ чадвар нь өсч байна. Нөхцөл байдал шаардаж буй зарим оронд эдгээр Чуулгууд өөрсдийн үүрэг хариуцлагынхаа нилээдийг Бүсийн Зөвлөлүүдэд шилжүүлсэн ба ингэснээр захиргааны тодорхой ажил үүргийн төвлөрлийг сааруулж, хариуцсан нутгийн хил хязгаарын хүрээнд институцийн чадавхийг хөгжүүлж, илүү боловсронгуй цогц хамтын үйл ажиллагааг бий болгож байгаа юм. Өнөөгийн Төлөвлөгөөний зорилтыг биелүүлэхэд шаардагдсан тэрхүү эцсийн давшилтыг хийхэд Үндэсний Чуулгууд өөрсдийгөө бүрэн дайчилсан нь чухал үүрэгтэй байсан гэхэд хэтрүүлэг болохгүй бөгөөд энэ чиглэлд эгзэгтэй, гялсхийн өнгөрөх үлдсэн хэдэн сард цаашид улам ахиц дэвшил гарна гэдэгт итгэн найдаж байна. Чуулгууд Зөвлөхүүдтэй хамтран зөвлөлдөж дараагийн таван жилийн үйл хөдөлгөөнд ороход нийгэмлэгүүдээ бэлтгэхийн тулд дээд зэргийн хүчин чармайлтаа гаргана гэдэгт итгэн найдаж байна.

24. Зөвлөхүүдийн институцийн хувьсал хөгжил нь өнгөрсөн арван жилд Бахайн Засаг захиргааны Журамд гарсан хамгийн том ололт амжилтын нэг болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Олон Улсын Сургалтын Төв нь Кармел уулан дах байнгын суудалдаа заларсантай холбогдуулан 2001 оны 1 дүгээр сард болсон чуулга уулзалтанд Зөвлөхүүд болон Туслах Зөвлөлийн Гишүүд цугларахад тус институци нь аль хэдийн өөрийн хөгжлийн явцдаа томоохон үсрэлт хийчихсэн байсан билээ. Тэрхүү үйл явдлаас үүсэн буй болсон хүч энерги нь тус институцийг цаашид үсрэнгүйгээр хөгжихөд түлхэц үзүүлсэн нь эргэлзээгүй юм. Төлөвлөгөөний урагшлах явцад Зөвлөхүүд болон тэдний туслахуудын үзүүлсэн нөлөөний цар хэмжээ нь тэд сургаалыг багшлах талбарын тэргүүн эгнээнд байх ёстой жам ёсны байр сууриа эзэлснийг харуулж байна. Засаг захиргааны Журамын институциуд маань ирэх жил тус бүр нь өөрсдийн хувьсан өөрчлөгдөж буй ажил үүрэг, үүрэг хариуцлагынхаа хүрээнд нийгэмлэгийн амьдралын онцгой товруун шинж чанар болсон суралцах горимыг хүчитгэж, ялангуяа эрчимтэй өсөлтийн хөтөлбөр явагдаж байгаа кластеруудад үүнийг нэн яаралтай бэхжүүлэхийн төлөө чармайн эрмэлзэхийн хэрээр эдгээр институциуд хоорондоо хамтын ажиллагаагаараа улам улам нэгдэн нягтрана гэдэгт бид итгэж байна.

*

25. Бахауллагийн Үүдэл нээлт нь өргөн уудам билээ. Энэ нь зөвхөн хувь хүмүүсийн төвшинд төдийгүй түүнчлэн нийгмийн бүтцэд гүн гүнзгий өөрчлөлт хийхийг уриалсан билээ. “Үүдэл нээлт бүрийн зорилго нь хүн төрөлхтний бүхий л шинж төрхөнд хувьсал өөрчлөлт хийх, гадаад болон дотоод талаараа илрэх, дотоод амьдрал хийгээд гадаад нөхцөл байдалд нөлөөлөх хувьсал өөрчлөлт хийхэд оршдоггүй гэж үү?” хэмээн Тэрээр Өөрөө тунхаглажээ. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт урагшлан явагдаж буй үйл ажиллагаа нь Бахауллагийн сургаалд шингээстэй тэрхүү цог жавхлант соёл иргэншлийн цөмийг буй болгохын төлөө гаргаж буй Бахайн тасралтгүй хүчин чармайлтын хамгийн сүүлийн үеийн үе шатыг төлөөлж байна. Энэ бол биеллээ олж үр жимсээ өгтөл хүн төрөлхтнөөс зуу зуун жилийн хүчин зүтгэл шаардах, нарийн цогцолбор шинж чанараараа мөн цар хэмжээгээрээ хязгааргүй бүтээн байгуулах үйл явц ажгуу. Үүнд дөт зам гэж үгүй, томьёо ч үгүй. Гагцхүү Бахауллагийн Үүдэл нээлтээс ойлголт ухаарал шавхаж, хүн төрөлхтний хуримтлагдаж буй мэдлэгийн сангаас хутгаж, Түүний сургаалыг хүмүүний амьдралд ухаалгаар хэрэгжүүлж, урган гарч буй асуултуудын талаар зөвлөлдөхийн төлөө эрмэлзэн чармайхын хэрээр сая шаардлагатай эрдэм мэдлэг, сургамж бий болж, чадавхи хөгжинө.

26. Энэхүү чадавхи хөгжүүлэх урт хугацааны үйл явцад Бахайн нийгэмлэг нь сургаал багшлах талбарт гарсан туршлагыг системчлэх, тодорхой үйл ажиллагаануудаа илүү олон олон хүмүүст нээлттэй хүртээлтэй болгоход суралцах, өргөжүүлэлт бэхжүүлэлтийн явцыг тогтворжуулахад бараг арван жил хагасыг зориулсан. Хүн бүр нийгэмлэгийн халуун дулаан тэврэлтэнд багтаж, Бахауллагийн амьдрал хайрлагч илгээмжээс тэтгэлэг авах боломж нээлттэй. Үнэнийг эрэлхийлэн хүсч буй хүн Бурханы Үйл хэргийн бат цайзанд орогнол олж, Гэрээсийн нэгтгэх хүчээс чадал тэнхээ шавхахаас өөр илүү агуу баяр баясгалан үгүй гэдэг нь баталгаатай юм. Гэсэн ч Бахауллагийн дагалдагч нарын тоонд багтаж байгаа эсэхээс үл хамааран аливаа хүн, аливаа бүлэг хүмүүс Түүний сургаалаас онгод авч, өөрсдөд тохиолдож буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд уг сургаалд орших мэргэн ухаан, эрдэм мэдлэгийн үнэт эрдэнэсээс ач тусыг нь хүртэж болох билээ. Үнэндээ хүн төрөлхтний хүсэн хүлээж буй соёл иргэншилд зөвхөн дан Бахайн нийгэмлэгийн хүчин чармайлтаар хүрэхгүй. Хүн төрөлхтний нэг нэгдмэл байдлын тухай Бахауллагийн зарчмын ухагдахууны шууд бус илэрхийлэл болсон дэлхийн эв санааны нэгдлийн үзэл санааг эрхэмлэсэн хэмжээлшгүй олон бүлэг, байгууллагууд нь өнөөгийн нийгмийн эмх журамгүй, үймээн самуунт байдлаас урган гарч ирэх заяатай соёл иргэншлийг байгуулахад хувь нэмэр оруулах болно. Ар араасаа цуварсан дэлхий дахины Төлөвлөгөөнүүдийн турш Бахайн нийгэмлэгт бий болсон чадавхи нь соёл иргэншлийг бүтээн байгуулах өргөн цар хүрээтэй олон талт явцад өөрсдийн туслалцааг үзүүлэх чадварыг нь улам илүү нэмэгдүүлж, улмаар суралцахуйн шинэ хязгаарыг нээж байгаа гэдэг нь хүн бүрт илэрхий байх ёстой.

27. 2008 оны Ризваны илгээлт захидалдаа бид, анд нөхөд кластерын төвшинд үргэлжлүүлэн хөдөлмөрлөхийн хэрээр хүрээлэн буй нийгмийн амьдрал руу улам улам гүнзгий нэвтрэн орж, улмаар өөрсдийн оролцож буй суралцахуйн системтэй үйл явцынхаа цар хүрээг тэлж хүний амьдралын үйл ажиллагааны улам олон талбар чиглэлийг хамрах гэсэн сорилттой тулгарах болно гэдгийг онцлон тэмдэглэсэн билээ. Айл гэрийн халуун дотно уур амьсгалд явагдах хөөрөлдөөнтэй хосолсон хамтаар мөргөн сүсэглэн үйл ажиллагаанууд нь насанд хүрэгсэд, залуучууд, хүүхэд багачууд гээд хүн амын бүх насны гишүүдэд оюун санааны боловсрол олгох үйл ажиллагаануудтай уялдан сүлжигдэхийн хэрээр кластер бүрт нийгэмлэгийн амьдралын баялаг дүр зураг тодрон гарч ирж байна. Эдгээрийн үр дүнд аажмаар нийгмийн ухамсар дээшилнэ, жишээлбэл, хүүхдүүдийнхээ хүсэл эрмэлзлийн талаар, мөн өсвөр насны залуучуудын санаачилгаар үүсэн гарч буй нийгэмд үйлчлэх төсөлт үйл ажиллагаануудын талаар эцэг эхчүүдийн дунд өрнүүн яриа хөөрөө олноор гарч ирснээр олны ухамсар өөр тавшинд гарна. Кластер дахь хүний нөөц хангалттай хэмжээгээр арвин болж өсөлтийн загвар баттай тогтсон үед нийгэмлэгийн зүгээс нийгмийн амьдралд оролцох явдал нэмэгдэх боломжтой төдийгүй шаардлагатай юм. Төлөвлөгөө хөгжин дэвшиж буй энэхүү эгзэгтэй цаг үед, олон олон кластер ийм төвшинд хүрэх дөхөж байгаа энэ л үед өсөн тэлж буй, эрч хүчтэй нийгэмлэг нь нийгмийнхээ материаллаг болон оюун санаанлаг хөгжил дэвшилд чухам ямар хувь нэмэр оруулж болох талаар хаа газрын анд нөхөд эргэцүүлэн тунгаах нь зохистой буй заа. Үүнтэй холбогдуулан хоорондоо харилцан хамааралтай, харилцан бие биенээ эрчимжүүлсэн үйл ажиллагааны хоёр талбарын талаар бодож тунгаах нь үр ашигтай байх болно, үүнд нэг нь нийгмийг хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцох, нөгөө нь нийгэмд тархсан хэлэлцүүлэгт оролцох явдал юм.

29. Олон арван жилийн хугацаанд Бахайн нийгэмлэг үйл ажиллагааны энэ хоёр талбарт нэлээд их туршлага хуримтлуулаад байна. Мэдээж, нийгмийг хөгжүүлэх үйл ажиллагаа болон олон нийтийн хэлэлцүүлэгт өөрсдийн ажил мэргэжлийн шугамаар хувь хүнийхээ үүднээс оролцож байгаа маш олон тооны Бахайчууд байгаа билээ. Шүтлэгийн сургаал зарчим дээр тулгуурлан ажиллаж буй хэд хэдэн төрийн бус байгууллага бүс нутгийн болон үндэсний хэмжээнд хүн ардынхаа сайн сайхны төлөө нийгмийн болон эдийн засгийн хөгжлийн салбарт хүчин зүтгэж байна. Үндэсний Оюун Санааны Чуулгын агентлагууд олон нийтийн сайн сайхан байдлыг хангах үзэл баримтлалыг дэлгэрүүлэхэд олон чиглэл сувгийг ашиглан хувь нэмрээ оруулж байна. Олон улсын төвшинд Бахайн Олон Улсын Нийгэмлэгийн Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэдэх Алба гэх мэт агентлагууд мөн адил ажил үүргийг гүйцэтгэж байна. Хэрэгцээтэй болон хүсүүштэй нөхцөлд нийгэмлэгийн анхан шатанд ажиллаж буй анд нөхөд хүрээлэн буй нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхийг эрмэлзэх явцдаа энэхүү туршлага болон чадавхиас шавхах болно.

30. Нийгмийг хөгжүүлэх үйл ажиллагааны хувьд гэвэл, үүнийг хувь хүмүүс эсвэл жижиг бүлэг анд нөхдийн санаачилгаар хэрэгжүүлж буй албан бус шинж чанартай богино хугацааны хүчин чармайлтуудаас авхуулан Бахайн сургаал зарчим дээр тулгуурлан ажилладаг байгууллагуудын хэрэгжүүлж буй нарийн цогцолбор, боловсронгуй төвшинд хүрсэн нийгэм эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрүүд хүртэл хамарсан спектрээр төсөөлөх нь хамгийн тохиромжтой юм. Хэрэгжүүлэлтийн цар хүрээнээс үл хамааран нийгмийг хөгжүүлэх бүхий л үйл ажиллагаа нь хүн амын нийгэм, эдийн засгийн амьдралын зарим нэг талыг өчүүхэн ч болов сайжруулахад Шүтлэгийн Сургаал, зарчмуудыг нэвтрүүлэхэд чиглэгдсэн байдаг. Ийм хүчин чармайлтууд нь хүн амын оюун санаанлаг амьдралын сайн сайхан байдал төдийгүй мөн бас материаллаг сайн сайхан аж байдлыг хөхиүлэн дэмжинэ хэмээн зорилгоо тодорхойлдгоороо онцлог юм. Хүн төрөлхтний хувь заяаны тэнгэрийн хаяанд гэгээрч буй дэлхийн соёл иргэншилд амьдралын материаллаг болон оюун санаанлаг хэрэгцээ нь хоорондоо динамик уялдаа зохицолдоотой байдалд хүрэх ёстой гэдэг нь Бахайн сургаалын голд оршдог билээ. Энэ үзэл санаа нь цар хүрээ, нөлөөллийн хэр хэмжээнээс үл хамааран Бахайчуудын хэрэгжүүлж буй нийгмийг хөгжүүлэх үйл ажиллагааны шинж чанарт гүн гүнзгий үр дагавартай юм. Хэдийгээр нөхцөл байдал нэг улс орноос нөгөөд, магадгүй нэг кластераас нөгөөд анд нөхдийн санаачилж буй үйл ажиллагаа нь харилцан адилгүй олон янз байсан ч гэсэн бүгд тодорхой суурь ойлголт ухагдахуунуудыг санаж байх ёстой юм. Нэг нь нийгмийн оршин тогтнолд эрдэм мэдлэгийн эзлэх тэргүүн үүрэг. Харанхуй бүдүүлэг байдлыг өөгшүүлэн дэмжих нь дарангуйллын хамгийн гутамшигтай хэлбэр мөн. Энэ нь Бахауллагийн Үүдэл нээлтийн зорилго хийгээд ажиллах зарчим болох хүн төрөлхтний эв нэгдлийг тогтооход саад тотгор болж буй атгаг сэжиг үзлийн олон ханануудыг улам бэхжүүлдэг юм. Эрдэм мэдлэгийг эзэмших нь хүн бүрийн эрх бөгөөд эрдэм мэдлэгийг буй болгож, нэвтрүүлж, түгээн цацах нь дэлхийн хөгжингуй соёл иргэншлийг бүтээн босгох агуу үйл хөдөлгөөнд хүн бүр өөр өөрсдийн авъяас билэг, чадал чансаагаараа оролцож бүх нийтээрээ үүрэх ёстой үүрэг хариуцлага мөн. Шударга ёс нь бүх нийтийн оролцоог шаарддаг. Тийнхүү нийгмийн хөгжлийн үйл ажиллагаа нь ямар нэгэн хэлбэрээр бараа үйлчилгээгээр хангах явдлыг багтааж болох болох боловч түүний хамгийн үндсэн зорилго нь илүү сайн сайхан нийгмийг бүтээн байгуулахад оролцоход нь тухайн хүн амын дунд чадавхи хөгжүүлэх явдал юм. Нийгмийг хөгжүүлэх үйл ажиллагаа гэдэг бол нэг бүлэг хүмүүс өөр бүлэг хүмүүсийн ашиг тусын төлөө хэрэгжүүлж байгаа төсөл биш ээ. Нийгмийг хөгжүүлэх үйл ажиллагааны цар хүрээ, бүтэц нь тухайн тосгон эсвэл хотын бичил хороонд тус үйл ажиллагааг цааш нь урагш авч яван хэрэгжүүлэх хүний нөөцийн боломж бололцоонд зохицон тохирсон байх ёстой. Иймээс хүчин чармайлт тун даруу хэмжээтэйгээр эхэлж тухайн хүн амын чадавхи өсөн нэмэгдэхийн хэрээр органикаар тэлж өсөх нь хамийн зохистой юм. Нийгмийн хувьсал өөрчлөлтийг хөхиүлэн дэмжигч нар Бахауллагийн Үүдэл нээлтийн элементүүдийг шинжлэх ухааны агуулга, арга зүйтэй хослуулан өөрсдийн амьдарч буй нийгмийн бодит байдалд илүү үр дүнтэйгээр хэрэгжүүлж сурахын хэрээр мэдээж чадавхи шинэ шинэ төвшинд гарна. Тэд нийгмийнхээ бодит байдлыг Бахауллагийн сургаалтай зохицсон байдлаар “уншихыг” эрмэлзвэл зохино. Тухайлбал, төрөл нэгт хүмүүсээ үнэлж баршгүй эрдэнэс хэмээн үзэж, хүмүүсийн зүрх сэтгэл, ухаан бодолд хийгээд нийгмийн бүтцэд нэгдэл нягтрал, задрал бутралын хос үйл явц ямар нөлөө үзүүлж байгааг анзааран харна гэсэн үг юм.

31. Нийгмийг хөгжүүлэх үр дүнтэй үйл ажиллагаа нь нийгэм дэх хэлэлцүүлэгт оролцох явдлыг улам баяжуулах нөлөөтэй, үүний сацуу тодорхой чиглэлийн хэлэлцүүлэгт оролцсоны үр дүнд олж авсан ойлголт ухаарал нь нийгмийг хөгжүүлэх үйл ажиллагааг бүрдүүлэх зарим концепци ухагдахуунуудыг улам тодорхой болгоход тусална. Кластерын төвшинд олон нийтийн хэлэлцүүлэг, харилцан ярианд оролцох нь өдөр тутмынхаа ярианд Бахайн үзэл санааг танилцуулах энгийн үйлдлээс авхуулан нийгмийн анхаарлыг татсан сэдвүүд болох цаг уурын өөрчлөлт, хүрээлэн буй орчин, засаглал, хүний эрх гэх мэт сэдвээр нийтлэл бэлдэх, хурал зөвлөгөөнд оролцох зэрэг арай албан ёсны үйл ажиллагааг хүртэл хамарч болох юм. Үүнд түүнчлэн тосгон, хотын бичил хорооны хүрээнд иргэний нийгмийн бүлэг, нутгийн байгууллагуудтай утга учиртайгаар хамтран ажиллах явдал багтана.

32. Үүнтэй холбогдуулан бид нэгэн зүйлийг анхааруулан сануулахыг хүсч байна. Нийгмийг хөгжүүлэх үйл ажиллагаа болон олон нийтийн хэлэлцүүлэг ярианд оролцохын үнэ цэнэ нь Шүтлэгт шинэ элсэгчдийг авч ирэх чадвараар нь хэмжигдэхгүй юм аа. Үйл ажиллагааны энэхүү хоёр талбарт гаргасан хүчин чармайлтын үрээр Бахайн нийгэмлэгийн хэмжээ дамжаа нэмэгдэх үр дүн гарч болзошгүй хэдий ч, эдгээр үйл ажиллагааг чухам ийм зорилготойгоор хэрэгжүүлэх ёсгүй юм. Чин ариун сэтгэлийг энд хамгийн нэгдүгээр шаардлага хэмээн үзэх ёстой. Түүнчлэн Бахайн туршлагыг хэтрүүлэн товойлгох юмуу дөнгөж эхэлж яваа хүчин чармайлтуудад хэт их анхаарал татахаас зайлсхийх, жишээлбэл өсвөр насны залуучуудыг оюун санааны хувьд хүчирхэгжүүлэх хөтөлбөр зэрэг өөрсдийн хурдцаар хөгжин бэхжих орон зайг нь үлдээх ёстой үйл ажиллагаануудад анхаарал татахаас зайлсхийхийг чанд баримтлах хэрэгтэй. Бүхий л тохиолдолд даруу төлөв байх нь уриа байх ёстой. Өөрсдийн итгэл үнэмшлийн тухай хүүрнэн хуваалцаж байхдаа анд нөхөд ололт амжилтандаа эрдсэн дэврүүн байдлыг харуулахгүйг байхыг анхаарах нь зүйтэй. Ийм байдал өөрсдийнх нь хүрээнд зохисгүй, тэр тусмаа бусад нөхцөл байдалд ч огт тохирохгүй юм.

33. Кластерын төвшинд ийнхүү нээгдэж буй эдгээр шинэ шинэ боломж бололцоог тайлбарлан өгүүлэхдээ бид та нарыг одоогийн чиг шугамаа өөрчлөхийг хүссэн хэрэг биш юм шүү. Мөн түүнчлэн нийгэмлэгийн хомс хязгаарлагдмал нөөц, хүч энергийн төлөө өргөжүүлэлт, бэхжүүлэлтийн ажилтай өрсөлдөж буй альтернатив үйлчилгээний талбар ч гэж эдгээр боломж бололцоог төсөөлөн үзэх ёсгүй. Ирэх жилийн хугацаанд институтын үйл явцыг, мөн уг үйл явцаас ундран гарах үйл ажиллагааны загварыг улам цааш нь бэхжүүлэх ёстой бөгөөд сургаалыг башлах явдал хувь сүсэгтний бодол санааг эзэмдэх эн тэргүүний даалгавар байж үлдэх ёстой юм. Цаашилбал, нийгмийн амьдралд оролцох явдлыг цагаас нь өмнө эрэлхийлэх шаардлагагүй. Энэ нь кластер бүрт анд нөхөд үйл хөдлөл- эргэцүүлэл- зөвлөлдөөн- сургаалыг судлах үйл явцаар дамжуулан Төлөвлөгийн шаардлага хэрэгцээг хангахын төлөө уйгагүй шургуу зүтгэж, үүний үр дүнд улам суралцан боловсрохын хэрээр аяндаа жам ёсоор урган гарч ирэх болно. Нийгэмлэг өөрийн өсөлтийг хөхиүлэн дэмжиж, өөрийн амьд эрч хүчийг тогтвортой хадгалах чадавхи нь аажмаар нэмэгдэх тутам нийгмийн амьдралд оролцох явдал хөгжин цэцэглэх болно. Энэ нь дэлхий дахиныг хамарсан өнөөгийн цуврал Төлөвлөгөөг чиглүүлж буй концепцийн хүрээний элемент дээр дулдуйдаж байгаа тэр хэмжээгээр нийгэмлэгийг өргөжүүлэн бэхжүүлэх хүчин зүтгэлтэй уялдаа зохицолдоотой болж ирэх юм. Тэгээд эдгээр элементийг суралцахуйн шинэ шинэ салбарт бүтээлчээр ашиглаж байгаа тэр зэргээр хөгжин цэцэглэнгүй бөгөөд энх амгалан дэлхийн соёл иргэншлийг бий болгох Бахауллагийн зөн хараа луу чиглэн ойртох хүн амын урагш хөдөлгөөнд хувь нэмрээ оруулах болно.

*

34. Хайрт анд нар аа: Хайрт Багш хичнээн ч олон удаа сүсэгтэн анд нөхдийн зүрх сэтгэл бие биенээ хайрлах хайрын сэтгэлээр бялхаасай, тэд салан хагацахыг үл тэвчиж, харин бүхий л хүн төрлөхтөнг нэг гэр бүл хэмээн үзээсэй гэж итгэн найдаж байгаагаа илэрхийлсэн билээ дээ. Тэрээр нэгэн айлдвартаа “Бие биеэ үл таних хүмүүс хэмээн бүү үзэгтүн, харин бүх хүмүүсийг анд нөхөд хэмээн харагтун, учир нь та нар өөрсдийн харцыг хоорондоо ялгаатай байгаа тал дээрээ төвлөрүүлэх аваас хайр ба эв нэгдэлд хүрэх тун хэцүү болно” гэсэн билээ. Өмнөх хуудаснуудад авч үзсэн хөгжил дэвшлүүд бүгд хамгийн гүн гүнзгий төвшиндөө Ариун Сүнсний хүчээр бий болсон даян дэлхийн хайрыг илэрхийлж байгаа юм. Үнэндээ Бурханы хайрын гал л хүйтэн хөндий байдал ба хагарал зөрчлийн бүхий л гивлүүрийг хуулан шатааж, хүмүүсийн зүрх сэтгэлийг төгс төгөлдөр эв нэгдэлд гагнан холбодог биш гэж үү? Чухамдаа Бурханы хайр л та нарыг үйлчлэхүйн талбар луу чиглүүлэн зоригжуулж, хүн бүрт Түүнийг танин мэдэж, Түүнийг бишрэн шүтэх нөөц чадавхийг анзааран олж харахад тань тусалдаг биш гэж үү? Чухамдаа хүн төрөлхтнийг хайрласан учраас л Бурханы Тодруулагч бүхий л амьдралаа шаналал зовлонд баяртайгаар өнгөрүүлсэн тухай мэдлэг таны эрч хүчийг бадраахгүй байна гэж үү? Өөрсдийнхөө эгнээн дотор харагтун: Иранд байгаа эрхэм ах эгч дүүс нараа санагтун. Тэд Бурханыг хайрлаж, Түүнд үйлчлэх хүсэл мөрөөдлөөр бялхсандаа тэвчээр хатуужлыг үлгэрлэн харуулахгүй байна гэж үү? Хамгийн харгис хэрцгий бөгөөд туйлын гашуун хяхалт хавчилтыг даван дийлэх тэдний чадавхи нь дарангуйлалд автсан дэлхийн сая саян хүмүүст байгаа газар дэлхий дээр Бурханы Хаант улсыг байгуулах явцад өөрсдийн шийдэмгий хувь нэмрийг оруулахаар зориглон босох чадавхийг илтгэхгүй байна гэж үү? Нийгмийн хагараан бутраагч хүчнүүдэд өвдөг үл сөгдөн, урагш давшиж, Бахауллагийн илгээлтийг хотын бичил хороолол бүрт, хөдөөгийн тосгон бүрт, гариг дэлхийн өнцөг булан бүрт хүсэн хүлээсээр байгаа хүмүүст хүргэж, тэднийг Түүний нийгэмлэгт, Агуу их Алдарын нийгэмлэгт уриалан багтаагтун. Та нар хэзээ ч бидний бодол санаа, мөргөл залбирлаас гардаггүй агаад Өөрийн гайхамшигт буян хишгээрээ та нарыг тэтгэж хүч чадал олгоосой хэмээн бид Хамгаас Чадагч Бурханд хичээнгүйлэн залбирсан хэвээр байх болно.

Сүр жавхлант энэхүү улирлын эхэнд оройн дээд Бабын Бунханыг титэмлэн чимсэн алтан ганжирын шинэхэн гэрэлт туяа бидний мэлмийг хөгжөөн баясгаж байна. Шоги Эффендигийн анхлан цогцлоосон тэрхүү үзэсгэлэнт дагшин байдал нь дахин сэргээгдсэн уг сүрлэг барилга өдөр шөнийн цагаар газар дэлхий, далай тэнгис, хурмаст тэнгэр рүү гэрэл гэгээгээ дахин цацруулж, ариун цогцос нь хадгалагдан буй Түүний цог жавхлант ариун гэгээн чанарыг илэрхийлэн харуулж байна.

Энэ баяр баясгалант мөч нь Тэнгэрлэг Төлөвлөгөөний хөгжлийн түүхэн дэх цог жавхлант нэгэн үе шатны төгсгөлтэй давхцан тохиож байгаа юм. Абдул-Бахагийн Хүсэл Зориг ба Гэрээсийн буянт ивээл нөмөр дор явагдаж буй Бүрэлдэн тогтох үеийн эхний зуун жил дуусахад нэг л арван жил үлдлээ. Эдүгээ өндөрлөж буй Таван Жилийн Төлөвлөгөөг бас нэгэн Таван Жилийн Төлөвлөгөө залгамжлан авч байгаа агаад түүний онцлог шинжүүдийн талаар эрчимтэйгээр судлах явдал Бахайн ертөнц даяар аль хэдийн өрнөж эхлээд байна. Тивийн Зөвлөхүүдийн Зөвлөлүүдийн чуулга уузалтанд хандсан бидний захидал болон арван хоёр сарын өмнө илгээсэн Ризваны захидлыг анд нөхөд юутай уриалгахан сэтгэлээр хүлээн авч хэрэгжүүлж байгааг харахдаа бид талархаад баршгүй байгаа билээ. Агуулгыг нь хагас хугас хэсэгчлэн ойлгосондоо сэтгэл ханалгүйгээр анд нөхөд эдгээр захидлыг ганц ганцаараа болон хэсэг бүлгээрээ, зохион байгуулалттай болон урьдчилан төлөвлөөгүй уулзалт цуглаанууд дээр дахин дахин эргэн харж судалж байна. Өсөлтийн хөтөлбөрийг өөрсдийн кластеруудад бойжуулан хөгжүүлэх явцад идэвхтэй бөгөөд ухамсартайгаар оролцох явдал нь тэдний ойлголтыг улам бүр баяжуулж байна. Үүний улмаас, энэхүү хэдхэн сарын хугацаанд дэлхий дахины Бахайн нийгэмлэг ирэх арван жилийн хүчин чармайлтынхаа гарааг итгэлтэйгээр эхлүүлэхэд нь чухам юу түлхэц үзүүлэхийг сайтар ухамсарлан ойлгож чадлаа.

Мөн энэ хугацаанд, янз бүрийн тивүүдэд улс төрийн үймээн самуун, эдийн засгийн хямралт асуудлууд ар араасаа цувран дэгдсэн нь засгийн газрууд хийгээд ард түмнүүдийг донсолгох болсон билээ. Олон оронд нийгэм хувьсгалын ирмэгт тулж улмаар дуулиантай хэдэн тохиолдолд олны эгдүүцэл эргээсээ хальж хувьсгал гарахад хүрсэн байна. Зэр зэвсэг, эд баялгийн аль нь ч аюулгүй байдлын баталгаа болж чадахгүй гэдгийг улс орны удирдагч тэргүүн нар ойлгож эхэлжээ. Ард түмнийх нь хүсэл тэмүүлэл биелэгдээгүй тэр газар дургүйцэл зэвүүцэл хуримтлагдсаар байгаа билээ. Бахаулла газар дэлхийн хаад ноёдод хэрхэн онцлон сэрэмжлүүлж байсныг бид эргэн санаж байна: “Та нарын эрдэнэс бол ард түмэн тань билээ. Засаг төрөө барихдаа Бурханы зарлиг лүндэнг зөрчүүзэй, халамж нөмөр дор тань байгаа өөрийн ард иргэдээ дээрэмчин тонуулчны гарт тушаан өгүүзэй.” Сэрэмжлүүлэх нэгэн үг байна: Өөрчлөлт хийхийг хүссэн ард түмний дэвэрсэн тэмүүлэл хөдөлгөөнийг ажиглан харах нь хичнээн сэтгэл хөөргөж байгаа ч болж буй үйл явдлыг урвуугаар ашиглаж буй ашиг сонирхолтнууд байгаа гэдгийг мартаж үл болно. Тэнгэрлэг Эмчийн бичиж өгсөн танг хэрэглээгүй байсан цагт энэ эрин үеийн зовлон шаналал улам гаарч бүр гүнзгийрсээр байх болно. Цаг үеээ анхааралтай ажиглаж байгаа хэн боловч туйлын их өвчин эмгэгт баригдсан дэлхийн эмх журмын задран бутрах үйл явц эрс огцом бөгөөд зогсолтгүйгээр түргэсч байгааг бэлхнээ анзааран харна.

Гэвч, үүнтэй зэрэгцэн эсрэг чиглэлд өрнөж буй нэгэн үйл явц нүдэнд адил илэрхий байгаа нь Асран тэтгэгчийн тодорхойлсноор “Бахауллагийн нялх балчир Шүтлэг”-тэй холбоотой, “уг Шүтлэгийн удахгүй цогцлоон байгуулах Дэлхийн Шинэ Эмх Журамын замыг засагч” бүтээн босгох үйл явц бөлгөө. Энэхүү үйл явцын шууд бус үр нөлөө нь нийгмийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулах гэсэн хичээнгүй хүсэл тэмүүллээс, ялангуяа хүүхэд залуучуудын ийм хүсэл тэмүүллээс ундарч байгаа сэтгэлийн илэрхийллээс харагдаж байна. Газар нутаг бүрт гарцаагүйгээр хүмүүний оюун санаанаас ундран бялхаж байгаа уг хүсэл мөрөөдөл гараг дэлхийн янз бүрийн хүн амын дунд үр дүнтэй үйл ажиллагаа явуулах чадавхиа хөгжүүлэхийн тулд хийж байгаа Бахайн нийгэмлэгийн ажилд улам яруу тод илэрхийллээ олж байгаа нь үнэнхүү Өнө Эртний Гоо Жавхлангийн дагалдагч нарт ногдсон буян хишиг билээ. Үүнтэй дүйцэх дархан эрх ямба бий гэж үү?

Энэхүү ажлын талаар илүү сайтар ойлгохын тулд сүсэгтэн бүр Абдул-Баха руу харцаа чиглүүлэг. Эдүгээ бид Египет болон өрнөд рүү хийсэн Түүний “шинэ эрин үеийг нээсэн аялалууд”-ын зуун жилийн ойг тэмдэглэж байгаа билээ. Эцэж цуцалгүйгээр Тэрээр сургаалыг нийгмийн орон зай бүрт, үүнд айлын гэрт ба сүмийн чуулганаар, сүм хийд дотор ба синагогт , цэцэрлэгт хүрээлэнд ба нийтийн талбай дээр, галт тэргэн дотор ба усан онгоцон дээр, клуб ба олон нийтийн байгууллага дээр, сургууль ба их дээд сургуулиуд дээр тайлбарлан таниулж явсан юм. Үнэнийг хамгаалахдаа огтхон ч буулт хийдэггүй атлаа хязгааргүй эелдэг зөөлөн байдлаар Тэрбээр даян дэлхийн түгээмэл тэнгэрлэг зарчмуудыг эрин цагийн шаардлага хэрэгцээтэй уялдуулан холбож тайлбарладаг байжээ. Албат түшмэд, эрдэмтэн мэргэд, ажилчид, хүүхэд багачууд, эцэг эхчүүд, цөллөгдөгсөд, нийгмийн зүтгэлтнүүд, лам санваартнууд, өөнтөглөн шүүмжлэгчид гээд хэнийг ч үл ялган бүгдэд нь Тэрээр хайр, мэргэн ухаан, тайтгарал, ер нь хэрэгцээтэй бүхнийг нь хайрладаг байсан. Тэдний сэтгэл санааг нь өндөрт өргөн бадраахын сацуу ойлголт таамаглалыг нь сөрөн туршиж, ертөнцийг үзэх үзэл баримтлалыг нь зөв залан чиглүүлж, ухамсрыг нь тэлж, эрч хүчийг нь төвлөрүүлдэг байсан. Өөрийн үг яриа ба үйл хөдлөлөөрөө Тэрээр туйлын их энэрэл нигүүлсэл, өгөөмөр сэтгэл үзүүлдэг байсан нь хүмүүсийн зүрх сэтгэлийг бүрмөсөн хувьсган өөрчлөхөд хүргэж байжээ. Тэрбээр хэнийг ч өөрөөсөө түлхдэггүй байв. Зуун жилийн ойг тэмдэглэж буй энэ түүхт үед Хайрт Багшийн хосгүй түүхийг байн байн эргэн дурсах нь Түүний үнэнч бишрэн шүтэгч нарын зоригийг улам бүр бадраах болов уу хэмээн бид найдаж байна. Мэлмийнхээ өмнө Түүний үлгэр жишээг санан хадгалж өөрийн харцыг түүнд чиглүүлэгтүн. Энэ нь Төлөвлөгөөний зорилгыг биелүүлэх хүчин зүтгэлд тань зөн совингоороо дагах та нарын хөтөч болог.

Бахайн нийгэмлэгийн анхны дэлхий дахиныг хамарсан Төлөвлөгөөний эхэнд Шоги Эффенди анх “Сияах-Чал”-д асаж ноцсон тэнгэрлэг гэрэл Багдадад Бурханы сургаалын бүрхүүлэн дотор хэлбэр дүрсээ олж, Адрианопольд дараа нь Аккад улам хүчтэйгээр туяагаа цацруулахын хажуугаар Ази, Африкийн улс орнуудад тархаж, хожим нь тэнгис далай гатлан үлдсэн бусад тивүүдэд тусгалаа олж, улмаар ертөнцийн бүх улс гүрнүүд, газар нутгуудаар алхам алхмаар цацагдан түгээгдэх ар араасаа цуварсан үе шатуудын тухай туйлын тодорхой хэлээр дүрсэлсэн байдаг билээ. Энэхүү үйл явцын төгсгөлийн хэсгийг Тэрээр “тэрхүү гэрэл ... дэлхийн бөмбөрцгийн үлдсэн бүх газар нутагт нэвтрэх”, “Бурханы ялан дийлэгч Шүтлэгийн гэрэл бүхий л хүч чадал сүр жавхлангаа цацруулан гараг дэлхийг бүрмөсөн гийгүүлэн нөмрөх үе шат” хэмээн онцлон тайлбарласан юм. Хэдийгээр тэр зорилго биелэхэд хол байгаа хэдий ч уг гэрэл нь олон бүс нутагт эрч хүчтэйгээр дүрэлзэн асч байна. Зарим оронд энэ гэрэл тухайн орны кластер бүрт гэрэлтэн асч байна. Энэхүү унтаршгүй гэрэл гэгээ бадамлан ассан өлгий нутагт түүнийг унтраан бөхөөх гэсэн оролдлогод үл сөгдөн улам бүр дүрэлзэн ассаар байгаа билээ. Янз бүрийн улс үндэстнүүдэд Тэнгэрлэг Зөн билгийн Мутарын хүчээр нэг хүний зүрх сэтгэлээс нөгөө хүний зүрх сэтгэл дамжин лаанаас лаанд шилжин асахын хэрээр эл гэрэл хотын бичил хороо, хөдөөгийн тосгоныг бүхэлд нь хамарч тогтвортойгоор туяагаа цацруулж байна. Энэ нь хүмүүс хоорондын харилцааны бүхий л төвшинд явагдаж буй утга учиртай харилцан яриа бүрийг гийгүүлж байна. Мөн тухайн ард түмний сайн сайхан аж байдлыг хөхүүлэн дэмжих зорилгоор гаргаж буй үй түмэн санаачилгуудад цацрагаа тусгаж байна. Ингэхдээ аль ч тохиолдолд энэхүү гэрэл үнэнч сүсэгтэн, эрч хүчтэй нийгэмлэг, хайр ивээлт Оюун Санааны Чуулга бүрээс бадарч байгаа агаад эдгээрийн тус бүр нь түнэр харанхуйг гэтлэх зам заагч гэрлийн цамхаг лугаа адил байгаа бөлгөө.

Унтаршгүй мөнхийн дөлийг тээн яваа та нар сүсэг бишрэлийн очийг бусдад дамжуулах үйлстээ Бахауллагийн хүчит баталгаагаар хүрээлэгдэх болтугай хэмээн бид хүн бүрийн төлөө Ариун Бунханд чин сэтгэлээсээ мөргөн залбирах болно.

Одоогоос зуун жилийн өмнө Ризваны 11 дэх өдрийн үдийн хойно Чикаго хотоос хойд зүгт орших Гросс-Пойнт дахь Мөргөлийн ордон баригдах газрын хөрсийг Абдул-Баха тэнд цугласан хэдэн зуун хүмүүсийн өмнө сүхээр цохин хөндсөн билээ. Тэрхүү хаврын өдөр Түүний хамт газар хөндөхөөр уригдагсдын дотор норвеги, энэтхэг, франц, япон, перс хүмүүс, Америкийн уугуул иргэд зэрэг олон үндэстний төлөөлөл байсан юм . Ингэснээр баригдаж амжаагүй байхдаа ч Мөргөлийн Ордон нь “хүн төрөлхтөн уулзан учрах газартай болж”, “түүний өргөн уудам ариун өргөөнөөс хүн төрөлхтний нэг нэгдмэл байдлын тухай тунхаг түгэн тархаасай” хэмээн ийм байгууламжийн талаар хайрт Багш энэхүү ёслолын өмнөх орой илэрхийлж асан тэрхүү хүслийг биелүүлсэн мэт байлаа.

Тэрхүү үйл явдалд оролцогсод болон Египет ба Өрнөдөд хийсэн айлчлалынх нь үеэр Түүний айлдварыг сонссон бүх хүмүүс Түүний хэлсэн үгс нь нийгэм болон түүний үнэт зүйлс ба тулгамдсан асуудлуудад хичнээн гүн гүнзгий үр дагавартай болохыг дөнгөн данган л гадарлаж байсан буй заа. Өнөөдөр ч гэсэн Бахауллагийн Үүдэл нээлтийн нөлөөгөөр бий болох заяатай тэрхүү ирээдүйн нийгмийн талаар алс холын бүрхэг бүдэгхэн дохиоллоос илүү тод төсөөллийг харсан гэж хэлж чадах хүн бий гэж үү? Тэнгэрлэг сургаалуудын хүчээр хүн төрөлхтний хүрч очих тэрхүү соёл иргэншил нь өнөөгийн тогтолцоонд засвар өөрчлөлт хийсэн төдий зүйл байх юм гэж хэн ч бүү эндүүрэг. Огтхон ч үгүй. Өрнөдийн Эх Мөргөлийн ордоны тулгын чулууг тавьснаас хэд хоногийн дараа хэлсэн айлдвартаа Абдул-Баха: “Оюун санааны хүчнүүдийн илрэлээр гарах үр дүнгийн нэг нь хүмүүний ертөнц нийгмийн шинэ загварт дасан зохицох болно”, мөн “Бурханы шударга ёс нь хүмүний бүхий л ажил хэрэгт тусгалаа олно” хэмээн дурьдсан байдаг. Хайрт Багшийн хийсэн аяллын зуун жилийн ойг тэмдэглэж буй энэхүү цаг үеийн туршид Бахайн нийгэмлэг даяараа ахин дахин эргэн харж судалсаар байгаа Түүний эдгээр болон бусад тоо томшгүй айлдварууд нь нийгмийн өнөөгийн зохион байгуулалт болон Түүний Эцэгийн дэлхий ертөнцөд бэлэглэсэн аугаа зөн харааны хооронд хичнээн хол зай байгааг ухамсруулж байгаа билээ.

Гэхдээ газар сайгүй сайн санаат хүмүүс нийгмийн нөхцөл байдлыг сайжруулахын төлөө сайшаалтай хүчин чармайлт гаргаж байгаа боловч ийм зөн харааг амьдралд хэрэгжүүлэхэд учирч буй саад тотгорууд олон хүнд давж гарахын аргагүй мэт санагдаж байгаа нь тоогүй. Тэдний итгэл найдвар нь хүний мөн чанарын тухай алдаатай суурь үзэл баримтлал дээр тулгуурлаж байгаа бөгөөд энэ нь өнөөгийн амьдралын хэв маягийн ихэнх бүтэц болон зан заншилд гүн тархаж бүр нотлогдсон үнэний төвшинд хүрчээ. Эдгээр үзэл баримтлал нь гэрэл гэгээт сэтгэлтэй хүмүүний эрч хүчээ шавхдаг тэрхүү оюун санааны гайхамшигтай нөөцийн сангаас хүртэх боломжийг харгалзахгүй байгаа нь илэрхий, харин ч түүний оронд хүн төрөлхтний гаргаж буй алдаа дутагдал дээр дулдуйдан байр сууриа зөвтгөж байгаа бөгөөд ийм алдаа мадагтай явдлын өдөр тутмын жишээ нь нийтээрээ арга мухардсан байдлыг улам улам өдөөж байгаа юм. Ийнхүү худал хуурмаг ойлголт таамаглалын олон давхар гивлүүр нэгэн суурь үнэнийг халхалжээ: Дэлхий ертөнцийн өнөөгийн нөхцөл байдал хүний оюун санааны амин чухал мөн чанарыг бус түүний гажуудлыг тусгаж байна. Бурханы Тодруулагч бүрийн зорилго нь хүн төрөлхтний гадаад нөхцөл байдал болон дотоод амьдралын аль алинд нь хувьсал өөрчлөлт бий болгоход оршино. Энэ хувьсал өөрчлөлт нь тооны хувьд байнга нэмэгдэж буй олон олон хүмүүс тэнгэрлэг сургаалаар нэгдэн, нийгмийн өөрчлөлтийн үйл явцад хувь нэмрээ оруулах оюун санааны чадавхиа хөгжүүлэхийн төлөө хамтдаа эрмэлзэхийн хэрээр аяндаа харагдаж эхлэх юм. Нэгэн зууны өмнө хайрт Багш хатуу хөрсийг цохин хагалсны адил энэ эрин цаг үед ноёлж буй онолууд нь хэдийгээр анхандаа өөрчлөгдөшгүй мэт санагдавч тэдгээр нь бүдгэрэн арилах нь эргэлзээгүй бөгөөд “Бурханы буян хишгийн хаврын бороо”-гоор ундаалан “жинхэнэ ухаарлын цэцэгс” цоо шинээр, цэвэр ариунаар дэлгэрэн ургах болно.

Бурханы Үг айлдварын хүчээр Түүний Нэн Агуу Алдарын нийгэмлэгийг бүрдүүлж буй та нар жинхэнэ ухаарал дэлбээлэн цэцэглэж чадах тийм орчныг бүрдүүлж байгаад бид Бурханд талархал өргөж байна. Шүтлэгийнхээ төлөө шоронд хоригдож буй тэдгээр анд нөхөд ч хүртэл туйлын их золиослол, үнэнч тууштай чанараараа өрөвчхөн зөөлөн сэтгэлтэй хүмүүсийн зүрхэнд “эрдэм мэдлэг ба мэргэн ухаалаг чанарын хэлгий цэцэгсийг” цэцэглүүлж байгаа билээ. Гариг дэлхий даяар тэмүүлэл дүүрэн сэтгэлтнүүд Таван Жилийн Төлөвлөгөөний зорилтуудыг системтэйгээр хэрэгжүүлэх замаар шинэ ертөнцийг бүтээн босгох ажилд идэвхийлэн оролцож байна. Уг Төлөвлөгөөний онцлог шинжүүдийг нэгэнт сайтар ойлгосон байгаа тул энд түүний талаар дэлгэрүүлэн тайлбарлах шаардлагагүй гэж бид үзлээ. Хамгаас Буян хишигт Зөн билэгтний Босгонд өргөх бидний залбирал мөргөл бол Төлөвлөгөөний ахиц дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулахад тань та нарын хүн тус бүр дээр Дээд тэнгэрийн Чуулган тусламж дэмжлэгээ хүртээхийн төлөө зориулагдаж байна. Өнгөрсөн жилийн туршид та бүхний үнэнч дайчин хүчин чармайлтыг гэрчлэн харснаас бадарсан бидний оргилуун хүсэл тэмүүлэл бол та нар туршлагаараа олж хуримтлуулж буй эрдэм мэдлэгээ бат бөх гишгэлтээр амьдралд хэрэгжүүлэх явдлаа улам эрчимжүүлээсэй гэсэн хүсэл юм. Одоо алхмаа сааруулан тээнэгэлзэх цаг биш ээ, үүрийн шинэ гэгээ туяарсныг анзаараагүй байгаа хүмүүсийн тоо хэтэрхий олон хэвээр байна. Та нараас өөр тэнгэрлэг илгээлтийг хэн дамжуулж чадах билээ? Бурханы Үйл хэргийн талаар Бахаулла ийнхүү айлдсан бус уу: “Бурханы нэрээр өчсү, энэ бол ахуйн ертөнцийн бүхий л хүлээснээс чөлөөлөгдсөн Энэрэлт Бурханы эрэлхэг зоригтой морьтон баатруудаас өөр хэн ч морио давируулан давхиж чадахааргүй, гүн мэдрэмж ба огоорол, зөн хараа ба гэгээрлийн талбар болой.”

Ажилдаа умбасан Бахайн ертөнцийг ажиглахуйд үнэнхүү гэрэл гэгээт бараа дурайна. Бусад хүмүүсийг Бүтээгч Бурхантайгаа холбогдоход мөн хүн төрөлхтөнд үйлчлэх үйлчилгээнд урин дуудахыг юу юунаас ч илүүтэйгээр чин сэтгэлээс хүсэн тэмүүлж байгаа сүсэгтэн хувь хүнээс Эрин цагийн Эзэн тэнгэрээс хүн бүрт зориулан айлтгасан оюун санааны хувьсал өөрчлөлтийн шинж тэмдгийг олж харж болно. Хөгшин залуу ялгаагүй бүх гишүүдийнхээ, мөн анд нөхөд ба хамтран зүтгэгч нарынхаа нийтийн сайн сайхны төлөө үйлчлэх чадавхийг нь хөгжүүлэхэд чиглэгдсэн аливаа Бахайн нийгэмлэгийн үйл ажиллагааг амьдруулж буй тэр дотоод цог жавхаанаас тэнгэрлэг сургаал дээр тулгуурласан нийгэм хэрхэн үүсэн хөгжиж болох талаар харж мэдэрч болно. Мөн Төлөвлөгөөний ерөнхий хүрээний дагуу явагдаж буй үйл ажиллагаа нь өргөжин олширч, үйл ажиллагааны чиглэлүүдийн хоорондын уялдаа зохицолдоог хангах шаардлага хэрэгцээ хурц тулгамдаж байгаа тэдгээр хөгжингүй кластеруудад засаг захиргааны бүтэц зохион байгуулалт улам хувьсан хөгжиж байгаагаас ирээдүйд Шүтлэгийн институциуд хүмүүний сайн сайхан аж байдал ба хөгжил дэвшлийг хөхүүлэн дэмжих өргөн үүрэг хариуцлагаа хэрхэн илүү бүрэн дүүрэн биелүүлэх талаар зэрвэсхэн ч гэсэн төсөөллийг олж авч болох юм. Тиймээс хувь хүн, нийгэмлэг ба институцийн хөгжил нь тун их горьдлого төрүүлж байгаа нь тодорхой байна. Үүгээр үл барам энэ гурвыг хооронд нь холбож буй харилцааны шинж чанар ийм эелдэг зөөлөн хайр ба хамтын тусламж дэмжлэгээр онцгойрч байгааг харахад бид туйлын баяр баясгалантай байна.

Харин огт эсрэгээр, нийт дэлхий ертөнцийн амьдралд гол үүрэг гүйцэтгэгч гурван хүчин болох иргэн, ард түмэн ба нийгмийн институцийн хооронд тогтсон харилцаа нь хүн төрөлхтний шилжилтийн омголон догшин үе шатыг тольдон тусгасан шинж чанартай байна. Нэгэн органик бүхэл биетийн харилцан шүтэлцээтэй бүрэлдэхүүн хэсгүүдийн хувьд хоорондоо харилцахаас татгалзсан энэ гурав эцсийн дүнд үр ашиггүй болох нь нотлогдох эрх мэдлийн төлөөх тэмцэлд умбаж гацаанд оржээ. Абдул-Бахагийн тоо тоймшгүй олон Илгээлт захидал ба айлдвартаа дүрсэлсэн нийгэм үүнээс юутай ялгаатай вэ. Ийм нийгэмд хүмүүсийн хоорондын өдөр тутмын харилцаа холбоо төдийгүй улс гүрнүүдийн хоорондын харилцаа ч хүн төрөлхтний нэг нэгдмэл байдлын тухай ухамсар дээр тогтон бүрэлдэж байдаг билээ. Чухамдаа ийм л ухамсар шингэсэн харилцаа холбоог дэлхий даяар Бахайчууд ба тэдний анд нөхөд хөдөө тосгодод болон хотын бичил хороодод төлөвшүүлэн хөгжүүлж байгаа юм. Тэдгээрээс үнэндээ харилцан хамаарал ба хамтын ажиллагаа, эв зохицолдоо ба хайр ивээлийн ариун нандин анхилуун үнэрийг мэдэрч болно. Ийм энгийн даруухан орчинд л нийгэмд угшсан зөрчил тэмцэлт амьдралын хэв маягийг орлох бодитой альтернатив үүсэн буй болж байна. Энэхүү шинэ харилцааны хэв маяг улам тод томруун болсноор өөрийн байр сууриа хариуцлагатайгаар илэрхийлэхийг хүсч байгаа хувь хүн нийтийн сайн сайхны төлөө чиглэгдсэн зөвлөлдөөнд ухаалгаар оролцож хувийнхаа үзэл бодлоо мугуйдлан тулгах гэсэн оволзох хүслээ даван дийлдэг байна. Эвсэг нэгдмэл үйл ажиллагааг үр өгөөжтэй зорилтонд чиглүүлэх шаардлагыг ухамсарласан Бахайн институци байгууллага нь захиран хянахыг бус харин халамжлан бойжуулах, урамшуулан зоригжуулахыг зорин эрмэлздэг байна. Тэгвэл өөрийн өсөлт хөгжлийг гартаа авсан нийгэмлэг нь институци байгууллагынхаа гаргасан төлөвлөгөөнд чин сэтгэлээсээ оролцох замаар бий болдог эв нэгдлийг өөрийн үнэлж баршгүй хөрөнгө хэмээн үздэг байна. Бахауллагийн Үүдэл нээлтийн үр нөлөөн дор энэ гурвын хоорондын харилцаанд ийнхүү бүлээн дулаан шинэ уур амьсгал, шинэ амьдрал буй болж байгаа агаад улмаар эдгээр нь тэнгэрлэг онгодын хэв дардас агуулсан дэлхийн оюун санааны соёл иргэншил аажмаар дотор нь төлжин бүрэлдэх тийм матриц болж өгч байгаа юм.

Тэнгэрлэг Үүдэл нээлтийн гэрэл гэгээ хүн төрөлхтний хүчин чармайлтын бүхий л салбарыг гийгүүлэх учиртай бөгөөд салбар тус бүрт нийгмийг бүрдүүлж байдаг холбоо харилцаанууд шинэчлэгдэн гарч ирэх ёстой. Дэлхий нийтээрээ хүмүүс бие биедээ хэрхэн хандах ёстойг харуулсан үлгэр жишээг салбар тус бүрээс эрэн хайж байгаа билээ. Сүүлийн үед маш олон хүнийг хамруулсан бужигнаан үүсгэхэд илэрхий нөлөө үзүүлсэн хүн төрөлхтний эдийн засгийн амьдралыг авч үзэхийг бид та бүхэнд санал болгож байна. Тус салбарт шударга бус байдлыг үл тоомсорлон хүлцдэг бөгөөд хэмжээ хязгааргүй ашиг олох явдлыг амжилтын бэлэг тэмдэг гэж үздэг билээ. Иймэрхүү хор хөнөөлт хандлагууд туйлын гүнзгий бугшсан байдаг учраас тус салбарын харилцаа холбоог зохицуулж байдаг түгээмэл хэм хэмжээг ямарваа нэг хүн ганцаараа өөрчилж чадна хэмээн төсөөлөхөд ч туйлын хүнд юм. Гэсэн хэдий ч Бахай хүний зайлсхийж байх ёстой хандлагууд байгаа нь тодорхой бөгөөд эрхэлж буй ажил хэрэгтээ үнэнч шударга бус хандах, бусдыг эдийн засгийн хувьд ашиглан мөлжих зэрэг нь ийнхүү зайлсхийх хандлагын наад захын жишээ юм. Тэнгэрлэг сургаал сануулгыг үнэнчээр сахин мөрдөхийн тулд аливаа хүний эдийн засгийн ажил хэргээ явуулж байгаа байдал болон Бахайн хүний хувьд баримталдаг итгэл үнэмшил нь хоорондоо зөрчилдөөнгүй байхыг шаардана. Шүтлэг дэх шударга ёс, эрх тэгш байдалтай холбоотой зарчмуудыг өөрийн амьдралд хэрэгжүүлэх замаар ганц хүн ч гэсэн дэлхий ертөнцийн ердийн жишгээс хавьгүй өндөр хэм хэмжээг баримталж чадна. Хүн төрөлхтөн хүсэл тэмүүлэл нь болох тийм амьдралын хэв загварыг эрэн хайсаар ядран туйлджээ, харин хүний ертөнцөд итгэл найдвар өгч чадах тийм маягийн нийгэмлэгүүдийг хөгжүүлэн босгоно хэмээн бид та бүхнээс найдан хүлээж байна.

2001 оны Ризваны илгээлтдээ бид хороо хороогоор нэгдэн орох үйл явц хангалттай сайн хөгжин дэвшсэн, үндэсний нийгэмлэгийнх нь нөхцөл байдал таатай байгаа тэдгээр улс орнуудад үндэсний хэмжээний Мөргөлийн Ордон байгуулах явдлыг батлах бөгөөд энэ нь Шүтлэгийн Бүрэлдэн тогтох Үеийн 5 дахь Эриний нэгэн онцлог шинж болно хэмээн онцлон дурдсан билээ. Үлэмжийн баяр хөөртэйгээр бид та бүхэнд одоо зарлах нь: үндэсний Машрикул-Аскарыг хоёр оронд, үүнд Конгогийн Ардчилсан Бүгд Найрамдах Улс ба Папуа Шинэ Гвинейд барьж босгохоор боллоо. Энэ хоёр орон нь бидний тавьсан шалгууруудыг илэрхийгээр хангаж байгаад бөгөөд одоогийн цуврал Төлөвлөгөөний хэрэгжилтээс урган гарсан боломж бололцоог тус орны хүмүүс хүлээн авч ашигласан явдлыг гайхалтай гэхээс өөрөөр илэрхийлэхийн аргагүй билээ. Тивийн чанартай Мөргөлийн Ордонуудын сүүлчийнх нь болох Сантиаго дахь Ордоныг барих ажил ид явагдаж байгаагийн зэрэгцээ үндэсний Мөргөлийн Ордон барих төслүүд ийнхүү санаачлагдан эхэлж байгаа нь Бурханы Шүтлэг нийгмийн хөрсөнд нэвтрэн шингэж байгаагийн бас нэгэн сэтгэл баясгасан баталгаа болж байна.

Гэсэн ч бас нэгэн алхам хийх боломжтой. “Газар дэлхийн хамгаас амин чухал институциудын нэг нь” хэмээн Абдул-Бахагийн тодорхойлсон Машрикул-Аскар нь Бахайн амьдралын нэн чухал, хооронд нь салгаж боломгүй сүсэг бишрэл ба үйлчлэхүй хэмээх хоёр онцлог шинжийг хооронд нь холбож өгдөг юм. Энэ хоёрын нэгдэл нь нийгэмлэгийг бүтээн босгохтой холбоотой Төлөвлөгөөний онцлог шинжүүдийн дунд орших уялдаа шүтэлцээнд, ялангуяа мөргөлийн цуглаануудаар илрэлээ олдог Бурханд сүсэглэн залбирах оюун санаа улам бэхжин дэлгэрч байгаа явдал болон хүн төрөлхтөнд үйлчлэх чадавхийг хөгжүүлдэг боловсролын үйл явцын хооронд оршин байдаг уялдаа холбоонд мөн бас тусгалаа олсон байдаг. Сүсэг бишрэл ба үйлчлэхүй хоёрын хоорондын харилцан хамаарал дэлхий даяар Бахайн нийгэмлэг нь хэмжээ дамжааны хувьд мөн амьд эрч хүчийн хувьд дорвитойгоор өссөн, нийгмийг хөгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа нь улам тодорхой болж ирсэн тэдгээр кластеруудад онцгойгоор товрон харагдаж байна. Тэдгээрийн зарим нь тухайн бүс нутгийн хүрээнд өсвөр насны залуучуудын хөтөлбөрийг урагшлуулан хөгжүүлэх анд нөхдийн чадварыг тэтгэн дэмжихийн тулд туршлага түгээх суралцахуйн талбарууд хэмээн нэрлэгдсэн юм. Энэхүү хөтөлбөрийг тогтвортойгоор хөгжүүлэх чадавхи нь мөн сургалтын дугуйлангууд болон хүүхдийн хичээлийн хөгжлийг өдөөн тэтгэх эх үүсвэр болж өгдөг хэмээн бид саяхан захидалдаа тэмдэглэсэн билээ. Ийнхүү суралцахуйн талбар нь өөрийн гол зорилгоос гадна өргөжүүлэлт ба бэхжүүлэлтийн системийг бүхэлд нь хүчирхэгжүүлэн бэхжүүлэх нөлөө үзүүлдэг юм. Чухамдаа эдгээр кластеруудад ирэх жилүүдэд орон нутгийн Машрикул-Аскар үүсэн буй болохыг төсөөлөх боломжтой юм. Бидний зүрх сэтгэл Өнө Эртний Гоо жавхланд талархсан сэтгэлээр бялхан, та бүхэнд дараах кластер тус бүрт анхны орон нутгийн Мөргөлийн Ордон барих талаар бид холбогдох Үндэсний Оюун Санааны Чуулгуудтай зөвлөлдөх гэж байгааг баяр бахдалтайгаар дуулгаж байна. Үүнд: Камбож улсын Баттамбанг, Энэтхэгийн Бихаршариф, Кени улсын Матунда Сои, Колумбийн Норте Дел Каука, Вануату улсын Тана.

Үндэсний хоёр, орон нутгийн таван Машрикул-Аскар барьж байгуулах ажлыг дэмжих үүднээс бид Бахайн Дэлхийн Төвд ийм төрлийн бүх төслүүдэд зориулан Мөргөлийн Ордоны Санг байгуулахаар шийдлээ. Хаа газрын анд нөхдийг өөрсдийн боломж бололцоогоор энэхүү санд золиослонгуйгаар хандив өргөхийг урьж байна.

Эрхэм хайрт хамтран зүтгэгч нар аа. Зуун жилийн өмнө Абдул-Баха Өөрийн мутраар хөндсөн газрын хөрс дахин долоон улс оронд хөндөгдөх гэж байгаа нь хот тосгон бүрт Бахауллагийн зарлигийн дагуу Эзэн Тэнгэртээ сүсэглэн бишрэхэд зориулагдсан барилга сүндэрлэн босох тэр өдөр ирэхийн дохиолол болж байна. Бурханы Магтуу дуурсагдан Мандах Цэг болох эдгээр орднуудаас Түүний гэрэл гэгээний туяа гялалзан цацарч, Түүний магтууны сүлд дуулал цуурайтах болно.

1. “Бурханы Судар ном өргөн дэлгээстэй, Түүний Үг айлдвар хүн төрөлхтнийг Түүний зүг урин дуудаж байна.” Ийнхүү сэтгэл сэргээгч үгээр Эрхэм Дээд Бийр хүн төрөлхтөн нэгдэн нийлэх, хамтран чуулах өдөр айсуйг дүрсэлсэн юм. Бахаулла үргэлжлүүлэхдээ: “Аяа, Бурханы анд нөхөд өө, дэлхий ертөнцөд хэлмэгдсэн Түүний дуу хоолойг чих тавин сонсож, Түүний Үйл хэргийг өргөмжлөх тэр бүхнээс бат зуурагтун” хэмээсэн юм. Өөрийн дагалдагч нартаа Тэрээр цааш нь айлдан зөвлөсөн нь: “Туйлын эв найр, төгс нөхөрлөлийн үзэл санаагаар хамтдаа зөвлөлдөж, амьдралынхаа үнэт цагийг дэлхий ертөнцийн сайн сайхны төлөө, хамаг бүхний Өнө эртний эзэрхэг Эзэн тэнгэр болох Түүний Үйл хэргийг урагшлуулахын төлөө зориулагтун.”

2. Хайрт хамтран зүтгэгч нар аа. Ертөнц дэлхий даяар Бахауллагийн дуудлагад хариу барин та бүхний гаргаж буй үнэнч шургуу хүчин чармайлтыг харахуйд бидний ой ухаанд сэтгэлийг бадраасан энэхүү айлдвар өөрийн эрхгүй бууж ирэх юм. Түүний уриа дуудлагад гайхамшигтайгаар хариу барьж байгааг тал бүрт л гэрчлэн харж болох билээ. Тэнгэрлэг Төлөвлөгөөний хэрэгжиж буй явцын талаар тунгаан эргэцүүлж байгаа хэн ч болов, улс орноос улс оронд, кластераас кластерт, эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүд, хүүхэд багачууд ба залуучуудын зүрх сэтгэлд Бурханы Үгээс ундрах хүч чадал хэрхэн урган мандаж байгааг анзаарахгүй байхын аргагүй билээ.

3. Дэлхий дахиныг хамарсан нийгэмлэг өөрийг нь тойрон хүрээлсэн нийгмийнхээ бодит байдлыг унших, түүнд орших боломж бололцоонд дүн шинжилгээ хийх, Таван Жилийн Төлөвлөгөөний арга барил болоод арга хэрэгслүүдийг мэргэн ухаалгаар ашиглах чадвараа улам төгөлдөржүүлж байна. Бидний хүсэн хүлээж байсанчлан, суралцахуйн хязгаарыг ухамсартайгаар урагшлуулан тэлж байгаа тэдгээр кластеруудад туршлага хамгийн хурдтайгаар хуримтлагдаж байна. Эдгээр газруудад тооны хувьд байнга нэмэгдэх хүмүүст үйлчлэх чадавхаа улам хөгжүүлэхэд нь туслах арга замуудыг сайтар ойлгосон байгаа юм. Эрч хүчтэй сургалтын институт нь Төлөвлөгөөг урагшлуулан хэрэгжүүлэх нийгэмлэгийн хүчин чармайлтанд түшиг тулгуур нь болж байгаа агаад институтын сургалтанд оролцсоноор хөгжүүлсэн ур чадварыг аль болох түргэн хугацаанд үйл ажиллагааны талбарт дайчилж байна. Зарим анд нөхөд өдөр тутмынхаа холбоо харилцаагаараа оюун санааны сэдэвтэй асуудлаар эргэцүүлэн тунгаахад нээлттэй байгаа тийм хүмүүстэй янз бүрийн нөхцөл байдалд уулзаж учирч байна. Зарим нь аль нэгэн тосгон юмуу бичил хороололд байгаа хүн амын сургаалыг хүлээн авах хүсэл сонирхолд хариу барих боломжтой байгаа бөгөөд магадгүй ингэхийн тулд тухайн газар луу нүүн суурьшиж байна. Улам олон анд нөхөд ийнхүү үүрэг хариуцлагыг өөрсдийн нуруун дээрээ хүлээн авч байгаа бөгөөд улмаар дугуйлангийн сургагч нар, өсвөр үеийнхний бүлгийн удирдагч нар, хүүхдийн багш нарын эгнээ, мөн засаг захиргааны ажлыг гүйцэтгэж байгаа болон зохицуулах ажлыг хийж байгаа анд нөхөд, эсвэл тухайн нийгэмлэгт явагдаж байгаа ажлыг дэмжихийн төлөө хөдөлмөрлөж байгаа анд нөхдийн эгнээ улам зузааран тэлж байна. Анд нөхөд өөрсдийн хичээл зүтгэлд тууштай туйлбартай байж, мөн бусад анд нөхдийг үйлчлэн зүтгэх явцад нь дагалдан халамжлах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаас суралцахуйн үйл явцад тэд бие сэтгэлээ бүрэн зориулж байгаа нь илэрхий байна. Түүнчлэн тэд кластерт бүрэлдэн хөгжиж буй үйл ажиллагааны хэв загварыг дүрслэн тайлбарлах бие биеэ нөхөн гүйцээсэн хоёр төлөвийг баттайгаар харж чадаж байна. Үүнд нэг нь өсөлтийн хөтөлбөрийн хэмнэл цохилтыг илтгэсэн гурван сарын үйл ажиллагааны мөчлөгүүд, нөгөө нь: хүүхэд багачууд, өсвөр үеийнхэн, залуучууд ба насанд хүрэгсдэд зориулсан боловсролын үйл явцын онцгой үе шатууд юм. Энэхүү гурван үе шатыг хооронд нь холбож байгаа холбоо харилцааг тодорхой ойлгож байгаагийн сацуу анд нөхөд үе шат бүр нь өөрийн гэсэн онцлог динамиктай, өөрийн гэсэн шаардлага хэрэгцээтэй, өөрийн гэсэн үнэ цэнэ агуулсан болохыг сайн мэдэж байгаа юм. Энэ бүхнээс илүү чухал нь, тэд оюун санааны асар их хүчнүүдийн нөлөөллийг ухаарч байгаа бөгөөд тэдгээр хүчнүүдийн нөлөөлөл нь нийгэмлэгийн ахиц дэвшлийг харуулсан тоон баримт мэдээгээс ч төдийгүй нийгэмлэгийн ололт амжилтыг дүрсэлсэн төрөл бүрийн хүүрнэл түүхээс илэрхий байна. Хамгийн хол хөгжиж буй кластеруудыг онцолсон эдгээр тод томруун онцлог шинж чанаруудын нэлээд нь хөгжлийнхөө арай эрт үе шатандаа яваа нийгэмлэгүүдэд ч илрэн харагдаж байгаа нь ирээдүйн амлалт болж байна.

4. Анд нөхдийн туршлага гүнзгийрэхийн хэрээр зуу зуун, тэр ч бүү хэл мянга мянган хүмүүсийг хамарсан нийгэмлэгийн амьдралын баялаг бөгөөд нарийн цогцолбор хэв загварыг кластерт бүрэлдүүлэх тэдний чадавхи өсч байна. Сүсэгтнүүд өөрсдийн хүчин чармайлтаас арвин их ухаарал, туршлага шавхан олж авч байгааг тэмдэглэхдээ бид таатай байна. Жишээлбэл, кластерын төвшинд Төлөвлөгөө аажмаар хэрэгжин урагшлах нь динамик үйл явц бөгөөд тийм ч амар хялбаршуулах боломжгүй нарийн төвөгтэй үйл явц болох нь гарцаагүй гэдгийг тэд ойлгон ухаарч байна. Нэг талаас хүний нөөцийг өсгөн нэмэгдүүлэх, нөгөө талаас үйлчлэхээр зориглон боссон тэдгээр анд нөхдийн үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулах чадвараа нэмэгдүүлэхийн хэрээр энэхүү үйл явц хэрхэн урагш ахиж байгааг тэд харж байгаа юм. Эдгээр чадвар чадавхи бэхжин өсөхийн хэрээр өргөн хүрээний санаачлагуудыг багтаан оруулах боломжтой болж байгааг анд нөхөд ойлгон ухаарч байна. Үүний сацуу аливаа нэгэн шинэ элементийг танилцуулан нэвтрүүлэхэд тухайн элемент нь хэсэг хугацаанд онцгой анхаарал шаардах боловч энэ нь нийгэмлэгийн бүтээн босгох тэдний хүчин чармайлтын бусад бүрэлдэхүүн хэсгүүдийн ач холбогдлыг огтхон ч бууруулж байгаа хэрэг биш юм гэдгийг тэд ухаарах болсон байна. Учир нь, суралцахуй нь тэдний үйл ажиллагааны хэв маяг болох ёстой бол цаг хугацааны тухайн үе агшинд онцгой тохиромжтой болохоо харуулсан Төлөвлөгөөний аль нэгэн арга хэрэгсэлд агуулагдаж байгаа нөөц боломжийг ашиглах талаар соргог гярхай байж, шаардлага гарсан үед түүний хөгжилд бүр илүү их эрч хүч зориулах ёстой гэдгийг тэд ойлгож байна. Гэхдээ Төлөвлөгөөний нэг бүрэлдэхүүн элемент дээр хүн бүр адил эрч хүчээ зориулах шаардлагагүй гэдгийг ч тэд ойлгож байна. Анд нөхөд түүнчлэн өсөлтийн хөтөлбөрийн мөчлөг бүрт өргөжүүлэх үе шат нь яг адил зорилтон дээр төлөвлөрөх шаардлагагүй гэдгийг бас сурч авчээ. Жишээлбэл, тухайн нөхцөл байдлаас хамааран аль нэгэн мөчлөгт анд нөхдийн анхаарал голчлон хувийн ба хамтын хүчин чармайлтаар явуулж байгаа сургаалыг багшлах эрчимтэй ажлаар дамжуулан Шүтлэгийг хүлээн авахад хүмүүсийг урих дээр чиглэхийг шаардаж болно. Харин өөр нэгэн мөчлөгт гол эрч хүч тодорхой нэгэн цөм үйл ажиллагааг олшруулан нэмэгдүүлэхэд төвлөрч болох юм.

5. Үүнээс гадна Үйл хэргийн ажил янз бүрийн газар янз бүрийн хурдтайгаар явагддаг бөгөөд энэ нь жам ёсны асуудал юм, учир нь энэ бол эцсийн эцэст органик шинж чанартай үзэгдэл гэдгийг анд нөхөд ухаарч байгаа агаад ахиц хөгжил гарч байгаа тохиолдол бүрээс тэд урам зориг, баяр баясгалан олж авч байна. Үнэхээр ч бүх нийтийн хөгжил дэвшилд хүн бүрийн оруулж байгаа хувь нэмрээс хуримтлагдсан ач тусыг тэд таньж байгаа бөгөөд улмаар хувийн нөхцөл байдлаас нь урган гарсан боломж бололцооныхоо дагуу хийж байгаа хүн бүрийн үйлчилгээг бүх нийтээрээ уриалгахнаар хүлээн ач байгаа юм. Эргэцүүлэх уулзалтууд нь нийгэмлэгийн хүчин чармайлтыг бүхэлд нь эрмүүн бөгөөд сэтгэл бадраасан хэлэлцүүлгээр авч хэлэлцэх арга хэмжээ хэмээн ойлгох нь нэмэгдэж байна. Ийм уулзалтанд оролцож байгаа хүмүүс нийгэмлэгт гарсан ерөнхий ололт амжилттай танилцаж, улмаар өөрсдийнхөө хүч хөдөлмөрийг нийтийн гаргасан хөгжил дэвшлийн хүрээнд харж, институци байгууллагуудын зөвлөгөөг өөртөө тусган авснаар өсөлтийн үйл явцын тухай мэдлэгээ нэмэгдүүлж, бусад сүсэгтнүүдийнхээ туршлагаас суралцаж байна. Ийм туршлагыг тодорхой хүчин чармайлтанд оролцож байгаа, тухайлбал үйл ажиллагааны адил нэгэн чиглэлээр үйлчилж байгаа эсвэл кластерын аль нэгэн хэсэгт хамтран зүтгэж байгаа анд нөхдийн дунд явагдах зөвлөлдөөнийг хөхүүлэн дэмжихийн тулд үүсэн буй болж буй бусад олон орон зайнд ч бас хуваалцаж байна. Энэ бүх ойлголт ухаарал нь нэгэн өргөн хүрээний ухаарал дээр дулдуйдаж байна. Үүнд: алдаа дутагдлыг уужуу сэтгэлээр үл анзааран хардаг, саад тотгорыг тэвчээртэйгээр даван туулдаг, нэгэнт туршигдсан арга барилыг уриалгахнаар хүлээн авдаг тийм хайр бялхсан орчинд хөгжил дэвшил амархан гардаг гэсэн ухаарал юм. Ийм орчин бүрдсэнээр анд нөхдийн хүчин зүтгэл ганц нэгээрээ хичнээн даруухан байсан ч төвшин бүрт ажиллаж байгаа Шүтлэгийн институци агентлагуудын мэргэн удирдлагын дор Адистат Гоо жавхлангийн уриа дуудлагыг хүлээн авах хүн амын чадварыг түргэн таньж мэдрэн үр дүнтэйгээр түүнийг бойжуулан тэтгэхэд чиглэгдсэн хамтын хүчин чармайлт болон нэгдэн нийлж байгаа юм. Ийм нөхцөлд хүрсэн кластерт Төлөвлөгөөний гурван хөдөлгөгч хүч болох- хувь хүн, институци ба нийгэмлэгийн хоорондын харилцаа уялдаа бат суурьтайгаар хувьсан хөгжиж байгаа нь тодорхой юм.

6. Ийнхүү цэцэглэж байгаа үйл ажиллагааны зураглал дотроос нэгэн төлөвийг онцгой дурдваас зохино. Гурван жилийн өмнө та нарт хандаж бичсэн илгээлтэндээ бид эрчимтэй өсөлтийн хөтөлбөр хэрэгжиж байгаа кластеруудад анд нөхөд бичил хороолол болон тосгодод эрчимтэй үйл ажиллагааны төвүүдийг хөгжүүлэх замаар нийгэмлэгийг бүтээн босгох үйл явцын талаар суралцахыг чармайх болов уу хэмээсэн найдлагыг илэрхийлсэн билээ. Бидний найдаж байснаас хавьгүй их хөгжил гарчээ. Учир нь өсөлтийн хөтөлбөр эрчимтэй шатанд хүрээгүй байгаа газар ч цөөн хэдэн анд нөхдийн хичээл зүтгэлийн үрээр жижиг хэсэг газар оршин суугчдын дунд цөм үйл ажиллагаа санаачлан эхлүүлэх явдал үр өгөөжтэй болохоо дахин дахин харуулаад байна. Мөн чанартаа энэхүү арга барил нь Бахауллагийн Үүдэл нээлтээс ундран гарах оюун санааны хувьсал өөрчлөлтөд бэлэн байгаа хэсэг хүн амын Түүний сургаалд уриалгахан хариу өгч байгаа тэр сэтгэл дээр төвлөрч байгаа юм. Сургалтын институтаас хэрэгжүүлж буй боловсролын үйл явцад оролцох замаар тэдгээр хүмүүс нийгмийн хүчин зүйлсийн нөлөөллийн улмаас өөрсдөд нь төлөвшин тогтсон хөшүүн хөндий, үл тоомсорлох байдлыг таягдан хаяж, улмаар амьдралыг нь өөрчлөх тийм үйл ажиллагааны хэв загварыг дагах хүсэл сонирхол нь бадарч байгаа юм. Хотын аль нэгэн бичил хороололд юмуу хөдөөгийн тосгонд энэхүү арга барилыг хэдэн жилийн туршид хэрэгжүүлж, анд нөхөд эрч хүчээ төвлөрүүлсэн байдлаа тогтвортой хадгалсан тэр газар гайхалтай үр дүнгүүд аажмаар гэвч андуурахын аргагүй тодоор гарч ирж байна. Тухайлбал, залуучууд өөрсдөөсөө насаар бага өсвөр үеийнхэн ба хүүхдүүдийн хөгжлийн төлөө үүрэг хариуцлага угтан авахаар чадваржиж байна. Ахмад үеийнхэн нь бүхий л нийгэмлэгийн ажил хэргийн талаар утга учиртай хэлэлцүүлэгт залуусын хувь нэмрийг урамтайгаар хүлээн авч байна. Нийгэмлэгийн боловсролын үйл явцаар төлөвшиж байгаа сахилга батын ачаар хөгшин залуу ялгаагүй анд нөхөд зөвлөлдөх чадавхиа хөгжүүлж байгаа бөгөөд зорилготой хэлэлцүүлгийн шинэ шинэ орон зайнууд үүсэн бий болж байна. Гэсэн ч өөрчлөлт зөвхөн Бахайчууд болон Төлөвлөгөөний хүрээнд явагдаж байгаа цөм үйл ажиллагаанд оролцож, улмаар шинэ бодол сэтгэлгээг өөрсдөдөө аажмаар хөгжүүлж байгаа тэдгээр хүмүүсийн хүрээгээр хязгаарлагдаагүй ээ. Тухайн газар нутгийн сүлд хийморь нь энэ бүхний нөлөөнд сэргэж байгаа ажээ. Хүн амын нэлээд хэсгийн дунд сүсэг бишрэлийн үзэл санаа бүрэлдэн тархаж байна. Эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн хоорондын тэгш ёсны илэрхийлэл улам товруун харагдаж эхэлж байна. Хөвгүүд охидууд ялгаагүй хүүхэд багачуудын боловсрол урд урдаас илүү анхаарал татаж байна. Олон зуун жилийн турш бүрэлдсэн үзэл баримтлал дээр суурилсан айл өрхүүдийн хоорондын харилцааны шинж чанар ч мэдэгдэхүйцээр өөрчлөгдөж байна. Өөрийн орчин тойронд байгаа хүн амын нийгэмлэг ба бодит хүрэлэн буй орчны сайн сайхан байдлын төлөө үүрэг хүлээх үзэл санаа улам түгээмэл болж эхэлж байна. Нийгэм бүрт хор хөнөөлтэй сүүдрээ тусгадаг атгаг сэжиг үзэл ч хүртэл эв нэгдлийн баттай хүчинд бууж өгч байна. Товчхондоо анд нөхдийн гар бие оролцож байгаа нийгэмлэгийг бүтээн босгох ажил хүн амын соёл заншилд нөлөөгөө үзүүлж байна.

7. Өргөжүүлэлт ба бэхжүүлэлтийн явц ийнхүү өнгөрсөн жилийн хугацаанд тогвортой урагшлан дэвшиж ирсний хажуугаар үйл ажиллагааны бусад талбарууд ч бас адил урагш хөгжсөн бөгөөд ингэхдээ өргөжүүлэлт бэхжүүлэлтийн ажилтай мөр зэрэгцэн хөгжих нь олонтаа байсан юм. Үүний нэгэн тод томруун жишээ нь хөдөө тосгод ба хотын бичил хороололд гэрчлэн харж болох соёлын төвшинд гарч байгаа хөгжил дэвшил нь нийгэмд чиглэсэн Бахайн үйл ажиллагааны талаар суралцаж байгаа тэр ажилтай багагүй холбоотой юм. Саяхан манай Нийгэм эдийн засгийн хөгжлийн Албанаас Бахайн Дэлхийн Төв дээр тус Алба байгуулагдсанаас хойших гучин жилийн хугацаанд тус үйл ажиллагааны талбар дээр хуримтлуулсан туршлагыг эмхтгэн шинжилсэн баримт бичиг гаргасан билээ. Түүнд хийсэн нэгэн ажиглалт бол нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанд оролцох хүчин чармайлтанд сургалтын институт амин чухал түлхэц үзүүлдэг гэсэн ажиглалт юм. Энэ нь зөвхөн хүний нөөц нэмэгдэхтэй холбоотой биш юм. Харин институтын үйл явцаас хөгжүүлж байгаа ухаарал ойлголт, зан чанар, ур чадвар нь өсөлтийн үйл явцад хувь нэмэр оруулахад амин чухал хэрэгцээтэй төдийгүй нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанд оролцоход ч эгзэгтэй үүрэг гүйцэтгэдэг болохоо нотлон харуулсан юм. Түүнээс гадна тус баримт бичигт Бахайн нийгэмлэгийн явуулж байгаа онцлог ялгаатай үйл ажиллагааны чиглэлүүд нь хэдийгээр янз бүрийн талбарт янз бүрээр илэрхийллээ олж байгаа ч гэсэн бие биеэ нөхөн гүйцээсэн уялдаатай холбоотой бүрэлдэхүүн элементүүдээс бүрдсэн, байнга хувьсан хөгжиж байгаа, нэгдмэл түгээмэл концепцийн хүрээн дээр суурилж байдаг хэмээн тайлбарласан юм. Бидний дурдсан уг баримт бичгийг саявтар бид Үндэсний Оюун Санааны бүх Чуулгуудтай хуваалцсан бөгөөд бид Чуулгуудад хандан түүнд толилуулсан концепцүүд нь өөрсдийнх нь ивээл дор одоо хийгдэж байгаа нийгэмд чиглэсэн хүчин чармайлтуудыг бэхжүүлэхэд, мөн Бахайн үйл ажиллагааны энэхүү чухал ач холбогдолтой салбарын тухай ухамсар ойлголтыг нэмэгдүүлэхэд хэрхэн тусалж болох талаар Зөвлөхүүдтэй хамтран хэлэлцэж харгалзан үзэхийг уриалж байна. Энэ нь гэхдээ энэ салбарт хийх үйл ажиллагааг өргөн далайцтайгаар нэмэгдүүл гэсэн ерөнхий уриа хэмээн ойлгож болохгүй юм. Учир нь нийгэмд чиглэсэн аливаа ажил нь тухайн нийгэмлэг улам өргөжин бэхжихийн хэрээр аажимдаа жам ёсоор урган гардаг. Гэсэн ч анд нөхөд нийгмийн хувьсал өөрчлөлтөнд тэдний хүчин зүтгэл ямар үр дагавартай болох талаар илүү гүн гүнзгий эргэцүүлэн тунгаах цаг иржээ. Энэ талбарт сургамж туршлага улам оволзон гарч байгаа нь Нийгэм эдийн засгийн хөгжлийн Албанд тавигдах шаардлагыг нэмэгдүүлж байгаа учир бид тус Албаны цаашдын зүй ёсны хувьсал хөгжлийг хангах алхмууд авч хэрэгжүүлэх болно.

8. Сүүлийн арван хоёр сарыг онцолсон нэгэн тусгайлан тэмдэглүүштэй шинж бол үзэл санаа нэгт хүмүүстэй хамтран нийгмийн сайн сайхан байдлыг бий болгохын төлөө Бахайн нийгэмлэгийн гаргаж буй хүчин чармайлтуудыг янз бүрийн хүрээнд дурдах тохиолдол ойр ойрхон учрах болсон явдал юм. Бахайчууд хүн төрөлхтний сайн сайхны төлөө гэсэн үзэл санааг зүрх сэтгэлдээ тээдэг болохыг төдийгүй мөн Бахайчууд үүний тулд юу хийх шаардлагатай, хүмүүсийн хүсэл эрмэлзлийг биелүүлэх ямар арга замууд байгааг сайтар ухаарсан болохыг мэддэгээ олон улсын талбараас авхуулан тосгоны амьдралын анхан шатны төвшин хүртэл бүхий л төвшинд тухайн нийгмийн тэргүүн сэтгэгч нар илэрхийлсэн байна. Ийнхүү таашаан хүндэтгэх, дэмжих сэтгэлийн илэрхийлэл түүнчлэн урд өмнө нь төсөөлж байгаагүй тийм газруудаас ч дуулдаж байлаа. Жишээлбэл, тэр ч бүр хэл Шүтлэгийн Өлгий нутагт ч хэдийгээр дарангуйлагчийн зүгээс замд нь өчнөөн төчнөөн хүнд хэцүү саад тотгор учруулавч Бахайчуудын хэлж ярьж байгаа зүйлс улс үндэстнийх нь хувь заяандямар гүн гүнзгий ур дагавартай болохыг хүмүүс хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах гэсэн гандан бууршгүй шийдэмгий зоригоор дүүрэн байгаад нь Бахайчуудыг тэд хүндэтгэн үзэж байна.

9. Хамгийн сүүлийн үеийн хяхалт хавчилтын давалгаа эхэлснээс хойших сүүлийн хэдэн арван жил Иран дахь үнэнч сүсэгтнүүдийн амссан зовлон зүдгүүр нь бусад оронд байгаа ах эгч дүүст тэднийг хамгаалан өмгөөлөх ажлаа улам эрчимжүүлэхэд нь түлхэц үзүүлсэн байна. Энэхүү хатуу тэвчээрийн үр нөлөөгөөр дэлхий дахины Бахайн нийгэмлэгт бий болсон үнэлж баршгүй буян хишгийн нэг нь засгийн газрууд болон иргэний нийгмийн байгууллагуудтай харилцаа холбоогоо системтэйгээр хөгжүүлэх чадвартай болохоо харуулсан үндэсний төвшний тусгайлсан агентлагуудын гайхалтай сүлжээ бий болсон явдал юм. Үүнтэй зэрэгцэн ээлж дараалсан Төлөвлөгөөнүүдийн үйл явцууд нь хувь хүмүүс хоорондын дотны харилцан ярианаас авхуулан олон улсын хэлэлцүүлэг форум хүртэл янз бүрийн орон зайд явагдаж байгаа нийтлэг дискурст оролцох нийгэмлэгийн чадварыг улам төгөлдөржүүлсэн юм. Нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа нь хэрхэн тогтвортой хөгжиж ирсний адилаар анхан шатанд иймэрхүү дискурст оролцох явдал аажмаар аяндаа урган гарч хөгждөг байна. Тиймээс олон нийтийн дискурст оролцох чадварыг улам эрчимжүүлэх гэж тусгай оролдлого хийх шаардлагагүй юм. Гэхдээ үндэсний хэмжээнд аль хэдийн хэдэн арван үндэсний нийгэмлэгт ажиллаж байгаа энэ талбарт өөрсдийгөө зориулсан агентлагуудын хувьд энэ нь эрч хүч анхаарлынх нь төвд байгаа агаад энэ ажил нь үйл ажиллагаа- эргэцүүлэл- зөвлөлдөөн- судалгаа гэсэн танил болсон үр өгөөжтэй хэв загвараар улам цаашаагаа өрнөн хөгжиж байна. Эдгээр хүчин чармайлтад улам хүч нэмэхийн тулд, энэ салбар дахь сургамж туршлагыг хуримтлуулан цэгцлэхийн тулд, Бахайн нийгэмлэгийн бусад хүчин чармайлтуудтай уялдуулан тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлэх явдлыг баталгаажуулахын тулд бид саяхан Бахайн Дэлхийн Төвд Олон нийтийн дискурсын Албыг байгуулсан юм. Тус Албанд бид уг үйл ажиллагааг аажмаар хөхүүлэн дэмжин зохицуулж, туршлагыг системчлэх замаар энэ талбарт ажиллахад Үндэсний Оюун Санааны Чуулгуудад туслалцаа үзүүлэхийг уриалах болно.

10. Бусад талбаруудад ч адил урамтай хөгжил дэвшил гарч байна. Өмнөд Америкийн Мөргөлийн эх Ордон сүндэрлэн босч байгаа Чили улсын Сантиаго хотод барилгын ажил түргэн урагшилж байна. Мөргөлийн Ордоны бетонон суурь, доод хонгил, инженерийн хонгил болон барилгын бүтцийг тулах багануудыг барих ажил гүйцэт дууссан байна. Энэхүү төслийг гүйцээх талаар сэтгэл хөдлөх явдал улам нэмэгдэж байгаа бөгөөд үүний адилаар үндэсний ба орон нутгийн Машрикул- Аскар баригдах долоон оронд ч адил бас анд нөхдийн сэтгэл хөөрч байна. Тус орон бүрт бэлтгэл ажил аль хэдийн эхэлсэн бөгөөд Мөргөлийн Ордоны Санд анд нөхдийн өргөж байгаа хандив зарцуулагдаад эхэлсэн байгаа билээ. Гэхдээ Мөргөлийн Ордоны байршил, дизайн, шаардагдах нөөц зэрэг практик асуудлууд нь анд нөхдийн авч хэрэгжүүлж байгаа бэлтгэл ажлын зөвхөн нэг хэсэг нь л юм. Үндсэндээ энэхүү ажил нь оюун санааны шинж чанартай хүчин чармайлт бөгөөд үүнд бүхий л нийгэмлэгээрээ оролцох учиртай билээ. Хайрт Багш Машрикул Аскарын талаар хэлэхдээ энэ нь “тэнгэрлэг адис баталгааг татах соронзон”, “Эзэн тэнгэрийн хүчирхэг суурь”, “Бурханы Шүтлэгийг тулсан бат хатуу багана” хэмээн тодорхойлсон билээ. Барьж байгуулагдсан газар бүр тус Ордон нь түүнийг тойрон хүрээлсэн хүн амын дунд нийгэмлэгийг бүтээн босгох үйл явцын салшгүй нэгэн хэсэг болох юм. Мөргөлийн Ордон сүндэрлэх ёстой тэдгээр газруудад сүсэгтэн анд нөхдийн дунд энэхүү бодит байдлыг ойлгон ухаарах явдал нэгэнт гүнзгийрч эхэлсэн байгаа бөгөөд Машрикул Аскарын бэлэгдсэн сүсэг бишрэл ба үйлчлэхүй хоёрын хоорондын нэгдлийг тэдний хамтын амьдрал ч гэсэн улам илүүтэйгээр тусган харуулах ёстой гэдгийг анд нөхөд гүнээ ухамсарлаж байна.

11. Талбар бүрт тиймээс Бахайн нийгэмлэг урагшаагаа тогтвортой дэвшиж байгаа агаад ойлголт нь нэмэгдэж, туршлагаасаа суралцаж сургамж олж авах эрмэлзэл нь бадарч, нөөц бий болонгуут шинэ шинэ үүрэг даалгаврыг угтан авч, шинээр гарсан үүрэг даалгаврыг биелүүлэхдээ уян хатан ба овсгоотой байж, өөрийн оролцож байгаа үйл ажиллагааны янз бүрийн салбаруудын хоорондын уялдаа зохицолдоог хангах шаардлагыг ухамсарлаж, өөрт нь ногдсон ариун үүргээ биелүүлэхэд бүрмөсөн өөрийгөө зориулсан байгааг нь бид ажиглан харж байна. Хоёрхон сарын өмнө би дэлхий даяар залуучуудын 95 чуулга уулзалт хуран чуулуулах талаар зарласан тэр дор ямар гайхалтай их эрч хүч бадарснаас бид нийгэмлэгийн урам зориг, үнэнч сэтгэлийг илэрхий харж байна. Энэхүү дуудлагад залуучууд өөрсдөө хэрхэн урамтайгаар хариу өгч байгааг хараад бид баярлаад зогсохгүй мөн Бахауллагийн залуу дагалдагч нар Үйл хэргийн бүхий л бие организмд амин чухал түлхэц үзүүлдэг талаар ойлгож ухаарсан тэдний сүсэг нэгт анд нөхдийн үзүүлж байгаа дэмжлэгийг харан бид туйлын их баяртай байна.

12. Бахауллагийн илгээлт түгэн дэлгэрч, түүний үр нөлөө цар хүрээгээ тэлж, түүнд агуулаастай эрхэм дээд үзэл санааг улам өргөн хүрээнд танин мэдэх болсны удаа дараалсан гэрчлэл нотолгоог ийнхүү харан бид итгэл найдвараар дүүрэн байна. Ойн баярын энэ өдрүүдэд бид энэхүү Ризванаас нэг зуун жил хагасын өмнө Бахаулла Өөрийн Ариун Үйл хэргийг дагалдагч нартаа Нажибий Цэцэрлэгт анх зарлан тунхагласан тэрхүү “дээдийн баяр цэнгэлийн Өдөр”-ийг санан дурсаж байна. Тэрхүү ариун дагшин газраас Бурханы Үг ундарч хот болгон ба эрэг бүрт хүрсэн бөгөөд хүн төрөлхнийг Эзэн тэнгэртэй уулзан учрахыг уриалан дуудсан билээ. Мөн Бурханы хайрандаа согтсон тэдгээр анхны бараа бологчдоос эдүгээ Түүний засч тордсон цэцэрлэг дэх өнгө өнгө алгалсан цэцэгс болсон зүсэн бүрийн хүмүүсээс бүрдсэн, эрхэм зорилго өвөртөлсөн нийгэмлэг цэцэглэн дэлгэрсэн билээ. Өдөр өнгөрөх тутам цоо шинээр сэрж, Түүний Бунхан руу залбиран мөргөх болсон хүмүүсийн тоо улам улам өсч байна. Бид ч гэсэн тэрхүү Бунхан руу хандан тэртээ адистат Өдөрийг дурсан хүндэтгэж Агуу их Алдарын нийгэмлэгт хайрласан буян хишиг бүрийнх нь төлөө талархал илэрхийлэн тэргүүнээ бөхийлгөн бид Ариун Босгонд мөргөн залбирч байна.

Бахауллагийн дагалдагсдыг нэгдмэл нэгэн оюун санаанлаг хүчин зүтгэлд нэгтгэх үйл хэрэг болсон Тэнгэрлэг Төлөвлөгөөний өнөөгийн үе шат эхэлснээс хойш гурван жил өнгөрчээ. Төлөвлөгөөдуусах тогтсон хугацаа хүртэл анд нөхдөд хоёр жилийн хугацаа үлдээд байна. Өсөлтийн үйл явцад түлхэц өгсөөр байгаа хоёр амин чухал хөдөлгөөн болох, нэг талаас сургалтын институтын цуврал сургалтаар дамжин суралцаж буй оролцогчдын тогтмол урсгал, нөгөө талаас хөгжлийн континумын дагуу урагшлах кластеруудын хөдөлгөөнийаль алийгөнгөрсөн жил зохиогдсон залуучуудын чуулга уулзалтуудаас ундран гарсан эрч хүчийн давалгаа хүч нэмэн өдөөжээ. Олон тооны залуучуудыг үйлчилгээний талбарт дайчлахталаар Бахай ертөнцийнхүү чадавхаа нэмэгдүүлэн тэлсэн явдал нь цаашид улам үр жимсээ өгөх нь дамжиггүй. Учир нь, үлдэж буй энэ хугацаанд одоо явагдаж буй өсөлтийн хөтөлбөрүүдийг улам бэхжүүлэх, мөн үүний сацуу шинэ хөтөлбөрүүд эхлүүлэх эгзэгтэй тулгамдсан даалгаврууд биднийг даллаж байна. Хамгаас Агуу Алдарын нийгэмлэгтөлөвлөгөөний хугацаа дуусахаас өмнө уг хөтөлбөр хэрэгжиж байгаа кластерууд дээр нэмж зорилтын үлдсэн хэсэг болох 2000 хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой байна.

Энэ хүчин зүтгэл дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрт, янз бүрийн орчин, нөхцөл байдалд, тооны хувьд хэдийн 3000 давсан кластеруудад эрч хүчтэйгээр урагшилж байгааг харахдаа бид туйлын баяртай байна. Олон кластерт үйл ажиллагааны цөөн хэдэн энгийн чиглэлийг хэрэгжүүлснээр өсөлтийн эрч хурдац улам нэмэгдэх шатанд хүрээд байна. Өөр бусад кластерт үйл ажиллагаагаа хэд хэдэн мөчлөг дамжуулан хэрэгжүүлснээрТөлөвлөгөөний зорилгын хүрээнд санаачлага гарган хэрэгжүүлж байгаа сүсэгтэн анд нөхдийн тоо нэмэгдэж, үйл ажиллагааны цар хүрээ улам эрчимтэйгээр тэлсэн бөгөөдбодит туршлагын ачаар оюун санааны боловсролын үйл явц чанаржихын хэрээр улам олон хүн уг үйл явцад сэтгэл татагдан оролцох болсон байна. Үйл ажиллагаа намжин буурах юмуу урагшлах замд саад тотгор тохиолдох явдал үе үе гарч болох юм, гэхдээ мухардалд орсон учир шалтгааныг эрэлхийлсэн өрнүүн зөвлөлдөөн нь тэвчээр, эр зориг, уйгагүй зүтгэлтэй хосолсноор эрч хүчээ дахин сэргээх боломж бүрддэг ажээ. Улам олон тооны кластерт өсөлтийн хөтөлбөрүүд цар хүрээний хувьд урьдаас илүү өргөн, нарийн цогц болон хөгжиж байгаа нь Төлөвлөгөөний гурван оролцогч болох сүсэгтэн хувь хүн, нийгэмлэг, байгууллагын харилцан бие биенээ дэмжсэн тийм уур амьсгалыг бүрдүүлэх чадавх дээшилж буйтай дүйцэж байгаа юм.Бидний хүсэн хүлээж байсныдагуу,оюун санаанлаг, динамик эрч хүч агуулсан, хувьсган өөрчлөх чадалтай амьдралын хэв маягийг бүтээн цоглуулах үйлсэд мянга ба түүнээс ч олон хүмүүсийн оролцоог зуу ба түүнээс дээш тооны хүмүүс дэмжиж байгаа кластерын тоо өссөөр байгаад бид туйлын баяртай байна. Уг үйл явцын үндэс суурийг бүр эхнээс нь бүрдүүлж байгаа зүйл бол Дэлхийд Амьдрал хайрлагч Түүний зөгнөсөн материаллаг болон оюун санааны хөгжил цэцэглэлтийн зөн хараа руу чиглэсэн хамтын хөдөлгөөн билээ.Гэвч энэхүү хөдөлгөөнд ийм олон хүн хамрагдаад эхлэхээр тухайн хүн ам тэр аяараа урагшлах хөдөлгөөн улам товруун харагдаж эхэлдэг байна.

Энэ хөдөлгөөн ялангуяа орон нутгийн Машрикул-Аскар баригдах болсон тэдгээр кластерт илт онцгой харагдаж байна. Ийм нэгэн кластерын жишээ Вануату улсад бий. Танна арал дээр амьдардаг анд нөхөд тэнд баригдахаар төлөвлөж буй Мөргөлийн Ордоны тухай нутгийн хүн амд таниулахын төлөө дээд зэргийн хүчин чармайлт гаргасан ба түүний ач холбогдлын талаарх улам өргөжин тэлж буй харилцан ярианд аль хэдийнэ арлын 30,000 хүн амын гуравны нэгээс илүү хувийг төрөл бүрийн арга замаар хамруулаад байна. Ийм олон хүмүүсийн дунд гүн учир утгатай харилцан яриаг тууштай өрнүүлэх тэдний чадвар олон жилийн турш Бахауллагийн сургаалыг хуваалцах, сургалтын хүчирхэг институтын үр нөлөөг өргөн хүрээнд дэлгэрүүлэх чиглэлээрхуримтлуулсан туршлага дээр нь тулгуурлан улам төгөлдөржжээ. Ялангуяа өсвөр насны залуучуудын бүлгийн оролцогчид оюун санааны хувьд хэрхэн чадавхжиж байгааг анзаарсан тосгодын ахлагч нарын дэмжлэгтэйгээр уг арал дээрх өсвөр үеийнхний бүлгүүд хөгжин цэцэглэж байна. Өөр хоорондын эв нэгдэл ба үнэнч нандин харилцаанаасаа урам зориг авсан энэ өсвөр залуучууд өөрсдийнидэвхгүй хөшүүн байдлыг даван дийлээд зогсохгүй бодитой үр дүнд хүргэсэн олон төрлийн төслүүдийг хэрэгжүүлэх замаар орон нутаг, нийгэмлэгийнхээ сайн сайхан байдалд хувь нэмэр оруулах арга замаа олсон бөгөөд үүний үрээр тэдний эцэг эхээр тогтохгүй, бүх насны хүмүүс урамшиж, бүтээлч үйл ажиллагаанд өөрсдийгөө дайчлах болсон байна. Сүсэгтэн хувь хүмүүсийн хүрээнд төдийгүйнийт хүн амын дунд удирдамж хүсэх эсвэл бэрхшээлтэй асуудалд шийдэл олж өгөхийг хүсэх зорилгоор Орон Нутгийн Оюун Санааны аль нэгэн Чуулгад хандаж болох завшааны талаар ойлголт нэмэгдсэний сацуу Орон Нутгийн Чуулгуудын гаргаж байгаа шийдвэр улам мэргэн ухаалаг бөгөөд хурц мэдрэмжтэй шинж чанартайболжээ. Төлөвлөгөөний үйл ажиллагааны суурь хүрээн дэх элементүүд хоорондоо харилцан уялдаатай нэгэн цогц болон нэгдэн хослох аваас тухайн хүн амд үзүүлэх нөлөө нь гүн гүнзгий болж чаддаг гэдгийг батлан харуулах зүйл энд олон бий. Өсөлтийн эрчимтэй хөтөлбөрийн гуч дахь мөчлөгөө саяхан дуусгасан энэ нутагт өргөжүүлэлт, бэхжүүлэлтийн үйл явц үргэлжлэн явагдсаар байгаа энэ ерөнхий зураг дээр тулгуурлан анд нөхөд арлынхаа бусад иргэдийн хамт “хүмүүсийн зүрх сэтгэлийн хамтын төв” болох Машрикул-Аскар тэдний дунд сүндэрлэн босно гэдэг нь чухамдаа юу гэсэн үг болохыг ойлгохоор идэвхийлэн чармайж байна.Нутгийн уламжлалт ахлагч нарын идэвхтэй дэмжлэгтэйгээр Танна арлынхан Мөргөлийн Ордоны хийц загварт зориулж зуу гаруй загварын санал ирүүлээд байгаа нь Мөргөлийн Ордон зон олны сэтгэл санааг хэр их татаж байгаагхаруулахаас гаднатүүний нөмөр нөөлөгт нь багтан амьдрах хүмүүсийн амьдралд үзүүлэх нь дамжиггүй тэр нөлөөний талаар сэтгэл хөдөлгөмирээдүйн төлөвийг мөн нээж өгч байна.

Ийм урам зориг төрүүлсэн хүүрнэл түүх ньБахауллагийн сургаал бичил хороолол ба тосгоны амьдралын нөхцөл байдалд нөлөөгөө үзүүлж эхэлсэн маш олон хөгжингүй кластерт мөн адил өрнөж байна. Эдгээр хороолол ба тосгодын алинд ч Бахауллагулам танин мэдэх болсон хүн ард нь туршлага дээрээ эргэцүүлэл хийх, зөвлөлдөх, судлах замаар Түүний Үүдэл нээлтэд агуулагдсан үнэнийгхэрхэн амьдралд хэрэгжүүлэх талаар суралцаж байгаа бөгөөд байнга тэлэн өргөжиж буй оюун санааны ураг төрлийн хүрээ нь хамтын сүсэглэл ба үйлчилгээний холбоосоор улам зузааран батжиж байна.

Хөгжлөөр хамгийн түрүүнд яваа нийгэмлэгүүдийн туулж гишгэсэн зам мөр нь бусад нийгэмлэгийг мөн замаар даган алхахыг олон талаар уриалах үлгэр жишээ болж байдаг билээ. Гэхдээ тухайн кластерт үйл ажиллагааны тоо хэмжээ ямар байгаагаас үл хамааран хөгжлийн замналаар урагшлан ахихад нөлөөлж буй гол зүйл бол нийтлэг суурь хүрээн дээр тулгуурлан тухайн орон нутгийн анд нөхдийн суралцах чадавх юм. Энэ үйл хөдөлгөөнд хүн нэг бүр өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж чадах ба хүн нэг бүрийн хувь нэмэр нь нийтийг баяжуулах эх үүсвэр болдог. Хамгийн эрч хүчтэй кластеруудыг харахад, нийгэмлэгийн эзэмшиж буй нөөцийн хэр хэр хэмжээ болон явагдаж буй үйл ажиллагааны тоо хичнээн байгаагаас үл хамааран, тэндхийн анд нөхөд ахиц дэвшил гаргахад чухам юу шаардлагатай байгааг тодорхойлоход тэдний үүрэг даалгавар оршино гэдгийг ойлгон ухамсарласан байдаг байна. Тухайлбал, дөнгөж бий болсон ямар чадавхыг цаашид улам бүр бэхжүүлэх шаардлагатай, ямар ур чадварыг шинээр сурч эзэмших шаардлагатай, шинэ соргог хүчин чармайлт гаргаж буй аль анд нөхдийг дагалдан халамжлах шаардлагатай, эргэцүүлэл зөвлөлдөөний ямар орон зай бүтээн байгуулах шаардлагатай, хамтын аль хүчин чармайлтыг зохицуулах шаардлагатай зэргийг тодорхойлж, дараа нь үүнийг биелүүлэхийн тулд хэрэгцээтэй цаг хугацаа, нөөцийг хүртээл болгон хуваарилахын тулд бүтээлч арга замууд эрэн хайхад оршино гэдгийг тэд ухамсарласан байдаг байна. Аливаа газар тогтсон онцлог нөхцөл байдлын улмаас учирч байгаа сорилт бэрхшээл нь ч онцлог байдаг явдал нь нийгэмлэг бүрт Бахайн ертөнцийн бусад нийгэмлэгийн олж авсан сургамжаас суралцаад зогсохгүй мөн тэрхүү мэдлэг туршлагын сан хөмрөгт өөрийн хувь нэмрийг нэмж оруулах боломжийг олгодог байна. Уг бодит үнэнийг ойлгон ухаарах нь үйл ажиллагааны хөдөлшгүй хатуу томъёог олох гэж үр ашиггүй эрэл хайгуул хийхээс чөлөөлөх бөгөөд харин янз бүрийн орчинд хуримтлуулсан туршлагаас олж авсан ойлголтууд нь өөрийн амьдарч буй орчин тойронд онцлог маягаар бүрэлдэн өрнөж буй өсөлтийн үйл явцыг хөхиүлэн дэмжихэд түлхэц үзүүлдэг ажээ. Энэхүү арга барил нь сэтгэлийн хэт хөөрөл юмуу хүсэл зориг мохох явдлыг өдөөдөг аливааг "амжилт" ба "бүтэлгүйтэл" гэсэн үүднээс дүгнэх явцуу сэтгэлгээнээс тэр аяараа эрс ялгаатай юм. Тиймээс ангижрал шаардлагатай. Аливаа хүчин зүтгэлийг гагцхүү Бурханы төлөө гэсэн сэтгэлээр гаргах аваас болж байгаа бүх зүйл гагцхүү Бурханд л харъяалагдах бөгөөд Түүний Алдараар олж авсан ялалт бүр Түүнийг магтан мандуулах боломж завшаан болдог байна.

Манай Шүтлэгийн Сургаал бичмэлд хүчин зүтгэл гаргах болон хариуд нь хүртэх тэнгэрлэг тусламжийн хоорондын уялдаа холбооны тухай өчнөөн дурдсан байдаг билээ. Хайрт Багш Өөрийн нэгэн Илгээлтдээ "Үнэндээ чи хүчин зүтгэл гаргаж чадах юм бол, эдгээр сүр жавхлан туяагаа цацруулж, буян хишгийн энэ үүлнүүд хур бороогоо хайрлаж, амьдрал хайрлагч энэхүү салхи сэвшин үлээж, энэхүү анхилуун заарын үнэр алс уудамд тархан түгэх болно" хэмээн батлан айлдсан билээ. Ариун Бунхануудад ойр ойрхон очихдоо бид, Бурхан та бүгдийг тэтгэн дэмжиж, хүчирхэгжүүлээсэй, тэнгэрлэг сургаалыг хараахан мэдээгүй байгаа хүмүүст хүрч тэднийг Түүний Үйл хэрэгт бат тууштай болгох хүчин чармайлт тань гойд адислагдаасай, Түүний хязгааргүй буян хишигт найдах та нарынитгэл найдвар гуйвшгүй байгаасай хэмээн Бүхнийг Чадагчаас хичээнгүйлэн та бүхний өмнөөс гуйн залбирах болно. Та бүхэн хэзээд бидний мөргөлд багтдаг агаад үнэнч тууштайчин сэтгэлийн зүтгэлийг тань бид залбиралдаа ямагт дурсан санахболно.Ирэх хоёр жилийн хугацаанд Адист Гоо Жавхлангийн дагалдагсдын өмнө байгаа үүрэг даалгаврын талаар бодон тунгаахуйд,үйл ажиллагааны талбар луу шуурхайлан орохыг уриалан дуудсан Хайрт Багшийн"Гивлүүрийг тасар татаж, саад тотгорыг зайлуулж, амьдрал хайрлагч рашаан усыг өргөн барьж, авралын зам мөрийг зааж өгөгтүн"хэмээсэндуудлага сэтгэл оюуныг урамшуулан бадраах буй заа.

Ризваны сүр жавхлант улирал тулан ирсэн энэ үед Агуу Их Алдарын нийгэмлэгийн хүрсэн өндөрлөгөөс харахуйд тод гэгээлэг төлөв тэнгэрийн хаяагаар зурайж харагдана. Асар хол замыг туулжээ: өсөлтийн шинэ хөтөлбөрүүд үүсч, ирэх арван хоёр сарын турш зуу зуун хөтөлбөр нэмэгдэх ёстойн зэрэгцээ Таван Жилийн Төлөвлөгөөний хугацаанд хүрэхийг зорьсон таван мянган кластерын бараг тус бүрт нь үйл ажиллагааны шаардлагатай хэв загварыг бий болгох хүчин чармайлт хэдийнэ эхлээд байна. Одоо буй хөтөлбөрүүд илүү хүчирхэгжиж, тэднээс нилээд нь кластер даяар болон аль нэгэн бичил хороолол эсвэл тосгоны нийгэм олны дунд Бурханы Үйл хэргийг өргөн дэлгэрүүлэх гэдэг нь ямар утгатай болохыг улам тодорхой харуулж байгаа юм. Тогтвортой бөгөөд өргөн далайцтай өргөжүүлэлт, бэхжүүлэлтэд хөтөлсөн зам мөрөөранд нөхөд бат тууштай алхаагаар замнаж байгаагийн дотор зоригт залуучууд алхаа хэмнэлийг нь тохируулж байна. Төрөл бүрийн орчинд Шүтлэгийн нийгмийг бүтээн босгогч хүч илрэн гарах арга замууд илүү тодорхой болж, кластерт өсөлтийн үйл явц улам бүр дэлгэрэн гүнзгийрч буйг илтгэх тэдгээр тодорхойлогч шинжүүд аажимдаа ялгаран тодорч байна.

Энэхүү ажлыг хэрэгжүүлж, дэмжих уриа дуудлага Бахауллагийн дагалдагч бүрт чиглэгдсэн бөгөөд гаслантай байдалд маш олон хүн тайвшрал олох боломжгүйгээр зовж шаналж байгаа дэлхий ертөнцийн олхиогүй хөөрхийлөлтэй нөхцлийг харан зүрх нь өвдөн шимширч буй хүн бүр энэхүү дуудлагад хариу өгөх нь гарцаагүй билээ.Учир нь, эмх замбараагүй нийгэмд улам төрөлжин олширч буй өвчин эмгэгт сэтгэл зовнисон сүсэгтэн хувь хүн бүрийн өгөх хамгийн бүтээлч хариу нь эцсийн дүнд Төлөвлөгөөний бүтцийн өргөн хүрээнд явуулах системтэй, шийдэмгий бөгөөд биеэ үл харамласан үйл ажиллагаа мөн. Өнгөрсөн жилийн хугацаанд олон улс оронд тухайн ард түмнийг уламжлалт маягаар нэгтгэн холбосоор ирсэн үзэл санаа, үнэт зүйлсийн талаарх нийт нийгмийн зөвшилцөл улам бүр үеэ элээж, барагдан дуусч байгаа нь олон янзын жишээнээс улам бүр тодорхой харагдах болсон билээ. Энэхүү зөвшилцөл нь хүмүүсийн дургүйцэл бухимдал ба гомдол хорслыг өөрийн ашиг сонирхолд ашигласан, үл тэвчигч, хүмүүсийн сэтгэл санааг хордуулагч зүйл бүрийн үзэл суртлуудын эсрэг найдвартай хамгаалалт болж чадахаа байжээ. Зөрчил тэмцэлд автсан дэлхий ертөнц өдрөөс өдөрт улам бүр өөртөө итгэлгүй болж байгаагийн хажуугаар хор хөнөөлт эдгээр номнолыг хөхиүлэн дэмжигчид харин улам зориг орж, увайгүйгээр даварч байна. Бид Агуу Дээд Бийрийн: “Тэд гэрэл хэмээн эндүүрэн Тамын Гал руу яаран тэмүүлж байна” хэмээсэн хатуу төгс айлдварыг эргэн санаж байна. Улс үндэстнүүдийн сайн санаат удирдагчид ба бүлэг хүмүүс нийгэмд гарсан илэрхий ан цавыг засах гэж хичээнгүйлэн оролдож, цааш газар авахуулахгүйг хичээвч хүчин мөхөсдөнө. Энэ бүхний үр нөлөө нь зөвхөн ил тод зөрчил тэмцэл ба эмх журмын нуралтаас харагдаад зогсохгүй ээ.Хөршийг хөршийнх нь эсрэг турхирч, гэр бүлийн холбоосыг тасалж байгаа үл итгэх байдал, нийгмийн хэлэлцүүлэг мэтгэлцээн хэмээх нэрийдлийн дор явагддаг олон төрлийн дайсагналцал, хүний ичгүүргүй доорд сэдлийг өөгшүүлэн дэвэргэх замаар эрх мэдэл олж авах юмуу эд баялаг хураахыг хэвийн зүйл мэт хүлээн авч байгаа байдлаас нийгмийг тэтгэн дэмжиж байдаг ёс суртахууны хүч эдүгээ туйлын их доройтон хоосорсон байгаагийн андашгүй шинж тэмдгүүд илэрч байна.

Гэвч задрал бутралын тэр үйл явцын дунд хүмүүн төрөлтөнд байх тэнгэрлэг бүхний бодит илрэл болсон шинэ төрлийн хамтын амьдрал дүр төрхөө олж байгаа гэсэн ухаарал нь итгэл найдвар төрүүлж байгаа билээ. Бид ялангуяа сургаалыг багшлах болон нийгэмлэгийг бүтээн босгох үйл ажиллагаанууд эрч хүчтэй явагдсаар байгаа тийм газруудад анд нөхөд үнэт эрч хүчийг нь сорж барагдуулдаг материализмын нөлөөнөөс өөрсдийгөө хамгаалж чадаж байгааг анзаарсан билээ. Үүгээр ч зогсохгүй, цаг хугацааг нь эзлэх бусад олон янзын хэрэгцээ шаардлагаа зохицуулах явцдаа тэд өмнөө буй ариун бөгөөд хойшлуулшгүй үүрэг даалгавраасаа хараагаа огтхон ч үл салгана. Үнэндээ Шүтлэгийн хэрэгцээ болон хүн төрөлхтний дээд ашиг сонирхолд ийнхүү анхааралтай хандах явдал нийгэмлэг бүрт шаардлагатай байна. Өмнө нь Шүтлэгт нээгдээгүй байж байгаад өсөлтийн хөтөлбөр эхлүүлсэн кластерт үйл ажиллагааны анхны идэвх хөдөлгөөн ч чин үнэнч сүсэгтний зүрх сэтгэл дэх Бахауллад зориулсан хайраас хэрхэн урган гарч байгааг бид харж байна. Нийгэмлэг өсөн тэлэхийн хэрээр илүү нарийн төвөгтэй бүтэц аажимдаа бий болох ёстой хэдий ч бүхий л үйл ажиллагаа энэхүү хайрын энгийн ширхэг утаснаас урган үүсдэг билээ. Энэ бол хүүхэд багачууд, залуучууд болон насанд хүрэгсдэд оюун санаанлаг үзэл санаануудыг танилцуулах, мөргөл залбиралд зориулагдсан цуглаан уулзалтаар сүсэг бишрэлийн уур амьсгалыг хөхиүлэн дэмжих, ухаарал ойлголт төрүүлсэн утга учиртай харилцан яриаг өдөөх, Бурханы Бүтээлч Үгийг амьдралынхаа туршид судалж, үйл хэрэг болгох замналд улам улам олон хүнийг урин залах, үйлчлэх чадавхаа бусад анд нөхдийн хамтаар хөгжүүлэх, сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд бие биенээ дагалдан халамжлах талаар мөчлөгөөс мөчлөгт явагдах тэвчээртэй бөгөөд эрч хүч төвлөрсөн хүчин чармайлтын хэв загвар нэхэгдэн сүлжигдэх тэрхүү амин чухал утас мөн. Эрхэм хайрт анд нар аа, Абха-н Гоо Жавхлангийн хайрт нар аа: Түүний Ариун Босгоны өмнө бид очих бүртээ Түүнд зориулсан хайр тань Түүний Үйл хэрэгт амь амьдралаа зориулах хүч тэнхээг та бүхэнд өгөх болтугай хэмээн бид чин сэтгэлээсээ хүсэн залбирдаг юм.

Нийгэмлэгийн амьдралын оргилсон амьд эрч хүч нь олон тооны хүнийг багтаасан кластеруудаас мөн тэдгээрийн доторх эрчимтэй үйл ажиллагааны төвүүдээс урган гарч байгаа баялаг сургамж туршлагуудыг энд онцгойлон дурдах нь зүйн хэрэг. Найз нөхөрлөл ба номхон даруу үйлчилгээнд суурилсан бие биеэ харилцан дэмжих соёл эдгээр бичил хороодод аяндаа бий болж, улмаар энэ нь олон олон хүнийг нийгэмлэгийн үйл ажиллагааны хүрээнд системтэйгээр багтаан оруулах боломжийг хангаж байгааг харахдаа бид баяртай байна. Үнэндээ, улам олон газар явагдаж буй шинэ нийгмийн талаарх Бахауллагийн зөн хараа руу тэмүүлсэн хүн амын хөдөлгөөн нь зөвхөн сэтгэл хөдөлгөмөөр алсын төлөв төдий биш харин аажимдаа илрэн тодорч буй бодит байдал болж байна.

Орчин тойронд нь илт мэдэгдэхүйц хөгжил хараахан гараагүй байгаа ба өөрчлөлт гарахыг чин сэтгэлээсээ хүсч байгаа тэдгээр анд нарт хандан хэлэх хэдэн үг байна. Итгэж найд. Байдал үргэлж ийм байхгүй ээ. Өчүүхэн даруухан байдлаар эхэлсэн боловч эцэст нь гайхалтай үр дүнд хүрсэн жишээгээр Шүтлэгийн маань түүх дүүрэн биш гэж үү? Хөгшин залуу хамаагүй цөөн хэдхэн сүсэгтэн, эсвэл ганцхан гэр бүл, эсвэл бүр ганцхан хүний ч бай үйл бүтээл нь тэнгэрлэг тусламжийн хүчээр баталгаажиж, улмаар анхандаа найрсаг дулаан бус санагдаж байсан нутаг орчинд ч эрч хүчтэй цоглог нийгэмлэгийг байгуулахад амжилтанд хүрсэн тохиолдол хичнээн их байдаг билээ? Та нарын нөхцөл байдал үүнээс огт өөр гэж хэмээн бүү төсөөлөгтүн. Хялбар түргэн гарсан ч бай, удаан хугацааны хөлс хүч шаардсан ч бай, аливаа кластерт гарах хөгжил өөрчлөлт нь аль нэгэн тогтсон томъёог дагаснаар гардаггүй, тохиолдлын чанартай төлөвлөгөөгүй үйл ажиллагаанаас ч гардаггүй ээ. Энэ нь үйл ажиллагаа- эргэцүүлэл- зөвлөлдөөний хэмнэлээр, бодит туршлагын үр жимс болсон төлөвлөгөөнөөс хүч түлхэц аван явагддаг байна. Энэ бүхний шууд үр дүн нь ямар байхаас үл хамааран үүний цаана Хамгаас Хайртад зориулсан үйлчилгээ нь чухамдаа өөрөө хүний оюун санаанд хувиршгүй баяр хөөр төрүүлэх эх үүсвэр болдог билээ. Мөн Шүтлэгийн Өлгий нутаг дах оюун санааны ахан дүүсийнхээ үлгэр жишээнээс, тэдний бүтээлч хандлага, нийгэмлэгийнх нь сэтгэлийн тэнхээ, Тэнгэрлэг Үгийг тууштай түгээж байгаа байдал тухайн нийгэмд нь бодол сэтгэлгээ болон бодит үйлдлийн түвшинд хэрхэн өөрчлөлт авчирч байгаагаас урам зориг авагтун. Бурхан та нартай хамт, хүн нэг бүртэй чинь хамт. Өнөөгийн Төлөвлөгөөний үлдэж буй арван хоёр сарын хугацаанд нийгэмлэг бүр өнөөгийн түвшнээсээ илүү өндөр дараагийн түвшинд хүрэх болтугай.

Юу юунаас ч чухал өргөжүүлэлт, бэхжүүлэлтийн ажил нь бусад олон салбарт дэлхийн Бахайн нийгэмлэгийн хэрэгжүүлж байгаа хүчин чармайлтанд бат бөх үндэс суурийг тавьж өгч байна.Тухайлбал, Дэлхийн Бахайн Төвд бүхий л хүн төрөлхтний тусын тулд хадгалан хамгаалж байгаа хязгааргүй үнэт өв болох манай Шүтлэгийн Ариун Бичвэрүүдийг агуулсан мянга мянган Илгээлт бичгүүдийн агуулгыг системтэй ангилалд оруулан индексжүүлэх ажил эрчимжиж байгаа бөгөөд ингэснээр Сургаал бичвэрийн ботиудыг төрөлх хэлээр нь болон англи орчуулгаар нь хэвлэн нийтлүүлэх явцыг түргэсгэх юм. Бурханыг алдаршуулах ариун Сүмүүд болох найман Машрикул-Аскарыг бүтээн босгох хүчин чармайлт хурдацтай үргэлжилсээр байна. Үндэсний түвшин дэх гадаад хэргийн ажил үр бүтээлтэй байдлын хувьд илэрхий нэмэгдэн улам системтэй болж ирсэн бөгөөд зургаан сарын өмнө Үндэсний Оюун Санааны Чуулгууд руу илгээсэн сүүлийн хорин жилд хуримтлагдсан арвин туршлага дээр тулгуурлан цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны илүү өргөтгөсөн хэв загварыг толилуулсан баримт бичиг гарсан нь энэ ажлыг улам өдөөж өгсөн байна. Үүний сацуу Олон Улсын Бахайн Нийгэмлэгийн Нью-Йорк, Женев хотноо байдаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэдэх алба болон Брюссель хот дахь алба дээр нэмэгдэн Аддис Абабад мөн Жакартад шинээр оффисууд нээгдсэн нь Африк тив ба зүүн өмнөд Азийн бүс нутагт олон улсын түвшинд Бурханы Үйл хэргийн үзэл баримтлалыг санал болгох боломжийг тэлэн нэмэгдүүлсэн билээ. Ихэнхдээ өсөлтийн хэрэгцээ шаардлагаас үүдэж, Үндэсний олон Чуулга засаг захиргааны чадавхиа хөгжүүлж байгаа нь тэдний өөрт байгаа хөрөнгө нөөцөө бодлоготойгоор зохицуулж байгаагаас, нийгэмлэгийнхээ нөхцөл байдлыг дотно мэддэг болохыг хичээн чармайж байгаагаас, мөн Үндэсний Оффисын үйл ажиллагааг илүү бэхжүүлэхэд анхаарлаа хандуулж байгаагаас нь харагдаж байгаа бөгөөд энэ чиглэлээр хуримтлагдаж буй урам хайрласан их мэдлэг туршлагыг системчлэх хэрэгцээг хангахын тулд Дэлхийн Төв дээр Захиргааны тогтолцоог хөгжүүлэх Оффисыг байгуулаад байна. Нийгэмд чиглэсэн төрөл бүрийн санаачлагууд олон оронд улам олширсноор Сургаал бичвэрт агуулаастай мэргэн ухааныг хэрхэн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад ашиглаж болох талаар илүү их сурах боломжийг олгож байна. Энэхүү талбар нь маш их ирээдүйтэй байгаа тул бид Нийгэм эдийн засгийн хөгжлийн Албанд зөвлөх долоон гишүүнтэй Олон улсын Зөвлөл байгуулсан нь тус Албаны хөгжил хувьслын дараагийн үе шатыг авчирч байгаа юм. Уг Зөвлөлийн гурван гишүүн нь мөн Албаны зохицуулах баг болон Ариун Газарт суурьшиж үйлчлэх юм.

Ризваны энэ мөчид дүгнэн үзэхэд, хийх зүйл их байгаа хэдий ч, түүнийг хийхэд олон анд нөхөд бэлэн байгааг бид харж байна. Мянга мянган кластер, бичил хороолол болон тосгодод сүсэг бишрэл ба итгэл зоригийн цэнгэг булаг оргилж, амьдрал хайрлагч рашаанаас хүртэгсдийн оюун санааг баясган цэнгүүлж байна. Булгийн ус нь олон газар жигд дөлгөөн урсгалтай горхи болсон бол зарим газар аль хэдийнэ гол мөрөн болжээ. Ямар ч хүний хувьд одоо эрэг дээр саатан алгуурлах цаг мөч биш ээ. Урагш давшлах хүчирхэг давалгаанд нь бүгдээрээ шумбан нэгдэх болтугай.

Баяр наадмын Хаан заларч буйтай зэрэгцэн дэлхий дахиныг хамарсан дараачийнтөлөвлөгөөнд бэлтгэх үе шат өндөрлөлөө. Одоо бид Бурханы анд нөхдийг эр зориг, шийдэмгий сэтгэл, нөөц боломжоо дайчлан зориулах шинэ таван жилд урин дуудаж байна.

Бахауллагийн үнэнч дагалдагч нарын нийт бүрэлдэхүүн бэлэн байдалд байна. Сүүлийн хэдэн сарын туршид дэлхий даяар хуран чуулсан институц байгууллагуудын уулзалт цуглаанууд энэхүү хүчирхэг хөдөлгөөнийг эхлүүлэх хүсэл эрмэлзэл хичнээн их байгааг удаа дараалан харууллаа. Зөвлөхүүдийн Зөвлөгөөнд хандсан илгээлт захидалд агуулаастай чухал заалтууд нь аль хэдийнэ үйл ажиллагааны шийдэмгий төлөвлөгөө болон хувирч байна. Олон арван жилийн баатарлаг хүчин зүтгэл нь нийгэмлэгийг бүрэлдүүлэн төлөвшүүлсэн төдийгүй түүнд өсөлтийг хөхүүлэн дэмжих нотлогдсон чадварын тодорхой хэмжээг хайрлаж, яг энэ мөчид зориулан түүнийг бэхжүүлэн хурцалжээ. Маш их хүсэн хүлээж байсан энэ ур чадвар хуримтлагдах явдал ялангуяа сүүлийн хоёр арван жилд дорвитойгоор хурдассан юм.

Энэ хугацаанд үйл ажиллагааны хувьсан хөгжих хэв загварыг авч хэрэгжүүлсэн нь анд нөхдөд нэн чухал суурь чадавхуудыг аажмаар хөхүүлэн бойжуулж, сайжруулан төгөлдөржүүлэх боломж олгосны үр дүнд эхэн үед хийгдэж байсан үйлчилгээний энгийн алхмууд нь аяндаа үйл ажиллагааны илүү өргөн цогцолбор хэв загвар луу шилжсэн бөгөөд энэ нь эргээд бүр ч илүү нарийн цогц чадавхууд хөгжүүлэх шаардлага хэрэгцээг бий болгосон байна. Ийм маягаар хүний нөөцийг хөгжүүлэх ба нийгэмлэгийг бүтээн босгох системтэй үйл явц нь мянга мянган кластерт эхэлсэн бөгөөд тэр дотор нэлээд олон кластерт бүр хол давуу хөгжсөн байна. Эрч хүч ба анхаарлыг зөвхөн хувь сүсэгтэн дээр юм уу, нийгэмлэг, эсвэл байгууллага дээр төвлөрүүлж байсангүй. Тэнгэрлэг Төлөвлөгөө хэрэгжихийн хэрээр ундран гарч ирсэн оюун санааны хүчнүүд нь Дэлхийн шинэ Эмх журмын хувьсал хөгжилд салшгүй гурван оролцогчийг гурвууланг нь эрчимжүүлэн бадрааж байгаа юм. Тэдний хөгжин дэвшиж байгаагийн шинж тэмдэг улам бүр илэрхий тод болж байна. Үүнд: тоолшгүй олон сүсэгтнүүд Бахауллагийн амьдралыг хүүрнэсэн түүхүүдээс хуваалцаж, Түүний Үүдэл нээлт ба хосгүй Гэрээсийнх нь утга учрын талаар хэлэлцэхдээ итгэл дүүрэн болсноос; үүний улмаас Түүний Үйл хэрэгт сэтгэл татагдаж, хүн төрөлхтнийг нэгтгэх Түүний зөн харааг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа бүлэг бүлэг хүмүүсийн тоо өргөжин тэлж байгаагаас; мөн Бахайчууд болон тэдний анд нөхөд нийгэмлэгийн бүр анхан шатанд хүртэл хүний зан төлөвийг хувьсган өөрчилж, нийгмийн оршин тогтнолын хэв маягийг бүрэлдүүлэн төлөвшүүлэх чадалтай тэр үйл явцад өөрсдийн оролцож байгаа туршлагынхаа талаар уран яруу хэлээр дүрслэн ярих чадвартай болсноос; тухайн орны улам олон уугуул иргэд Бахайн институц, агентлагын гишүүний хувьд өөрсдийн нийгэмлэгийн ажил хэргийг чиглүүлэн авч яваагаас; Шүтлэгийн хөгжил дэвшлийг тэтгэхэд амин чухал үүрэгтэй Санд найдвартай, өгөөмөр, золиослонгуй хандив орж ирж байгаагаас; нийгэмлэгийг бүтээн босгох үйл ажиллагааг дэмжсэн урьд хожид үзэгдээгүйгээр хөгжин дэлгэрч буй хувь хүний санаачлага болон хамтын идэвх зүтгэлээс; энэхүү ажил үйлсэд энгүй их эрч хүч нэмж, ялангуяа өөрөөсөө дүү залуу үеийнхний оюун санааны боловсролд санаа тавих замаар хувь нэмэр оруулж буй харамгүй сэтгэлт олон олон залуухан анд нөхдийн урам зоригоос; мөн Бурханд сүсэглэн бишрэхэд чиглэгдсэн тогтмол уулзалт цуглааны ачаар нийгэмлэгийн сүсэглэнгүй шинж чанар нэмэгдэж байгаагаас; Бахайн засаг захиргааны бүх түвшинд чадавх хөгжиж буйгаас; институц, агентлаг болон сүсэгтэн хувь хүмүүснь үйл явцаар сэтгэдэг болж, өөрсдийн нутаг орны бодит нөхцөл байдлыг уншин нөөц боломжоо үнэлж, түүн дээрээ тулгуурлан төлөвлөгөө гаргахад бэлхэн уриалгахан байгаагаас; зөнгөөрөө суралцах хандлагыг төлөвшүүлсэн судалгаа, зөвлөлдөөн, үйл ажиллагаа, эргэцүүллийн эдүгээ танил болсон динамик хөдөлгөөнөөс; нийгэмд үйлчлэх үйл ажиллагаагаар дамжуулан Сургаалыг бодитоор хэрэгжүүлэхийн утга учрыг ойлгон үнэлэх явдал хуримтлагдан нэмэгдэж байгаагаас; нийгэмд түгээмэл буй хэлэлцүүлгүүдэд Бахайн үзэл санааг тусгахын тулд эрэлхийлэн ашиглаж буй боломж бололцоо улам олширч байгаагаас; бүхий л хүчин чармайлтандаа Үйл хэрэгт шингээстэй нийгмийг бүтээн босгох хүчийг илрүүлэх замаар тэнгэрлэг соёл иргэншил үүсэн тогтох явцыг хурдасгаж буйгаа дэлхий дахины нийгэмлэг маань ухаарч байгаагаас; хүмүүний дотоод сэтгэлийн хувьсал өөрчлөлтийг хөхүүлэн тэтгэх, эв нэгдлийн хүрээг өргөжүүлэн тэлэх, үйлчлэхүйн талбарт бусадтай хамтран зүтгэх, хүн ардуудад өөрсдийн оюун санааны, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөө гартаа авахад нь туслахад чиглэгдсэн тэдний хүчин зүтгэл нь мөн энэ бүхнээр дамжуулан дэлхий ертөнцийн сайн сайхан байдлыг буй болгоход чиглэгдсэн бүхий л хүчин зүтгэл нь үнэн хэрэгтээ шашны жинхэнэ зорилгын бодит илэрхийлэл мөн болохыг анд нөхөд улам улам ухамсарлах болсон зэргээс хөгжил дэвшлийн шинж тэмдэг илэрхий харагдаж байгаа юм.

Ямар ч хэмжүүр дангаараа Бахайн нийгэмлэгийн хөгжил дэвшлийг бүхэлд нь тусган харуулж чадахгүй хэдий ч, дэлхий даяар өсөлтийн хөтөлбөр байгуулагдсан кластерын тооноос маш ихийг дүгнэж болох бөгөөд уг тоо 5000-аас хэдийнэ даваад байгааг бид Абха-н Гоо жавхлангаас хайрласан буян хишигт талархал дүүрэн баталж байна. Ийм өргөн уудам үндэс суурь тавих нь Бахайн ертөнцөд өдгөө тулгамдаж буй өсөлтийн үйл явц эхэлсэн кластер бүрт уг үйл явцыг бэхжүүлж, нийгэмлэгийн амьдралын баялаг хэв загварыг улам өргөжүүлэн тэлэх үүрэг даалгаврыг биелүүлж эхлэхийн угтвар нөхцөл байсан юм. Үүнд шаардагдах байнгын тасралтгүй хүчин чармайлт үнэнхүү хатуу бэрх байх болно. Гэвч үр дүн нь тун гүн гүнзгий ач холбогдолтой, тэр ч бүү хэл эрин үеийг тодорхойлох ач холбогдолтой болж болзошгүй юм. Бага багахан боловч тогтмол бөгөөд хурдтай алхмууд хийвэл асар хол зайг туулан аялах боломжтой билээ. Төлөвлөгөөний эхэн үе шатанд тухайн кластерт гарах ёстой ахиц дэвшил дээр эрч хүч анхаарлаа төвлөрүүлж чадвал, тухайлбал, хоёр зуун жилийн хоёр удаагийн ойн баярын эхнийх нь тохиохын өмнөх зургаан мөчлөгийн хугацаанд эрч хүчээ төвлөрүүлж чадвал, бүхэл таван жилийн зорилгын биелэлтээ улам барьцтай дөхөм болгохын тулд ихийг хийж амжуулна. Мөчлөг бүрт урагш том алхам хийх нисэн өнгөрөх боломж бололцоо, дахин эргэж үл ирэх үнэт аз завшаан агуулаастай байгаа юм.

Харамсалтай нь, өргөн нийгэмд улам гүнзгийрч буй оюун санааны эмгэгийн шинж тэмдэг үржин олширч, доройтон муудаж байна. Дэлхийн хүмүүс жинхэнэ анагаан эдгээгч хүчийг хүсэмжлэн зовж тарчлахдаа нэг хуурамч хоосон найдвараас нөгөө рүү үсчиж байхад та бүхэн хамтаараа Бурханы мөнхийн Үгийг хүмүүний зүрх сэтгэлтэй холбох зэмсгийг улам төгөлдөржүүлэн хурцатгаж буй нь юутай гайхалтай вэ. Хаа сайгүй газар авч чангарч буй ягшмал үзэл бодол ба ашиг сонирхлын зөрчилдөөний хөггүй дуу чимээний дунд эв нэгдлийн амгалан орогнол болох нийгэмлэгийг бүтээн байгуулах үйлсэд хүмүүсийг нэгтгэн нийлүүлэхэд төвлөрөн ажиллаж байгаа тань юутай гайхалтай вэ. Газар дэлхийн атгаг сэжиг үзэл ба дайсагнал хонзогнол нь зүрхийг тань мохоох нь байтугай харин ч гагцхүү та нарын л тэдэнд өгч чадах анагаагч гавар эргэн тойронд буй хүмүүст хичнээн яаралтай хэрэгтэй байгаагийн сануулга болог.

Энэ бол дараалсан Таван Жилийн цуврал Төлөвлөгөөнүүдийн хамгийн сүүлийнх нь. Үүний төгсгөлд, Бахауллагийн нийгэмлэгийг Бахайн Эриний гутгаар зуун руу давшуулан оруулах учиртай Тэнгэрлэг Төлөвлөгөөний хувьсал хөгжлийн зам дахь шинэ үе шат нээгдэнэ. Айсуй ирээдүйд тулгарах бүр ч агуу том даалгаварт чанга ширүүн бэлтгэл болох учиртай ирэх цөөн хэдэн жилд агуулаастай амлалтыг улс орон бүр дэх Бурханы анд нөхөд ухааран үнэлэх болтугай. Өнөөгийн төлөвлөгөөний өргөн цар хүрээ нь хүн бүрт энэхүү ажлыг дэмжихэд жижиг ч атугай хувь нэмрээ оруулах боломжийг олгож байна. Бидний халуун дотно хамтран зүтгэгчид ба дэлхийн ертөнцийн Хамгаас Хайрт Түүнийг сүсэглэн бишрэгчид та нараас Тэнгэрлэг Төлөвлөгөөг дараагийнх нь нэн чухал шатанд гаргахын тулд сурч мэдсэн бүхнээ, Бурханаас заяасан авьяас чадвар, ур ухаан бүхнээ дайчлан ашиглахад хүч чармайлтаа үл хайрлахыг бид хүсч байна. Тэнгэрлэг тусламжийг хүсэмжилсэн та бүхний оргилуун халуун мөргөл залбиралтай, бүхнийг ивээн тэтгэсэн энэхүү Үйл Хэргийн төлөө хөдөлмөрлөж буй бүх хүний өмнөөс Ариун Бунхануудад үйлдэх өөрсдийн мөргөл залбирлыг бид нийлүүлж байна.

Агуу их Алдарын нийгэмлэг хэрхэн эгцлэн босож буйг харагтун! Шинэ Төлөвлөгөө эхэлснээс хойш нэг жил өнгөрсөн хэдий ч гаргаж буй хүчин чармайлт, түрүүчээсээ хүрсэн үр дүнгийн цар хүрээг ирж буй тайлангууд илтгэж байна. 5000 өсөлтийн хөтөлбөрийг эрчимтэй түвшинд хүргэхийн тулд урьд өмнө нь хэзээ ч байгаагүй тийм хүчин чармайлт шаардаж байна. Төлөвлөгөөний суурь нөхцлийг гүн бат ойлгож авсан олон тооны анд нөхөд түүний хэрэгцээ шаардлагын дагуу хөдөлмөрлөхдөө нягт нямбай, золиослонгуй байдлаар үйлчилж байгаа нь харагдана. Урьдчилан төсөөлж байсанчлан, урт удаан хугацаанд тогтвортой явагдаж байгаа эрчимтэй өсөлтийн хөтөлбөртэй зарим газрууд нь мэдлэг болон нөөцийн уурхай болж байгаа ба эргэн тойрныхоо газар нутгуудыг дэмжин, туршлага ба сургамжийг хурдацтай түгээх боломжийг бий болгож байна. Эрчимтэй үйл ажиллагааны төвүүд буюу нийгэмлэгийг бүтээн босгох ажил хамгийн их төвлөрөн явагдаж буй тэдгээр бичил хороод болон тосгод нь хамтын хувьсал өөрчлөлтийн үр шимтэй хөрс болохоо нотлон харуулж байна. Өргөжин тэлсэн, шинэ эрч хүчтэй үй олон Туслах Зөвлөлийн Гишүүд болон тэдний туслахуудын арми нь хувь сүсэгтнүүдийн дээрх хүчин чармайлтыг идэвхжүүлж, янз бүрийн нөхцөл байдалд өсөлтийн үйл явцыг хэрхэн урагшлуулах зөн харааг бий болгоход тусалж, кластер бүрийн нөхцөл байдалд тохирсон арга замыг тодорхойлолцож байна. Тус бүрийн Үндэсний Оюун Санааны Чуулгын дэмжлэгтэйгээр Бүсийн Бахайн Зөвлөлүүд нь Төлөвлөгөөний эрч хурдцыг бүхий л кластеруудын хүрээнд нэгэн зэрэг хэрхэн бий болгох талаар суралцаж байгаа агаад Зөвлөл байдаггүй арай жижиг зарим оронд үндэсний хэмжээнд шинэ байгууллагууд мөн адил үүнд суралцаж байна. Аливаа органик үйл явцын үр дүнгийн нэгэн адил зарим газар оронд гарч буй шуурхай хөгжил дэвшил өөр нэг хэсэгт гарахгүй байгаа хэдий ч нийт өсөлтийн эрчимтэй хөтөлбөрийн тоо хэдийнэ нэмэгдээд эхэлжээ. Мөн түүнчлэн Төлөвлөгөөний эхний дөрвөн мөчлөгийн хугацаанд үйл ажиллагаанд оролцох оролцоо мэдэгдэхүйц өссөн байгааг харахдаа бид бүхэн баяртай байна.

Тиймээс ирэх жил олох ололт амжилтын шинж тэмдэг тун ч өөдрөг харагдаж байна. Тэгвэл Адист Гоо Жавхланд зориулан Түүний хайрт хүмүүс Түүний Шүтлэгийн хүрээг тэлэхээр үнэн сэтгэлээсээ хичээн зүтгэхээс илүү Мэндэлсэн Өдрийнх нь хоёр зуун жилийн ойд барих бэлэг бий гэж үү? Бахайн ертөнцийн тэмдэглэн өнгөрүүлэх хоёр зуун жилийн хоёр ойн эхнийх нь баяр жаргалаар бялхсан тийм үйл явдал болох төлөвтэй байна. Эндээс харахад урьд хожид хэзээ ч байгаагүйгээр хүмүүсийн зүрх сэтгэлийг Бахауллатай холбох дэлхий нийтийг хамарсан цорын ганц боломж завшаан энэ жил тохиож байна. Ирэх саруудад хүн бүр энэхүү үнэт завшааныг санаж, Түүний амьдрал ба эрхэм дээд үйл хэргийг бусдад танил болгох бүхий л орон зай дах боломж бололцоог соргогоор ашиглацгаая. Бахайн ертөнцийн өмнө өдгөө буй сургаалыг багшлах боломж бололцоог бүрэн дүүрэн ухаарахын тулд ямар ч хүнтэй өрнүүлж болох тийм харилцан яриа юу байж болох талаар бүтээлчээр сэтгэх хэрэгтэй байна. Ийм утга учиртай харилцан яриануудын явцад хүмүүсийн ойлголт ухамсар нэмэгдэж, зүрх сэтгэлүүд нээгддэг ба заримдаа энэ нь тэр даруй явагддаг байна. Энэхүү чухал үйл хэрэгт хүн бүхэн оролцож, үүнд оролцсоноор хүртэх баяр баясгалангаас ямар ч хүн татгалзах ёсгүй билээ. Бурханы Өдөрийн үүр гэгээрсэн тухай мэдээг бусадтай хуваалцахаас үүдэх хамгаас цэвэр ариун, хамгаас тансаг баяр баясгалангаар хоёр зуун жилийн ой тохиох энэхүү жилийг бялхуулан дүүргээсэй хэмээн бид цорын ганц Хайртаас гуйн залбирах болно.

Дэлхий ертөнцөд оршиж байгаа төөрөгдөл, үл итгэлцэл, тодорхой бус /бүрхэг/ байдал нь үнэнч сүсэгтнүүдийн гүйцэтгэх ёстой үүрэг даалгавруудаа илүү яаравчлан биелүүлэхийг шаардаж байна. Чухамдаа бол анд нөхөд замнах ёстой замыг заан гэрэлтүүлэгч нь болох бүх боломжийг ашиглан, шаналан зовсон нэгэнд итгэл, цөхөрсөн нэгэнд найдвар төрүүлэх хэрэгтэй юм. Асран Тэтгэгчээс нэгэн Бахай нийгэмлэгт илгээсэн дараах зөвлөмж нь агуулгаараа өнөөгийн бидний цаг үед тун ч нийцэж байгаа юм: “Өнөөгийн нийгмийн байгууламж нь адын явдлууд ба гай гамшгаас үүдэх дарамт шахалтын дор амь тэмцэн бутран унаж, нэг улс үндэстнийг нөгөөгөөс, нэг анги давхрагыг нөгөөгөөс нь, нэг төрхтөнг нөгөөгөөс, нэг шашны урсгалыг нөгөөгөөс нь салган холдуулж буй хагарлыг улам дэвэргэгч ан цавууд олшрох зуур Төлөвлөгөөг хэрэгжүүлэгчид өөрсдийн оюун санааны амьдрал, засаг захиргааны ажил хэрэгтээ Бахайн зарчмуудыг улам ихээр тусган харуулж, төвлөрсөн хүчин чармайлтын, харилцан тусламж дэмжлэгийн, хамтын үйл хэрэгтээ харилцан уялдаатай хөгжлийн илүү дээд хэм хэмжээг тогтоох ёстой билээ.” Шүтлэгийн ажил хэргийн оюун санааны ач холбогдол болон сүсэгтнүүд өөрсдийн ариун үүргүүдээ нэгэн үзүүрт сэтгэлээр гүйцэтгэх талаар байнга онцлон сануулахын зэрэгцээ Шоги Эффенди мөн улс төрийн маргаан, будлиан, хэрүүл тэмцэл зэрэгт ямар нэгэн хэлбэрээр оролцохгүй байхыг анхааруулсан юм. Бас нэгэн тохиолдолд тэрээр “Тэд нэг талыг хэт баримтлах болон талцах үзлээс, хоосон маргаан, хувийн ашиг хонжоо харахаас, өөрчлөгдөн буй дэлхий ертөнцийн нүүр царайг зовоогч, анхаарлыг нь татах зуурдын дур хүслээс дээгүүр байг.” хэмээсэн юм. Эдгээр нь, ар араасаа түрэн ирэх давалгаа савлан хуваагдсан нийгмийг цохин донсолгох бүрт гарцаагүй ялгаран хаягдах хөөс, усны цацлага лугаа адил юм. Ийм төрлийн зүйлст анхаарлаа сарниулбал хэтэрхий ихийг алдана. Бахауллагийн дагалдагч нэг бүрийн сайн мэддэгчлэн, хүн төрөлхтний туйлын сайн сайхан байдал нь хоорондын ялгаагаа харах байдлыг даван гарч, хүн төрөлхтний бат бөх эв нэгдэл тавигдахаас шалтгаалах билээ. Нийгмийнхээ амьдралд Бахайчуудын оруулж буй хувь нэмэр бүр нь эв нэгдлийг дэмжин тогтооход чиглэдэг бол, нийгэмлэгийг бүтээн босгох хүчин зүтгэл бүр мөн адил зорилгод төвлөрдөг. Эсэргүүцэл тэмцлээс залхан зугтагсдад Агуу их Алдарын нөмөр дор өсөн хөгжиж буй нийгэмлэгүүд эв нэгдлийн хүчээр юунд хүрч болдгийн гайхамшигт жишээ нь болж байна.

Бид Эздийн Эзэн тэнгэрт хандан Түүний үй олон хайртууд янз бүрийн арга замаар хүн төрөлхтний нэг нэгдмэл байдлын туг далбааг өндөрт мандуулахын төлөө бүхнээ зориулж байгааг гэрчлэн харж буйдаа талархал өргөж байна. Хамгаас эрхэм анд нөхөд өө, дээдийн ивээлтэй жил эхэлж байгаа үед бидний хүн нэг бүр ямархуу тэнгэрлэг үйлийг гүйцэлдүүлэхэд Түүний нигүүлсэл бидэнд туслахад бэлэн байгаа талаар тунгаан бодвол ямар вэ?

Адист Гоо Жавхлангийн Мэндэлсний хоёр зуун жилийн ойд зориулсан мартагдашгүй үйл явдлуудын сайхан дурсамжаар дүүрсэн сэтгэлээр та бүхэнтэй бид мэндчилж байна. Ойн байрын үеэр болон түүнээс хойш чухамдаа юу болж өнгөрсөн талаар бодож үзэхүйд, өдгөө харагдаж буй дэлхийн Бахай нийгэмлэгийн нүүр царай өнөөгийн Төлөвлөгөөний эхний зургаан мөчлөг рүү орж байсан тэр үеийнхээс огт өөр болжээ. Энэ нийгэмлэг нь өмнөө буй эрхэм зорилгоо урьд урьдаас ч илүү ухамсарлан мэдэрсэн байна. Тус нийгэмлэг нь анд нөхөд болон танил хүмүүсийг нийгэмлэгийнхээ амьдралд оролцуулах, бичил хороолол болон сум тосгодын хүн амыг нэгдмэл хүчин чармайлтанд уриалан нэгтгэх, оюун санааны үнэнүүдийг тогтвортой бодит алхам болгон хэрхэн хэрэгжүүлэх талаар бодол санаагаа илэрхийлэх, эцэст нь, юу юунаас илүү чухал нь, дэлхий ертөнцийг шинээр бүтээн босгох сургаал зарчмуудын талаар яриад тогтохгүй тэдгээрийг сургасан Нэгэн болох Бахауллагийн талаар харилцан яриа өрнүүлэх чадавхын хувьд урьд хожид байгаагүй дэвшил гаргасан байна. Бахауллагийн амьдрал болон туулж өнгөрүүлсэн зовлон зүдгүүрийн тухай олон түүхийг насанд хүрэгсэд, залуучууд, хүүхдүүд үй олон хэл дээр хүүрнэн ярьсан нь тоо томшгүй олон хүний зүрх сэтгэлийг хөнджээ. Эдний зарим нь Түүний Үйл хэргийн талаар үргэлжлүүлэн сонирхон судлахад бэлхэн байгаагаа харуулсан бол бусад нь хамтран ажиллах хүсэл эрмэлзлээ илэрхийлээд байна. Тэдний дундаас хүлээн авах мэдрэхүй өндөртэй олон олон хүн итгэл бишрэлээ илэрхийлэн тунхагласан байна .

Ахиц дэвшил гарсныг тод илтгэсэн нэгэн шинж тэмдэг бол олон газарт Шүтлэг үндэсний хэмжээнд үл мэдэгдэх байдлаас мултран гарч ирсэн явдал юм. Дэлхий ертөнцөд Бахауллагийн зөн хараа тун хэрэгтэй байгаа болохыг, Бахайчуудын гаргаж буй хүчин чармайлтыг талархан үнэлж байгаагаа, эдгээр хүчин чармайлтыг цааш нь улам өргөжүүлэн тэлэх хэрэгтэй хэмээн ил тодоор олон нийтэд илэрхийлсэн, заримдаа хувийн зүгээс аминчлан хэлсэн төр засгийн удирдагчид болон нийгмийн тэргүүн сэтгэгч нар байсан. Бахауллад хүндэтгэл үзүүлж, Түүний амьдралыг өргөмжлөн тэмдэглэхийг зөвхөн Бахайчууд хүсээгүй харин Бахайн нийгэмлэгээс бусад хүрээнд ч тусгай уулзалт цуглааныг зохион явуулж байсныг хараад бидэнд тун таатай байсан юм. Шүтлэгт хатуу ширүүн дайсагнал үзүүлж байгаа газар нутгуудад ч анд нөхөд сэтгэлээр унаагүй, гайхалтай нугаршгүй хатуужил үзүүлэхийн сацуу өөрсдийн биеэр үнэнийг эрэлхийлэн судлахыг эх орон нэгтнүүдээ уриалсны үр дүнд тэдний олон нь ойн баяр наадамд баяр хөөр дүүрэн оролцжээ. Хоёр зуун жилийн ой нь анд нөхдийн хайрын булгийн ундралын сүрлэг гайхамшигтай гэрчлэл болсон урлаг соёлын бүтээлүүд хязгааргүй ихээр оргилон цэцэглэх нөхцлийг мөн бүрдүүлж өгсөн юм. Энэ үйл явдлыг тойрон Бахайн нийгэмлэгийн гаргасан хүчин зүтгэлийн арга барилын шинж чанар нь бүхэлдээ чухамдаа дэлхий нийтийг хамарсан өнөөгийн цуврал Төлөвлөгөөнүүд эхэлснээс хойших хорь гаруй жилийн хугацаанд хэчнээн ихийг хийж суралцсан болохыг батлан харууллаа. Сүсэгтэн хувь хүн санаачилгыг гартаа авч, нийгэмлэг нь хамтын хүчин чармайлтаар дайчлагдан зориглон боссон бөгөөд анд нөхөд институц байгууллагуудынхаа гаргасан төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд өөрсдийн бүтээлч эрч хүчээ чиглүүлсэн билээ. Хоёр зуун жил өнгөрснийг тэмдэглэх онцгой ойн баяр нь ирэх зуунд нийгэмлэгийг бүтээн босгох ажилд ийнхүү хүчирхэг түлхэц өглөө. Хоёр зуун жилийн хоёрдугаар ойн баяр луу хөтлөх үлдсэн хугацаанд эхний ойн үеэр өчнөөн их хайраар суулгасан үр бүрийг үр жимсээ өгдөг болтол нь тэвчээртэйгээр халамжлан тордох болтугай.

Одоогийн Төлөвлөгөө эхлээд хоёр жил улиран одсон энэ хугацаанд хэдийгээр хөгжил дэвшил жам ёсоор нэг улс орноос нөгөө улс оронд харилцан адилгүй байгаа ч дэлхий дээрх нийт өсөлтийн эрчимтэй хөтөлбөрийн тоо өнөөгийн дэлхий дахиныг хамарсан үйл хөдөлгөөний явцад хүрэхийг зорьж байгаа таван мянга хэмээх зорилтын тал руу дөхөж яваа бөгөөд энэ тооны нэмэгдэж буй хурд нь ямагт тогтвортой өссөөр ирлээ. Илүү анхааралтай ажиглавал, сүсэгтэн хувь хүмүүс, нийгэмлэг, байгууллагын чадал чансаа ба нөөц чадавхууд нь илрэн гарч буй өөдрөг шинж тэмдгүүд харагдаж байна. Хоёр зуун жилийн ойг тэмдэглэсэн туршлага нь хаа сайгүй амьдарч буй сүсэгтнүүдэд эргэн тойрныхоо хүмүүстэй харилцах өдөр тутмын харилцаанд сургаалыг багшлах үзэл санааг хэрхэн шингээж болохыг бодитоор харуулсан юм. Мянга мянган сум тосгод болон хотын бичил хорооллуудад өрнөж буй ажил эрч хурдцаа авахын хэрээр тэдний нэг бүрд нийгэмлэгийн эрч хүчтэй цоглог амьдралын үндэс суурь тавигдаж байна. Үйл ажиллагааны энэхүү хэв загварыг улам улам олон нутаг байршилд өргөжүүлэн нэвтрүүлэх систем улам бэхжиж, тэгснээрээ хөгжлийн тасралтгүй зам дахь гуравдугаар зааг шавгыг өнгөрөх боломжийг анд нөхдөд олгож буй кластерын тоо мэдэгдэхүйцээр ахив. Чухамхүү энд л, Бахай ертөнцийн суралцах үйл явцын тэргүүн эгнээнд, үнэхээр Бахауллагийн зөн хараа тийш чиглэх хүн амын хөдөлгөөнийг өрнүүлэх явцад л Бахайн үйл ажиллагааны улам өргөжин буй урин заллагад үй олон хүн ирэн нэгдээд зогсохгүй, анд нөхөд өдгөө томоохон бүлэг бүлэг хүмүүс өөрсдийгөө Агуу Их Алдарын нийгэмлэгийн нэг хэсэг хэмээн үздэг болох талаар суралцаж байгаа билээ. Хүүхэд багачууд жилээс жилд хүүхдийн хичээлийн нэг төвшнөөс дараагийн төвшинд төвөггүйгээр дэвшин суралцаж, өсвөр насныхныг оюун санааны хувьд чадавхжуулах хөтөлбөрийн нэг төвшин дараагийн төвшинд найдвартайгаар шилжиж байгаа тэдгээр газруудад Шүтлэгийн боловсролын үйл ажиллагаа илүү албан ёсны шинж чанартай болж ирж байгааг бид ажиглаж байна. Эдгээр газруудад сургалтын институт тооны хувьд улам улам өсөн нэмэгдэж буй хүүхэд, өсвөр насныханд оюун санааны болоод ёс суртахууны гэгээрэл олгох хүний нөөцийг хангалттай хэмжээгээр бэлтгэн гаргах талаар суралцаж байна. Эдгээр суурь үйл ажиллагаануудад оролцох оролцоо нь тухайн хүн амын амьдралын соёл хэвшилд гүнзгий шингэж, улмаар тухайн нутгийн ард иргэдийн хамтын амьдралын салшгүй нэгэн хэсэг хэмээн тооцогдох болсон байна. Өөрсдийн хөгжил цэцэглэлтээ гартаа авсан хүн ардын дунд шинэ эрч хүч ундран гарч, улмаар идэвхгүй байдлыг өдөөн өөгшүүлж байдаг нийгмийн хүчнүүдийн эсрэг дархлааг суулгаж байна. Материаллаг болон оюун санааны хөгжил дэвшил гарах боломж нөхцөл бүрдэж байна. Нийгмийн бодит байдал хувьсан өөрчлөгдөж эхэлж байна.

Энхрий хайрт анд нөхөд өө, Хамгаас Хайртдаа талархал өргөх цаг мөч яг одоо тохиож байна. Урам зоригоор дүүрэх асар олон шалтгаан бий. Гэхдээ хийж бүтээх ажил нүсэр их байгааг бид үнэндээ ойлгож байгаа. Өмнө дурдсанчлан, үндсэндээ, эргэн тойронд нь буй бусад анд нөхдийн хамтаар өсөлтийг хөхиүлэн дэмжих ба чадавх хөгжүүлэхэд анхаарал эрч хүчээ тууштай төвлөрүүлсэн, мөн үйл ажиллагаан дээрээ эргэцүүлэл хийж туршлагаасаа суралцах чадвар ба сахилга батаар онцгойрон ялгарсан тийм анд нөхдийн байнга хүрээгээ тэлж байгаа бүлэг олон олон кластерт төрөн гарах ёстой. Байнга өргөжин тэлж буй ийм цөм багийг зөвхөн кластерын төвшинд төдийгүй хотын бичил хороолол ба хөдөөгийн тосгоны хүрээнд өсгөн хөгжүүлж, дагалдан халамжлах нь агуу том даалгавар төдийгүй тун эгзэгтэй чухал шаардлага хэрэгцээ мөн. Ийм хүчин чармайлт гаргаж чадсан газруудад үр дүн нүдэн дээр илт байгаа билээ.

Шүтлэгийн институцууд энэхүү эрхэм дээд хэрэгцээ шаардлагыг бодол санааныхаа нэн тэргүүнд тавьж, өсөлт хөгжлөөс үүдэн гарч буй сургамж туршлагыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх үр дүнтэй механизмыг бий болгож байгааг харахад сэтгэл таатай байна. Үүний зэрэгцээ туршлага зузаарах тусам үндэсний, бүсийн, орон нутгийн байгууллагуудын зөн хараа улам бүр өргөн уудам болж байна. Нийгэмлэгийн хөгжлийн бүхий л салбарт институц байгууллага нь оролцож, зөвхөн албан ёсны гишүүнчлэлийн хүрээнд баригдалгүй нийт хүн ардын сайн сайхан байдалд санаа тавих болсон байна. Сургалтын институтын хөхиүлж буй үйл явц нь хүн амын урагшлан дэвжих хөгжилд юутай гүн гүнзгий ач холбогдолтой болохыг ухаарсан тэд сургалтын институтыг хүчирхэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна. Төлөвлөгөөний шаардлага хэрэгцээн дээр нийгэмлэгийн анхаарлыг байнга төвлөрүүлж байхын чухлыг огт умарталгүйгээр байнга өргөжин тэлэх анд нөхдийнхөө хүрээг эв нэгдлийн улам өндөр төвшинд хүргэхийг уриалан байна. Өргөжүүлэлт бэхжүүлэлтийн ажлыг зохих ёсоор дэмжихийн тулд институц байгууллага нь засаг захиргааны болон санхүүгийн системээ сайжруулан төгөлдөржүүлэх үүрэг хариуцлагаа үнэнчээр биелүүлж байна. Энэ бүхнийг биелүүлснээр институц байгууллага нь эцсийн дүнд оюун санааны асар их хүчийг чөлөөлөх нөхцлийг бүрдүүлэн хөгжүүлэхэд л өөрсдийн эрч хүчийг зориулж байгаа билээ.

Нийгэмлэг цогцлон бүтээн босгох ажил эрчимжихийн хэрээр анд нөхөд сурч эзэмшсэн шинэ чадвар чадавхаа ойр орчныхоо нийгмийн нөхцөл байдлыг сайжруулахад ашиглаж байгаа бөгөөд тэнгэрлэг сургаалыг судалснаар тэдний урам зориг улам бадарч байна. Богино хугацааны төслийн тоо огцом өссөн агаад албан ёсны хөтөлбөрүүдийн хамрах хүрээ тэлж, эдүгээ Бахайн зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг хөгжлийн олон байгууллага боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй болон бусад салбарт эрч хүчээ дайчилж байна. Үүний үрээр хувь хүний болон хамт олны амьдралд гарч буй хувьсал өөрчлөлтөөс Бахауллагийн Үйл Хэргийн нийгмийг бүтээгч хүчний тод илрэлийг харж байна. Тиймээс, энгийн юмуу нарийн боловсронгуй шинж чанартай, богино эсвэл урт хугацааны байгаагаас үл хамааран нийгмийг хөгжүүлэхэд чиглэсэн ийм санаачлагуудын жишээнээс нийгмийн хүрээнд болж буй түгээмэл яриа хэлэлцүүлэгт оролцох хүчин зүтгэлдээ Олон Улсын Бахайн Нийгэмлэгийн Оффисууд онгод урам авч байгаад гайхах юмгүй билээ. Чухамдаа энэ бол амжилттай хөгжиж буй Шүтлэгийн томоохон бас нэгэн чухал салбар билээ. Эрэгтэй эмэгтэйчүүдийн тэгш эрх, шилжилт нүүдэл ба нийгмийн нэгдэл, нийгмийн хувьсал өөрчлөлтөд оруулах залуучуудын үүрэг, шашнууд эвсэгээр зэрэгцэн орших явдал гэх мэт үндэсний хэмжээнд явагдаж буй тухайн нийгмийн хувьд чухал ач холбогдол бүхий утга учиртай хэлэлцүүлэгт улам бүр итгэлтэй, чадварлаг, оновчтой нухацтай байдлаар хувь нэмрээ оруулж байна. Хаана ажиллаж, амьдарч, суралцаж байгаагаас үл хамааран бүхий л насны янз бүрийн гарал үүсэлтэй сүсэгтнүүд тодорхой сэдвийн хэлэлцүүлгүүдэд үнэ цэнэтэй хувь нэмрээ оруулж, ойр орчныхоо хүмүүсийн анхаарлыг Бахауллагийн хязгааргүй уудам Үүдэл Нээлтэн дээр үндэслэсэн зарчимч үзэл баримтлалд татаж байна.

Дэлхийн интернетийн орчин дахь Шүтлэгийн албан ёсны толилуулга бий болж, “bahai.org”-той холбоотой интернет сайтуудын гэр бүл улам өргөжин боловсронгуй болсны ачаар нийгмийн хэлэлцүүлэг өрнөж буй янз бүрийн орон зай дахь Шүтлэгийн нэр хүнд улам өндөрсөж байгаа юм. Энэ нь Шүтлэгийг түгээн дэлгэрүүлэхэд ч, хамгаалахад ч бас адил хэмжээлшгүй их үнэ цэнэтэй юм. Хоёр зуун жилийн ойд зориулсан интернет сайтад байрлуулж, нэгэн зэрэг есөн хэл дээр байнга шинэчлэгдэж байсан Шүтлэгийн тухай сайтар нухацтай боловсруулсан агуулга бүхий материал нь хэдхэн хоногийн дотор дэлхийг хамарсан асар олон хүмүүсийн анхаарлыг татаж чадсан бөгөөд энэхүү сайтыг саяхан хоёр зуун жилийн ойг маш олон янзын орчинд тэмдэглэснийг харуулсан улс орныг төлөөлсөн хуудсуудаар баяжуулсан юм. “Bahá’í Reference Library” (Бахайн Лавлах Номын сан) хэмээх интернет дэх сайтад Ариун Сургаал бичвэрийн урд өмнө нь орчуулагдаагүй, нийтлэгдээгүй байсан шад ишлэлүүд болон Илгээлт бичгүүдийг аажмаар олны хүртээл болгох хэрэгслийг багтааж оруулах төлөвлөгөө нэлээд дорвитой урагшлан хэрэгжиж байна. Үүний сацуу ирэх жилүүдэд Бахаулла болон Абдул-Бахагийн Сургаал бичвэрээс шинээр англи дээр орчуулсан шинэ шинэ ботиуд гарах төлөвлөгөөтэй байна.

Чили улсын Сантьяго болон Камбож улсын Баттамбанг хотноо дэлхий дээр хамгийн сүүлд баригдсан Мөргөлийн Ордонууд хүмүүсийн анхаарал сонирхлыг ихээхэн татах нийтэд танигдсан төвүүд болж, тухайн нийгэмд Шүтлэгийн сургаал, итгэл үнэмшлийн мөн чанарыг илтгэн харуулсан гэрэлт цамхаг болон төлөвшиж байна. Мөргөлийн Ордоны эгнээ мөн удахгүй өргөжих гэж байна. Бид Колумб улсын Норте Дел Каука дах Мөргөлийн Ордонг нээх ёслол ирэх долдугаар сард болохыг зарлахдаа баяртай байна. Мөн өөр хэд хэдэн Мөргөлийн Ордонг барих ажил ч холгүй байна. Вануатуд барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг авах үйл явц өрнөж байгаа бол Энэтхэг болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад маш нарийн түвэгтэй, хүнд хэцүү үйл явцын үр дүнд газраа амжилттай аваад байгаа юм. Наврузын үеэр Папуа Шинэ Гвинейд баригдах анхны үндэсний Машрикул Аскарын зураг дизайныг нийтэд нээж харуулсан баяр хөөр намжиж амжаагүй байхад Кени улсад баригдах орон нутгийн Мөргөлийн Ордоны зураг дизайн мөн дэлгэгдсэн билээ. Энэ зуур, манай Судалгааны Хэлтсээс саяхан гаргасан Машрикул-Аскарын институцын талаарх мэдэгдэл ба түүвэр нь анд нөхдийн дунд нийгэмлэгийн амьдралд мөргөл сүсэглэлийн гүйцэтгэх үүргийг талархан үнэлэх явдлыг улам хөгжүүлэх болов уу хэмээн итгэн найдаж байна. Учир нь, үйлчилгээний үйлийг хийснээр, ялангуяа тогтмол мөргөлийн цуглаан явуулснаар хаа газрын Бахайчууд ирээдүйн Мөргөлийн Ордоны оюун санааны суурийг тавьж байгаа билээ.

Хороо хороогоор нэгдэн орох үйл явцыг дорвитойгоор урагшлуулах гэсэн ганц зорилго дээр төвлөрсөн 1996 онд эхэлсэн 25 жилийн төлөвлөгөө дуусахад гурван жилийн хугацаа л үлджээ. 2021 оны Ризванаар Бахауллагийн дагалдагч нар нэг жилийн хугацаатай Төлөвлөгөөг эхлүүлнэ. Богино хэдий ч гайхамшгийг хэвлийдээ тээсэн уг нэг жилийн хүчин зүтгэлээр Шүтлэгийн хөлгийг Бахайн Эриний гуравдугаар зуун руу оруулах учиртай Төлөвлөгөөнүүдийн шинэ давалгаа эхэлнэ. Ерөөл билигтэй энэхүү арван хоёр сарын хугацаанд Бахайн ертөнцийн тэмдэглэх Абдул-Бахагийн Тэнгэрт хальсны зуун жилийн ойг тэмдэглэх хүрээнд Бахайн Дэлхийн Төв дээр тусгай цугларалт явагдах бөгөөд түүнд Үндэсний Оюун Санааны Чуулга бүрээс, Бүсийн Бахайн Зөвлөл бүрээс төлөөлөл урьж оролцуулах болно. Энэ нь гэхдээ сүсэгтэн анд нөхдийг ирэх олон арван жилүүдийн хэрэгцээ шаардлагад бэлдэх учиртай цуврал үйл ажиллагаануудын эхнийх нь л байх юм. Дараагийнх нь нэгдүгээр сард тохиох Хайрт Багшийн “Хүсэл зориг ба Гэрээслэл”-ийг олон нийтэд анх удаа уншиж танилцуулснаас хойш нэг зуун жил болж буйг тохиолдуулан Ариун Газарт Тивийн Зөвлөхүүдийн Коллегиуд, мөн Хамгаалалт болон Түгээн дэлгэрүүлэлт хариуцсан бүх Туслах Зөвлөлийн Гишүүдийг оролцуулсан зөвлөгөөн явагдах болно. Эл хоёр түүхэн цугларалтаас үүдэн гарах оюун санааны эрч хүчийг газар нутаг бүрд оршин суугаа Бурханы бүх анд нөхдөд дамжуулан хүргэх учиртай юм. Ийм зорилгоор дараагийнх нь саруудад цуврал зөвлөгөөнүүдийг дэлхий даяар явуулах ба тэдгээр нь уг Нэг Жилийн Төлөвлөгөөг залган авах учиртай хэдэн жилийн төлөвлөгөөний хурдасгуур болох буй заа.

Ийнхүү Хайрт Багшийн Тэнгэрлэг Төлөвлөгөөний хэрэгжилтийн шинэ үе шат ойртон айсуй. Гэвч сэтгэл догдлом, ойрын нэгэн үйл явдал бидний өмнө тулан ирж байна. Бабын Мэндэлсний хоёр зуун жилийн ой болоход нэг жил хагасын зай үлджээ. Энэ бол засаглалынх нь дуу шуугиант үе түүхийн шинэ эрин рүү хүн төрөлхтнийг түлхэн оруулсан манай Шүтлэгийн Баатарлаг Зарчийн гайхалтай онцгой баатар зоригийг эргэн дурсах хугацаа юм. Бидний энэ цаг үеэс даруй хоёр зуун жилээр тусгаарлагдаж буй хэдий ч Бабын залран ирсэн нийгэм нь ард олны амсаж буй дарлал дарамт, өчнөөн олон хүн үнэнийг мэдэх гэсэн зүрх сэтгэлийн цангаагаа тайлах хариултыг эрэн хайж байгаагаар өнөөгийн нийгэмтэй төстэй байжээ. Энэхүү хоёр зуун жилийн ойг хэрхэн зохих хэмжээнд тэмдэглэх талаар бодож үзэхдээ бид эдгээр баяр наадам нь өөрийн гэсэн онцгой шинж чанартай байх учиртайг ойлгож байна. Гэсэн хэдий ч, ундран гарах үйл ажиллагаанууд нь саяхан өнгөрсөн хоёр зуун жилийн үеэр явагдсан үйл ажиллагаануудтай харьцуулахад баялаг байдлаараа яав ч бага бус, хүмүүсийг оролцуулах байдлаараа яав ч бага бус байна хэмээн итгэн хүлээж байна. Энэ бол нийгэмлэг бүр, айл өрх бүр, зүрх сэтгэл бүр чин сэтгэлээсээ хүсэмжлэн хүлээх үйл явдал байх нь гарцаагүй билээ.

Ирэх сарууд нь, Үйл хэргийн түүхэн товчоог өөрсдийн өөр юутай ч үл дүйцэх, золиослонгуй үйлсээрээ итгэл бишрэлээ илэрхийлсэн Бабын чин зоригтой дагалдагч эрэгтэй эмэгтэй баатруудын амьдралыг бодол санаандаа дурсан санаж байх цаг үе юм. Тэдний аймшиггүй эрэлхэг, өөрийгөө бүрнээ зориулсан, Бурханаас бусад бүхнээс ангижирсан байдал нь адал явдлаар арвин түүхийг судалж буй хүн бүрийг гайхшруулдаг билээ. Тэдгээр эрэлхэг зоригтнуудаас өчнөөн олон нь түүхэнд арилшгүй ул мөрөө үлдээхдээ бага залуу байсан нь мөн хэчнээн гайхалтай. Ирэх цаг хугацаанд тэдний үлгэр жишээ нь, өөр юу ч бус гагцхүү дэлхий ертөнцийг хувьсган өөрчлөхөд зорьсон хөдөлгөөний тэргүүн эгнээнд дахин дуудагдсан залуучуудаар тогтохгүй, үнэнч сүсэгтнүүдийн нийт бүрэлдэхүүнд эр зоригийг хайрлах болтугай.

Тиймээс энэ бол бидний гэгээн итгэл найдвар. Энэ Ризванаас дараагийн хоёр зуун жилийн ой хүртэлх зургаан мөчлөгийн хугацаанд, цаашлаад өнөөгийн Төлөвлөгөөний үлдсэн гурван жилийн хугацаанд, тэнгэрлэг гэрэл туяаг түгээн тархаахын төлөө Бабын дагалдагчдын бүхнийг ивээсэн, бүхнээс давсан тэрхүү хайр та бүхнийг ч улам улам агуу ажил үйлст хөтлөг. Хурмаст тэнгэрийн тусламжийг хүлээн авах болтугай хэмээн Ариун Босгоны өмнө бид та бүхний төлөө мөргөн залбирах болно.

Хамгаас Агуу Наадам ойртох тусам бид уяран догдолж буйн учир нь нэг талаас хайрт дагалдагч нартаа нөр их ажил үйлс бүтээхэд нь хайрласан Бахауллагийн ивээл тусламжинд баярлах талархлын сэтгэл, нөгөө талаас ойрын ирээдүйд ямар их ололт амжилт байгуулах бол хэмээсэн горьдлого найдварын сэтгэл хосолж буйтай холбоотой.

Бахауллагийн Мэндэлсний хоёр зуун жилийн ойг дэлхий даяар тэмдэглэх баяраас ундарсан хөдөлгөөн тэр үеэс хойш бүр ч эрч хурдцаа нэмжээ. Дэлхий дахинаа гаргасан сүүлийн үеийн амжилтаас дүгнэн үзвэл, Бахайн нийгэмлэгийн түргэссэн хөгжил, өсөн нэмэгдэж буй хүч чадавхи болон улам олон тооны гишүүдийнхээ эрч хүчийг дайчлах чадвар нь тодрон харагдаж байна. Өнөөгийн Таван Жилийн Төлөвлөгөө нь нийгэмлэгийн “цөм” нь болсон үйл ажиллагааг системтэйгээр нэмэгдүүлэн төгөлдөржүүлэхэд чиглэгдсэн Бахайн ертөнцийн хорин жилийн хүчин чармайлтан дээр тулгуурлаж байгаа хирнээ энэ Төлөвлөгөөний эхний хоёр жил хагасын хугацаанд зөвхөн үй л ажиллагааны тоо л гэхэд тавиас илүү хувиар өссөн нь үнэхээр гайхалтай юм. Оюун санааны бодит үнэнийг судалж түүнийг ойлгон хэрэгжүүлэхэд туслах эдгээр үйл ажиллагаанд эдүгээ аль ч үед саяаас илүү хүн оролцож байгаа нь дэлхийн нийгэмлэгийн маань чадавх юутай их өссөнийг харуулж байна. Мөн энэ богинохон хугацаанд, мөргөлийн цуглааны тоо бараг хоёр дахин өссөн нь итгэл найдвар ба буян хишгийн Эх үүсвэр болсон Бурханаасаа улам холдон хөндийрч буй хүн төрөлхтөнд тун чухал хэрэгцээтэй амжилт бөлгөө. Мөргөлийн уулзалт нь нийгэмлэг хамт олны амьдралд шинэ уур амьсгалыг оруулж өгдөг учир энэ бол онцгой их нөөц боломж нээсэн чухал ололт амжилт юм. Бүх насны хүмүүст зориулсан боловсролын үйл ажиллагаатай уялдан хосолж чадвал мөргөлийн цуглаан нь Бурханд сүсэглэн бишрэх ба хүн төрөлхтөнд үйлчлэх хос тэмүүллээрээ онцгойрсон нийгэмлэгүүдийг хөгжүүлэн дэмжихэд чиглэгдсэн эдгээр үйл ажиллагааны эрхэм дээд зорилгын биелэлтэнд бүр ч хүчтэй түлхэц үзүүлж чадах юм. Энэ нь Бахайн үйл ажиллагаанд оролцох олон тооны хүмүүсийн оролцоог тогтвортой хадгалж чадаж байгаа, нийгэмлэгийн хөгжил нь гуравдугаар зааг шавгаа давсан тэдгээр кластерт тун илэрхий байгаа билээ. Өсөлтийн үйл явц ийм хөгжингүй үе шатандаа хүрсэн кластерын тоо өнөөгийн Төлөвлөгөө эхэлснээс хойш аль хэдийн хоёр дахин ба түүнээс илүүгээр нэмэгдэж, эдүгээ таван зуу орчимд хүрсэнд бид туйлын баяртай байна.

Энэхүү богино зураглал нь өдгөө өрнөж буй хувьсал өөрчлөлтийн цар хэмжээг бүрэн дүүрэн дүрсэлж чадахгүй юм. Төлөвлөгөөний үлдсэн хоёр жилийн хугацааны төлөв байдал нь үнэхээр гэгээлэг байна. Өнгөрсөн жилд бидний найдаж байсанчлан мэдлэг болон нөөцийн түшиц болсон кластерууд дахь өсөлтийн хүчирхэг хөтөлбөрүүдээс суралцсан сургамжуудыг цааш нь өргөнөөр түгээх замаар өчнөөн амжилтанд хүрээд байна. Дэлхийн бүх өнцөг буланд буй анд нөхөд суралцахуйн үйл явц ийнхүү хурдассаны ашиг тусыг хүртэж, олж авсан ойлголт сургамжийг улмаар өөрсдийн бодит байдалд тохируулан нэвтрүүлэх тийм боломжийг бүрдүүлэхийн тулд Олон Улсын Сургалтын Төв, Зөвлөхүүд болон тэдний цуцашгүй туслахууд огтхон ч амсхийгээгүй билээ. Улам олон тооны кластер болон тэнд буй бичил хороолол, тосгодод анд нөхдийн цөм бүлгүүд үүсэж, тэд үйлдэл ба эргэцүүлэл хийх замаар тухайн тодорхой цаг мөчид өөрсдийн нийгэмлэг орчинд өсөлтийн үйл явцыг урагшлуулахын тулд юу шаардлагатайг нээн тодорхойлж байгааг хараад бид баяртай байна. Тэд институт хэмээх хүчирхэг зэмсгийг ашиглан нийгэмлэгийн оюун санааны болон материаллаг хөгжил цэцэглэлд хувь нэмэр оруулах чадавхийг хөгжүүлж байгаа бөгөөд ийнхүү ажиллахын хэрээр тэдэнтэй нэгдэж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа юм. Мэдээж хэрэг, нөхцөл байдал нэг газраас нөгөөд өөр өөр байгаагийн адил өсөлтийн онцлог шинж нь ч мөн өөр өөр байна. Гэсэн ч системтэй хүчин чармайлт гаргах замаар хүн бүр өрнөж буй ажилд улам улам илүү үр дүнтэй нэмэр хандиваа оруулж чадах билээ. Анд нөхөд бүхий л төрлийн орчинд утга учиртай бөгөөд сэтгэлийг бадраагч харилцан ярианд бусад хүмүүсийг урин тэдэнтэй ярилцахын туйлын баяр хөөрийг амсаж байгаа бөгөөд эдгээр яриа хөөрөлдөөн нь тухайн хүмүүсийн оюун санааны мэдрэхүйг түргэн эсвэл аажмаар хөдөлгөн нээж байна. Сүсэгтний зүрх сэтгэлд ассан галын дөл хэдийчинээ хүчтэй байх тусмаа бусад хүмүүс халуун дулааныг нь мэдрэн төдийчинээ илүү их хүчээр татагдах болно. Тиймээс ч Бахауллагийн хайранд шатсан зүрх сэтгэлтний хувьд, үзэл санаагаараа нэгдэж болох бусад хүмүүсийг эрэн хайхаас илүү, тэднийг үйлчлэхүйн замд алхан ороход нь урам өгөн дэмжихээс илүү, энэхүү замд туршлага олж авах явцад нь даган түшихээс илүү баяр жаргалыг төсөөлөх боломжгүй билээ. Түүгээр үл барам, магадгүй хамгийн дээд баяр жаргал болох, бусад анд нөхдийг итгэл сүсэгтээ баттай болон өөр бусдад үйлчлэхүйн адил замналаар замнахад туслахаар бие даан зориглон босохыг харахаас илүү баяр жаргалыг төсөөлөх боломжгүй билээ. Энэ бүхэн бол зуурдын ахархан богино амьдралдаа амсаж болох хамгийн нандин цаг мөчүүдэд багтах билээ.

Энэхүү оюун санааны үйл хөдөлгөөнийг улам урагшлуулан хөгжүүлэх ойрын төлөв Бабын Мэндэлсний Хоёр зуун жилийн ой ойртож байгаатай холбоотойгоор сэтгэлийг бүр их догдлуулж байна. Өмнө нь тохиосон хоёр зуун жилийн ойн адил энэхүү ойн баяр нь үнэлж баршгүй үнэ цэнэтэй мөч юм. Энэхүү ой нь Бурханы агуу Өдөр ирснийг, мөн Тэнгэрлэг Оршихуйн хоёр Тодруулагч ба дэлхий ертөнцийн тэнгэрийн хаяаг дараалан гэрэлтүүлсэн хос Гэгээрүүлэгч тодрон гарч ирснээр хурмастын буян хишиг ер бусын гайхалтай ихээр оргилон урсаж буйг эргэн тойрныхоо хүмүүст ойлгуулан мэдрүүлэх гайхамшигтай олон боломж бололцоог бүх Бахайчуудад олгож байна. Ирэх хоёр мөчлөгт чухам юу хийж амжуулж болохыг хоёр жилийн өмнө тэмдэглэн өнгөрүүлсэн хоёр зуун жилийн ойн туршлагаас хүн бүхэнд тодорхой бөгөөд тэрхүү үйл явдлаас суралцсан бүхнээ одоо энэ жил Ихэр Тодруулагч мэндэлсний хос Ариун Өдөрүүдийг тойрон хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөндөө авч ашиглах ёстой юм. Хоёр зуун жилийн ой ийнхүү ойртон дөхөхийн хэрээр бид Бабдаа гүн хүндэтгэл үзүүлэхээр хийж буй хүчин чармайлтууд тань Түүний урьдчилан зөгнөсөн Агуу Үйл хэргийг улам амжилттайгаар урагшлуулах болтугай хэмээн та бүхний өмнөөс Ариун Бурхануудад ойр ойрхон мөргөн залбирах болно.

Бүрэлдэн тогтох Үеийн эхний зуун жил дуусахад хоёр жил хагас үлджээ. Шүтлэгийн Баатарлаг Үеийн хугацаанд золиослонгуй зүтгэлээр тавьсан үндэс суурийг улам бэхжүүлэн өргөжүүлэхэд чиглэгдсэн зуун жилийн хичээнгүй үнэнч хүч хөдөлмөрийг ийнхүү түүхэнд баталгаажуулан лацдах болно. Түүнчлэн тэр үед Бахайн нийгэмлэг нь Абдул-Бахагийн Тэнгэрт халиад зуун жил болсныг дурсан санах билээ. Хайрт Багш маань тэр мөчид энэ ертөнцийн хорионоос чөлөөлөгдөн хайрт Эцэгтэйгээ нэгдэхээр хурмастын алдрын диваажин өөд одсон билээ. Таалал төгссөнийх нь дараах өдөр болсон оршуулгын ёслол нь “Палестинд урьд өмнө нь хэзээ ч үзэж байгаагүй” тийм ёслол болсон ажээ. Ахуй бие цогцсыг нь Бабын Бунханы доторх нэгэн гулдан хөндийд байршуулснаар оршуулгын ёслол өндөрлөсөн билээ. Гэхдээ, энэ нь түр зуурын байршуулалт байхаар Шоги Эффендигээс төлөвлөсөн байсан юм. Тохиромжтой цаг нь болоход, Абдул-Бахагийн хосгүй онцгой байр сууринд нийцэхүйц шинж чанартай Бунхан сүндэрлүүлэн босгоно хэмээн төлөвлөсөн ажээ.

Тэр цаг нь болжээ. Тэрхүү ариун цогцсыг үүрд нандигнан тэврэх барилгыг барьж босгохыг ийнхүү Бахайн ертөнц түмэнд уриалж байна. Уг барилгыг Ризваны цэцэрлэгийн ойр орчимд буюу Адистат Гоо Жавхлангийн хөлийн мөрөөр адислагдсан тэр газар дээр барьж байгуулах бөгөөд улмаар Абдул-Бахагийн Бунхан нь Акка болон Хайфа дахь Ариун Бунхануудын хооронд зурагдсан хавирганы сар дээр байрших болно. Архитектурын төлөвлөлтийн ажилд ахиц дэвшил гарсаар байгаа агаад ирэх саруудад илүү мэдээлэл хуваалцах болно.

Амлалт найдвараар дүүрэн ирж буй жилийн талаар цэгнэн бодохуйд гойд баяр хөөрийн мэдрэмж бидний сэтгэлд давалгаалж байна. Бахауллад үйлчлэх үйлчилгээндээ завгүй хичээж, энх тайвны үйл хэргийн төлөө үндэстэн бүрт хөдөлмөрлөж байгаа та нарын хүн бүрийг эрхэм дээд үүргээ биелүүлэх болов уу хэмээсэн итгэл найдвартайгаар харж байна.

Бараг гурван жилийн тэртээд Бахайн ертөнцийн өмнө бидний тавьсан үйл ажиллагааны хүрээг шинжлэн судлах даалгавар нь бөмбөрцөг дэлхийг хамарсан Төлөвлөгөөний төгсгөлд туйлын тодорхой болж ирлээ. Бидний итгэн найдаж байсан хариулт шуурхай байв. Газар сайгүй анд нөхөд 1500 -аас багагагүй кластер буюу хэсэг нутгуудад өсөлтийн эрчимтэй хөтөлбөрийг эхлүүлэх зорилтондоо хүрэхийн тулд асар их эрч хүчтэйгээр ажиллаж эхэлсэн бөгөөд эдгээр хөтөлбөрүүдийн тоо төдөлгүй өсч эхэлсэн юм. Гэвч асар богино хугацаанд Өөрийн нийгэмлэгийг ул суурьтай хувьсган өөрчлөхийг зорьсон Эздийн Эзэн тэнгэр Түүний нэвтэлшгүй нууц мэргэн ухааныг тэр үед хэн ч төсөөлөн ухаараагүй байсан бизээ. Одоогийн төлөвлөгөөний ид дунд ололт амжилтаа гариг дэлхий даяар дөчин нэгэн чуулга уулзалтаар баярлан тэмдэглэсэн юутай утга учиртай, итгэл дүүрэн нийгэмлэг вэ! Түүнээс гарсан уялдаа холбоо бүхий эрч хүч нь хурдаа авсан хямралын дунд төөрөгдсөн дэлхий ертөнцийн өмнө юутай ер бусын гайхамшигтай зэрэгцүүлэл байв! Энэ бол үнэхээр Асран тэтгэгчийн тодруулан хэлж байсан тэрхүү аз жаргалтай нийгэмлэг мөн. Энэ бол эвдрэн сүйрсэн гариг дэлхийг дахин барих шавхагдашгүй нөөц чадавхитай өөрт заяагдсан үүргээ ухамсарласан нийгэмлэг юм. Энэ бол дэлхийн бөмбөрцгийн нэгээхэн хэсэгт хатуу ширүүн хавчилгыг амсаж байгаа хэдий ч тэдгээрт саатан түгшилгүйгээр харин эгцлэн босч нэгдмэл нэгэн бүхэл цул мэт болж хүн төрөлхтнийг туйлын эмгэнэлтэй хавчилга дарамтнаас чөлөөлөх Бахауллагийн зорилгод хүрэхийн тулд өөрийн чадавхийг бэхжүүлэн буй нийгэмлэг мөн. Чуулга уулзалтуудад оролцсон наян мянга гаруй анд нөхдөөс бид хувь сүсэгтэн нь Төлөвлөгөөг биелүүлэх арга зам, хэрэгслүүдийг сайтар эзэмшсэн бүрэн дүүрэн итгэлэй болсон байгааг бид олж харсан юм. Энэхүү хүчирхэг далайн оюун санаа бүр Шүтлэгийн хувьсан өөрчлөгч хүч, нотолгоо болон зогссон билээ. Хүн бүр Түүний төлөө чин сэтгэлээсээ үйлчилж бүхнээс ангижран эгцлэн босох аваас тэдэнд тусална гэсэн Бахауллагийн амлалтын батлах нотолгоо нь болж байв. Тэдний хүн тус бүрээс Бахауллагийн Үүдэл нээлтийн шууд нөлөөн дор үе улиран хөгжүүлэхээр заяагдсан ариуссан, цэвэр тунгалаг, эрэлхэг зоригтой бөгөөд өөрийгөө зориулсан арьстны харцыг олж харсан юм. Шүтлэгийн бүтээн босгох нөлөө институтын үйл явц хэдэн зуун мянган хүнд хүрэх Төлөвлөгөөгөөр дамжуулсан итгэл найдварынхаа биелэлтийн эхний шинж тэмдгийг бид тэднээс олж харсан юм. Ризваны төгсгөл гэхэд дэлхий даяар өсөлтийн эрчимтэй хөтөлбөрүүдийн тоо 1000 давсан оноотой болсон байх бүх үзүүлэлтүүд бүрдсэн байна. Цэнгэл хөөрөөр дүүрэн Баяр наадмын эхэнд бид Бурханы өмнө өөрсдийн тэргүүнийг даруу хүлцэнгүйгээр бөхийлгөн мэхийн ёсолж Агуу их Алдарын нийгэмлэгтээ хайрласан Түүний цаглашгүй нинжин сэтгэлд талархан баярлахаас өөр юуг илүүтэйгээр хийх билээ.

Бүхий л хүн төрөлхтний төрөл зүс бүрийг төлөөлсөн хүмүүс мянга мянгаараа Бүтээлч Үгийг бодлогошрол төрүүлсэн хирнээ сэтгэлийг баясган бадраасан орчинд системтэйгээр судлахад оролцож байна. Тэд ийнхүү олж авсан ойлголт мэдлэгээ үйл ажиллагаа-эргэцүүлэл-зөвлөлдөөний үйл явцаар дамжуулан амьдралд хэрэгжүүлэхийн төлөө хичээн чармайх тутам Бурханы Үйл хэрэгт үйлчлэх өөрсдийнх нь чадавхи шинэ шинэ төвшинд гарч байгааг анзааран харж байна. Бүтээгч Бурхантайгаа харилцахыг хүссэн хүн бүрийн дотоод сэтгэлийн чин тэмүүлэлд хариу барьж тэд янз бүрийн нөхцөл байдалтай орчинд хамтдаа мөргөн сүсэглэх үйл ажиллагааг зохион явуулж, улмаар бусадтай мөргөл залбиралд нэгдэж, оюун санааны мэдрэхүйг сэрээж, сүсэглэнгүй бишрэнгүй шинж чанараараа онцгойрсон амьдралын хэв маягийг буй болгож байна. Бие биенийхээ гэр орноор зочилж, мөн төрөл төрөгсөд, анд найз нар, танилууд дээрээ айлчлан очихдоо тэд оюун санааны хувьд чухал ач холбогдолтой сэдвээр зорилготой хэлэлцүүлэг өрнүүлж, Шүтлэгийн тухай мэдлэгээ гүнзгийрүүлж, Бахауллагийн сургаалыг хуваалцаж, улам олон тооны хүмүүсийг оюун санааны хүчирхэг аянт хөдөлгөөнд өөрсөдтэй нь нэгдэн нийлэхийг урин залж байна. Ертөнцийн хүүхдүүдийн хүсэл тэмүүллийг мэдэрч, тэдэнд оюун санааны боловсрол шаардлагатай байгааг ухаарсан тэд хүүхэд багачуудын анхаарал сонирхлыг татах төвүүд болсон хичээлүүдэд оролцогчдын эгнээг тасралтгүй тэлж, улмаар нийгэм дэх Шүтлэгийн үндсийг бэхжүүлэхэд өөрсдийн хүчин зүтгэлийг улам өргөн цар хүрээтэйгээр дайчилж байна. Тэд өсвөр насны залуучуудад амьдралынхаа эгзэгтэй үе шатыг чадварлагаар жолоодон даван туулж, өөрсдийн эрч хүчийг соёл иргэншлийг урагшлуулахын төлөө чиглүүлэхэд нь тусалж байна. Түүнчлэн хүний нөөц арвижин өсөхийн хэрээр тэдгээрийн дотроос хүн төрөлхтний оюун санааны төдийгүй материаллаг амьдралын шаардлага хэрэгцээг шийдвэрлэхэд чиглэгдсэн олон төрлийн хүчин чармайлтаар дамжуулан өөрсдийн итгэл бишрэлийг илэрхийлэх болсон анд нөхдийн тоо нэмэгдсээр байна. Ийнүү эл Ризванаар харцаа төвлөрүүлэн дэлхий дахины Бахайн нийгэмлэгийн хөгжил дэвшлийг ажиглахуйд бидний өмнө дурайж буй дүр зураг энэ болой.

Хэд хэдэн тохиолдолд бид Шүтлэгийн Бүрэлдэн Тогтох Эрин үеийн зуун жилийн ойг 2021 онд тэмдэглэх хүртэл Бахайн ертөнцийг хөгжүүлэх дэлхийг хамарсан цуврал Төлөвлөгөөний зорилго нь сүсэгтэн хувь хүн, институци ба нийгэмлэгийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилд гарах дорвитой ахиц дэвшлийн үр дүнд биелэгдэнэ хэмээн тэмдэглэсэн билээ. Тууштай тогтвортой бөгөөд төвлөрсөн хүчин чармайлт гаргах хорин таван жилийн үйл хөдөлгөөний замын хагаст ирээд бид чадавхи нэмэгдсэний шинж тэмдэг хаа сайгүй илэрхий байгааг харж байна. Ялангуяа Төлөвлөгөөний гурван оролцогчийн хоорондын харилцааны үр дүнд үүсэн ундарч буй эрч хүчийн нөлөөлөл улам өргөжин тэлж байгаа нь онцгой ач холбогдолтой юм. Үндэсний төвшнөөс орон нутгийн төвшин хүртэл институциуд тооны хувьд өсөн нэмэгдэж буй сүсэгтнүүдэд нэгдмэл нэг зорилгын төлөө оюун санааныхаа эрч хүчийг нэгтгэн илэрхийлэхэд нь тусалсан аятай нөхцөл байдлыг хэрхэн буй болгохыг илүү гярхай хардаг болжээ. Хувь хүний хүчин зүтгэл ба хамтын үйл ажиллагаа нь хөгжил дэвшилд хүрэхийн тулд сургалтын институтын өдөөлтөөр бие биеэ нөхөн гүйцээхэд нийгэмлэг нь таатай орчин болох явдал улам нэмэгдэж байна. Зорилгоор нэгдэх эв нэгдэл нь нийгэмлэгийн үйл ажиллагааг амьдруулж, улмаар нийгэмлэгийн илэрхийлэн харуулж буй амьд эрч хүч нь түүний байнга өргөжин тэлж буй эгнээнд, өөрсдийн цаг хугацаа хүч энергийг хүн төрөлхтний сайн сайхны төлөө зориулах сэтгэлтэй янз бүрийн ажил мэргэжил, анги давхаргын хүмүүсийг татаж байна. Хүлээн авах чадвартай ямар ч хүн түүний хүрээнд нэвтрэн орж Бахауллагийн Үүдэл нээлтийн тэтгэлгийг хүртэн авахад нийгэмлэгийн үүд хаалга илүү өргөн нээлттэй болсон нь тодорхой байгаа билээ. Төлөвлөгөөний гурван оролцогчийн хоорондын харилцан нөлөөлөл үр дүнтэй байгаагийн хамгийн тод нотолгоо нь өнгөрсөн жил бидний гэрчлэн харсан сургаалыг багшлах үйл ажиллагааны эрч хурдац эрс түргэссэн явдал билээ. Хороо хороогоор нэгдэн орох үйл явцыг урагшлуулахад гаргасан ололт амжилт үнэнхүү дорвитой байж чадлаа.

Энэхүү бэхжсэн харилцаа хамтын ажиллагааны хүрээнд хувь хүний санаачилга бүр ч их үр дүнтэй болж иржээ. Өмнөх захидлууддаа бид институтын үйл явц нь сүсэгтэн хувь хүн өөрийн санаачилгыг гаргахад түлхэц үзүүлж байгаа талаар дурдсан билээ. Тив бүрт анд нөхөд сургаалыг ашиглан Шүтлэгийн өсөлтийг хэрхэн бий болгох талаар суралцах тодорхой зорилгоор Сургаал бичмэлийг судлах явцад оролцож байна. Гайхалтай олон тооны анд нөхөд эдүгээ өөрсдийн нийгэмлэгийн оюун санааны эрч хүчийг тэтгэх үүрэг хариуцлагыг нуруун дээрээ үүрч байна. Тэд туйлын идэвх зүтгэлтэйгээр өсөлтийн эрүүл саруул хэв загварыг буй болгоход тохирсон үйлчилгээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Даруу төлөв байдлаар суралцах байр сууриа хадгалсан хэвээр Үйл хэрэгт үйлчлэх талбарт туйлбартайгаар тасралтгүй хөдөлмөрлөх явцад нь тэдний эр зориг ба мэргэн ухаалаг байдал, оргилуун тэмүүлэл ба гярхай мэдрэмжтэй байдал, ааг омог ба няхуур болгоомжтой байдал, итгэлтэй шийдэмгий байдал ба Бурханд итгэн найдах явдал нь бүгд хоорондоо хосолж, бие биенээ улам харилцан эрчимжүүлэн хурцалж байна. Бахауллагийн илгээлт болоод түүний үндсэн зарчмуудыг толилуулан танилцуулахдаа тэд “эргэлзэн тээнэгэлзэлгүй” ч мөн “дөлж шарвалгүй”, илэрхийлж буй үнэнээ “хэтрүүлэн тулгахгүй” ч мөн буулт хийн түүнээс “ухрахгүй” байх ёстой хэмээсэн Шоги Эффендигийн үгсийг зүрх сэтгэлдээ гүн гүнзгий тусган хүлээж авчээ. Түүнчлэн тэд “фанатик” ч биш, “хэтэрхий либерал” ч хандлагатай биш ажээ. Тууштай тасралтгүйгээр сургаалыг багшлах замаар тэд сонсогчийнхоо хүлээн авах чадварыг мэдэрч, түүнийх нь дагуу ашиглаж байгаа арга барилдаа “болгоомжтой” эсвэл “шулуухан” байх, “түргэн хөдлөх” эсвэл “аажмаар хийх”, “шууд” эсвэл “шууд бус байх” эсэхээ тодорхойлон шийдэх чадвараа нэмэгдүүлсэн байна.

Хувь хүний санаачилга юутай дэг журамтай байгаа нь бидэнд урам зориг хайрласан хэвээр байна. Хаа сайгүй нийгэмлэгүүд системчлэлийн үйл явцаас олж авсан сургамжуудыг аажмаар өөрийн болгон хэвшүүлж байгаа агаад одоогийн цуврал Төлөвлөгөөгөөр тодорхойлсон үйл ажиллагааны загвар хүрээ нь анд нөхдийн хүчин чармайлтыг тууштай тогтвортой бөгөөд уян хатан чанартай болгож байгаа билээ. Энэхүү загвар хүрээ нь тэдний үйл ажиллагааг үл хязгаарлан харин ч боломж бололцоог ашиглах, харилцаа холбоог буй болгох, системтэй өсөлтийн зөн харааг бодит амьдралд хэрэгжүүлэхэд нь чиглэл өгч байна. Нэг үгээр хэлбэл, үйл ажиллагааны энэ хүрээ нь тэдний хамтын хүч чадалд бүтэц хэлбэр оруулж байгаа юм.

Дэлхий даяар гарсан ололт амжилтыг ийнхүү тоймлохын сацуу бидний зүрх сэтгэл Иранд байгаа сүсэгтнүүдээ онцгой ихээр хайрлан бишрэх сэтгэлээр дүүрэн байна. Тэд хэдийгээр туйлын хүнд хэцүү нөхцөл байдалд байгаа бөгөөд тэдэнд нээлттэй байгаа боломж бололцоо хэдий хязгаарлагдмал ч, тэд өөрийн эх орны тусын тулд үйлчлэхээр зоригтойгоор эгцлэн босч, эрч хүчээ улс орноо сэргээн амьдруулахын төлөө зориулж байна. Шүтлэгийн засаг захиргааны ажил хэргээ явуулах эрх хязгаарлалттай байдаг хэдий ч хувиараа тэд эх орон нэгт хүмүүстээ Бахауллагийн сургаалыг танилцуулж, Түүний анагаагч илгээлтийн талаар шууд ярилцах яриаг өрнүүлж байна. Ийнхүү ажиллаж эхлэнгүүтээ тэд сэхээтэн хүмүүсийн зүгээс урьд өмнө нь байгаагүй их дэмжлэг аваад зогсоогүй хэзээ ч төсөөлж байгаагүй тийм их хүлээн авах чадвартай тулгарсан байна.

Нийгэмд үйлчилж буй нэгдэл нягтрал ба задрал бутралын үйл явцын хүчнүүдийн талаар мэдэж байгаа Бахауллагийн дагалдагч бүр гариг дэлхийн бүхий л өнцөг булан бүрт Шүтлэгийг хүлээн авах чадвар улам өсч байгаа болон ертөнцийн тогтолцоонууд нурж байгаагийн хооронд уялдаа холбоо байгааг ойлгож байгаа билээ. Хүн төрөлхтний зовлон шаналал гүнзгийрэх тутам хүмүүсийн хүлээн авах чадвар нэмэгдэнэ гэдэг нь тодорхой билээ. Нэгэн зүйлд бүү эндүүрэгтүн: Өсч буй хүлээн авах чадварт хариу өгөхийн тулд эхэлсэн чадавхи хөгжүүлэх үйл явц нь дөнгөж эхэн үе шатандаа явна. Үймрэн самуурсан дэлхий ертөнцийн асар өргөн эрэлт хэрэгцээ нь ирэх жилүүдэд энэхүү чадавхийг чинээнд нь тултал сорин турших болно. Хүн төрөлхтөн шашны атгаг сэжиг үзлийн гүнээс урган гарсан эсвэл жолоо залуургүй материализмын үр дагавар болсон дарангуйллын хүчнүүдийн дор нухлагдан тарчилж байна. Бахайчууд энэхүү зовлонгийн уг шалтгааныг анзааран харж чадах билээ. “Үнэнийг эрэлхийлэн хайж, Бурханы тухай мэдлэгт хүрэх гэж хүсэн тэмүүлж буй тэр хүмүүн хайж байгаа зүйлээ хаанаас олох, хэнээс эрэхээ мэдэхгүй байхаас илүү аймшигтай “дарангуйлал” байгаа гэж үү?” хэмээн Бахаулла асуусан билээ. Алдах цаг хугацаа үгүй. Төлөвлөгөөний гурван оролцогчийн үйл ажиллагаа ба хөгжилд цаашид улам их дэвшил гарах ёстой.

Абдул-Баха “хүн төрөлхтний аз жаргалын оргил”-оос сонстох “амжилт ба хөгжил цэцэглэлт”-энд урин дуудсан “хоёр дуудлага”-ыг магтан мандуулсан байдаг билээ. Нэг дэх нь “соёл иргэншлийн” дуудлага, “материаллаг ертөнцийн хөгжил дэвшил” юм. Үүнд “хууль”, “журам”, “шинжлэх ухаан, урлаг соёл” орох бөгөөд эдгээрээр дамжин хүн төрөлхтөн хөгжинө. Нөгөө дэх дуудлага нь “сэтгэлийг хөндсөн Бурханы дуудлага” бөгөөд чухамдаа үүнээс хүн төрөлхтний мөнхийн аз жаргал шалтгаалах болой. “Хоёр дахь дуудлага нь” “Эзэн тэнгэрийн удирдамж, айлдвар, ёс суртахууны ертөнцөд харъяалагдах уриалга зөвлөгөө, буяны хүсэл тэмүүлэл дээр тулгуурлах бөгөөд эдгээр нь гэрэл туяа цацруулсан гэрэл мэтээр хүн төрөлхтний бодит байдлын дэнлүүг гэрэлтүүлэн асаадаг болой. Түүний нэвтлэгч хүч чадал болбоос Бурханы Үг юм” гэж Абдул-Баха тайлбарлажээ. Өөр өөрсдийн кластерт үргэлжлүүлэн хөдөлмөрлөх явцад та бүхэн өөрсдийгөө хүрээлж буй нийгмийн амьдрал руу улам улам гүнзгий нэвтрэн орж эхлэх бөгөөд өөрсдийн оролцож буй суралцахуйн системтэй үйл явцынхаа цар хүрээг тэлж хүний амьдралын үйл ажиллагааны улам олон талбар чиглэлийг хамрах гэсэн сорилттой тулгарах болно. Өөрсдийн баримтлах аргачлал, сонгож авах арга барил, ашиглах арга хэрэгсэлдээ та бүхэн эдүгээ хэрэгжиж буй өсөлтийн хэв загварын шинж төрхийг илтгэсэн тийм хэмжээний уялдаа зохицолдоог буй болгох шаардлагатай юм.

Кластераас кластерт өсөлтийг тогтворжуулах нь ертөнцийн хүн ардад үзүүлж буй та нарын үйлчилгээг онцгойруулж байгаа тэр шинж чанараас хамаарах билээ. Бодол санаа ба ажил үйлдэл тань арьсны үзэл, шашны, эдийн засгийн, үндэстний, омгийн, анги давхаргын болоод соёл заншлын гээд бүхий л төрлийн атгаг сэжиг үзлийн өчүүхэн ч гэсэн ул мөрөөс ангижирсан байж, улмаар үл таних хүн ч та нарыг өөрсдийн хамгийн эрхэм хайрт анд нөхдөө хэмээн харах ёстой юм. Төгс төгөлдөрийн хэм хэмжээ тань туйлын өндөр, амьдрал чинь туйлын цэвэр ариун бөгөөд ёс журамтай байх аваас та нарын үзүүлэх ёс суртахууны нөлөөлөл эргэн тойрны нийгмийн ухамсарт нэвтрэн орох болмой. Шүтлэгийн сургаал бичмэлд хүн бүрт эзэмшихийг уриалсан шулуун шударга төрх байдлыг та бүхэн илэрхийлэн харуулж баймаажин нийгмийн яс махыг ялзруулж буй ил ба далд үй түмэн төрлийн завхрал доройтлын эсрэг тэмцэж чадах билээ. Гагцхүү баян ядуугаас үл хамааран хүн бүрээс л нэр төр, эрхэм нандин байдлыг олж харж байж та нар сая шударга ёсны үйл хэргийг манлайлан хошуучилж чадах юм. Түүнчлэн институци байгууллагын тань хэрэгжүүлж буй захиргааны үйл явцууд нь Бахайн зөвлөлдөөний зарчмаар удирдагдаж байгаа тэр хэмжээгээр үй түмэн хүн ардууд Бахайн нийгэмлэгт орогнол олох болно.

Урагш давшин тэмүүлэхдээ Дээд тэнгэрийн Чуулган цэрэг хүчээ цуглуулан жагсааж, та нарт туслахаар бэлэн зогсож байгаа гэдэгт итгэлтэй байгтун. Бидний байнгын мөргөл та нарыг хүрээлэх болно.

2005 оны 12 дугаар сарын 27-ны захидалдаа бидний толилуулсан үйл ажиллагааны суурь хүрээг чин зүрхнээсээ хүлээн авч, “хороо хороогоор нэгдэн орох үйл явц”-ыг урагшлуулахад өөрсдийгөө зориулан дайчилж байгаа Бахауллагийн дагалдагч нарын үнэнч сэтгэлийг Таван Жилийн Төлөвлөгөөний эхний жил яруу тодоор гэрчлэн харууллаа. Аливаа нэгэн кластерт энэхүү суурь хүрээний бүхий л элементүүдийг цогц уялдаатай маягаар хэрэгжүүлсэн тохиолдол бүрт нийгэмлэгийн амьдралд оролцож буй сүсэгтнүүд болон тэдний анд нөхдийн оролцооны төвшин нэмэгдэж, тооны өсөлт гарснаар тогтвортой ахиц дэвшил гарч, зарим кластерт хэдэн сар тутамд элсэж буй шинээр элсэгчдийн тоо зуу зуугаар тоологдож байхад бусад кластерт хэдэн арваар нэмэгдэж ирсэн байна. Ийм хөгжил дэвшил гарсан нь энэхүү хөдөлгөөний оюун санааны мөн чанарын талаарх амин чухал ухамсар дээшилсний сацуу Төлөвлөгөөний гол заалтуудаас улбаалсан шийдвэр гаргах арга хэрэгслүүдийн тухай ойлголт нэмэгдсэнтэй холбоотой юм.

“Хороо хороогоор нэгдэн орох үйл явц”-ыг урагшлуулахад чиглэгдсэн цорын ганц зорилготой даян дэлхийг хамарсан одоогийн энэ цуврал Төлөвлөгөөг эхлүүлэхээс өмнө Бахайн нийгэмлэг нь дэлхийн олон газар нутагт түргэн бөгөөд өргөнц далайцтай өргөжилтийн үе шатыг даван туулсан байсан боловч өсөлтийн үйл явцыг тогтворжуулах боломжгүй байсан юм. Тиймээс тэр үед хамгийн гол тулгамдсан асуудал бол Үйл хэргийн эгнээг, ялангуяа хүлээн авах чадвар өндөртэй хүн амд шинэ шинэ гишүүдээр дүүргэхэд оршиж байгаагүй, харин тэднийг нийгэмлэгийн амьдралд нягтруулан оруулж, тэдний дундаас нийгэмлэгийн цаашдын өргөжилтөнд өөрсдийгөө зориулан үйлчлэх хангалттай тооны хүмүүсийг бэлтгэхэд оршиж байсан юм. Энэхүү тулгамдсан асуудлыг шийдэх явдал Бахайн ертөнцийн хувьд туйлын эгзэгтэй чухал байсан учраас бид үүнийг Дөрвөн Жилийн Төлөвлөгөөний тэргүүн шаардлага болгон тодорхойлж, Үндэсний Оюун Санааны Чуулгуудыг сургалтын иснтитутыг байгуулах замаар хүний нөөцийг хөгжүүлэх институцийн чадавхиа хөгжүүлэхэд өөрсдийн эрч хүчийн дийлэнхи хувийг зориулахыг уриалсан юм. Өргөн далайцтай өргөжүүлэлт ба бэхжүүлэлтийн тогтвортой үйл явцыг хөгжүүлэхийн төлөө үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай эрдэм мэдлэг, оюун санааны ухамсар, ур чадвар, дадал эзэмшихэд нь туслах зорилго бүхий сургалтын албан ёсны хөтөлбөрт тооны хувьд тасралтгүй өсөн нэмэгдэх бүлэг бүлэг сүсэгтнүүд хамрагдах шаардлагатай хэмээн бид онцлон тэмдэглэж байсан юм.

Өнөөдөр бид эрч хүчтэй өсөлт явагдаж буй кластеруудыг ажиглахад, тус бүрт нь анд нөхөд институтын үйл явцыг бэхжүүлэх ажлаа үргэлжлүүлэхийн хажуугаар Шүтлэгийн идэвхтэй дэмжин дэлгэрүүлэгч нарын байнга өргөжиж буй цөм багийг хэрхэн дайчлах, тэдний хүчин чармайлтыг зохицуулах үр дүнтэй механизмыг хэрхэн байгуулах, хувийн санаачилгууд болон хамтын хүчин чармайлтуудыг нэгдмэл үйл ажиллагааны үр өгөөжтэй загвар болгон хэрхэн нэгтгэн хослуулах, үйл ажиллагааныхаа мөчлөгийг төлөвлөхийн тулд холбогдох мэдээлэл дээр хэрхэн дүн шинжилгээ хийх талаар суралцаж байгааг тэмдэглэж байна. Тэд тогтвортой өсөлтийн түлхүүр болох өргөжүүлэлт бэхжүүлэлтийн ажлыг зэрэгцүүлэн авч явах арга замыг олсон нь үнэхээр илэрхий байна. Энэхүү баталгаа нь нэгэнт тавигдсан системтэй суралцахуйн замдаа улам шийдэмгий тууштай алхах урам зоригийг үнэнч сүсэгтэн бүрт өгнө гэдэг нь дамжиггүй юм.

Гарамгай хөдөлмөр зүтгэл гаргасан эдгээр он жилүүдийн ололт амжилт нь зөвхөн өргөн далайцтай өргөжүүлэлт, бэхжүүлэлтийн ажил ийнхүү дахин сэргэсэн тэдгээр кластеруудад гараагүй билээ. Дөрвөн Жилийн Төлөвлөгөө, түүний дараагаар Арван Хоёр Сарын Төлөвлөгөө, тэгээд өмнөх Таван Жилийн Төлөвлөгөөний хугацаанд баримталж ирсэн арга барил нь өргөн хүрээний хүмүүст үйл ажиллагаагаа хүртээлтэй болгож, тэднийг нийгэмлэгийн амьдралын төрөл бүрийн талбарт оролцуулах нөхцлийг буй болгоход туйлын чухал зэмсэг болсон юм. Даян дэлхийн Төлөвлөгөөний гурван оролцогчийн чадавхийг хөгжүүлэхэд чиглэгдсэн арван жилийн турш хэрэгжүүлсэн үйл явцын үр ашиг нь эдүгээ хаа ч гэсэн тодорхой харагдаж байна. Хаа сайгүй хүний нөөцийг хөгжүүлэх ажлын онцлогын талаарх ойлголтоо нэмэгдүүлэх шаардлага хурцаар тавигдаж байсан. Хаа сайгүй л анд нөхөд системтэй үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих, гол зорилгоосоо анхаарлаа сарниулахаас зайлсхийх, хамтын шийдвэр гаргах явцын тодорхой элементүүдийг анхан шатанд аваачиж нэвтрүүлэх, эрхэм зорилготой эрч хүчтэй нийгэмлэгүүдийг бүтээн босгох, бүх нийтийн оролцоог уриалан дэмжих, нийгэмлэгийн үйл ажиллагаанд нийгмийн янз бүрийн бүрэлдэхүүн хэсгүүдийг, ялангуяа Бурханы Үйл хэргийн ирээдүйн манлайлагч нар, Түүний соёл иргэншлийг бүтээн босгогч нар болох учиртай хүүхэд багачууд, өсвөр үеийнхнийг багтаан нэгтгэх зэрэг тогтвортой өсөлтийн шаардлага хэрэгцээнүүдийн талаар суралцах хэрэгтэй байсан билээ.

Ийм бат бөх үндэс суурь нэгэнт тавигдсан тул сүсэгтэн нэг бүрийн оюун сэтгэлд орших хамгийн нэн тэргүүний бодол санаа бол сургаалыг багшлах явдал байх ёстой. Өөрсдийн хувийн хүчин чармайлтандаа тэд гэртээ уулзалт зохион байгуулан анд нөхдөдөө сургаалыг багшилж, дараа нь тэднийг “цөм” үйл ажиллагаанд хамруулдаг юмуу, эсвэл “цөм” үйл ажиллагаануудыг сургаалыг багшлах гол хэрэгслээ болгон ашигладаг уу, нийгэмлэгийн хувьд тэд тухайн кластерт хамгийн түрүүнд хүүхэд багачууд ба өсвөр үеийнхэнтэй ажиллах явдал дээрээ эрч хүчээ төвлөрүүлдэг үү, эсвэл томчуул дээр төвлөрч ажилладаг уу, хамтын хүчин чармайлтандаа тэд эрчимтэй кампанит ажлуудын үеэр баг байгуулан айл өрхүүдээр айлчилдаг уу, эсвэл хэсэг хугацааны туршид эрэлхийлэгчдийн гэр орноор үе үе айлчлан очдог уу гэх зэрэг асуудлаар шийдвэр гаргахдаа гагцхүү тухайн анд нөхдийн амьдралын нөхцөл байдал, боломж бололцоо, мөн тэдний харьцаж буй хүн амын мөн чанарт л тохируулан гаргах билээ. Гэхдээ нөхцөл байдал ямар байгаагаас үл хамааран тэд нэг талаас оюун санааны тэтгэлэг үгүйн улмаас хүн төрөлхтөн сэтгэл мухардлын гүн рүү улам гүнзгий живж байгааг, нөгөө талаас Агуу их Алдарын нийгэмлэгийн гишүүдийн хувьд хүн бүрт сургаалыг багшлах нэн чухал яаралтай үүрэг хариуцлага ногдож байгааг хүлээн зөвшөөрөх ёстой юм.

Бахаулла Өөрийн дагалдагч нартаа Үйл хэргийг түгээн багшлахыг зарлиг болгосон билээ. Түүний Үүдэл нээлтийн Тэнгис далай руу хүмүүсийг хөтлөн дагуулах арга замуудаа нээхийн тулд мянга мянган анд нөхөд Төлөвлөгөөний заалтуудыг эрч хүчтэйгээр аль хэдийн хэрэгжүүлж эхлээд байна. Бид сургаалыг багшлах явдал сүсэгтэн хүн бүрийн амьдралд ноёлох тэргүүн хүсэл зорилго нь болж, нийгэмлэгийн байнга дүрэлзэн бадамлах эв нэгдэл үйлчлэхүйн талбарт зогсолтгүй өрнөх үйл ажиллагаанд илэрхийллээ олох тэр өдрийг тэсэн ядан хүсэн хүлээнэ. Энэ бол чухамдаа та нараас хүссэн бидний чин хүсэл бөгөөд Ариун Босгоны өмнө үйлдэх бидний оргилуун мөргөл залбирлын зорилго мөн.

2006 оны Ризван болбоос ялалт ба хүсэн хүлээх сэтгэлээр цэнэглэгдсэн цаг мөч бөлгөө. Хаа газрын Бахайчууд эдүгээ өндөрлөж буй Таван Жилийн Төлөвлөгөөний турш гаргасан гарамгай ололт амжилтандаа зүй ёсоор бахархаж болох билээ. Мөн гагцхүү бодит туршлагаар эрс шийдэмгий чанар нь чангарсан тэдгээр хүмүүст л заяагдсан итгэл дүүрэн харцаар ирээдүй лүүгээ харж болох билээ. Өнөө угтан айсуй таван жилийн үйл хөдөлгөөний өргөн цар хүрээ, түүнийг биелүүлэхэд шаардагдах чин үнэнч гүн сэтгэл, хүрэх учиртай үр дүнгийн талаар Бахайн ертөнц даяараа эргэцүүлэн тунгаахуйд сэтгэл догдлон байна. Хүн төрөлхтөнд хүртээсэн Бахауллагийн зорилго цааш нь хэрхэн дэлгэгдэхийг гэрчлэн харах аз гавъяаг хайрласан Түүнд талархал өргөн залбирах та нарын мөргөлд бид ч дуугаа нийлүүлэн мөргөн залбирч байна.

Ариун Газар хуран цугласан Зөвлөхүүдэд хандсан бидний 2005 оны 12 дугаар сарын 27-ны захидал тэр өдрөө л Үндэсний Оюун Санааны нийт Чуулгуудад илгээгдсэн бөгөөд бид түүнд 2006-гаас 2011 он хүртэл үргэлжлэх Таван Жилийн Төлөвлөгөөний онцлог шинжүүдийг тодорхойлон бичсэн юм. Энэ захидлыг нухацтай судлахыг анд нөхөд болоод институциудаас хичээнгүйлэн хүссэн бөгөөд түүний агуулгатай та бүхэн сайтар танилцсан гэдэгт эргэлзэхгүй байна. Бид одоо та нарын хүн бүрт хандан ирэх таван жилийн турш дэлхий дахинаа дор хаяж 1500 кластерт эрчимтэй өсөлтийн хөтөлбөрүүд эхлүүлэх зорилтыг амжилттай биелүүлэх явдлыг баталгаажуулахад өөрсдийн эрч хүчээ дайчлан ажиллахыг уриалан хүсч байна. Зөвлөхүүд Дэлхийн Төвөөс эх орон руугаа буцсанаас хойш Төлөвлөгөө эхлүүлэх суурь бэлтгэл ажил нэг орноос нөгөөд маш түргэн бөгөөд системтэй хийгдсэн явдал нь Бахайн нийгэмлэг эдүгээ өөрт нь ноогдсон агуу том даалгаврыг биелүүлэх хүсэл тэмүүллээр бадарч байгаагийн нотолгоо мөнөөс мөн. Хэдийгээр Төлөвлөгөөний шаардлага хэрэгцээний талаар энд дэлгэрүүлэн авч үзэх шаардлагагүй боловч эргэцүүлэлд тань зориулан та нарын хувийн ба хамтын хүчин чармайлт чухамхүү ерөнхий ямар хүрээнд гарах талаар хэдэн зүйл илэрхийлэхийг хүссэн юм.

Одоогоос бараг дал гаруй жилийн өмнө Шоги Эффенди Дэлхийн Эмх Журамын тухай өөрийн захидлуудыг бичсэн бөгөөд тэдгээрт дэлхий ертөнцөд эдүгээ үйлчилж буй хүчнүүдэд гүн гүнзгий дүн шинжилгээ хийсэн байдаг билээ. Гагцхүү түүнд л заяагдсан цэцэн уран хэлээрээ тэрээр Бахауллагийн Үүдэл нээлтийн улмаас хөдөлгөөнд орсон хоёр агуу үйл явц болох нэг талаас нураан задруулах, нөгөө талаас нэгтгэн нягтруулах, хоёулаа хүн төрөлхтнийг Бахауллагийн үүсгэн байгуулсан Дэлхийн Эмх Журам руу түлхэн хөтөлж буй үйл явцуудыг дүрслэн тайлбарласан юм. Асран тэтгэгч бидэнд, нөр их хөдөлмөрөөр бүтээн байгуулагдаж буй “соёл иргэншлийн хөгжил дэлгэрэлтийн явц туйлын зовлонтой удаан байгаад хууртагдах” юмуу “ялзран доройтож буй эрин үеийн институци байгууламжуудын нэрвэгдэж буй архаг ужиг өвчин эмгэгийн хөнөөгч нөлөөллийг хянах чадвартай мэтээр хааяа хааяа санагдах элбэг хангалуун хөгжингүй байдал эргэн ирж буйгийн богино настай, түр зуурын илрэлүүдэд төөрөгдөн будилж” үл болохыг сануулан сэрэмжлүүлж байсан юм. Сүүлийн хэдэн арван жилийн үйл явдлуудыг эргэн хянах аваас түүний ийнхүү нарийн нягт шинжилсэн үйл явцууд эрч хүчээ аван улам гаарч байгааг үл анзаарахын аргагүй билээ.

Задрал бутралын хүчнүүд нийгмийн эдийг хэр хэмжээнд илжрүүлснийг ойлгохын тулд ердөө л хүн төрөлхтнийг нөмрөөд авсан ёс суртахууны хямрал хэр зэрэг гүнзгийрч байгааг л эргэцүүлэхэд хангалттай билээ. Асран тэтгэгчийн туйлын тод томруунаар дүрсэлсэн хувиа хичээх үзэл, атгаг сэжиглэл, айдас, луйвар зэргийн нотолгоо баримт нь ямар ч тохиолдлын ажиглагчийн нүдэнд хүртэл илт байгаа бус уу? Түүний анхааруулж байсан терроризмын аюул хүртэл гариг дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа хөгшин залуу ялгаагүй хүн бүрийн оюун бодлыг эзлэн авах хүртэл олон улсын талбар дээр гараа далайсан байгаа бус гэж үү? Газар дэлхийн хоосон шохоорхол, эд баялаг, дур таашаалын хойноос хэзээ ч үл ханах шуналдаа автан галзуу мэт хөөцөлдөх явдал нь эрх мэдэл, нөлөөллөө зузаатгаж, тэр ч бүү хэл аз жаргал, үнэнч сэтгэл, хайр сэтгэл хэмээх хүмүүний эрхэмлэх үнэт зүйлсийг уландаа гишгэх хүртэл хүчирхэг болсон биш гэж үү? Гэр бүлийн эв санааны нэгдэл суларсан явдал, гэрлэлтэндээ хариуцлагагүй хандах хандлага нь бүр нийгмийн энэхүү анхан шатны суурь нэгжийн оршин тогтнолд заналхийлэхүйц цар хүрээнд газар авсан биш гэж үү? Шоги Эффендигийн анхааруулан сэрэмжлүүлж байсан “Хүний мөн чанарын гажуудал, хүний төрх байдлын ялзрал, хүний нийгмийн институцийн задрал, завхрал” нь туйлын харамсалтайяа “хамгийн муу муухай, хамгийн жигшим зэвүүцэм нүүрээ” харуулж байна.

Асран тэтгэгч бичихдээ, хүн төрөлхтөн ёс суртахууны хувьд унан доройтож байгаад хамгийн их зэмлэл хүртэх ёстой нийгмийн хүчин бол шашны уналт юм хэмээсэн юм. “Шашны дэнлүү унтрах аваас эмх замбараагүй ба хөлөө олохгүй төөрөгдөх байдал буй болж, шударга ёс, тэгш байдал, энх амгалан, амарлингуй тайван байдлын гэрэл гэрэлтэхээ зогсоно” хэмээн тэрээр Бахауллагийн үг айлдварт бидний анхаарлыг хандуулсан юм. Түүнийг өөрийн илгээлт захидлуудаас бичсэн цагаас хойш өнгөрсөн хэдэн арван жилийн турш ёс суртахууны нөлөөлөл үзүүлэх шашны чадвар улам доройтон мохсон төдийгүй шашны институциуд зүй бус үйлдэл, төрх байдлаараа үй олны итгэлийг хөсөрдүүлсэн билээ. Шашныг сэргээн амьдруулах гэсэн аливаа оролдлого нь хянаж барихгүй л бол хүмүүсийн хоорондын соёлт харилцааны үндэс суурийг устгаж болзошгүй хэт даврангуй фанатик үзлийг дэвэргээх үр дүнд л хүргэжээ. Сүүлийн үед Иранд улам ширүүсээд байгаа Бахайчуудыг хяхан хавчих явдал нь дангаараа итгэл сүсгийн галын дөл тод дүрэлзэж байгаа газар бүр харанхуйн хүчнүүд уг дөлийг унтраах гэж ямар их шийдэмгийгээр тэмцэж байгаагийн хангалттай нотолгоо болох билээ. Бурханы Үйл хэргийн эцсийн ялалтанд итгэлтэй байхын хажуугаар Шүтлэг маань өнгөрсөн үед учирч байснаас хавьгүй илүү хүчирхэг бөгөөд илүү хорлонтой дайснуудтай учран тулна хэмээсэн Асран тэтгэгчийн сэрэмжлүүлгийг мартаж яахан зүрхлэх билээ, бид.

Дэлхийн Эмх журмын талаарх захидлууддаа Асран тэтгэгчийн үнэнхүү чадварлагаар шинжилсэн бас нэгэн сэдэв бол төрт ёс байсан бөгөөд төрийн удирдлагын сул дорой байдлын талаар энд дэлгэрэнгүй тоочин тайлбарлах шаардлагагүй үгүй билээ. Баян, ядуугийн эдийн засгийн ялгаа гүнзгийрсэн, улс үндэстнүүдийн хоорондын улиг болсон түүхэн дайсагнал намжихгүй байгаа, аюулгүй бус түгшүүртэй байдал газар авсан, маш олон бүс нутагт хүн амыг наад захын үйлчилгээгээр хангах явдал нурсан, байгалийн нөөц баялгийг ямар ч хязгааргүйгээр хайр найргүй ашиглаж байгаа зэрэг нь хүн төрөлхтнийг өвчин эмгэгээс нь анагаах үр дүнтэй арга замууд боловсруулах талаар дэлхийн удирдагч нар юутай чадалгүй дорой байгаагийн цөөн хэдэн л жишээ юм. Энэ нь чин сэтгэлийн хүчин зүтгэл гаргаж байгаагүй, ийм хүчин зүтгэл сүүлийн хэдэн арван жилийн турш хэд дахин нэмэгдсэн гэдгийг үгүйсгэж байгаа хэрэг биш ээ. Гэхдээ хичнээн цэцэн ухаалаг байлаа ч эдгээр хүчин чармайлт нь “өнөөгийн нийгмийн тэнцвэрт байдлыг бүдүүлгээр алдагдуулсан муу ёрын голомт”-ыг устгах чадалгүй юм. “Дэлхий ертөнцийг улс төр, эдийн засгийн хувьд нэгтгэх механизмыг боловсрууллаа ч гэсэн… энэ нь дангаараа зохион байгуулалттай ард түмнүүд, улс үндэстнүүдийн эрч хүчийг улам улам сулруулж байгаа хорыг эсэргүүцэх бодис болж чадахгүй юм” гэж Асран тэтгэгч батлан бичсэн юм. “Энэ эрин үед хүмүүн төрөлхтнийг нэгтгэхээр Бурханаас заяасан арга замуудыг дотоод мөн чанартаа агуулсан” Бахауллагийн тунхагласан “Тэнгэрлэг Хөтөлбөрийг ямар ч эргэлзээгүйгээр хүлээн авч, түүний арга хэрэгсэл бүрийнх нь алдаа мадаггүй үр дүнтэй байдалд бууршгүй итгэх итгэл үнэмшилтэй байхаас өөр юу ч, хэрэвзээ л хянаж зогсоохгүй бол сэтгэл мухардалд автсан нийгмийг цөм хүртэл нь улам идэж илжрүүлэх дотоод задрал бутралын хүчнүүдийг сөрөн зогсох чадваргүй билээ” хэмээн тэрээр итгэлтэйгээр бичсэн байдаг юм.

Дэлхий ертөнцөд эрч хүчээ аван улам гаарч байгаа задрал бутралын үйл явцын талаар өгсөн Шоги Эффендигийн тодорхойлолт үнэнхүү зүрхэнд нэвт шингэхүйц байна. Нэгдэл нягтралын үйл явцтай холбоотой хүчнүүдэд хийсэн мөн адил нарийн нягт дүн шинжилгээ нь бас л гайхал бишрэлийг төрүүлж байна. Тэрээр энэ талаар ярихдаа, “эмх замбараагүй нийгмийн үймээн дундаас аяндаа төрөн гарч ирэх дэлхийн эв санааны нэгдлийн оюун санааны аажим тархалт” нь хүн төрөлхтний нэг нэгдмэл байдлын зарчмыг тогтоосон Бахауллагийн үзэл санааны шууд бус илэрхийлэл хэмээсэн юм. Эв санааны нэгдлийн эл оюун санаа нь хэдэн арван жилийн турш тархсаар ирсэн бөгөөд арьсны өнгөөр гадуурхах ужиг болсон үзлийг няцаахаас авхуулан дэлхийн иргэншлийн ухамсар үүсэн буй болох хүртэл, хүрээлэн буй орчныг хамгаалах талаарх ойлголт нэмэгдэхээс авхуулан нийгмийн эрүүл мэндийг хөхүүлэн дэмжихэд чиглэгдсэн хамтын хүчин чармайлт хүртэл, хүний эрхийн асуудлаар сэтгэл зовнихоос авхуулан бүх нийтийн боловсролыг системтэйгээр дэлгэрүүлэх хүртэл, шашин хоорондын үйл ажиллагааг санаачлахаас авхуулан нийгэмд үйлчлэх ямар нэгэн хэлбэрийн үйл ажиллагааг явуулж буй орон нутгийн, үндэсний, олон улсын зуу зуун байгууллагуудын үүсэл хөгжил хүртэл өнөөдөр түүний үр нөлөө нь төрөл бүрийн чиглэлийн хөгжлөөс илт тодорхой байна.

Хэдий тийм боловч Бахауллагийн дагалдагч нарын хувьд нэгдэн нягтрах үйл явц дахь хамгийн чухал хөгжил нь Шүтлэгтэй шууд холбоотой үйл явдлууд бөгөөд эдгээрийн нэлээд хэдийг нь Асран тэтгэгч өөрөө санаачлан халамжлан өсгөсөн бөгөөд анх эхэлж байсан цагаасаа хойш эдгээр нь гайхалтайгаар хөгжин дэвшсэн билээ. Сургаалыг багшлах анхны төлөвлөгөөг түүнээс хүлээн авч байсан жижиг цөм бүлэг сүсэгтнүүд нь эдүгээ Шүтлэгийн зарчим, хүсэл тэмүүллийн илэрхийлэл болсон үйл ажиллагааны бат бөх үндэстэй хэв загварыг даган мөрдөж буй мянга мянган орон нутагт үндэс сууриа тавьсан дэлхий дахиныг хамарсан нийгэмлэг болон өргөжин өссөн билээ. Агуу үйлсийнхээ эхний хэдэн арван жилийн хугацаанд Асран тэтгэгчийн нөр их хүч хөдөлмөрөөрөө суурийг нь тавьсан Засаг захиргааны Журам эдүгээ зуун ная гаруй орнуудад Үйл хэргийн ажил хэргийг хичээнгүйгээр удирдан зохион байгуулж буй Үндэсний болон Орон Нутгийн Оюун Санааны Чуулгуудын өргөн далайцтай бөгөөд нягт уялдаа сүлбээтэй сүлжээ болжээ. Түүний үүсгэн байгуулсан Шүтлэгийн Хамгаалалт, Түгээн дэлгэрүүлэлтийг дэмжих Туслах Зөвлөлийн гишүүдийн анхны бүлгүүдээс одоо Олон Улсын сургалтын Төвийн чадварлаг жолоодлого дор үйлчилж буй наян нэгэн Зөвлөхийн удирдлагаар үйл ажиллагааны талбар дээр үйлчилж буй мянга шахам үнэнч ажилтнуудын арми болон өргөжсөн байна. Шүтлэгийн сүсэг бишрэлийн Дэлхийн Төвийн орчинд Засаг захиргааных нь Дэлхийн Төв хувьсан хөгжиж байгаа тэрхүү үйл явцад Асран тэтгэгч туйлын их эрч хүчээ зориулсан бөгөөд Кармел Уулан дээр Даян Дэлхийн Шударга Ёсны Ордон өөрийн суудлыг эзэлж, хожим Олон Улсын Сургалтын төвийн байр, Судар бичгийн хүрээлэнгийн байр ашиглалтанд орсноор амин чухал босгоо даван алхсан билээ. Тавин жилийн өмнө Шоги Эффендигээс Хукуллагийн Итгэмжлэгдсэн даамал хэмээн томилогдсон Бурханы Хэргийн Мутар Др.Али Мухаммад Варгагийн ивээл дор Хукукуллагийн институци нь тогтвортой хөгжин дэвшиж, улмаар 2005 онд бүхий л хүн төрөлхтөнд үнэлж баршгүй их адис ивээлийн эх сурвалж болох энэхүү хүчирхэг хуулийг илүү өргөн далайцтайгаар хэрэгжүүлэн дэлгэрүүлэх ажлыг дэмжих үүрэгтэй олон улсын зөвлөл байгуулагдсанаар оргилдоо хүрсэн юм. Шүтлэгийн нэр хүндийг олон улсын талбарт өргөх гэсэн Асран тэтгэгчийн хүчин чармайлт нь эдүгээ Шүтлэгийн ашиг сонирхлыг хамгаалахын сацуу түүний даяар илгээлтийг зарлан тунхаглах чадвартай гадаад харилцааны өргөн тогтолцоо болон хөгжсөн байна. Бахайн төлөөлөгчид олон улсын чуулга уулзалтуудад оролцох бүрийд Шүтлэг маань олны хүндэтгэлийг хүлээж байгаа явдал нь хамгийн тэмдэглүүштэй ололт амжилт бөлгөө. Бүхий л хүмүүн төрөлхтний олон янзын өнгө төрхийг тусгал болсон нийгэмлэгийн гишүүд Бахауллагийн Гэрээст туйлын үнэнч, бишрэлтэй байгаа нь өөр ямар ч зохион байгуулалттай бүлэг хүмүүст байхгүй хүч чадал бялхсан сан хөмрөг гэлтэй билээ.

Бүрэлдэн тогтох Үеийн удаа дараагийн эрин үеүдэд Даян Дэлхийн Шударга Ёсны Ордон нь Үндэсний Оюун Санааны Чуулгуудын “эв нэгдлийг бэлэгдэж, үйл ажиллагааг нь нэгтгэн зохицуулах” дэлхий дахиныг хамарсан цуврал хөдөлгөөнийг эхлүүлэх болно хэмээн Асран тэтгэгч урьдчилан зөгнөсөн юм. Эдүгээ шат дараалсан гурван эрин үеийг дамжин Бахайн нийгэмлэг Шударга Ёсны Ордоноос гаргасан дэлхийн Төлөвлөгөөний хүрээнд хичээнгүйгээр хөдөлмөрлөж ирсэн бөгөөд хувь хүний оюун санааны хөгжлийг хөхүүлэн дэмжиж, нийгмийн оюун санааны сэргэн мандалтын зүг гишүүдийнх нь хамтын эрч хүчийг чиглүүлэх Бахайн амьдралын хэв загварыг буй болгож чадсан билээ. Тэрээр мөн хүлээн авах чадвартай олон тооны хүмүүст хүрч, тэдний итгэлийг баталгаажуулж, хүлээж авсан Шүтлэгийнхээ үндсэн суурь сургаалын талаар ойлгох ойлголтыг нь гүнзгийрүүлэх хүчин чадалтай болж чадсан юм. Түүнчлэн Шүтлэгийн Үндэслэгчийн тунхагласан зөвлөлдөөний зарчмыг хамтын шийдвэр гаргах үр дүнтэй арга хэрэгсэл болгон ашиглаж, түүнийг ашиглах талаар гишүүдийгээ гэгээрүүлэн сургах талаар суралцсан байна. Тэрээр залуу гишүүдийнхээ оюун санааны болоод ёс суртахууны боловсролд зориулсан хөтөлбөрүүд боловсруулж, түүгээ зөвхөн өөрсдийн хүүхэд багачууд, өсвөр үеийнхэнд хүртээгээд зогсохгүй нийт нийгэмд буй хүүхэд багачууд, өсвөр насныханд хүртээл болгосон байна. Өөрт байгаа авъяас билгийн сангаараа тэрээр өөрийн шаардлага хэрэгцээг хангах төдийгүй олон нийтийн сонирхолд нийцэх олон арван хэл дээрх ном зохиолын арвин баялаг сан хөмрөгийг бүрдүүлжээ. Бахайн нийгэмлэг нь нийгэмд болж буй үйл явдлуудад улам их оролцох болсон агаад нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих маш олон төслүүд хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2001 онд тавдугаар эрин үе нээгдэхэд орон нутгийн нийгэмлэгийн анхан шатанд хүрч чадах сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хүний нөөцөө олон дахин нэмэгдүүлэхэд дорвитой том алхмууд хийсэн бөгөөд өсөлтийн тогтвортой загварыг буй болгох аргачлал, арга хэрэгслүүдийг нээсэн байна.

Энд дүрслэн бичсэн хүчнүүд хоорондоо ийнхүү харилцан үйлчлэлцэж буй ерөнхий дүр зургийн хүрээнд “хороо хороогоор нэгдэн орох үйл явцыг урагшлуулах”-ын онц шаардлагыг авч үзэх ёстой юм. Одоо гараагаа эхэлж буй Таван Жилийн Төлөвлөгөө нь та бүхнээс өөрсдийн эрч хүчээ чухам энэхүү үйл явцад төвлөрүүлж, түүний цөмд орших бие биеэ нөхөн гүйцээсэн хоёр хөдөлгөөнийг түргэсгэх явдлыг баталгаажуулахыг шаардаж байна. Энэ бол та нарын сэтгэл санааг эзэмдэх тэргүүн зүйл байх ёстой. Хүчин зүтгэл тань үр жимсээ хайрлаж, өсөлтийн явц боловсронгуй шинэ төвшинд гарах тэр үед Дэлхийн Төв дээр тодорхой даалгавар, боломж бололцоонууд гарч ирэх агаад ирэх таван жилд гадаад харилцаа, нийгэм эдийн засгийн хөгжил, засаг захиргаа ба Бахайн хуулийн хэрэгжилт зэрэг салбарт Дэлхийн Төв дээр хийгдэх ажлууд ундрах болно. Нийгэмлэг өсөн тэлсний улмаас мөргөлчийн тоог нэмэгдүүлэх шаардлага аль хэдийн урган гарсан бөгөөд 2007 оны 10 дугаар сараас эхлэн мөргөлчдийн бүлэг бүрт дөрвөн зуун хүн багтахаар тоог хоёр дахин нэмэгдүүлэхийн тулд зохих бэлтгэлүүд хийгдэж байна. Үүнээс гадна өөр хэд хэдэн төслийг хэрэгжүүлэх ёстой билээ. Үүн дотор Бахауллагийн Бунханг тойрсон цэцэрлэг, мөн Ризваны Цэцэрлэг, Мазрайн эдлэн газрын цэцэрлэгүүдийг цааш нь улам тохижуулах, Олон Улсын Архивын барилгыг сэргээн засварлах, одоогоор шаардагдах ажлын цар хүрээ нь тодорхой бус байгаа боловч мөн Бабын Бунханы барилгыг засварлах ажил, Асран тэтгэгчийн зөгнөснөөр тивийн шинж чанартай сүүлийн Машрикул-Аскар болох ёстой Чили дэх Мөргөлийн Ордонг барьж байгуулах ажлууд багтаж байна. Эдгээр ажлууд урагшлан явагдахын хэрээр бид санхүүгийн дэмжлэг болон мэргэжлийн туслалцааг хүсэн үе үе та бүхэнд хандах бөгөөд ингэхдээ Шүтлэгийн нөөцийн аль болох дийлэнхи хувийг Төлөвлөгөөний шаардлага хэрэгцээнд чиглүүлэх ёстой гэдгийг санах болно.

Эрхэм анд нөхөд өө: Задрал бутралын хүчнүүд цар хүрээгээ тэлж, эрч хүчээ улам авч байгааг үл анзаарч болно. Түүнчлэн Агуу их Алдарын нийгэмлэг нь Тэнгэрлэг Мутарын ивээл дор хүч чадлаас хүч чадалд хүрч байгаа бөгөөд харин одоо хэмжээ дамжаагаараа өсч, өөрийн нөөцийг нэмэгдүүлэн бэхжүүлэх ёстой гэдэг нь тодорхой байна. Таван Жилийн Төлөвлөгөөний чиг зам маш шулуухан билээ. Тэгвэл бидний дундаас хүн төрөлхтний хувь тавиланг мэдэж байгаа, түүхэн явц хэрхэн өрнөж байгааг ухаарч байгаа тэдгээр анд нөхөд түүний зорилгыг биелүүлэхэд өөрсдийгөө зориулан бүхий л хүчин чадлаа дайчлан эгцлэн босохгүй байж чадна гэж үү? “Тохироо бүрджээ” хэмээсэн Асран тэтгэгчийн үг Долоон Жилийн анхны Төлөвлөгөөний үед үнэн байсан шиг өнөөдөр ч гэсэн үнэн биш гэж үү? Түүний үгс та нарын сонорт дахин цуурайтан сонстох болтугай: “Бидэнд алдах цаг үгүй.” “Тээнэгэлзэн алгуурлах зай завсар үлдсэнгүй.” “Ийм боломж бололцоог юугаар ч солихын аргагүй.” “Оролд, шантралгүй зүтгэ, чингэвээс эцсийн бөгөөд бүрэн дүүрэн ялалтыг баталгаажуулна.” Та бүхний удирдамж, хамгаалалтын төлөө бид Ариун Босгонд үргэлжлүүлэн залбиран мөргөх болно гэдэгт итгэлтэй байгтун.

Гурав дахь жилийнхээ эхэнд Таван Жилийн Төлөвлөгөөний явц улам эрч хүчээ авч байгаа бөгөөд өнөөг хүртэл олсон ололт амжилтын жагсаалт энэхүү Төлөвлөгөөний өмнөх арван хоёр сарын төлөвлөгөөний амжилт бүтээлээс хавьгүй хол давж байна. Эрч хүч ийнхүү нэмэгдэн гаарч байгаа нь Төлөвлөгөөний бүрэлдэхүүн элементүүдийн хоорондын уялдаа холбоо улам бэхжсэнтэй холбоотой төдийгүй гариг дэлхийг бүрхсэн намжмал бус уур амьсгалын үр нөлөөтэй бас холбоотой юм.

Засаг захиргааны энэхүү шинэ жил эхлэх үеийн нөхцөл байдал нэгэн зэрэг туйлын эгзэгтэй, сорилт бэрхшээлээр дүүрэн боловч ач холбогдлын хувьд туйлын гайхалтай өвөрмөц байгаа юм. Өмнөх жилийн туршид хэд хэдэн цуврал хямрал тохиолдсон нь Ойрхи Дорнодод дайн дэгдсэнээр туйлдаа хүрсэн билээ. Энэ бүхэн нь шилжилтийн үймээн самуунд автаад буй, сүүлийн үеэс улам даяарчлагдах болсон нийгмийн хувьсал хөгжилд чухал нөлөө үзүүлээд зогсохгүй “Агуу Их Алдар”-ын нийгэмлэгийн хөгжилд ч хүчтэй түлхэц үзүүлэх болсон юм. Энэхүү шилжилтийн явцын цаг хугацаа, цар хүрээ, чиг хандлагыг урьдчилан таамаглах боломжгүй билээ. Ертөнцийг нөмрөн авсан үйл явдлын давалгаа юутай түргэн өөрчлөгдөж байсан билээ. Энэ бүхнээс үүссэн мөргөлдөөн манай Үйл хэргийн бүрэлдэн тогтсон түүхтэй нягт холбоотой улс орнуудад гарсан нь Бахаулла: “Дэлхий ертөнцийн тэнцвэрт байдал энэхүү нэн агуу, нэн шинэ Дэлхийн Эмх Журамын донсолгох нөлөөгөөр алдагдсан билээ” гэж айлдсныг өөрийн эрхгүй санагдуулж байна. Бахайн түүхийн өвөөр баян Ирак оронд энэхүү хямралт байдал бий болсон нь онцгой анхаарлыг татаж байгаа юм.

Ирак болоод дэлхий дахинаа буй болсон энэхүү нөхцөл байдлын улмаас учирч буй саад бэрхшээл нь нэг талаас Эрин Цагийн Бурханы Тодруулагч бүтэн арван жилийн турш амьдарч амьсгалж байсан нутгийн арвин их адислуулсан ч, үлэмж ихээр дарлагдан зовсон Бахайн нийгэмлэгийн түүхэнд шинэ хуудас нээгдэж байгаагийн дохиолол байж болох юм. Нөгөө талаас манай Шүтлэгийн Дэлхийн Төвд болох ёстой байсан Олон Улсын 9 дүгээр Чуулганы бэлтгэх ажлыг саатууллаа. Хэдийгээр энэ нь урам хугармаар явдал боловч үүнд гуньж гутрах зүйл үгүй билээ. Учир нь Бурханы Их Төлөвлөгөөний явц Түүний Бага Төлөвлөгөөний явцад саад учруулахад, Бурханы гайхамшигтай Үйл хэргийн ашиг сонирхлыг цаашид улам хөгжүүлэх үй түмэн боломж бололцоог бий болгох зам далдын хүчээр нээгдэх цагтаа нээгдэнэ гэдэгт эргэлзэх зүйлгүй билээ.

Бага Энх тайван бүрэлдэн тогтох явцад үүссэн сүүлийн үеийн зөрчил мөргөлдөөний улмаас тохиолдож буй гай гамшиг, зовлон зүдгүүр, айдас түгшүүр, сэтгэл тавгүйтэн мухардах явдлын нөлөөнд уй гашуудах, бухимдан эгдүүцэх явдал гариг дэлхийг нөмрөн авчээ. Дэлхий ертөнц даяар хүмүүс уур бухимдлаа илэрхийлэн олон нийтийн жагсаал цуглаан хийж байгааг анзаарахгүй байхын аргагүй юм. Ихэнх тохиолдолд тэд сэтгэлийн хөөрөлдөө автаж эсэргүүцлээ илэрхийлэн ийнхүү тэмцсэнээр олон нийтийн анхаарлыг татах замаар тухайн асуудлыг шийдвэрлэнэ хэмээн найдаж байгаа боловч энэхүү найдвар нь талаар өнгөрч, харин ч ингэснээр эмх замбараагүй, төөрөгдөн будилах байдалд улам гал нэмж байгаа юм. Бурханы анд нөхдийн хувьд гэвэл эдүгээ тохиолдож буй энэ бүх үйл явдлын учир начирыг тайлбарласан маш тодорхой тайлбар байгаа юм. Сэтгэл мухардаж, барьц алдах явдал дэлгэрч байгаагийн улмаас гарч буй бэрхшээлүүдийг даван туулахыг хүсвэл тэд Шүтлэгийнхээ хэтийн зөн, зарчим сургаалыг эргэн санах хэрэгтэй билээ. Тэд “Бахауллагийн Дэлхийн Эмх Журам” хэмээх номонд нийтлэгдсэн, ялангуяа “Дэлхийн шинэ Эмх Журамын зорилго”, “Америк ба Нэн Агуу Энх Тайван”, “Дэлхийн соёл иргэншил төлөвшихүй” гэсэн бүлгүүдэд орсон Шоги Эффендигийн захидлуудыг судалж үзсэнээр үүнтэй холбоотой Сургаалуудыг илүү гүнзгий ойлгон ухамсарлахыг хичээвэл зохино.

Дэлхий ертөнцийн үймээн самуун ийнхүү үргэлжилж байхад Таван Жилийн Төлөвлөгөөний явцад манай нийгэмлэг “хороо хороогоор нэгдэн орох” үйл явцыг урагшлуулах гол зорилгоо хэрэгжүүлэхэд аварга том үсрэлт хийх үйл ажиллагааны чадавхитэй болж чадлаа. Таван тив дэх манай Шүтлэгийн хөгжилд ийм урам зориг хайрлахуйц байдал бий болсон талаар бид 1 дүгээр сарын 17-ны захидалдаа дэлгэрэнгүй тэмдэглэсэн бөгөөд энэ захидлыг цаашид улам судлахыг та бүхэнд уриалж байна. Энд зөвхөн хэд хэдэн гол зүйлийг дурдъя. Улс орны газар нутгийг хэсэг нутгууд болгон хуваах ажил 179 оронд дууссан бөгөөд өргөжилтийн суурь болох 17 мянга орчим хэсэг нутгууд ийнхүү бий болсон юм. Хэсэг нутгийн хэмжээнд явагддаг эргэцүүлэх уулзалтууд институциуд болон нийгэмлэгүүдийн хооронд бодол санаа ба үйл ажиллагааг нэгтгэх хүчирхэг арга зам болж чадсан бөгөөд харилцан дэмжих уур амьсгалд байгууллагын болон хувь хүний санаачлагуудад түлхэц үзүүлсэн юм. Институтын үйл явц нь өргөжүүлэн бэхжүүлэх явцыг урагш түлхэх хөдөлгүүр болохын хувьд үр нөлөөгөө урьд урьдынхаас илүү тод томруун харуулж ирсэн байна. Үүний ачаар дэлхий даяар сургаал дэлгэрүүлэх ажил болон захиргааны ажилд идэвхтэй зүтгэн буй анд нөхдийн тоо байнга нэмэгдэж, тэд бадрангуй эрч хүч, хичээл зүтгэлээрээ бусдыгаа уриалан дуудаж байна. Түүгээр үл барам, хүүхэд, залуучууд нийгэмлэгийн хөтөлбөрүүдэд илүү системтэй оролцдог болсноос гадна Бахай бус хүмүүс сургалтын дугуйлан, мөргөлийн цуглаан, хүүхдийн хичээлд илүү олноороо оролцох болсон байна. Төлөвлөгөө хэрэгжиж эхэлснээс хойш энэхүү богино хугацаанд урьд нь олон нийгэмлэгт тохиолдлын чанартай байсан эдгээр гурван цөм үйл ажиллагаа нь нийгэмлэгийн амьдралын тогтмол шинж чанар болж, бүр үржин олширсон байна. Энэ бол урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр хөдөлгөөнд орсон дэлхийн нийгэмлэгийн маань дүр царай юм.

Өнгөрсөн жилийн турш өсөлтийн энэхүү загвар Төлөвлөгөөний хэрэгжилтэд бат бөх үндсээ ургуулсны хажуугаар бусад чухал үйл явдлууд бас болж байлаа. Гадаад харилцааны талбарт Бахайн Олон Улсын Нийгэмлэгийн агентлагууд тоочихын аргагүй олон янзын үйл ажиллагаанд оролцож байсан бөгөөд энэ бүхэн нийлээд гайхалтай үр дүнд хүргэснийг энд дурдахгүй өнгөрч болохгүй юм. Үүн дунд онцгой нэгэн үйл явдал болсон нь өнгөрсөн оны 4 дүгээр сард дэлхийн шашны удирдагч нарт бидний хандаж бичсэн илгээлт байсан юм. Энэхүү илгээлт нь дэлхий ертөнцөд энх амгалан байдлыг баталгаажуулахад туйлын чухал ач холбогдолтой асуудлуудад нийгмийн хамгийн нөлөө бүхий давхаргын анхаарлыг хандуулахад Бахайн нийгэмлэгийн баримталдаг арга барилд цоо шинэ боломж бололцоог нээсэн билээ. Бахайн Олон Улсын Нийгэмлэгийн дэргэдэх Олон нийтийн мэдээллийн албаны туслалцаа болоод Үндэсний Оюун Санааны Чуулгуудын түргэн шуурхай үйл ажиллагааны ачаар энэхүү илгээлтийг богинохон хугацаанд ертөнцийн өнцөг булан бүрт шашны нийгэмлэгүүдийн удирдагч болон бусад гишүүдэд түгээж чадсан юм. Энэ санаачилгын зорилго нь шашин шүтлэгээр гадуурхах явдал хүмүүний сайн сайхан аж байдалд улам ихээр заналхийлэх болсон тул энэ асуудлыг шашны удирдлагуудын зүгээс шийдвэрлэх онц шаардлага тавигдаж байгаад бүхий л холбогдох талуудын анхаарлыг татахад оршиж байгаа юм. Илгээлтийг хэрхэн хүлээн авч байсан байдлаас үзвэл энэхүү илгээлтийг нэлээд нухацтай харгалзан үзэж байгаа бөгөөд зарим газар энэ нь шашин хоорондын хамтын ажиллагааны талаар шинэлэг арга барил буй болоход ч нөлөөлсөн ажээ.

Нийгэм эдийн засгийн хөгжлийн салбарт гарсан хурдацтай ахиц дэвшил нь байгууллагын болон хувь хүний хүчин чармайлт нийгэмлэгийн дотоод хөгжил болоод бусадтай хамтран ажиллах үйл ажиллагаанд илүү гүн гүнзгий нөлөө үзүүлж байгаа нь гайхал бишрэлийг төрүүлж байна. Нийгэм эдийн засгийн хөгжлийн албаны мэдээлснээр Төлөвлөгөөний хоёр дахь жилд Бахайн үзэл баримтлалтай найман шинэ байгууллага байгуулагдаж, эмэгтэйчүүдийн хөгжил, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хүүхдийн боловсрол, залуучуудыг чадавхижуулах зэрэг олон янзын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ажээ.

Харин Ариун Газар Бахауллагийн “Жавахирул-Асрар” хэмээн нэрлэгдсэн араб хэл дээрх илгээлт бичгийг англи хэл рүү орчуулан “Тэнгэрлэг нууцсын эрдэнэс” хэмээх нэрээр хэвлүүлжээ. Түүнчлэн Аккагийн шорон дахь Бахауллагийн өрөөг сэргээн засварлах ажил дуусч, шоронгийн дээд давхрын үлдсэн хэсгийг засварлах ажил эхэлсэн байна. Дараагийн мөргөлчлөлийн улирал 2003 оны 10 дугаар сараас эхлэх үеэр нэг бүлэгт байх мөргөлчдийн тоог 150-иас 200 болгон нэмэгдүүлэх юм.

Үүний сацуу Дэлхийн Төвд ажилладаг байгууллагуудын хөгжлийг дээшлүүлэхэд чиглэсэн хүчин чармайлт ялангуяа Хукукуллагийн Итгэмжлэгдсэн сахиул, Бурханы Хэргийн Мутар Али Мухаммад Варгагийн удирдлага дор Хукукуллагийн институцийн хөгжил эрчимжсэнээс илэрхий байлаа. Мэргэн санаачилга, цуцалтгүй хөдөлмөрөөрөө Др. Варга нь хаа сайгүй амьдарч буй анд нөхдийг Хукукуллагийн хуулийн талаар боловсруулахад урам зориг хайрлаж байна. Энэхүү хуулийг бүх нийтээр даган мөрдөх болсноос хойш арван жилийн хугацаанд Хукукуллагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн үндэсний болон бүсийн зөвлөлүүдийн сүлжээ буй болж, улмаар тооны хувьд байнга өсөн нэмэгдэж буй орлогч, төлөөлөгчдийн үйлчилгээг зохицуулан, удирдан чиглүүлж ирсэн юм. Энэхүү агуу хуулийн талаарх мэдлэг өргөн тархаж, бүх тивийн нөхөд ариун бишрэлтэйгээр мөрдөж эхэлсэн бөгөөд энэхүү хуулийг дагаж мөрдөх замаар амлагдсан адис ивээлийг хараахан хүртэж чадаагүй байгаа анд нөхөд ч энэхүү дуудлагад хариу өгөх болов уу хэмээн Итгэмжлэгдсэн сахиул итгэн найдаж байгаа юм.

Дэлхийн Төв дэх байшин барилга, цэцэрлэгүүдийг зүй зохистой хэм хэмжээнд хадгалахын тулд санхүүгийн дэмжлэг онцгой шаардлагатай байгаа талаар бид зарласнаас хойш хоёр жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд Дэлхийн Төвийг дэмжих Хандивын Сан байгуулагдсан билээ. Гэхдээ энэхүү Санд орж байгаа хандивын хэмжээ жилийн шаардлага хэрэгцээг хангахад хараахан хүрэлцэхгүй байна. Гэсэн хэдий ч бид цугласан хандиваас таван сая долларыг анх санаачилсны дагуу хөрөнгө оруулалтын орлогын эх үүсвэр болох хөрөнгийг бүрдүүлэхийн тулд тусгайлан хуваарилахаар шийдсэн юм. Ингэхдээ бид шаардлагатай урсгал зардлыг төлөхийн тулд Бахайн Олон Улсын Сангаас хөрөнгө авсан бөгөөд ингэхийн тулд бусад салбарт хийгдэх зарим үйл ажиллагааг зогсоосон юм.

Чилийн Үндэсний Оюун Санааны Чуулгаас гаргасан уриалгын хариуд Сантияго хотод баригдах Өмнөд Америкийн Эх Мөргөлийн ордоны нийт 185 зураг төслийн саналыг дэлхийн олон орны уран барилгач, дизайнерүүдээс хүлээн авсныг мэдээлэхэд туйлын баяртай байна. Эцсийн сонголтыг хийсэн даруйд та бүхэнд мэдээлэх болно.

Хайрт анд нөхөд өө. Ертөнцийн өнцөг булан бүрт гарсан ахиц дэвшлийг талархал дүүрэн нотлон гэрчлэхдээ бид эрин цаг үеийн шаардлага хэрэгцээг хангахад зориулагдсан Таван Жилийн Төлөвлөгөөний хүрээнд та бүхний гаргаж буй үнэнч тууштай зүтгэл Эрхэм дээд Эзэн тэнгэрийн маань тасралтгүй ивээл баталгааг хүртэнэ гэдэгт итгэлтэй байна. Төлөвлөгөөгөө биелүүлэхийн төлөө тууштай хөдөлмөрлөж буй та бүхний хичээл зүтгэлийн үрээр Абха-н Гоо жавхлангийн адис хишиг, шинэ эрч хүчээр газар нутаг бүхэнд “хороо хороогоор нэгдэн орох” үйл явцад хүчирхэг түлхэц гарах болтугай.

Сүр жавхлангийн энэхүү Баяр наадмаар эдүгээ өндөрлөж буй дэлхий дахины Төлөвлөгөө анх эхэлснээсээ хойшхи дөрвөн жилийн хугацаанд ямар их гайхамшигтай өөрчлөлт бий болгосныг гэрчлэн зүрх сэтгэлээрээ баясан цэнгэж, Эздийн Эзэн тэнгэртээ талархал дүүрэн тэргүүнээ бөхийлгөн ёсолном, бид. Энэ хугацаанд гарсан хөгжил дэвшил үнэнхүү гарамгай байсан ба манай дэлхий дахины нийгэмлэг шинэ өндөрлөгт хүрч, энэхүү өндөрлөг дээрээс түүний ирээдүйн тэнгэрийн хаяа тодоос тодхон харагднам.

Тооны өөрчлөлт нь голчлон түүнээс илүүтэй чухал чанарын өөрчлөлтийн үр дүнгээс үүдэлтэй байлаа. Бахайн нийгэмлэгийн соёл ч бас өөрчлөлтөнд автсан байна. Чадвар чадавхи өргөжин дээшилж, үйл ажиллагаа нь тодорхой арга барилтай болж, Төлөвлөгөөний гол гурван оролцогч болох хувь хүн, институц байгууллага ба орон нутгийн нийгэмлэг гурвын итгэл улам гүнзгийрснээс энэхүү өөрчлөлт тодорхой байна. Үүний шалтгаан нь анд нөхөд Тэнгэрлэг Сургаалын тухай өөрсдийн мэдлэгийг улам гүнзгийрүүлж, урьд урьдынхаас илүү системтэйгээр тэдгээр Үйл хэргийг түгээн дэлгэрүүлэх, өөрсдийн хувийн болон хамтын үйл ажиллагааг удирдан жолоодох, хөрш анд нартайгаа хамтран ажиллахдаа хэрхэн ашиглах талаар ихийг мэдэж сурсан байна. Нэг үгээр хэлбэл, тэд суралцах сэтгэлгээг эзэмшиж, улмаар үйл ажиллагаа нь тодорхой зорилготой болж иржээ. Энэхүү өөрчлөлтийн гол хөшүүрэг нь дэлхий даяар асар их эрч хүчтэйгээр байгуулагдсан сургалтын институтын тогтолцоо байсан бөгөөд энэ нь Дөрвөн Жилийн Төлөвлөгөөний үед өргөжүүлэлт, бэхжүүлэлтийн талбарт гарсан хамгийн агуу амжилт байсан юм.

Хувь хүний санаачлага өрнөснөөс үүдэн хувь сүсэгтнүүд шүтлэгээ зааж түгээх чадвараа нэмсэн; Оюун Санааны Чуулгууд, Зөвлөлүүд болон Хороод нь анд нөхдийн хүчин чармайлтыг удирдан чиглүүлэхдээ илүү чадварлаг болсон; бодол санаа, үйл ажиллагааны шинэ загварууд нэвтрэн орон нутгийн нийгэмлэгийн хамтын төрх байдалд нөлөөлсөн зэрэг нь бүхий л асуудалд сургалтын институт нь түм бумаар нэгдэн орох явцын гарцаагүй гол хөдөлгүүр юм гэдгийг харуулсан билээ. Орон нутагт байгуулагдсан сургаал судлах дугуйлангуудаар дамжуулан олон институт нь үйл ажиллагаагаа өргөжүүлж, хөтөлбөрийнхөө хүрээнд өргөн олон газар хамрах чадавхиа нэмэгдүүлсэн байна. Жишээлбэл, Монголд сургаал судлах 106 дугуйлан байгуулагдсаны ачаар шинэ сүсэгтний тоо дорвитойгоор нэмэгджээ. Энэ мэтийн үйл явдлын хажуугаар манай дэлхий дахины нийгэмлэгийн гишүүд мөргөлийн хүчинд итгэх, ариун Сургаал үгсийг бясалгах, мөргөлийн цушлаанд оролцсоноор оюун санааны ашиг тусыг хүртэх явдалд илүү их анхаарал хандуулсан байна. Чухамдаа хувь хүний болон хамтын хувьсал өөрчлөлтийг илтгэсэн эдгээр элементүүдийн нөлөөллөөр нийгэмлэгийн цар хүрээ өргөжин тэлжээ. Шинэ сүсэгтний тоо хэдийгээр сүүлийн жилүүдийн тоон үзүүлэлтээс яльгүй давсан ч энэхүү өсөлт нь газар зүйн хувьд илүү тархаж, нийгэмлэгийн томоохон хэсгүүдийг хамарч, Шүтлэгт элсэн орсноо шинээр тунхаглан зарлагчдыг Үйл хэргийн амьдралд амжилттай нэгтгэх болсон байна.

Шүтлэгийн маань байдал ийм гайхамшигтай, ийм итгэл хайрласан байгаа нь Зөвлөхүүдийн албаны нөлөөтэй зөвлөгөө, хамтын ажиллагааны үүрэг болон оновчтой үйл ажиллагааны ач байсан гэдгийг зүй ёсоор үнэлэхийн аргагүй билээ. Зөвлөхүүдийн үүрэг институтыг байгуулан ажиллуулахтай холбоотой улам өндөрссөн бөгөөд энэ нь ямагт эрч хүчтэй, ямагт сонор сэрэмжтэй Олон Улсын Сургалтын Төвөөс гаргасан цаг үеэ олсон шийдвэр байсан юм.

Дөрвөн Жилийн Төлөвлөгөөний гол сэдэв болох түм бумаар нэгдэн орох явцыг урагшлуулах зорилго нь бодол санаа, үйл ажиллагаа хоёрын улам өндөр түвшний нэгдэл нягтралыг бий болгосон бөгөөд Бүрэлдэн тогтох Үед хүрэх ёстой Бахайн нийгэмлэгийн өсөлт хөгжлийн томоохон үе шатад анхаарлаа хандуулсан байна. Учир нь түм бумаар нэгдэн орох үйл явц илүү өргөн хүрээнд тогтворжихоос нааш Шоги Эффендигийн сургаал бичмэлдээ амласан үй олноор элсэн орох тэрхү эргэлтийн мөч ирэх нөхцөл бүрэлдэж чадахгүй билээ. Төлөвлөгөөний гол сэдэв нь Бахайн үйл ажиллагааны бүхий л салбарт ач холбогдлоо өгч байсан бөгөөд стратегийн төлөвлөлтийг хувийн ба хамтын үйл ажиллагааны гол угтвар нөхцөл болох ёстой гэсэн ойлголтыг тодорхой болгох юм. Нийгэмлэгийн гишүүд улмаар системчлэл нь өсөлт, хөгжлийн үйл явдлыг хэрхэн түргэсгэн дэмжиж болох талаар аажим аажмаар ухамсарлах болсон байна. Ийнхүү ухамсрыг дээшлүүлсэн явдал нь болбоос сургаал дэлгэрүүлэх үйл ажиллагааны түвшинг өндөрсгөх, нийгэмлэгийн соёлд өөрчлөлт гаргахад хөтөлсөн аварга том алхам байлаа.

Төлөвлөгөөний сэдвийн нэгтгэгч талууд нь төлөвлөх, институтуцын чадавхыг бүрдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх хүчин чармайлтад илэрхий байлаа. Энэ бүхнийг холбосон холбоосыг Төлөвлөгөөний эхнээс авахуулан төгсгөлийг хүртэл олж болох билээ. 1995 оны 12-р сард Ариун Газар болсон Тивийн Зөвлөхүүдийн Товчоодын бага хурлын үеэр Зөвлөхүүдийн Төлөвлөгөөний эхлэлийг тавьж, онцлог шинжүүдийг нь судалсан юм. Үүний дараагаар тэд Үндэсний Оюун Санааны Чуулгуудтай үндэсний түвшинд төлөвлөгөө гаргах талаар зөвлөлдөж, төлөвлөх явц улмаар бүс нутгийн түвшинд Туслах Зөвлөлийн Гишүүд, Орон Нутгийн Оюун Санааны Чуулгууд болон хороодыг хамруулан явагдсан билээ. Тийнхүү бүхий л түвшинд Бахайн засаг захиргааны нэгжүүд нь төлөвлөх үйл явцад оролцож, төлөвлөх шатнаасаа хэрэгжүүлэх шатанд шилжсэн ба тэр үед түм бумаар нэгдэн орох явцыг хүлээн авах институцын чадавхи бий болох ёстой байлаа. Энэ асуудалд хоёр томоохон алхам хийсэн билээ. Үүнд, нэгдүгээрт сургалтын институтийг байгуулж, хоёрдугаарт, Үндэсний Оюун Санааны Чуулгых нь хэлэлцэх шаардлагатай асуудлууд хуримтлагдаж, төвөгших болсон зарим газар орон нутгийн болон үндэсний захиргааны түвшиний хооронд дамжлага болох Бүсийн Бахайн Зөвлөлүүдийг байгуулах явдлыг өргөн нэвтрүүлсэн явдал юм. Үйл явцын үндсэн элементүүдийг нэгтгэн нэвтрүүлэхэд мөн адил чухал үүрэгтэй зүйл бол нийнэм, эдийн засгийн хөгжлийн ажилд зориулан тодорхойлсон стратегиуд бөгөөд тэдгээр нь бэхжүүлэлтийн ажил болон нуугдмал байдлаасаа ил тодрон гарсныхаа үр дагаврыг зохицуулахад нь Шүтлэг чадвар олгох гадаад харилцааны нэгэн амин чухал хүчин зүйл мөн. Уг үр дүнг тоо хэмжээгээр илэрхийлэх аваас эдгээр хуудасны хүрээнээс хавьгүй илүү хол давах буй заа. Гэсэн ч бид Төлөвлөгөөний амжилт бүтээлээс тодорхой хэдэн зүйлсийг онцлон тэмдэглэхийг хүслээ.

Ариун Газарт Дэнжин шатууд ба “Нум”-ын барилга байгууламжийг барьж байгуулах ажил Грегорийн хуанлийн энэ жилийн эцэс гэхэд дуусах ёстой хугацаандаа дуусна гэсэн бүрэн итгэл төрүүлэхүйц хурдтайгаар урагш дэвшиж байна. Түүнчлэн мөргөлчдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн Ризваны илгээлт бичигт бидний дурдсан Хайфагийн байшин энэ Ризванаар ашиглалтанд ороход бэлэн болоод байна. Мөн шаардлагатай уялдуулан мөргөлчид хийгээд Бахай болон Бахай бус зочдыг хүлээн авахад онц шаардлагатай болоод буй байр савыг Бахжид барих барилгын зураг төсөл батлагдлаа. Бахауллагийн Сургаал бичмэлийн хүсэн хүлээсэн шинэ ботийг орчуулах ажил дуусч, хэвлүүлэн нийтлэхэд бэлтгэгдэж байна.

Өргөжүүлэлт ба бэхжүүлэлтийн давалгаа урьд дурдсанаас бусад өөр арга замаар бас илэрч байна. Үүнд: пионерчлох, сурталчлан таниулах, ном зохиол хэвлүүлэх, урлаг соёл ашиглах, Оюун Санааны Чуулгууд байгуулах, мөн Бахай судлалын холбоодыг байгуулах зэрэг гарсан ахицыг дурдаж болно. 3 мянга 300 орчим сүсэгтэн урт хугацааны ба богино хугацааны олон улсын пионероор суурьшсан байна. Урьд ихэвчлэн пионер хүлээн авдаг байсан олон орон харин өөрсдөө гадаадад пионер илгээдэг болсон нь үндэсний нийгэмлэнүүдийн бэхжилт нэмэгдсэний бас нэгэн үзүүлэлт билээ. Өөрсдийн гишүүдэд хандан өргөн барьсан тунхаг бичигтээ үнэнчээ харуулсан Канад ба Америкийн Нэглсэн Улс нь хилийн чанадад илгээх пионеруудын тоот төлөвлөгөөг давуулан биелүүлж аялалын багш нарынхаа тоог түүнээс ч ихээр нэмэгдүүлжээ. Ялангуяа, Африк гаралтай Америкийн Нэгдсэн Улсын олон сүсэгтэн Бахай багш нар Африкт очихыг уриалсан уриалгыг хүлээн авсан явдал бол үнэнхүү тэмдэглүүштэй амжилт юм.

Үйл хэргийг сурталчлан таниулах ажлын хүрээнд төрөл бүрийн арга хэмжээ явуулсан дотор тэмдэглэлт ойн өдөр, баяр хэлэлцүүлгийн бүлгийн хуралдаан, үзэсгэлэн зэрэг олон янзын арга хэмжээ зохион байгуулж, олон тооны хүмүүст Шүтлэгийн сургаалын тухай таниулах боломжийг нээн өгсөн байна. Мөргөлийн Орднууд нь зочид гийчдийг урин залах соронзон төвүүд болж байсан агаад зочдыг тоо урьд урьдынхаасаа илүү нэмэгдэж, ялангуяа Энэтхэгт зөвхөн өнгөрсөн жил гэхэд таван сая орчим хүн Мөргөлийн Ордонд айлчилжээ. Эдгээр үйл ажиллагааны хажуугаар Бахайн сургаал илгээлтийг олон нийтэд дамжуулахад хэвлэл мэдээллийн хэрэгслийг олонтаа ашиглаж байлаа. Америкийн Нэгдсэн Улсад Үндэсний Сургаал Дэлгэрүүлэх Хорооноос зохион байгуулсан хэвлэл мэдээллийн компанит ажлын үр дүнд 60 мянган хүн сонирхогч болсон байна. Сонин хэвлэлүүдэд гарсан эерэг өнгө аястай нийтлэлүүд өмнөхөөс ч олон удаа гарч байсны ачаар Шүтлэгийн маань тухай мэдлэг дэлхий дахинаа түгэн тархжээ. Радио, телевизийн сувгууд ч Бахайн хөтөлбөрийг тогтмол оруулах эрмэлзлэлтэй болсон нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Либери зэрэг орны жишээнээс харагдсан юм. Ийм аз завшаантай үйл явдлын оргил нь 2000 он гарах баярыг тэмдэглэх дэлхий дахины хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөтөлбөрөөр олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага Ариун Газрын зургийг харуулахдаа Бабын Бунхан ба Дэнжин шатуудыг харуулах бие даасан шийдвэр гаргасан явдал байлаа.

Урлаг ашиглах нь дэлхийн нийгэмлэгийн маань сурталчлан таниулах, сургаал дэлгэрүүлэх, гүнзгийрүүлэх болон мөргөл бишрэлийн үйл ажиллагааны чухал онцлог болсон билээ. Урлаг нь залуу хүмүүсийн сонирхлыг татаж, тэд ертөнцийн олон оронд жүжиг, бүжгийн үй олон тоглолтоороо дамжуулан урлагийг өөрсдийн сургаал түгээх, гүнзгийрүүлэх үйл ажиллагаандаа ашигласан байна. Гэхдээ урлаг соёлын үйл ажиллагаа нь зөвхөн дуулж бүжиглэхээс хальж, хүмүүсийг Үйл Хэрэгт татан гүнзгийрүүлэх төрөл бүрийн бүтээлч сэтгэлгээ бүхий үйл ажиллагааг хамарч байлаа. Ардын язгуур урлагийг ашигласнаар сургаал дэлгэрүүлэх ажлын эрч хүч нэмэгдэж байсан нь ялангуяа Африкт илэрч байв. Жишээлбэл, Гана, Либери улсуудад урлагаар дэмжуулан сургаал түгээх “Эв нэгдлийн гэрэл гэгээ” төсөл хэрэгжүүлсан бөгөөд Энэтхэгт мөн адил зорилготойгоор “Хамтын эвсэл” хамтлаг байгуулжээ.

Ихэнхдээ зөвлөхүүдийн уриалга, Тивийн Сангийн дэмжлэгтэйгээр Африк болон Азид Бахайн утга зохиолыг орчуулан хэвлүүлэх ажилд огцом ахиц гарчээ. Мөн “Китаби-Акдас” судар нь Араб хэл дээр бүрэн нийтлэгдэж, мөн бусад олон хэлээр хэвлэгдсэн байна.

1997 оноос эхлэн Орон Нутгийн Оюун Санааны Чуулгуудыг зөвхөн Ризваны анхны өдөр сонгож байх хязгаарлалтыг нэвтрүүлсний үр дүнд эдгээр институтын тоо таамаглаж байсны дагуу буурсан хэдий ч энэ бууралт төдийлөн огцом биш байлаа. Түүнээс хойш энэ тоо нь нэг түвшинд байсан бөгөөд бэхжүүлэлтийн үйл чвц тонтворжив. Энэ үед Даян Дэлхийн Шударга Ёсны Ордны найман шинэ түшээ багана нэмэгдэж, Үндэсний Оюун Санааны Чуулгуудын тоо 181-т хүрсэн юм.

Энэ дөрвөн жилд биднйи талархлыг хүлээсэн амжилт нь Шүтлэгийн оюуны үндэс суурийг бэхжүүлэх амин чухал үүрэг даалгавартайгаар урагш дэвшсэн Бахай сургаалын эрдмийн үйл ажиллагаа байсан билээ. Үнэлж барашгүй хоёр үр дүн гарсан нь Бахайн утга зохиолын сан гайхамшигтай ихээр баяжиж, Бахайн зарчмын үүднээс орчин үеийн төрөл бүрийн тулгамдсан явдал юм. Энэ жил хорин таван жилийн ойгоо тэмдэглэж буй Бахай судлалын хобоодын сулжээнд Төлөвлөгөөний үед таван шинэ холбоо элссн байна. Үйлчилгээний шинэ чиглэлийн олон талт, бүтээлч тусгал нь Папуа, ШинэГвинейд болсон Бахай судлалын анхны бага хурал, Ядоны Бахай судлалын холбоо Японы уламжлалт эрдмийн оюун санааны гарал үүслийг төвлөрүүлэн судалсан зэрэгт илэрсэн юм.

Нийгэм, эдийн засгийн хөгжлйин салбарт гарсан хөгжил дэвшил чанарын хувьд туйлын дорвитой байсны сацуу төслийн тоо ч гайхалтай ихээр нэмэгдсэн билээ. Нэг жилд хэрэгжүүлсэн төслийн тоо Төлөьлөгөөнйи эхэнд 1 мянга 800-д хүрсэн байна. Энэ хугацаанд хийсэн ажлын давамгай онцлог нь илүү системтэй арга барилыг ашиглах чиглэлд ахиц гаргасан явдал байв. Нйигэм, эдийн засгийн хөгжлйин зарчмууд дээр тулгуурласан зөвлөлдөөн ба үйл ажиллагааг хөхүүлэн дэмжихийн үүднээс Бахайн Дэлхйин Төв дэх Нийгэм, эдийн засгйин хөгжлийн албанаас бүс нутгйин 13 семинарыг ивээн тэтгэн явуулсан ба эдгээр семинэр 60 орны 700 орчим хүн оролцсон байна. Энэхүү алба нь түүнчлэн залуучуудыг чадваржуулах, бичиг үсэгт суралцуулах, хамт олны эрүүл мэндийн ажилтныг сургах, эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, ёс суртахууны боловсролыг нэмэгдүүлэх салбарт зохион байгуулах комданит ажлуудыг эхлүүлэхэд тохиромжтой туршилтын төсөл, материал боловсруулахад туслалцаа үзүүлжээ. Жтшээлбэл, Гайана улсад хэрэгжүүлсэн хөөтөлбөрийн хүрээнд бичиг үсгийн соёлын 1500 гаруй зохицууулагчдыг сурган бэлтгэсэн, Малайзад эмэгтэйчүүдийг хөгжүүлэх сургалтын найман модулийг боловсруулж, түүнийг Африк, ази, Латин Америкт явуулсан сургалтын суурь болгон ашигласан байна. Бахайн радио станцыг сургалтын институтын ажилтай нэгтгэх төлөвлөгөө Панам улсын Гуайми бүсэд санаачлагдсан байна. Институт нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаар сургалт явуулах боломж бололцоотой байдгйиг харгалзан үзэж, энэ чиглэд арваад институт алхам хийсэн баа тэдгээр нь бичиг үсгийн соёл, нийгмийн эрүүл мэндийн ажилтны сургалт, техник мэргэжлийн сургалтын чиглэлээр туршилт явуулж байна. Бахайн ивээн тэтгэлгээр болон Бахайн уриатайгаар байгуулагдсан хэд хэдэн байгууллага төсөл хэрэгжүүлэх ажил эрч хүчээ чиглүүлсэн бөгөөд үүн дотор Камерун улсад ийм нэгэн байгууллага нь Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагатай хамтран сохрох өвчинтэй тэмцэх төсөл хэрэгжүүлсний үр дүнд 30 мянга гаруй хүн энэхүү Бахайн төслийн ачаар эмнэлгйин эмчилгээ хийлгэсэн байна. Бас нэгэн жишээ нь Этиодт “Эв нэгдэл” хувийн коллеж байгуулагдсан, суралцаж буй оюутны тоо 8 мянга давав. Фүвейцар улсад бас нэгэн дээд сургууль байгуулагдсан нь “Ландегг” Акедеми бөгөөд тус акедеми нь сургалтын хөтөлбөрөө өргөжүүлэн бэхжүүлэх замаар Балканд болж буй зөрчил тэмцлээс үүдэх нийгмийн аймшигт сөрөг үр дагаврыг арилгах арга замыг эрэлхийлэх явдалд туслалцаа үзүүлсэн нь өндөр үнэлгээ хүртсэн юм. Үүнээс гадна бас нэгэн жишээ нь, Боливи улс дахь “Нур” Их сургууль нь Эквадор улстай хаитран сургуулийн мянга гаруй багш нөрыг ёс суртахууны манлайллын хөтөлбөрт хамрулсан явдал юм. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн энэ салбарт чадавхи дээшилснийг харуулсан эдгээр илэрхийлэл нь Төлөвлөгөөний зорилгыг биелүүлэхэд асар их ач тустай байлаа.

1994 онд Үндэсний Оюун Санааны Чуулгуудад дэвшүүлсэн гадаад харилцааны стратегийг даган мөрдсөнөөр нийгэмлэгийн дипломат ба олон нийтийн салбарт ажиллах чадавхи мөн адил гайхалтай их хурдтайгаар өргөжин тэлж, Бахайн нийгэмлэг нь Нэгдсэн Үндэстнйи Байгууллага, засгийн газрууд, засгийн газрын бус байгууллагууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй үр бүтээлтэй холбоо харилцаатай болж чадсан байна. Энэхүү стратеги нь олон улсын ба үндэсний түвшинд явуулах үйл ажиллагааг хоёр гол зорилт дээр төвлөрүүлэхийг заасан байдаг. Үүнд: дэлхийн энх тайванд хүргэх үйл явцад нөлөөлөх ба Шүтлэгийг хамгаалах явдал юм. Иранд амьдарч буй шашин нэгт хайрт анд нөхдийгөө өмгөөлөн хамгаалаахын төлөө авсан арага хэмжээгээр дамжуулан Бахайн Олон Улсын Нийгэмлэг нь улам их хүндэтгэл дэмжлэг хүртсэн бөгөөд энэ нь стратеги дэх бусад зорилтуудыг биелүүлэх боломж бололцоог нээж өглөө. Иран улсад ойлгомжгүй бүрхэг байдал бий болсон бэрхшээлйиг даван туулахын тулд манай институцууд болон гадаад харилцааны агентлагууд засгийн газрууд болон Нэглсэн Үндэстний Байгууллагын мэдэлд буй арага хэрэгслйиг ашиглах шинэ арга барилыг боловсруулжээ. Иранд болж буй хяхан хавчих явдал гараг дэлхийн хамгийн дээд эрх мэдэлт байгууллагуудын ахгаарлыг татсан билээ. Ираны шүүх манай хоёр нөхөрт ноогдуулсан цаазаар авах ялыг дахин баталж, гурав дахь хүнд ийм ял ноогдуулсан явдал Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн зүгээс огцом ширүүн хариу илгээхэд хүргэсэн билээ. Дэлхийн удирдагч Нэгдсэн Үндэстний байгууллагын оорлцооны үр дүнд Ираны Бахайчуудыг хяхан хавчих явдал бараг зогссон ба урт хугацаагаар хоригдох ял авсан хүмүүсийн тоо огцом буурсан билээ.

Эдгээр оролцоог бид баяртайгаар хүлээн авахын сацуу Иранд буй ах эгч дүү нарынхаа биеэ огоорсон сэтгэл, хатан зориг ба гуйвашгүй итгнл бишрэл нь чухамдаа дээрх хүчин чармайлтыг амжилттай болоход хүч нэмсэн гэдгийг бид хүлээн зөвшөөрч, бахдан биширч байна. Тэдний эсрэг тийм харгис заналтай, хайр найргүйгээр халдан довтолж буй явдлыг тэд ямар их хүч тэвчээртэйгээр тэвчиж буйг, тэдний зүрх сэтгэлийн хүч чадлыг сүсэг нэгт анд нөхөд нь бахданх биширч байна. Эс бөгөөс тийм цөөхүүлээ мөртөө ийм их зовлонг ийм удаан хугацаанд тэвчин өнгөрүүлж байгааг өөрөөр яаж тайлбарлах билээ? Тэдний нэг хүн ч байтугай үхэх аюулд өртөхөд дэлхий даяараа сэтгэл санаа тавих тийм их сонирхлыг тэд өөрөөр яаж төрүүлэх байсан юм бэ? Ираны эрх баригчдын эмгэнэл бол тэдэнд хавчигдан дарлуулж буй хүмүүс өөрсдийн эд хөрөнгө, тэр ч бүү хэл амь насаа өнөөг хүртэл золиослож буй тэдгээр тэнгэрлэг зарчмууд нь хүн амын сэтгэл алдран мухардах мөчид хүсэл тэмүүллийг нь биелүүлэх тэр шийдлийг олгож байгаа юм гэдгйиг ойлгон ухаарах чадалгүйд байгаа юм. Гэхдээ Ираны анд нөхдөд маань харгис хэрцгийгээр тулгарч буй системтэй дарангуйлал нь эцэс сүүлдээ бүхий л амлагдсан сүр жавхлангаар дүүрэн тэдний итгэлт хувь тавиланд хөтлөх далдын оньсого мэт үйл явдалд хүргэх Бүхнээс хүчит Хүч чадлыг бий болгох билээ.

Гадаад харилцааны стратегийн өөр нэгэн зорилтын тухайд гэвэл, үйл ажиллагааны чиглэл нь хүний эрх, эмэгтэйчүүдийн байр суурь, дэлхий дахины элбэг хангалуун байдал, ёс суртахууны хөгжил гэсэн дөрвөн сэдэвт чиглэсэн байлаа. Хүнйи эрх, эмэгтэйчүүдийн байр суурийн чиглэлээр хийсэн ажил асар их алхам урагшилсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн билээ. Нэгдсэн Үндэстний Байгууллагаас хүний эрхийн тухай боловсролын бүтээлч хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд энэхүү хөтөлбөрийн үрээр Үндэсний Оюун Санаанны 99 Чуулга нь дипломат ажил явуулах талаар чадавхиа дээшлүүлж чаджээ. Эмэгтэйчүүдийн байр суурийн тухайд гэвэл, мэгтэйчүүдийн хөгжил дэвшлийн тухайд гэвэл, эмэгтэйчүүдийн хөгжил дэвлийн үндэсний 52 алба ажиллаж байгаагийн сацуу олон олон Бахай эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүд бүхий л түвшинд зохиогдож байсан хурал, семинарт хувь нэмрээ оруулж, мөн засгийн газрын бус байгууллагуудын гол хороодын чухал албан тушаалд Бахайн төлөөлөгчдийг сонгосон, тухайлбал НҮБ-ын Эмэгтэйчүүдийн төлөө хөгжлийн сангийн дэргэд ажилладаг хороонд Бахайн төлөөлөгчийг сонгосон зэрэг нь Бахауллагийн дагалдагчид эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн зарчмыг их эрчимтэйгээр хөхүүлэн дэмжиж буйг илтгэж байгаа билээ.

Үүнээс гадна олон нийтийн янз бүрийн бүлгүүдэд Бахай Шүтлэгийн тухай мэдээллйиг түгээн дэлгэрүүлж буй асар олон санаачилгууд гарч байна. Шинийг санаачлагч олон үйл ажиллагаанаы дотор “Бахайн ертөнц” веб хуудас бий болж, түүнд сар бүр ойролцоогоор 25 мянган хүн нэвтэрдэг, дэлхийн аль ч оронд орчин үеийн асуудлын талаар ярихад нь анд нөхөд тусалж буй “Ирээдүйг хэн бичиж байна вэ?” мэдэгдэл гарсан, өнгөрсөн арван нэгдүгээр сард интернетэд “Панам-э-Дууст” хэмээх перс хэлний радио хөтөлбөрийг Вашингтон хотод долоо хоногт нэг цаг нэвтрүүлсэн ба интернетийн ертөнц дэх энэхүү хөтөлбөрт хэзээ ч хамаагүй нэвтэрч болдог, ёс суртахуны зарчмуудыг өдөр тутмын тулгамдсан асуудалтай холбогдон авч үзсэн туйлын сонирхолтой телевизийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, түүнийг Албани, Босни-Герцеговин, Болгар, Хорват, Унгар, Словени болон хуучнаар Югославын Бүгд Найрамдах Улс Македонийн засгийн газраас халуун дулаанаар хүлээн авч, сайшаасан зэргийг дурдаж болох юм.

Энэ зуун төгсгөл рүүгээ ойртох тусам улам мх хүчээ авч буй нэгэн үзэгдэл болбоос ертөнцийн хүмүүс “иргэний нийгмийн байгууллага”-ццдаар дамжуулан өөрсдийн хүсэл тэмүүллийг улам ихээр илэрхийлэх болсон явдал юм. Засгийн газрын бус байгууллагуудаар тооцогддог хүн төрөлхтний бичил цогц болсон Олон улсын Бахайн нийгэмлэг нь хүн төрөлхтний ирээдүйг цогцлуулан бүрдүүлэх тухай томоохон хэлэлцүүлэг ярилцлагад олон талуудыг нэгтгэгч хүч болдог хэмээн итгэл хүлээх болсон нь дэлхийн хаа сайгүй ажиллаж амьдарч буй Бахайчуудын хувьд сэтгэл хангалуун бахын эх сурвалж болж байгаа нь гарцаагүй билээ. Нэгдсэн Үндэстний байгууллага дахь манай гол төлөөлөгч Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дэргэд байгуулагдсан Засгийн газрын бус байгуулагдсан Засгийн газрын бус байгууллагуудын Хорооны ддарга болсон явдал нь Мянган жилийн Чуулга уулзалтыг зохион байгуулах ажилд Олон Улсын Бахайн нийгэмлэг тэргүүн үүрэг гүйцэтгэх болсны баталгаа байлаа. НҮБ-ын Ерөнхийн нарийн бичгйин дарга Кофи Ананы санаачилсан энэхүү чуулга уулзалт нь тавдугаар сард хуралдах бөгөөд дэлхйи лахины хамарсан тулгамдсан сауудлын талаар өөрсдийн үзэл баримтлал, санал зөвлөмжийг дэвшүүлэх боломжийг иргэний нйигмийн байгууллагуудад олгох юм. Эдгээр санал зөвлөмжүүд нь улс орнуудын төр засгийн тэргүүдийг оролцуулан энэ жилийн есдүгээр сард болох Мянган жилийн Дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэгдэх юм.

Хүн төрөлхтний дэлхйи ертөнцөд болж буй өөрчлөлт шинэчлэлийн оюун санааны мөн чанарыг сонирхон ийнхүү сэргэж байгаа нь Бахайчуудын хувьд онцгой ая холбогдолтой зүйл билээ. Шашин хоорондын харилцан яриа ч эрчимжив. Дөрвөн Жилийн Төлөвлөгөөний үеэр шашин хоорондын хамтын ярилцлагад манай Шүтлэгийн зүй ёсны оролцогч хэмээн хүлээн зөвшөөрч оролцуулах болсон билээ. Кейптаун хотод болсон Дэлхийн шашнуудын Парламентийн чуулганд 6 мянга орчим хүн оролцсон дотор нэлээд хэдэн Бахайн төлөөлөгчид байлаа. Энэхүү арга хэмжээг зохион байгуулах Өмнөд Африкийн болон олон улсын Захирлуудыын Зөвлөлд Бахайчууд гишүүнээр ажилласан юм. Бахйчуудын хувьд энэ арга хэмжээ нь онцын их сонирхол татсаны нэг шалтгаан нь 1893 онд Чикаго хотноо чуулсан тус Парламентын чуулганы үеэр Бахауллагийн алдар нэрийг өрнөдөд анх удаа олон нийтийн чуулганы өмнө дурдсантай холбоотой билээ. Иорданд болсон шашин хоорондын хоёр арга хэмжээнд Бахайчуудыг урилгаар оролцуулав. Үүнд, Ойрхи Дорнод дахь зөрчил тэмцэл ба шашины асуудлаарх бага хурал, Шашин, энх тайвны Дэлхийн бага хурлын жилийн чуулган байлаа. Ромын католик сүмээс Ватикан болон Шинэ Дели хотноо зохион байгуулсан арга хэмжээнд ч Бахайн төлөөлөгчид оролцлоо. Энэтхэгт Ромын хамба лам 2 дугаар Иоанн Павелын байлцсан арга хэмжээний үеэр хурсн олонд хандаж үг хэлсэн шашины төлөөлөгчдийн дотор Зөтлөх Зена Сорабжи Бахай Шүтлэгийг төлөөлөн үг хэлсэн юм. Их Британд Вестминстерийн харш дахь хааны галерейд болсон шинэ мянган жилийг угтах олон шашины хамтарсан баяр цэнгүүнд дэлхийн найман томоохон шашины гишүүдтэй Бахайн төлөөлөгчид нийлж, олны өмнө танилцуулагдсан юм. Уг арга хэмжээнд Их Британы Ерөнхий Сайд, Кантербери мужийн Хамба лам ба бусад дээд албаны хүмүүс оролцож, уг цуглааныг “ИХ Британи дахь есөн томоохон шашины цуглаан” боллоо гэж цохон тэмдэглэж байв. Германд Бахайчууыг анх удаа шашин хоорондын харилцан ярилцлагад оролцуулав. 1981 онд нэгэн гэрээс зөрчигчийн бичсэн номыг Лютераны хэвлэлийн газраас хэвлэснээс хойш христийн олон сүмийн зүгээс манай Шүтлэгтэй холбоотой байхаас удаан хугацаанд зайлсхийж байсан юм. Эл байдлыг өөрчлөхөд тус дөхөм болсон үйл явдал бол 1995 онд гурван бахай хүн хамтран хуудас бүхий эрдмийн ажлыг бичиж, Бахай бус нэгэн тэргүүн зэргийн хэвлэлийн пүүсээр хэьлүүлсэнтэй холбоотой бөгөөд энэ нь Германы Бахай нйигэмлэгийн байгуулсан орчуулга Төлөвлөгөөний сүүлийн жилд нийтлэгдсэн байна. 1998 онд Ламбетын харшид Дэлхйин Банк болон есөн томоохон шашины төлөөлөгчдийг оролцуулсан уулзалтаар шашин хоорондын хамтын ярилцлага нь өвөрмөц хэлбэрээр явагдсаны үр дүнд “Дэлхийн шашинуудын хөгжлийн хамтын ажиллагаа” хэмээх санаачлагыг бий болгосон байна. Энэхүү хамтын ажиллагааны гол зорилго нь шашины нийгмэлэгүүд болон Дэлхийн Банкны хоорондын хөндийрлийг арилгаж, ертөнцийг ядуурлаас ангижруулахад илүү үр ашигтайгаар хамтран ажиллахад оршиж байна хэмээн зарласан юм. Шашин хоорондын уулзалт цуглаан улам ойр ойрхон явагдаж, өргөн олныг хамрах болсон нь шашинуудын хоорондын харилцаан дахь шинэ үзэгдэл болсон юм. Шашины янз бүрийн нийгэмлэгүүд хоорондоо найрсаг, нөхөрсөг уур амвсгалыг бүрдүүлэхийг эрмэлзэж байгаа нь Бахаулла дагалдагч нартаа хандан бусад шашины дагалдагч нарт найрсаг элэгсэг хандахыг захисан тэрхүү сургаалтай агаар нэг буй нь тодорхой билээ.

Нийгэм бүхэлдээ олон янзын ашиг сонирхлын зөрчилдөөнд өртөн учраа олж ядсан энэ дөрвөн жилд харин Бахайн нйигэмлэг өөрийн хүчин чармайлтыг улам төвлөрүүлэ эрчимжүүлж байлаа. Богинохон боловч маш эрч хүчтэй энэ цаг хугацаанд Бахайн нийгэмлэг дотор таслалгүй болон лэхий ертөнц даяар үйлчилж байсан хүчнүүд нь гүйцэшгүй их хурдаар урагшилж байсан билээ. Эдгээр хүчнүүд сэрснээр Шоги Эффедигийн дурдаж байсан нйигмйн үзэгдэл урьд урьдынхаас илүү тодорхой илэрч ирсэн билээ. Одоогоос жар гаруй жилийн өмнө тэрээр “бие биедээ зогсолтгүй харилцан нөлөөлөх мандал ба уналт, нэгдэл нягтрал ба задрал, эмх журам ба замбараагүй байдлын нэгэн зэрэг ихэр үйл явц” бий болоход бидний анхаарлыг хандуулж байсан юм. Энэхүү ихэр үйл явц нь Бахайн нийгэмлэгийн онцлог болсон үйл явцаас ангид явагдаж байсангүй, харин ч заримдаа дээрд дурдсанчлан Шүтлэгийг шууд оролцуулах байдлаар өрнөж байсан юм. Энэхүү хоёр үйл явц нь цаг хугацааны нэгэн хонгилын хоёр эсрэг тал мэт санагдаж байлаа. Нэг талаас бараг 40 газар нутаг шашин, улс төр, арьсны өнгө, омог ястан хоорондын зөрчилдөөнөөс үүссэн дайн дажин дэгдэж, хэд хэдэн оронд иргэний эмх журам бүрэн нуран мөхөж, харгислал хэмээх улс төрийн зэвсэг нь халдварт өвчин лугаа адил тархаж, эрүүгийн гэмт хэрэгтний олон улсын сүлжээний давалгаа айдас түгшүүрт автуулж байлаа. Гэтэл нөгөө талаас хамтын аюулгүй байдалд хүрэх арга барилуудыг хэрэгжүүлэн, боловсронгүй болгох оролдлогууд чин сэтгэлийн үүднээс хийгдэж, энх амгалан байдлыг хадгалах тухай Бахауллагийн захиас айлдварын санагдуулж байв. Мөн олон улсын эрүүгийн шүүх байгуулах уриалга гарсан нь Бахайчуудын хүсэн хүлээж байсан бас нэгэн үйл явдал байлаа. Дэлхий дахиныг хамарсан асуудлуудыг шийдэх зүй зохистой тогтолцоо бий болох зайлшгүй шаардлагад анхаарлаа төвлөрүүлэх үүднээс дэлхийн удирдагчид Мянган жилийн Дээд хэмжээний уулзалтанд хуран чуулах гэж байна. Мөн үүний сацуу хүн бүр гараг дэлхий дээр байгаа хэнтэй ч хамаагүй чөлөөтэй харилцах шинэ аргууд нэвтэрч байна. Ази тив дэх эдийн засгийн задрал, хямрал нь дэлхийн эдийн засгийг доройтуулах гэж заналхийлж байсан хэдий ч тухайн нөхцөл байдлыг сайжруулж, улмаар олон улсын худалдаа, санхүүгийн салбарт тэгш байдлыг авчрах арга замуудыг хайхад түлхэц өгсөн билээ. Эдгээр нь энэ цаг мөчид үйлчилж буй хоёр тэс өөр боловч харилцан нөлөөлөлцөх чиг хандлагуудын цөөн хэдхэн жишээ бөгөөд “эцсийн зорилгодоо хүмүүн төрөлхтний эв нэгдэл, энх тайвныг бий болгох” Бурханы агуу төлөвлөгөөний үйлчлэх хүчнүүдйиг нэгэн үед Шоги Эффенди сэтгэл хөдлөм тоймлосон дүгнэлтийн нотолгоо болж байна.

Үйл явдлаар дүүрэн энэхүү дөрвөн жилийн эцэст бид Грегорийн он тооллоор ч, Бахайн эриний тооллоор ч төгсгөл ба жхлалийн сүрлэг зааг дээр тулан ирээд байна. Нэг талаас энэхүү зааг нь хоёрдугаар зуун төгсөж буйг илэрхийлж, нөгөө талаас Бүрэлдэн тогтох Үеийн шинэ үе шатыгг нээж байна. Цаг хугацаа энэхүү хоёр тооллын үүднээс аваад үзэхэд, энэ нь хоорондоо уялдан нягтарч буй дэлхийг цогцлуулан бүрдүүлэгч чиг хандлагуудыг Шоги Эффендигийн өөрийн үүсгэн бий болгосон “Нум”-ынхаа эхэнд яруу тодоор таамаглан зөгнөсөн тэрхүү гүн гүнзгий ойлголт ухамсрын үүднээс бясалган тунгаахыг биднээс уриалж байгаа юм. Кармел уулан дээрх төслүүд улам урагшилж, дэлхийн удирдагчид дэлхий дахины улс төрийн энх тайван байдлын бүтцийг тодорхойлох чиглэлд зоригтой алхам хийж, мөн орон нутгйин болон үндэсний Бахайн институцууд нь өөрсдийн хөгжил хувьслын замд шиэнэ түвшинд гарах явцад төлөвлөгөний туршид энэхүү дүр зураг нь улам тодрон гэрэлтсэн билээ. Биднйи замыг зааж, бидний эрч хүчийг тодруулсан үсгээр хоёрдугаар зууны тухай ариун нандин бөгөөд үүрд мөнх орших дурсамжаа бид сэтгэлдээ байнга тээх болно. Энэ нь Бахауллагийн Гэрээсийн Төв өөрийн хосгүй амьдрал үйлсийнхээ туршид Дэлхийн шинэ Эмх журмын зураг төслийг гаргаж, улмаар туйлын хүнд хэцүү жилүүдэд Шүтлэгийн Асран тэтгэгч өөрийн бүхий л хүч чадлаа энэ зууны эцэст жинхэнэ мөн чанараараа тодрон дэлхий ертөнцийн гайхан алмайрсан харцанд өртөх Засаг захиргааны Тогтолцооны бүтцийг байгуулах ажилд зориулж байсан тэрхүү хүн төрөлхтний түүхэн дэх эргэлтийн цаг мөч билээ. Ийнхүү бид цаг хугацааны зааг дээр тулаад байна. Агуу их Энх тайван газар дэлхийг бүрхэн авах, манай Шүтлэгйин Алтан Үед хүрэхийн тулд Бахауллагийн хуруу даран цөөхөн үнэнч хайрлагчдын тэмцэл, золиослолоор дүүрэн байсан энэ зуунд хөгжүүлсэн чадавхыг эдүгээ цуцалтгүй нөр их хөдөлмөрийн олон эрин үеүүд нь Бүрэлдэн тогтох Үед ногдон үлдсэн зайлшгүй биелүүлбээс зохих үүрэг даалгавраа биелүүлэхдээ ашиглах ёстой билээ.

Энэхүү Ризванаар бид арван хоёр сарын төлөвлөгөөг эхлүүлж байна. Арван хоёр сар нь хэдийгээр богинохон хугацаа ч Багшийн Тэнгэрлэг Төлөвлөгөөн дэх дараачийн хорин жилийн хүчин чармайлтын үндэс суурийг тавих тодорхой хэдэн амин чухал даалгаврыг биелүүлэх шаардлагатай юм. Дөрвөн жилийн өмнө туйлын анхаарал болноомжтой эхэлсэн эрдэм мэдлэг, зан чанар, үйлчлэх ур чадварыг системтэй эзэмших ажлыг бэхжүүлэн боловсронгуй болгох шаардлагатай. Хаа ч очиж байсан үндэсний ба бүс нутгийн институт нь өөрсдийн боловсрулсан хөтөлбөр, тогтолцоогоо бүрэн дүүрэн хэрэгжүүлбээс зохино. Шаардлага хэрэгцээ тодорхойлогдсон бүрийд шинэ институт байгуулах ёстой хувь хүний санаачлага болон институцын ивээн тэтгэлгээр явуулж буй сургаал дэлгэрүүлэх ажлыг системчлэх чиглэлд илүү том алхмууд авах шаардлагатай. Чухамхүү ийм зорилготойгоор л хэд хэдэн газруудад Зөвлөхүүд болон Үндэсний Оюун Санааны Чуулгуудаас “Бүс нутгийн өсөлтийн хөтөлбөр”-үүдийг байгуулсан билээ. Эдгээр хөтөлбөрийн үр дүн нь ирээдүйн Төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэхэд ач тустай туршлагыг хуримтлуулж өгөх юм. Хувь сүсэгтэн, институц болон орон нутгийн нийгэмлэг нь өөрсдийн анхаарлыг эдгээр нэн чухал даалгавруудад төвлөрүүлж улмаар 2001 оны Ризванаар гараагаа эхлэх таван жилийн төлөвлөгөөндөө бүрэн бэлтгэлтэй байх ёстой агаад таван жилийн төлөвлөгөө нь Бахайн ертөнцийг түм бумаар нэгдэн орох үйл явцыг урагшлуулах ажилд дараачийн үе шатанд хүргэх болно

Гэхдээ эдгээр үүрэг даалгавартаа анхаарал хандуулахаас гадна шийдэх шаардлагатай нэгэн тулгамдсан асуудал буй нь хүүхэд багачуудаа оюун санааны хувьд бойжуулан хүмүүжүүлж, үйл хэргийн амьдралд нэвтрүүлэн оролцуулах явдал юм. Ёс суртахууны хувьд заналхийллээр дүүрэн энэ ертөнцөд тэднийг зөнд орхиж болохгүй билээ. Нийгмийн өнөөгийн нөхцөл байдалд хүүхдийг туйлын харгис ирээдүй хүлээж байна. Нэг орноос нөгөө оронд сая сая хүмүүс нийгмээсээ тасран гансарч байна. Баян чинээлэг эсвэл ядуу дорой амьдарч байгаагаас үл хамааран эцэг эх нь эргэн тойронд нь байгаа насан хүрэгсэд хүүхэд багачуудыг өөрсдөөсөө хөндийрүүлэн орхиж байна. Ийм хүйтэн хөндий үл тоомсорлох хандлага нь материализмаас үүдэн бий болсон үзэл бөгөөд чухамдаа материализм нь хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэж буй бурхангүй байдлыг үндсэн шалтгаан болж байна. Хүүхэд багачууд нийгмийн хувьд ийнхүү гансран ганцаардаж буй үзэгдэл нь нийгэм доройтож буйн тод илрэл бөгөөд энэ үзэгдэл нь зөвхөн тодорхой нэг үндэстэн, нэг анги давхарга, улс орон эсвэл эдийн засгийн нөхцөл байдалд хамаарахгүй харин бүхнийг хамарч байна. Дэлхийн олон оронд хүүхдүүд буу барин цэрэг болж, хүнд хүчир хөдөлмөр хийж, бараг шахуу боол мэтээр худалдагдаж, хүчээр биеэ худалдахад хүрч, садар самуунд ашиглагдаж, зөвхөн өөрсдийн дур хүсэлдээ хөтлөгдсөн эцэг эхчүүддээ хаягдаж, дурдахын ч аргагүй үй олон төрлийн хохирол амсаж байна. Ийм аймшигт хэрцгий байдалд эцэг эхчүүд өөрсдөө үр хүүхдээ татан оруулах нь олонтаа байна. Энэ бүхнээс үүдэх оюун санааны бөгөөд сэтгэл зүйн хор хөнөөлийг тооцохын ч аргагүй юм. Манай дэлхийн нийгэмлэг ийм нөхцөл байдлын үр дагавараас зугтан зайлах боломжгүй билээ. Энэ бүхнийг ухамсарлан ойлгосон бид хүүхэд багачууд, ирээдүйнхээ төлөө нэн даруй тогтвортой хүчин чармайлтаа зориулах ёстойг шаардаж байна.

Өнгөрсөн төлөвлөгөөний нэг хэсэг нь хүүхдэд зориулсан үйл ажиллагаа байсан хэдий ч бидний шаардлага хэрэгцээг хангаж чадахгүй байсан юм. Хүүхэд болон өсвөр насны залуучуудын оюун санааны боловсрол хүмүүжил нь нийгэмлэгийн цаашдын хөгжил дэвшэлд туйлын амин чухал ач холбогдолтой билээ. Тийм учраас энэ сул талаа засах шаардлагатай байна. Институт өөрсдийн хөтөлбөрт орон нутгийн нийгэмлэгт үйлчилгээ үзүүлэх хүүхдийн хичээлийн багш нарыг сургах сургалтыг багтаан оруулбаас зохино. гэхдээ хөгжүүлэх ажлын зөвхөн нэг хэсэг юм. Бүхий л түвшинд буй хувь сүсэгтэн, институцууд, өөрөөр хэлбэл, нийгэмлэг бүхлээрээ хүүхдэд зүй ёсоор хандаж, тэдний сайн сайхан байдалд анхаарлаа хандуулбаас зохино. Түргэн доройтож буй эмх журмын хандлагыг орхин хаяваас зохино.

Хүүхдүүд бол нийгэмлэгт буй хамгийн эрхэм нандин эрдэнэ билээ. Учир нь тэд бидний ирээдүйн амлалт баталгаа юм. Тэд ирээдүйн нийгмийн шинж төрхийг тодорхойлох үрс бөгөөд ирээдүйн нийгэм нь өнөөдөр нийгэмлэгийг бүрдүүлж буй насанд хүрэгсэд хүүхэд багачуудын хувьд юуг хийв, юуг хийгээгүй вэ гэдгээр ихэнхдээ тодорхойлогдох билээ. Хүүхдүүд бол аль ч нийгэмлэг хайхрамжгүйгээр үл тоомсорлож болохгүй бидний итгэл юм. Хүүхдийн бүхнийг хайрлах хайр, тэдэнд хандах байдал, тэдэнд хандуулах анхааралын чанар, насанд хүрэгсдийн зүгээс тэдэнд хандаж буй уур амьсгал нь зүй ёсоор шаардагдаж буй хандлагын чухал талууд юм. Хайрлана гэдэг бол сахилга батад сургах, хүүхдийг хэцүү бэрхшээлийг даван туулах зоригтой болгох, тэднийг өөрсдийн өчүүхэн сонирхолдоо хөтлөгддөг болгохгүй байх, эсвэл тэднийг зөнд нь орхиж, яавал яаж л байг гэсэн хандлага баримтлахгүй байхыг шаарддаг юм. Тэд бол нийгэмлэгийн гишүүд бөгөөд хүүхдүүдэд төрүүлэхүйц тийм уур амьсгалыг нийгэмлэгтээ бүрдүүлэх ёстой. Тэднийг Бахайн хэм хэмжээний дагуу амьдрах, өөрсдийн нөхцөл байдалд тааруулан Үйл хэргийг судлан, түгэн дэлгэрүүлэхэд нь эелдэгээр бөгөөд тууштайгаар чиглүүлж өгөх ёстой.

Нийгэмлэгийн бага залуу гишүүдийн дотор ойролцоогоор 12-оос 15 настай өсвөр насны гэгдэх залуучууд ордог. Тэд бол онцгой шааардлага хэрэгуээ бүхий бүлэг бөгөөд өсвөр нас нь хүүхэд нас, залуу насны хооронд завсардаж, маш олон өөрчлөлтөд өртдөөг нас юм. Тиймээс тэдний сонирхлыг татах, сургаал дэлгэрүүлэх ба үйлчлэхэд тэдний чадавхыг хөгжүүлэх, арай ахмад насны залуучудтай чөлөөтэй хамтран ажиллахад нь туслах үйл ажиллагааны хөтөлбөрт тэднйиг хамруулахад бүтээлчээр анхаарал хандуулах шаардлагатай юм. Ийм үйл ажиллагаан дотор црлаг соёлын төрөл бүрийн хэлбэрийг ашинлах нь маш ач тустай байж болох билээ.

Одоо бид хүүхдээ хүмүүжүүлэн өсгөх талаар тэргүүн үүрэг хариуцлага хүлээдэг эцэг эхчүүдийн талаар хэдэн үг хэлье. Тэднйиг үр хүүхдийнхээ оюун санааны хүмүүжилд байнгын анхаарал хандуулахыг бид хүсэн уриалж байна. Зарим эцэг эхчүүд бодохдоо, энэ нь зөвхөн нийгэмлэгийн үүрэг гэж боддог, харин зарим нь хүүхдүүд үнэнийг бие даан эрэлхийлэх ёстой тул Шүтлэгийн тухай тэдэнд ззаж сургах шаардлагагүй нэж үздэг байх юм. Харин бусад нь энэ үүргээ биелүүлэх чадваргүйгээ хүлээн зөвшөөрдөг байна. Эдгээрийн альных ч зөв биш ээ. Хайрт Багш хэлэхдээ: “ эцэг эх хоёр охин ба хүүгээ сурган хүмүүжүүлэх явдлыг өөрсдийн үүрэг хэмээн үзэж, бүхий л хүч чадлаараа зүтгэх ёстой” бөгөөд “тэд энэ асуудлыг үл тоомсорлох аваас эцэстээ ширүүн Бурханы өмнө хариуцлага хүлээж, зэвлэл гэсгээл хүртэнэ” гэсэн билээ. Боловсролын түвшнээс үл хамааран эцэг эхчүүд өөрсдийн үрхүүхдийн оюун санааны хөгжлийг бүрдүүлэх эгзэгтэй чухал байр сууринд байгаа юм. Тэд үр хүүхдийнхээ ёс суртахууны зан яанарыг төлөвшүүлэх өөрсдийн чадавхаа хэзээ ч дутуу үнэлж болохгүй. Учир нь тэд Бурханд зориулсан хайр, Түүний хууль зарлигийг даган мөрдөх эрмэлзлэл тэмүүлэл, Түүний Үйл хэрэгт үйлчлэх сэтгэл зүрх, фанатик үзлээс хол ангид байгаа болон хов жив яриагаар хөөцөлдөхийн хортой нөлөөнд автахгүй байдлаараа гэртээ зохих уур амьсгалыг бүрдүүлснээр хүүхдүүддээ нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм. Адислалт Гоо жавхланд сүсэглэсэн эцэг эх хүн өүр сжргаал бичмэлд маш өндөр ач холбогдол өгсөнчлөн эцэг эхдээ өөрийн эрхгүй дуулгавартай байх хандлагыг төлөвшүүлэхүйц тийм байдлаар биеэ авч явах ёстой. Мэдээжийн хэрэг, гэрт гаргасан хүчин чармайлтаас эцэг эхчүүд нь нийгэмлэгээс зохион байгуулж буй Бахай хүүхдийн хичээлийг дэмжих ёстой. Хүүхдүүд дээр хэлсэнчлэн аймшинт явдлуудад шууд өртөх эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж буй зүйлсээр дамжуулан харгис хатуу бодит байдлыг тэдэнд байнга мэдүүлж буй ертөнцөд амьдарч байгаа гэдгийг байнга санаж явах хэрэгтэй юм. Тиймээс олон хүүхдүүд өөрийн эрхгүй наснаасаа эрт хэрсүүжиж байгаа бөгөөл өөрсдийн амьдралд мөхдлөг болгох хэм хэмжээ, сахилга батын тухай сургаалыг эргэн хайж байгаа юм. Нуран доройтож буй нийгмийн бүдэг харанхуй дүр зураг дотор Бахай хүүхдүүд харин илүү гэрэлтэй ирээдүйн бэлэгдэл болон гэрэлтэн гийж байх ёстой.

2001 оны нэгдүгээр сард Тивийн Зөвлөхүүд Олон Улсын Сургалтын Төв нь Бурханы уулан дээр суудлаа зассаны баярыг тэмдэглэхээр Ариун Газар хуран цугларна гэсэн бодол бидний итгэл горьдлогыг төрүүлж байна. Дэлхий даяар ажиллаж буй Туслах Зөвлөлийн Гишүүд ч Бүрэлдэн тогтох Үеийн нэгэн түүхэн үйл явдал болох нь гарцаагүй энэхүү арга хэмжээнд Зөвлөхүүдтэй хамт оролцох юм. Бахайн алба хашигчдын ийм сайхан цуглаан дахин нэг Төлөвлөгөөг дуусгаж, бас нэгэн ТӨлөьлөгөөг эхлүүлэхэд дөхөн ойртсон байх нйигэмлэгт төсөөлөхийн аргагүй ашиг тус өгөх биз ээ. Энэ бүхний ач холбогдлыг тунгаан бодохдоо бидний зүрх сэтгэлд Хайрт Асран тэтгэгчийн асаасан үйлчилгээний гэрлийг Ариун газар амьдарч буйгаар өндөрт өргөж буй Бурханы Хэргийн Мутарууд болох бидний хайрт Али Акбар Фурутан ба Али Мухаммад Варга нартаа сэтгэд зүрнийхээ талархлыг илэрхийлж байна.

Арван хоёр сарын энэхүү төлөвлөгөөгөөр бид хэзээ ч эргэж ирэхгүй нэгэн гүүрийг даван алхах билээ. Энэ Төлөвлөгөөг бид Аматул Баха Рухийя Ханум тэнгэрт хальсны дараагаар эхлүүлж байна. Тэрээр хүн төрөлхтний түүхэн дэх хосгүй энэ эрин цагийн турш гэрлийн цацраг адил бидэнтэй хорьдугаар зууны бараг эцсийг хүртэл хамт байлаа. Тэнгэрлэг Төлөвлөгөөний Илгээлт бичгүүддээ Багш Тэнгэрлэг дуудлагыг дуурсгахаар дэлхий даяар аялах хүч мөхөстөө гутрахдаа: “Бурханы тааллаар та нар үүнийг хийх болтугай!” хэмээн санаа алдан бичиж байсныг Аматул Баха сонор соргог хүлээн авч, хязгааргүй их эрч хүчээрээ дэлхийн 185 орны алс хязгаар нутгуудад хөл тавьж, тэдгээр оронд өөрийн хэмжээлшгүй их хишгээ хүртээсэн юм. Хэзээ ч сүр гэгээ нь үл харих түүний үлгэр дууриал энэ гараг дэлхийн мянга мянган хүмүүсийн зүрх сэтгэлийг гийгүүлсээр байх болно. Өөр бусад байдлаар илэрхийлж чадаагүйгээс хойш, сургаал дэлгэрүүлэх явдал амьдралынх нь тэргүүн зорилго, төгс баясгалан байсан түүний дурсгалд энэхүү Төлөвлөгөөний туршид өөрсдийн хүч мөхөс хүчин чармайлтаа зориулцгаая.

Бид бүхний дунд шинэлэг сэтгэлгээ тодоор залран оршсон цаг үеийн эргэлтийн энэ мөчид бид чин зүрхэндээ агуу их баяр баясгаланг тээн, эрхэм дээд итгэл найдварыг горилон Ризваны эл баяртайгаа золгож байна. Өргөжүүлэлтийг тогтворжуулах, бэхжүүлэлтийг хангах үүднээс өсөлтийг тэтгэн хүний нөөцийг хөгжүүлэхэд үйл явцыг эрхэмлэхийн үнэ цэнэ, төлөвлөлт хийх шаардлага, системтэй үйл ажиллагааны ач тусыг манай дэлхий дахины нийгэмлэгт ойлгон ухамсарлах явдал өссөн байна. Хөгжил дэвшлийн эдгээр угтвар нөхцлийн талаар нэгдмэл цогц ойлголтод хүрэхийн ач холбогдлыг гүйцэт үнэлж үл дийлэхийн нэгэн адил сайтар зохион байгуулагдсан сургалтын замаар тэдгээрийг тэтгэн дэмжихийн чухлыг ч бас хангалттай үнэлэхийн аргагүй юм. Ийнхүү энэ цаг үед манай нийгэмлэг энэхүү ухамсарт хүрсэн нь бидний хувьд онцгой ач холбогдол бүхий үйл явдал мөн. Баярын эдгээр өдрүүдэд гараагаа эхэлж буй даян дэлхийн үйл ажиллагааны эхэнд үүнийг ухамсарлан үнэлэх сэтгэлийг өгсөн Адистат Гоо жавхланд бид гүн талархлаа өргөнөм.

Энэхүү ухамсрын үрээр төрсөн хүсэл зоригийн хүч нь Ариун Газар нэгдүгээр сард хуран цугларсан Тивийн Зөвлөхүүд, Туслах Зөвлөлийн гишүүдийн зөвлөгөөний шинж төрхийг тодорхойлсон билээ. Эл үйл явдал нь Шүтлэг Бүрэлдэн тогтох Эринийхээ шинэ, Тавдугаар Үед алхан орсныг зарлан тунхаглахад хүргэсэн хурц гэгээн сэтгэгдлийг төрүүлсэн билээ. Энэ түүхэн уулзалтаар дэлгэн харуулсан шинэлэг амьд эрч хүчийг нийгэмлэг даяарх үйл ажиллагааны чанар өсөн мандаж буйн илэрхийлэл болгон хүлээн авсан юм. Хороо хороогоор нэгдэн орох үйл явцыг урагшлуулахын зайлшгүй чухал нөхцлүүдийг биелүүлэхийн төлөө өнгөрсөн оны туршид явуулсан ажил нь энэхүү ажиглалтыг нотоллоо. Тийнхүү Тавдугаар Үед гараагаа эхэлж буй анхны ажил үйлс болох Таван Жилийн Төлөвлөгөөний зам мөр тавигдсан билээ.

Өнгөрөгч Дөрвөн Жилийн Төлөвлөгөөнд 300 гаруй сургалтын институтыг байгуулсан үндсэн хүчин чармайлтыг бэхжүүлснээр Арван хоёр сарын Төлөвлөгөө нь өөрийн зорилгоо хэрэгжүүлжээ. Тэр нь Шүтлэгийн институциуд ба хувь сүсэгтний зүгээс хүүхэд багачуудад оюун санааны хүмүүжил олгох, Бахайн нийгэмлэгийн амьдралд өсвөр насны залуучуудыг татан оролцуулахад анхаарлаа илүүтэй төвлөрүүлэх уриаг хэрэгжүүлэхэд мэдэгдэхүйц дэмжлэг үзүүлсний ачаар онцгой ач холбогдол олсон билээ. Хүүхдийн хичээлийн багш нарыг бэлтгэх, өсвөр насны хүүхэд залуучуудыг институтын үйл явцад оролцуулах явдал олон орны Бахайн үйл ажиллагааны ердийн хэсэг болжээ. Арван хоёр сарын Төлөвлөгөө хэдийгээр богинохон байсан боловч өөрийнхөө тодорхой зоригоос ч давуутай онцгой ач холбогдолтой байлаа. Энэхүү Төлөвлөгөө нь Бахайн түүхэн дэх нэгэн онцгой элбэг дүүрэн үйл явдал бүхий үе болон туйлын их нөөц чадавхийг агуулсан шинэ үеийг хооронд нь холбох эрч хүчтэй холбоос байсан бөгөөд өөрийн ололт амжилтаар нийгэмлэгийг шинэ Үед нь бэлтгэж өгсөн юм. Тэрхүү Төлөвлөгөө нь хүн төрөлхтний нийгмийн болон оюун санааны хувьсал хөгжлийн эгзэгтэй цаг үед манай гаригийн амьдрал болон Үйл хэргийн үйл явцуудад нөлөөлсөн хөл үймээнтэй хүчнүүдийг ойлгохыг хүсэн эрмэлзэгч Бахайн шүтлэгтэн бүрийн эргэцүүлэн тунгаавал зохих хорьдугаар зууны шувтарга дахь Шүтлэгийн үйл ажиллагааны арилан мартагдашгүй үр дүнгээрээ он тооллын бичигт сийлэгдсэн үлдэх болно. Хорьдугаар зууны талаар эргэцүүлэн тунгаах хичээл зүтгэлд тусламж болох үүднээс бидний хүсэлтээр мөн бидний удирлага доор “Гэрлийн зуун” хэмээх хорьдугаар зууны тоймчилсон судалгааг бэлтгэсэн юм.

Энэхүү нэг жилийн туршид олон тохиолдолд Шүтлэгийн гадаад хэргийн үйл ажиллагаа онцгой томруун байлаа. Жишээлэхэд, Бахайн төлөөлөгчид Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Нарийн бичгийн даргын санаачилгаар өнгөрөгч оны тав, найм есдүгээр сард болсон “мянганы уулзалт”-уудад амжилттай оролцсоныг эргэн санацгаая л даа. Бага Энх тайвны төлөө үйл явцуудад Бахайн Олон улсын нийгэмлэг ийнхүү ойр дотно, тод томруунаар ороцсоны ач холбогдлыг сайтар ойлгоход цаг хугацаа шаардагдана. Өөр бусад үйл явдлуудын дотор Олон улсын Бахайн нийгэмлэгийн ивээл доор ажилладаг шинэ байгууллага болох Дэлхий дахины хөгжил цэцэглэлтийн талаархи судалгааны Институтаас Энэтхэг улсад зохион байгуулсан тивийн хуралдааныг нэрлэж болно.

“Шинжлэх ухаан, шашин, хөгжил” хэмээх сэдэвтэй энэхүү зөвлөгөөнд Энэтхэгийн тэргүүлэх засгийн газрын бус байгууллагууд болон ЮНЕСКО, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Дэлхийн Банк зэрэг нэрд гарсан байгууллагууд оролцсон байна. 10 дугаар сард Бахайн дэлхийн мэдээллийн Алба (BWNS) Бахайн ертөнц даяар болж буй шинэ үйл явдлуудын талаар Бахай болон Бахай бус сонирхогчдод мэдээлэл хүртээхийг зорин интернэтэд өөрийн буланг буй болгожээ.

Өнгөрсөн жил Бахайн Дэлхийн Төвд явагдсан эрчимтэй үйл ажиллагаа нь анд нөхдөд өгөгдсөн тайлан мэдээнээс үзвэл голдуу Олон улсын Бахайн Сургалтын Төв нь Кармель Уулан дахь байнгын өргөөндөө заларсан, нэгдүгээр сард Ариун газар зохиогдсон Тивийн Зөвлөхүүдийн болон тэдний Туслах Зөвлөлийн гишүүдийн Зөвлөгөөн болсон, мөн Тавдугаар сард болох баярт ёслолын үйл ажиллагааны өмнөхөн сүүлчийн бэлтгэл нь өдгөө явагдаж буй Кармель Уулан дээрх барилгын төслийн дуусгавар болохтой холбоотой байлаа. Өнгөрсөн аравдугаар сард бүрэн ашиглалтанд орсон Хайфа дахь мөргөлчдийг хүлээн авах шинэ төвд анх удаа мөргөлчид, зочин гийчдийг хүлээн авсан байна. Бахжид, түүний эргэн тойрныг цэцэрлэгжүүлэхээс аваад ариун дагшин газрыг гоёж чимэглэх ажил үргэлжлэн явагдсан. Гэхдээ Коллинзын хаалганы цаана тус эдлэнгийн хойд захад зочид гийчдийг хүлээн авах зориулалттай төвийг барьж байгуулах шинэ төслийг өнгөрөгч оноос эхлэсэн нь уг ажилд онцгой эрч түлхэц болсон байна. Одоогоор энэхүү ажил бүх чиглэлд эрчимтэй явагдаж, засал чимэглэл, эргэн тойрны тохижуулалт зэрэг эцсийн шатны ажлыг хийж байгаа бөгөөд барилга хэдхэн сарын дараа бүрэн дүүрэн ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн байна. Энэхүү шинэ байр нь өсөн нэмэгдэж буй мөргөлчид, богино хугацааны айлчлалаар ирж буй Бахайчууд хийгээд түүнчлэн чухал зочдыг Дэлхийн Төвд хүлээн авах боломжийг нэмэгдүүлэх болно.

Оны үйл явдлын тоймыг төгсгөхдөө, өнгөрсөн Ризваны баяраар Жакарта хотноо болсон Үндэсний Чуулганаар Индонезийн Үндэсний Оюун Санааны Чуулга бараг гучин жилийн дараа дахин сэргэн байгуулагдсаныг бид баяртай мэдэгдэж байна. 1962 оны наймдугаар сард Бахайн Үйл ажиллагаанд тавьсан хориг нь Индонезийн Бахайчуудын үйл ажиллагааны эрх чөлөөг ихэд хязгаарлаж байсан боловч энэ их удаан хугацаанд тэд зовлон зүдгүүр хангалттай амссан боловч үнэнч тууштай, ухаалаг мэргэн хэвээр байсан бөгөөд тэр оронд нөхцөл байдал өөрчлөгдсөний үр дүнд уг хориг халагдсан байна. Тиймээс Иран, Египет болон бусад оронд хяхагдан хавчигдсан сүсэг нэгт анд нөхдийн талаар үүнтэй адил баярт мэдээг хүлээн авах цаг холгүй гэдэгт итгэн найдах шалтгаан бидэнд байгаа бус уу?

Эрхэм анд нөхөд өө. Одоогоос хорин жилийн дараа Бахайн ертөнц Бүрэлдэн тогтох Эрин эхэлсний зуун жилийн ойг тэмдэглэх болно. Бид анхандаа төсөөлөхөд ч бэрх байсан их амжилт бүтээлийн өндөрлөг дээрээс энэ Эриний үүр гэгээрсэн үеийг эргэн дурсаж байна. Тэрхүү зуун жилийн ойгоос биднийг тусгаарлаж буй цаг үеийн богино хугацаанд хийж бүтээх үүнээс ч агуу их амжилт бүтээлийн тэнгэрийн хаяа тэртээ дээрээс манай нийгэмлэгийг яаравчлан дуудаж байна. Бид тэдгээр оргилд авиран гарч чадна, авиран гарах ч ёстой билээ. Чухамдаа Таван Жилийн Төлөвлөгөө нь энэхүү зорилтыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд үүнд лэхий дахины анд нөхдийг түргэн шаламгай бөгөөд тогтвортой хүчин чармайлт гарган ажиллахыг бид уриалан дуудаж байна. Ирэх хорин жилийн хугацаанд бидний гүйцэлдүүлбэл зохих цуврал аянт ажлын эхнийх нь чухам энэ болой. Энэхүү Төлөвлөгөө нь хороо хороогоор нэгдэн орох үйл явцыг дорвитойгоор урагшлуулах ажилд дараачийн үе шатыг нь нээж өгөх болно. Энэ нь энэхүү амин чухал үйл явцыг тэргэсгэхийг шаардаж байгаа бөгөөд төлөвлөгөөний гурван бүрэлдэхүүн оролцогч болох хувь сүсэгтэн, институци [байгууллага], нийгэмлэгийн зүгээс системтэй хүчин чармайлтаа үргэлжлүүлэн дайчлахыг дуудаж байна.

Төлөвлөгөөний шаардлагуудын талаар энд тогтон тайлбарлахын шаардлагагүй бизээ. Учир нь, тэдгээрийг бид Ариун Газар хуран цугласан Зөвлөхүүдэд хандсан захидалдаа тусгаж өгсөн бөгөөд зөвлөгөөний дараа удалгүй Зөвлөхүүд өөр өөрсдийн хариуцан авсан орны Үндэсний Оюун Санааны Чуулгуудтай Төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар аль хэдийн зөвлөлдөж эхэлсэн юм. Тийнхүү Төлөвлөгөөний чиг удирдамж газар газрын нийт анд нөхдөд тодорхой болж, түүний ерөнхий зорилтыг биелүүлэх бэлтгэл ажил бүсийн болон орон нутгийн хэмжээнд явагдаж байна. Шүтлэгийг улс орнуудын доторхи улам олон бүс нутгуудад гүнзгий нэвтрүүлэхэд чиглэсэн хичээл зүтгэл гаргах ёстой тухай ерөнхий ойлголт өдгөө бий болоод байна. Жишээлбэл, нөхцөл байдал бүрэлдсэн тохиолдолд өөр хоорондоо ойр орших нийгэмлэгүүд эрчимтэй өсөлтийн хөтөлбөрт оролцон хамрагдах болно. Өөр бас нэгэн арга барил нь нээгдээгүй газар нутгийг системтэйгээр нээх явдал бөгөөд үүний тулд урьдын үед пионерүүд тив, далайг алгасан ариун үнэнч сэтгэлээр хилийн чанадад онгон газар нутгийг нээдэг дайсны адилаар дотоодын пионерүүдийг дайчлах ёстой юм. Холбогдох онцлог шижүүд нь аажим аажмаар нэвтэрч, үйл ажиллагаанд системтэйгээр нягтран уялдах тутам энэхүү тэнгэрлэг хөдөлгөөнийг өдөөн тэтгэж буй үйл явц өргөжин тэлэх болно.

Тав дахь Үеийн өвөрмөц шинж нь үндэсний нийгэмлэгүүд дэх нөхцөл байдлаас шалтгаалан үндэсний Мөргөлийн Ордонууд сүндэрлүүлэн босгох замаар нийгэмлэгийн оюун санааны амьдралыг баяжуулах явдал мөн. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх хуваарийг улс орнууд дахь хороо хороогоор нэгдэн орох үйл явцын урагшилттай хамааруулан Даян Дэлхийн Шударга Ёсны Ордоноос тогтооно. Энэ нь Абдул-Бахагийн Тэнгэрлэг Төлөвлөгөөний шат дараалсан үе шатуудаар дамжин хөгжих болно. Өрнөдийн Мөргөлийн Эх Ордон баригдсаны дараагаар тивийн мөргөлийн орднуудыг барих хөтөлбөрийг Асран тэтгэгч эхлүүлсэн билээ. Хамгийн түрүүнд Кампала, Сидней, Франкфуртад Арван жилийн төлөвлөгөөний зорилтын дагуу байгуулагдсан Машрикул-Аскарууд байсан билээ. Гэвч тивийн хэмжээнд Мөргөлийн Ордонг барьж байгуулах ажил хараахан дуусаагүй байсан бөгөөд нэг ордонг барих ажил үлдээд байгаа юм. Энэхүү баярт мөчтэй давхцуулан бид баяр талархал дүүрнээр хамгийн сүүлчийн төслийг хэрэгжүүлэх болсныг зарлаж байна. Таван Жилийн Төлөвлөгөөний үеэр бид Өмнөд Амеркийн Мөргөлийн Эх Ордонг Чилигийн Сантьяго хотод босгон барих ажлыг эхлүүлэх бөгөөд энэ нь Шоги Эффендигийн тодорхой илэрхийлсэн хүслийг гүйцэлдэх болно.

Үүний зэрэгцээгээр Нум дахь шинэ барилгуудад нүүн орсон институциудын үүргүүдийг Дэлхийн Төвд хөгжүүлэх талаар цаашдын алхмуудыг авч явуулах нөхцөл бүрэлдсэн байна. Олон Улсын Сургалтын Төв нь ажилдаа нэгэнт дорвитой ахиц гаргасан тул одоо Судар бичгийн хүрээлэнгийн ажлыг зохион байгуулахад онцгой анхаарал хандуулах болно. Түүний гол зорилт нь англи хэлнээ орчуулагдсан Ариун Судар номуудын сан хөмрөгийг баяжуулах явдал юм. Энэхүү байгууллагын зорилго бол аливаа асуудлыг Ариун Сургаал бичмэлтэй тохиолдуулан тулгахад нь Даян Дэлхийн Шударга Ёсны Ордонд туслах, Шүтлэгийн эрх мэдэлт бичвэрүүдийн орчуулга, тайлбарыг бэлтгэхэд оршино. Үүний зэрэгцээ Ариун газар, Бахайн Дэлхийн Төвд хүрэлцэн ирэх мөргөлчид, зочид гийчдийн тоог цаашид нэмэгдүүлэх боломжийг нээх арга хэмжээ боловсруулахад чиглэсэн хүчин чармайлтыг үргэлжүүлнэ.

Таван жилийн өмнө Ризваныг тохиолдуулан явуулсан илгээлтдээ бид Кармел Уулан дээрх барилгын төслүүд дуусгавар болсныг тэмдэглэж, Бабын Бунханы Дэнжин шатнуудыг олон нийтэд нээхэд зориулсан том арга хэмжээг Дэлхийн Төвд зохион байгуулна гэдгийг зарласан билээ. Энэ цаг мөч ойртож байгаа бөгөөд 5 дугаар сарын 21-нээс 25-ныг хүртэлх таван өдрийн хөтөлбөрт оролцохоор бараг орон бүхнээс морилон ирэх анд нөхдөө бид баяртайгаар угтан авахаар зэхэж байна. Түүнчлэн энэхүү үйл явдлыг интернет болон хиймэл дагуулаар Бахайн ертөнцөд шууд дамжуулах талаар шаардлагатай алхмууд авч хэрэгжүүлж байгааг мэдэгдэхдээ туйлын баяртай байгаа бөгөөд энэ талаар холбогдох мэдээлэл өгөгдөж байгаа болно. Дэлхийн Төвд бэлтгэл ажил ид өрнөж байгаа энэ үед Хайфа хотын оршин суугчдын дунд хөөр баяр нэмэгдэж, хотын захиргаа энэ арга хэмжээтэй давхцуулан “Израйлийн Хайфа хотын Кармел уулан дахь Бахайн Бунхан ба цэцэрлэгт хүрээлэн. Төсөөллийн аялал” гэдэг ном хэвлүүлэн гаргах гэж байгаа ажээ. Түүнээс гадна Израилийн Шуудан холбооны захиргаа Дэнжин шатуудыг харуулсан маркийг уг арга хэмжээний үеэр хэвлэж агргахаар ажиллаж байна. Уг үйл явдал нь нэн түрүүнд хорьдугаар зууны туршид Үйл хэрэг маань ямар хөгжил дэвшилд хүрснийг гайхалтай өндөрлөг дээрээс эргэцүүлэн харах агшинг хайрлахаараа ач холбогдолтой билээ. Мөн энэ нь манай Шүтлэгийн оюун санааны болон захиргааны төвүүдийг ертөнцийн мэлмийн өмнө дэлгэн харуулсан Бурханы ариун уулан дээрх сүрлэг барилгуудын бүтээн босголтоор бэлэгдсэн ирээдүйн гайхалтай амжилт бүтээлүүдийг тунгаан эргэцүүлэх цаг үе болох юм.

Ийнхүү манай нийгэмлэг хөөр баяраар дүүрэн байх энэ үест амсхийн тайвширч суух цаг үгүй гэдгийг гишүүн бүр нь санаж яваг. Өнөөгийн хүн төрөлхтний зовлонт хувь тавилан туйлын хөөрхийлөлтэй байгаа тул манай энэ цаг үед тэнгэрээс бууж ирсэн Амьдралын Талхыг бусадтай хуваалцахдаа хором ч атугай тээнэгэлзэн алгуурлах учир үгүй билээ. Тиймээс үнэнд хүрэхийг тэмүүлэн цангаж буй бүх хүмүүсийг Эздийн Эзэн тэнгэрийн Зоогийн ширээнээ урин залах үйлст амжилт амлан буй үйл явцыг урагшлуулахад саад тотгор бүү учраг.

Тэнгэрлэг Тогтолцооныхоо хувь заяаг анхааран хамгаалагч Тэрээр, та бүхний өмнө дурайж буй хойшлуулшгүй үүрэг даалгаваруудаа биелүүлэхийн төлөө хийх хичээл зүтгэл бүрийг тань удирдан залж, адислан тэтгэх болтугай.

Бүрэлдэн тогтох Үеийн Тавдугаар Эриний эхэн үед Шүтлэгийн дотоод болон гадаад чанадад тохиолдож буй сүрлэг үйл явдлууд нь бидний гайхал бахдлыг төрүүлж байна. Үйл хэргийн маань хүрээнд өнгөрсөн тавдугаар сард Кармел Уулан дээрх барилгууд баригдаж дууссаныг тэмдэглэсэн түүхэн ач холбогдол бүхий арга хэмжээнүүд нь гариг дэлхий даяар хиймэл дагуулын тусламжтайгаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн дэлгэр цацагдсан нь хүний сэтгэлийн чавхдсыг татсан урьд өмнө хэзээ ч байгаагүй Бахайн үйл явдал болсон юм. Кармелын Илгээлт бичгийн зөгнөл тийнхүү илрэлээ олж, амьсгаа дарам гоо үзэсгэлэнгээ ертөнцийн мэлмийн өмнө дэлгэснээр Бахауллагийн Үйл хэрэг үл мэдэгдэх байдлаасаа улам мутран гарч, гоц хөгжлийнхээ шинэ өндөрлөгт үсрэн дүүлж, Эрин цагийн он тоололд арилшгүй ул мөр үлдээсэн агшин болсон билээ.

Дийлдэшгүй хүчирхэг Шүтлэгийн маань амин чадлын энэхүү гадаад илрэл нь түүнчлэн Таван Жилийн Төлөвлөгөө өнгөрсөн Ризванаар гараагаа тавьснаас хойш өрнөж ирсэн дотоод үйл явцуудад эрч хүч нэмж өгсөн юм. Тиймээс үндэсний чуулгануудаар хуран цугласан төлөөлөгчид болоод дэлхий дахинаа амьдарч буй Бахауллагийн бусад бүх дагалдагч нарт хандан, Төлөвлөгөөний эхний жилд бидний зүрх сэтгэлийг баясгаж, уг Төлөвлөгөний цаашдын аян зам тоолж баршгүй нөөц бололцоогоор дүүрэн байна гэдэгт бидний итгэлийг батжуулсан цөөн хэдэн онцгой ололтуудын талаар бидэнтэй хамт эргэцүүлэн тунгаахыг урьж байна.

Өнгөрсөн Ризваны өмнөхөн болон дараа нь Үндэсний Оюун Санааны Чуулгууд Төлөвлөгөөний шаардлагуудын талаар Тивийн Зөвлөхүүдтэй хэлэлцэж, төлөвлөлт хийх цуврал хуралдааныг өрнүүлсэн билээ. Энэ бүхний үр дүнд хороо хороогоор нэгдэн орох үйл явцын нэгэн шинэ онцлог шинжийг тодотгосон алхмуудыг хийснээр төлөвлөгөөний гараа бадрангуй эрч хүчээр тавигдсан юм. Үндэсний нийгэмлэг бүрт Бахайн институциуд тухайн орны газар нутгийг өсөлт, хөгжлийг тэтгэх зохих хүрээний үйл ажиллагааг явуулахад бүтэц хийгээд хэмжээ дамжааны хувьд дөхөм хэсэг нутгууд болгон хуваах зорилгоор өөрийн улс орныг системтэйгээр зураглах ажлыг эхлүүлсэн байна. 150 орчим орноос ирүүлсэн мэдээнээс үзвэл, энэхүү зураглалыг хийснээр өргөжүүлэлт, бэхжүүлэлтийг тодорхой эмх цэгц, загвартайгаар хэрэгжүүлэх боломжтой болсон юм. Ингэснээр улс орны нэг хэсэг нутгаас нөгөө хэсэг нутаг хүртэл системтэй өсөлтийг тогтвортойгоор тэтгэх чиг төлөв буюу зөн хараа буй болжээ. Энэхүү чиг төлөвийн дагуу авч үзвэл, өмнөх үеийн кампанит ажлуудаар онгон газар нутгууд хэмээн тодорхойлогдож байсан “онгон хэсэг нутгууд”–ыг нээх зорилгыг дотоодын пионерүүд өвөрлөх болж, харин нэгэнт нээгдсэн хэсэг нутгууд нь хувь сүсэгтэн, институци болон нийгэмлэг хэмээх Төлөвлөгөөний гурван бүрэлдэхүүн хэсгүүдийн бие биенээ харилцан эрчимжүүлсэн үйл ажиллагааны үрээр өөрийн дотоод хөгжилд гол анхаарлаа төвлөрүүлэх болсон байна.

Энэхүү ажил нь сургалтын институтын үйл явцын нөлөөнд эрч хүчээ нэмж байгааг харахад туйлын урам зориг хайрлаж байгаа юм. Өнгөрсөн жил олон оронд сургагч нарын тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн кампанит ажлуудыг авч хэрэгжүүлснээр институтын үйл явц дорвитойгоор бэхжиж чадсан юм. Сургалтын институт нэгэнт бат суурьтай болж, тогтмол ажиллагаатай болсон газруудад сургалтын дугуйлан, мөргөлийн цуглаан, хүүхдийн хичээл болох гурван цөм үйл ажиллагааны тоо харьцангуй хялбар байдлаар үржин нэмэгдсэн байна. Үнэндээ ч эдгээр үйл ажиллагаанд Бахайн анд нөхдийнхөө урилгаар улам олон эрэлхийлэгчид оролцох болсон нь уг гурван үйл ажиллагааны зорилгод цоо шинэ өнцгийг нэмж, улмаар шинээр сүсэгтэн буй болох явцад түлхэц үзүүлжээ. Энэ бол сургаалыг түгээх ажилд агуу их амлалт авч ирсэн чиглэл болох нь дамжиггүй юм. Анхандаа голдуу сүсэгтнүүдийн өөрсдийнх нь ач тусын төлөө зохиогдож байсан эдгээр цөм үйл ажиллагаа нь аажимдаа хороо хороогоор нэгдэн орох үйл явцын үүд хаалга болж иржээ. Хэсэг нутгийн хэмжээнд сургалтын дугуйлан, мөргөлийн цуглаан, хүүхдийн хичээлүүдийг уялдуулан зохион байгуулснаар үйл ажиллагааны нэгдэл шүтэлцээ хангагдаж, аль хэдийн нааштай үр дүнгээ өгч эхэлжээ. Энэхүү загварыг дэлхий дахинаа хэрэгжүүлэх аваас ирэх жилүүдэд Үйл хэргийн хөгжил дэвшилд асар их боломжийг нээж өгөх болно гэдэгт бид итгэл дүүрэн байна.

Ийм баяр бахдалтай төлөв хандлага бодитойгоор төлөвшиж чадсан нь Олон Улсын Сургалтын Төвөөс системтэй өсөлтийн талаархи дэлхийн нийгэмлэгийн ойлголт ухаарлыг баяжуулахад үлэмж их анхаарлыг төвлөрүүлсэнтэй холбоотой юм. Туслах Зөвлөлийн гишүүдийн үйлчилгээний шинэ хугацаа саяхан эхэлсэнтэй холбогдуулан тус Сургалтын Төвөөс жилийн сүүлийн саруудад 16 бүсэд Туслах Зөвлөлийн гишүүдэд чиг баримжаа олгох зөвлөгөөн зохион байгуулсан байна. Зөвлөгөөн тус бүрт Олон Улсын Сургалтын Төв нь өөрийн хоёр гишүүнээ төлөөлүүлэн оролцуулсан бөгөөд “сургалтын институт ба системтэй өсөлт”–ийн сэдэвт голлон төвлөрсөн эдгээр зөвлөгөөнд цөөн хэдээс бусад дэлхийн бүх Туслах Зөвлөлийн гишүүд оролцож, арвин их мэдлэг авснаа цаашид өөрсдийнхөө цуцалтгүй хөдөлмөрөөрөө нийт нийгэмлэгтээ хүртээл болгон цацах юм.

Ийм их баялаг туршлагатай болж, тэнгэрлэг жолоотой төлөвлөгөөндөө ийм их анхаарлаа төвлөрүүлж чадсан нийгэмлэг маань Ариун Газар 2001 оны 5 дугаар сард болсон үйл явдлаас хойш үй олон эмх замбараагүй явдлын намагт улам их живэх болсон ертөнцийн оршин суугчид уруу хараагаа хандуулж байна. Чухамдаа ийм л найрсаг бус мэт санагдаж болох нөхцөл байдалд Үйл хэрэг маань урагшлан дэвших, хөгжин цэцэглэх тавилантай билээ. Эздийн Эзэн тэнгэрийн Дуудлага болон саяхан хэвлэгдсэн дэлхийн хаад, удирдагч нарт хандан бичсэн Бахауллагийн Илгээлтүүдийн бүрэн эхийн англи орчуулгын шинэхэн боть сургаал нь шударга бус байдал, дарангуйлал, авилгалын эсрэг анхааруулж байсан Түүний анхааруулгыг үл ойшооосны аймшигт үр дагаврын талаар дахин сэрэмжлүүлж байгаа нь цаг үеэ олжээ. Хүн ардын ухаарал сэхээрэлд тулгараад буй ширүүн цохилтууд нь Түүний хайрласан анагаах хүчийг яаравчлан хэрэглэх шаардлагыг онцолж байгаа билээ. Бахауллагийн үнэнч шадар зарц нарын энд тэнд тархсан бүлгүүд бид Түүний Үйл хэргийг түгээн дэлгэрүүлэх, Түүний гайхамшигт Тогтолцоог бүтээн босгох, оюун санааны үйл ажиллагааны амжилт, хэрэгжилтийг хангахад гарцаагүй шаардлагатай материаллаг нөөцийг нэн даруй золиослонгуйгаар хангахад татгалзаж болшгүй асар их боломж бололцоо бүхий цаг үетэй дахин золголоо.

Бидний зайлсхийхийн аргагүй даалгавар бол өнөөгийн үймээн самуунт байдлыг ашиглан ертөнцийн энх амгаланг баталгаажуулан тогтоож чадах цорын ганц Сургаалын хувьсгах увдисыг ямар ч айх эмээх, тээнэгэлзэх зүйлгүйгээр түгээж, нотлон харуулахад оршиж байна. Адист Гоо жавхлан Өөрийн хүчирхэг үг айлдвараар биднийг чадваржуулан, амжилтыг маань баталгаажуулсан бус гэж үү? “Дэлхий ертөнцөд болж буй үйл явдлууд чиний сэтгэлийг бүү гуниглуулаасай. Бурханы нэрийг барин Би тангараглая. Хөөр баярын далай чамайг угтан авахаар тэмүүлж байна, учир нь чамд зориулан бүтээгдсэн сайн зүйл бүхэн цаг үеийн шаардлага хэрэгцээгээр чамд нээгдэн тодрох болмой” хэмээн Тэрээр хайр энэрлээрээ зөвлөн айлдсан билээ.

Ямар ч эргэлзээ тээнэгэлзлийн мананд үл сэвтэж, ямар ч саад тотгорт үл автаж, гартаа Төлөвлөгөөгөө атган урагш тэмүүлэн давшигтун.

Таван Жилийн Төлөвлөгөөний гурав дахь жил улиран одлоо. Дөрвөн Жилийн Төлөвлөгөөний үеэр гараагаа авч эхэлж, Арван хоёр Сарын Төлөвлөгөөний үеэр хүүхэд багачуудын Бахайн боловсролд чиглэсэн онцгой анхаарлын үрээр бэхжсэн үйл явцуудыг өнгөрсөн хэдэн жилийн турш тасралтгүй дэмжин хөгжүүлж ирсний үр дүнд анх суурь нь тавигдсан тэр үед төрж байсан итгэл найдвар эдүгээ биеллээ олж байна. Гариг дэлхийн өнцөг булан бүрт Төлөвлөгөөний гурван оролцогч болох хувь сүсэгтэн, нийгэмлэг, институци (*байгууллага) тус бүрнээ өөрийн онцлогийг хадгалсан онцгой үүрэг хариуцлагатайгаар оролцож байгаа ч нэг нэгнийхээ үйл ажиллагааг харилцан эрчимжүүлж ирлээ. Сургалтын дугуйлан, хүүхдийн хичээл, мөргөлийн цуглаан гэсэн цөм үйл ажиллагаанууд нь амин чухал анхдагч ухагдахуунууд болж төлөвшсөн бөгөөд бие биеэ харилцан нөхөн гүйцээх замаар ололт амжилтанд хүрсэн нь Бахайн нийгэмлэгийн амьдралын бусад бүхий л элементүүдэд эрч хүч хайрлаж, амжилт бүтээлийн замыг нь нээж байна. Хүний нөөц улам нэмэгдэн бэхжиж, мандан бадарч буй амьдралын эрч хүчийг тэтгэх шинэ соргог шаардлага хэрэгцээг хангах талаар Орон Нутгийн Оюун Санааны Чуулгууд урьд урьдынхаас илүү бэлтгэлтэй болж байна.

Бөмбөрцөг даяар хүүхэд багачуудын Бахайн боловсролыг хөхүүлэн дэмжих чадавхи дорвитой хөгжсөн байгаа нь ер бусын онцгой сэтгэгдэл төрүүлж байна. Өсвөр үеийн хүүхэд залуучуудыг оюун санааны хувьд чадваржуулахад чиглэсэн анхны хүчин чармайлтууд амжилтанд хүрч байна. Үйл ажиллагааны нэг төвшнөөс дараагийн дээд төвшинд шилжин дэвших хэсэг нутгуудын шилжилт хөдөлгөөн өрнүүн явагдаж, энэ үйл явц улам урагшлан дэвших тутам үнэнч бадрангуй сүсэгтнүүдийн хүрээг тойрон хэдийгээр хараахан Бахай болоогүй ч, Төлөвлөгөөний цөм үйл ажиллагаануудад урам зоригтойгоор оролцож буй олон тооны хүмүүсийн хүрээ үүссэн байна. Эрчимтэй өсөлтийг тэтгэн зохицуулах захиргааны бүтэц, механизм тодорхой хэдэн хөгжингүй хэсэг нутгуудад бий болж эхлээд байна. Үндэсний Чуулгууд өөрсдийн орны бүх хэсэг нутгуудын хэрэгцээ шаардлагыг ханган ажиллахын сацуу маш их ирээдүйтэй тодорхой хэсэг нутгуудад онцгой голлох анхаарлаа хандуулж, сургалтын институтаар дамжуулан тэдгээр газруудыг хурдацтай бөгөөд тогтвортой өсөлтийн төвүүд болгохын тулд хүний нөөцийг тасралтгүй нэмэгдүүлэн бэхжүүлэхэд нь урам зориг, дэмжлэг хайрлахын үнэ цэнийг ойлгон ухаарсан байна.

Бидний зөгнөж байсанчлан, сургалтын институт нь өсөлтийн гол хөдөлгүүр болохоо баталж байна. Өөрсдийн нийгэмлэгийн шаардлага хэрэгцээ, боломж бололцоогоо дүгнэн үзсэний үндсэн дээр Үндэсний Оюун Санааны Чуулгуудын дийлэнхи хувь нь Рухи Институтын боловсруулсан сургалтын материалыг Төлөвлөгөөний хэрэгцээ шаардлагад хамгийн нийцэхүйц болохыг мэдэрч уг материалыг ашиглахаар сонгож авсан байна. Энэ нь олон талын ашигтай байсан бөгөөд нэг ижил материалыг олон өөр хэл дээр орчуулж, улмаар хаашаа ч аялж байгаа Бахайчууд тэндхийн анд нөхөд мөн адил замыг сонгосон болохыг ойлгож, танил болсон материал, арга барилыг ашиглаж байгааг харж байна.

Эмх замбараагүй олон улсын нийгэм нь үзэл бодол, ашиг сонирхлын зөрчил мөргөлдөөнд идэгдэж, терроризм, хээл хахууль, хууль завхруулалт болоод эдийн засгийн уналт, ядуурал, өвчин зовлонд нэрвэгджээ. Энэ бүхний дунд Бахайн нийгэмлэг тэнгэрлэг үүдэл нээлт бүхий зөн хараанаас онгод хүч авч, бат бөх үндэс сууриа бэхжүүлж, өмнөө тулгарч буй элдэв саад бэрхшээлд үл сөгдөж, нэгэнт эхлүүлсэн үйл явцуудынхаа ачаар улам хүчирхэгжиж, улмаар урьд өмнөхөөсөө илүү тод томруунаар гэрэлтэн туяарч байна. Гэнэтийн нөхцөл байдалд барьц алдахааргүй Бахайн ертөнцийн чадавхийг турших нэгэн сорилт яг нэг жилийн өмнө тулгарсан бөгөөд янз бүрийн аюул нүүрлэсний улмаас Бахайн Олон Улсын Чуулганыг зохион байгуулах ажлыг болиулсан боловч Даян Дэлхийн Шударга Ёсны Ордоны сонгууль болдгоороо болж, Төлөвлөгөөний ажил нэг ч алхам ухралгүй урагш ахин дэвшсэн билээ. Үүний хажуугаар Иракт үймээн самуун эмх замбараагүй байдал үүссэн боловч тэр орны Бахайчуудтай холбоо тогтоож, улмаар Орон Нутгийн Оюун Санааны Чуулгуудыг дахин байгуулах боломж бий болсон юм. Харин энэ Ризванаар гуч гаруй жил хавчилт шахалтан доор байсны эцэст Иракийн Үндэсний Оюун Санааны Чуулга дахин сэргэн сонгогдож, Олон улсын Бахайн нийгэмлэгийн дунд зохих байр сууриа эзлэх болсны баярт мэдээг та бүхэндээ зарлаж байна.

Ертөнцийн хүн төрөлхтнийг донсолгож байгаа салхи шуурганд хөл алдалгүйгээр нэгэнт сонгосон зүг чигтээ улам эрч хүч, итгэл зоригтойгоор үргэлжүүлэн давшихыг энэ цаг мөчид Тэнгэрлэг Төлөвлөгөө биднээс шаардаж байна. Адистат Гоо жавхлан та бүхний алхаа бүрийг удирдан чиглүүлж Эрхэм дээд тэнгэрийн чуулган Түүний Шүтлэгийн хөгжил дэвшлийн төлөөх та бүхний хүчин чармайлт бүрийг шинэ эрч хүчээр амьдруулах болно гэдэгт итгэл дүүрэн байгтун.

Бүрэлдэн тогтох эриний тавдугаар үеийн эхэн үеэс Бахайн ертөнцөд гарсан ололт амжилтууд нь бидэнд цаглашгүй их баяр хөөр авч ирлээ. Өнгөрөгч арван хоёр сар ч мөн ер бусын амжилт бүтээлээр арвин байлаа. Бахайн нийгэмлэг системтэйгээр хөгжин дэвшсээр Таван Жилийн Төлөвлөгөөний сүүлчийн нэг жил үлдээд байгаа энэ мөчид хороо хороогоор нэгдэн орох үйл явцыг хөхүүлэн дэмжиж ертөнцийн өнцөг булан бүрт ажиллаж буй анд нөхдийн цуцалтгүй хүчин чармайлт бөгөөд нарийн төлөвлөсөн үйл ажиллагааны үрээр гайхамшигтай хүчин чадал бүрдсэн байр сууринд хүрсэн байна.

Эдүгээ явагдаж буй бүхий л хөгжил дэвшлийн үйл явцыг зүй ёсоор бүрэн дүүрэн тодорхойлон илэрхийлэх нь хэдий боломжгүй авч статистик мэдээг харвал гарсан амжилтын хэр хэмжээ, далайцыг ойлгож болох юм. Шүтлэгийн хүний нөөц аажмаар нэмэгдэн үржиж улмаар Рухи Институтын нэгдүгээр дэвтрийг дүүргэгчдийн тоо дэлхий даяар 200 мянгаас хальж, тэдний хэдэн мянга нь сургалтын дугуйланг үр дүнтэй явуулах сургагчийн хэмжээнд хүрч цаашид тооны хувьд тогтмол өсч улмаар гариг дэлхийн хэмжээнд сүүлчийн тооллогоор 10 мянгад хүрсэн байсан билээ. Цөм үйл ажиллагаанд татагдан орох эрэлчдийн тоо ямагт өсч хэдэн сарын өмнө тэдний тоо 100 мянгаас хол давсан байсан юм. Үүний зэрэгцээ 150 гаруй хэсэг нутаг буюу кластер өсөлтийн эрчимтэй хөтөлбөрийг нэгэнт эхлүүлсэн эсвэл эхлүүлэхэд бэлэн болсон байв. Ийм хэсэг нутгуудын тоо Төлөвлөгөөний төгсгөл гэхэд үлэмж ихээр өссөн байх нь тодорхой байна.

Ийнхүү эдгээр ололт амжилтаа тэмдэглэн байхдаа бид тэдгээрт хүрэхэд түлхэц болсон суралцахуйн үйл явцад гарсан дэвшлийг мөн онцлон тэмдэглэх нь зүйтэй юм. Дадлагын ажилд зохих ёсны анхаарал хандуулсан институтын эрчимтэй аянт ажлууд хэсэг нутаг буюу кластерын төвшинд өсөлтийг өдөөгч хөдөлгүүр болсон хэвээр байна. Нөхцөл тохироо тийнхүү бүрдсэн тохиолдолд Шүтлэгийн өргөжүүлэлт ба бэхжүүлэлтийг хангахад чиглэгдсэн системтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Өсөлтийн эрчимтэй хөтөлбөрийн мөн чанарын талаар үнэт мэдлэг туршлагын сан хуримтлагдаж байгаа бөгөөд эдүгээ уг хөтөлбөрийн зарим онцлог шинжүүд нь нэлээд ойлгомжтой тодорхой болж ирээд байна. Эдгээр хөтөлбөрүүд нь төлөвлөлт, өргөжүүлэлт, бэхжүүлэлтийн ажлуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн тус бүр нь хэдэн сарын хугацаатай цуврал мөчлөгүүдээс бүрддэг ажээ. Өсөлтийн нэг мөчлөгөөс нөгөөд шилжихэд хүний нөөцийн хөгжлийг тасалдуулахгүй байж өргөжүүлэлтийн үйл явцыг тогтворжуулаад зогсохгүй эрч хурдацыг ямагт хуримтлуулан нэмэгдүүлж байх ёстой юм. Хэдийгээр цаашид бидэнд суралцах зүйл их байх нь эргэлзээгүй боловч нэгэнт хуримтлуулсан туршлагыг харгалзан энэхүү арга барилыг дэлхий дахинаа улам улам олон хэсэг нутгуудад давтан хэрэгжүүлэх боломжтой болоод байна.

Бидний эдүгээ олсон ялалт амжилт тооны хувьд ч, чанарын хувьд ч арвин байгаа нь үнэхээр сэтгэл долгдуулам байна. Эдгээр ололт амжилтын гол үндэс нь Бахайн нийгэмлэгүүдийн маань оюун санааны амьдрал ямагт бадран хөгжиж байгаад оршиж байна. Уг оюун санааны шинэ эрч хүчний нөлөөнд мөргөлийн цуглаан, хүүхдийн хичээл болон сургалтын дугуйланд хамрагдаж буй янз бүрийн гарал үүсэлтэй хүмүүсийн тоо байнга өсч байгаа бөгөөд олон тохиолдолд тэд Бахауллаг энэ эрин цаг үеийн Бурханы Тодруулагч хэмээн хүлээн зөвшөөрч, итгэл бишрэлээ зарлан тунхаглахад хүрч байна.

Дэлхийн Төвд ч мөн адил шинэ өөрчлөлт хөгжил гарсан юм. Бид дэлхий дахинд Хукукуллагийн Итгэмжлэгдсэн даамлуудын үндэсний болон бүсийн зөвлөлүүдийн ажлыг удирдан чиглүүлж байх Хукукуллагийн Итгэмжлэгдсэн даамлуудын Олон улсын Зөвлөлийг байгуулах цаг нь болсон хэмээн шийдвэрлэсэн юм. Уг байгууллага нь өөрийн үүрэгт ажлаа явуулахдаа Тэргүүн Итгэмжлэгдсэн даамал, Бурханы Хэргийн Мутар Др. Али Мухаммад Варгатай ойр дотно хамтран ажиллаж, мөн түүний арвин их мэдлэг туршлагаас суралцаж, удирдамжаас хүртэх юм. Итгэмжлэгдсэн даамлуудын Олон улсын Зөвлөлд Салли Фуу, Рамин Хадем, Грант Квалхейм нарын гурван гишүүнийг томилсон бөгөөд тэдний алба хаших хугацааг удахгүй тогтоох болно. Зөвлөлийн гишүүд Ариун Газарт шилжин суурьшихгүй, харин Дэлхийн Төв дэх Хукукуллагийн Албын үйлчилгээг ашиглах замаар өөрсдийн ажил үүргийг гүйцэтгэх юм.

Орон нутаг дахь өргөжүүлэлт, бэхжүүлэлтийн талбарт гарсан амжилт бүтээлээс авхуулан олон улсын хэмжээнд явагдаж буй институци байгууллагын хувьсал хөгжил хүртэл бүхий л төвшинд, бүхий л чиглэлээр Үйл хэрэг маань үнэхээр тод томруун хөгжил дэвшилд хүрч байна. Нийгэмлэгийн эв санааны нэгдэл өсөн нэмэгдэж байгаагийн илрэл өнөөдөр олон байхын хажуугаар харамсалтай нь нийгмийн доротойл улам гүнзгийрч байгаа нь улам илэрхий болоод байна. Итгэл найдвараа алдсан дэлхий ертөнцийн уналт доройтлын талаар энд тоочих шаардлагагүй билээ. Гэсэн хэдий ч чухамдаа ийм нөхцөл байдал нь Сургаалыг хүлээн авах хүн амын мэдрэмжийг нэмэгдүүлж, Сургаалыг түгээн дэлгэрүүлэх шинэ шинэ боломж бололцоог буй болгодог гэдгийг мартаж болохгүй юм.

Шүтлэгийн Бүрэлдэн тогтох Эриний эхний зууны төгсгөлийн жилүүдэд Бахайн нийгэмлэгийг хөгжүүлэх гариг дэлхийг хамарсан цуврал санаачилгуудын талаар бид 1999 оны 11 дүгээр сарын 26-ны захидалдаа танилцуулсан билээ. Төлөвлөгөө бүр нь хороо хороогоор нэгдэн орох үйл явцыг урагшлуулах тэргүүн зорилгыг биелүүлэхэд төвлөрнө хэмээн бид бичсэн юм. Энэхүү цуврал дахь эхний төлөвлөгөө болох одоогийн Таван Жилийн Төлөвлөгөө нь арван хоёр сар хүрэхгүй хугацааны дараа өндөрлөх бөгөөд тэр үед бид Бахауллагийн дагалдагч нарыг мөн л таван жилийн хугацаатай бас нэгэн төлөвлөгөөний гараа эхлүүлэхийг уриалах болно. Харин тэр хүртэл үлдсэн энэ хугацаанд анд нөхөд та нар Олон Улсын Сургалтын Төвөөс туйлын шургуу байдлаар дэлгэрүүлж буй системтэй эрдэм мэдлэгийг эрс шийдэмгий үйл ажиллагаанд шилжүүлэхэд бүхий л эрч хүчээ дайчлан ажиллахыг хүсч байна. Дараачийн Ризванаар хавьгүй илүү агуу зоримог үйлсийн үндэс суурийг тавихын төлөө Төлөвлөгөөний үлдсэн хугацаанд бидэнд олдож буй үнэлж баршгүй боломжийг нэг ч Бахай хүн алдаж болохгүй. Ариун Бунхануудад унших бидний бадрангуй мөргөл та бүхнийг байнга хүрээлэн ивээх болно.

Эдүгээ үүссэн хоёр талт бодит байдлын улмаас бид та бүхэнд ийнхүү хандан бичихэд хүрлээ. Эхнийх нь коронавирусын цар тахлын гайгаар аймшигтай аюул заналхийлж байгааг ертөнц даяар улам их ухааран мэдрэх болсон явдал юм. Энэхүү гамшгийг хөөн зайлуулах гэж хамтын зоригтой бөгөөд шийдэмгий алхмууд авч хэрэгжүүлж байгаа боловч байдал нэгэнт хүндэрч, олон ч хүн, айл өрх зовлон эмгэнэлд автаж, улс нийгмүүд бүхэлдээ хямралын гүнд унажээ. Гай зовлон, уй гашуудлын давалгаа нэг газраас нөгөө газарт халин нэвтэрч байх агаад энэ нь олон улс үндэстнийг өөр өөр цаг мөчид өөр өөр маягаар тамирдуулан сулруулах болно.

Өдрөөс өдөрт бүр ч их тодорхой харагдах болсон хоёр дахь бодит байдал бол амьд хүн төрөлхтний ой санаанд урьд өмнө нь байгаагүй хүнд бэрхшээлтэй тулгарахдаа Бахайн ертөнц амь бөхтэй, бууршгүй эрч хүчтэйгээ харуулж байгаа явдал мөн. Хүнд хэцүү байдалд та бүхний өгсөн хариу үнэхээр гайхайлтай. Нэг сарын өмнө Наурузын баярыг тохиолдуулан та нарт хандан бичихдээ бид үйл ажиллагааных нь хэвийн хэмнэл алдагдахад хүрсэн нийгэмлэгүүдийн харуулж буй шинж чанарыг гайхан биширч байгаагаа чухалчлан илэрхийлж байсан билээ. Тэгвэл түүнээс хойших хэдэн долоо хоногийн хугацаанд урд урдаас ч илүү чанга хязгаарлалтанд орсон хирнээ олон анд нөхдийн хийж бүтээж байгаа бүхэн бидний гайхан бишрэх сэтгэлийг улам л гүнзгийрүүлсэн юм. Дэлхийн бусад бүс нутагт хуримтлуулсан туршлагаас санаа авсан зарим нийгэмлэг аюулгүй бөгөөд бүтээлч арга замуудыг ашиглан өөрийн хүн амын дунд нийтийн эрүүл ахуйн шаардлага хэрэгцээний талаар ухуулан ойлгуулах үйл ажиллагаа хэрэгжүүлжээ. Мөн вирусын халдвар авах болон вирусын тархалтын улмаас үүссэн эдийн засгийн бэрхшээлд өртөх эрсдэл өндөр бүхий хүмүүст онцгой анхаарал хандуулж байна. Энэ талаар Бахайн дэлхийн мэдээний алба (Baha'i World News Service)-аас нийтлүүлсэн мэдээнд тусгасан санаачлагууд нь эдүгээ хэрэгжиж буй тоолж баршгүй олон үйл ажиллагааны зөвхөн цөөн хэдхэн төлөөлөл төдий юм. Ийм санаачлагуудын зэрэгцээ яг энэ цаг үед тун шаардлагатай байгаа оюун санааны зан чанаруудын талаар судлах, тэдгээрийг хөхиүлэн дэмжих, төлөвшүүлэн хөгжүүлэхэд чиглэгдсэн олон хүчин чармайлт хийгдэж байна. Тухайн нөхцөл байдлын улмаас ийм хүчин чармайлтын нэлээд хэсэг нь гэр бүлийн хүрээнд эсвэл ганц ганцаараа хийгдэж байгаа бол бололцоо байгаа эсвэл холбоо харилцааны хэрэгсэл ашиглах боломжтой газар адил нөхцөл байдлыг амсаж буй хүмүүсийн хооронд эв санааны нэгдлийн гайхалтай үзэл санааг идэвхтэйгээр дэлгэрүүлж байна. Хамтын хөгжил дэвшилд тун чухал үүрэгтэй нийгэмлэгийн амьдралын эрч хүч ийнхүү үл сулрах бөлгөө.

Түүнчлэн Гэрлийн Армийн гандан бууршгүй генералууд болох Үндэсний Оюун Санааны Чуулгууд нь энэхүү хямралд хөлөө олж, өөрийн өгөх хариугаа тодорхойлон хэрэгжүүлэхэд нь нийгэмлэгээ удирдан чиглүүлж байгаад бидний сэтгэл хөөрөн баясаж байна. Хайрын үйлчилгээний туг далбааг хэзээд баатарлагаар өндөрт мандуулж ирсэн тивийн Зөвлөхүүд ба тэдгээрийн туслахууд Чуулгуудыг баттай дэмжин түшиж байгаа билээ. Өөрсдийн улс оронд нөхцөл байдал түргэн өөрчлөгдөж байгаатай хөл нийлүүлэн Үндэсний Чуулгууд нь Бурханы Үйл хэргийн ажил хэргийг авч явуулахад, тухайлбал боломжтой тохиолдолд сонгуулийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай зохион байгуулалтыг хийж байна. Тогтмол захидал харилцаагаар институци агентлагууд нь анд нөхдөд мэргэн зөвлөгөө, тайтгаруулах үг ба байнгын урам зориг хайрлаж байна. Олон ч тохиолдолд тэд тухайн нийгэмд шинээр ундран гарсан хэлэлцүүлэг ярианд бүтээлч сэдэв, санаа нэмэрлэж эхэлсэн байна. Наурузын илгээлтэндээ бид хүн төрөлхтөнд нүүрлэсэн чадал тэнхээ сорьсон энэхүү сорилт бэрхшээл нь агуу ухаарал хайрлаасай хэмээн хүсэн найдаж байгаагаа илэрхийлж байсан маань эдүгээ аль хэдийн биеллээ олж байна. Улс орны удирдагч, нэр нөлөөтэй сэтгэгч, сурвалжлагч нар сүүлийн үед нийгмийн яриа хэлэлцүүлэгт ерөнхийдөө дурдагдахаа больсон байсан тодорхой суурь ойлголт ухагдахуунууд ба зоримог тэмүүллийг сөхөн авч, хэлэлцэж эхэлжээ. Одоогоор ийм яриа хэлэлцүүлгийн оч дөнгөж улалзаж эхлэх төдий байгаа ч хамтын ухамсард хүрэх цаг мөч ойртож байгаа болов уу хэмээсэн найдвар төрүүлж байна.

Ийнхүү завгүй үйл хөдөлгөөн дунд илэрхийллээ олж буй Бахайн ертөнцийн гуйвашгүй бат бөх чанарыг харан тайтгарах сэтгэл маань гэвчиг цар тахлын гай гамшиг хүн төрөлхтөнд юутай хүнд тусч байгааг харан гуниглан шаналах сэтгэл дор намдах юм. Харамсалтай нь, сүсэгтнүүд болон тэдний ойр дотны хүмүүс ч энэхүү зовлон зүдгүүрийг хуваалцаж байгаа гэдгийг бид сайн мэдэж байгаа. Нийтийн аюулгүй байдлыг сахих шаардлагын улмаас дэлхий ертөнцийн олон олон хүн анд нөхөд ба төрөл төрөгсдөөсөө зай аван хөндийрч байгаа нь заримынх нь хувьд үүрдийн хагацалд хүргэх юм. Өдөр бүр үүрийн гэгээнээр шинэ шинэ зовлон шаналал тухайн өдрийн нар жаргах хүртэл ирэх нь тодорхой мэт санагдана. Хайрт хүнээ алдсан тэдгээр хүмүүст хожим мөнхийн ертөнцөд дахин нэгдэхийн амлалт тайтгарал болох болтугай. Бид тэдний зүрх сэтгэлийн гашуун гасланг тонилгохын төлөө мөргөн залбирч байна. Мөн сургууль боловсрол, амьжиргаа, гэр орон, тэр ч бүү хэл амь зогоох арга хэрэгслээ алдах эрсдэлд орсон хүмүүсийг Бурханы гоо жавхлан ивээлдээ багтаагаасай хэмээн мөргөн залбирч байна. Та нарын төлөө болон энхрий хайрт хүмүүсийн тань төлөө, мөн та нартай эх орон нэгтэн бүх хүмүүсийн төлөө бид Бахауллад хичээнгүйлэн сөгдөж, Түүний адис ивээл, буян хишгийг горилон залбирч байна.

Туулах зам хэдийгээр урт удаан, хүнд хэцүү байх боловч та бүхэн хатуужил ба шийдэмгий зоригтойгоор аян замаа дуусан дуустал нь үргэлжлүүлнэ гэдэгт бид туйлын итгэлтэй байна. Та бүхэн итгэл найдвар, итгэл бишрэл ба уужуу сэтгэлийнхээ дотоод нөөцөөс шавхан улмаар бусдын хэрэгцээг өөрийнхөөсөө урьтал болгож, гачигдаж дутагдсан хүмүүст оюун санааны тэжээл авахад тусалж, өөрт буй асуултандаа хариу хүсэх цангаа нь улам нэмэгдэж буй тэдгээр хүмүүсийн цангааг нь тайлж, дэлхий ертөнцийн сайн сайхны төлөө хүчин зүтгэхийг хүсэн мөрөөдөж буй тэдгээр хүмүүст боломж бололцоог нь нээж өгч байгаа билээ. Адист Төгс үзэсгэлэнгийн үнэнч дагалдагч нараас бид үүнээс бага зүйл хүсэн хүлээж яахин болох билээ?

Бурханы Үйл хэргийн түүхэн бичээс дэх нэн дурсамжтай бүлгийн сүүлчийн үгс сийлэгдэв, хуудас эргэнэм. Энэ Ризванаар, гайхалтай нэгэн жилийн төгсгөлийг, Таван Жилийн Төлөвлөгөөний төгсгөлийг, түүнчлэн 1996 онд гараагаа эхэлсэн цуврал Төлөвлөгөөнүүд бүхэлдээ өндөрлөж буйг тэмдэглэж байна. Эдүгээ шинэ цуврал Төлөвлөгөөнүүд биднийг даллан дуудаж байна. Дараагийн Ризванаар эхлэх есөн жилийн хүчин чармайлтын угтвар болох асар их ач холбогдол бүхий арван хоёр сарын төлөвлөгөө маань амлалт дүүрэн байна. Маш түргэн хугацаанд хүч чадал хуримтлуулж, одоо асар том том алхам хийхэд бэлхэн байгаа нийгэмлэгийг бид өмнөө харж байна. Гэхдээ өдий түвшинд хүрэхийн тулд ямар их тэмүүлэл тэмцэл орсныг, ингэх явцад ямар нөр их хөдөлмөрөөр ойлголт сургамж олж авсан талаар эндүүрэх зүйл байх ёсгүй юм. Сурч мэдсэн бүхэн нь улмаар нийгэмлэгийн ирээдүйн хэлбэр дүрсийг тодорхойлох бөгөөд эдгээр сургамж туршлагыг хэрхэн олж авсан тухай энд өгүүлбэл ирээдүйд биднийг юу хүлээж байгааг тодорхой харуулах билээ.

1996 оноос өмнөх, өөрийн гэсэн ололт амжилт, баялаг арвин сургамж бүхий арван жилүүд нь хүмүүс олноороо Шүтлэгийн далбаан дор нэгдэн ороход бэлэн буйг олон улс нийгэмд эргэлзээгүй харуулсан. Гэвч өргөн олноор Шүтлэгт элсэн орох олон тохиолдол урам хайрлаж байсан хэдий ч янз бүрийн орчинд хэрэгжүүлж болох өсөлтийн тогтвортой үйл явцад хөтлөөгүй юм. Тэр үед Бахайн нийгэмлэгийн өмнө гүн гүнзгий асуултууд тулгамдаж байсан боловч хангалттай туршлага байгаагүйн улмаас зохих хариуг олж чадахгүй байсан юм. Тухайлбал: нийгэмлэгийн өргөжүүлэлтийг бэхжүүлэлтийн үйл явцтай хэрхэн нэгэн зэрэг хослуулан авч явах вэ, ингэснээр урт удаан хугацаанд огт шийдэх боломжгүй мэт санагдаж байсан тогтвортой өсөлтийн асуудлыг шийдэх арга байна уу? Бахауллагийн сургаалыг бодит үйл ажиллагаанд шилжүүлэх чадвартай чадварлаг хувь хүмүүс, нийгэмлэг, институц байгууллагуудыг хэрхэн бий болгон хөгжүүлэх вэ? Сургаалд сэтгэл татагдсан тэдгээр хүмүүс дэлхий дахиныг хамарсан энэхүү оюун санааны үйл хөдөлгөөнд хэрхэн өөрсдийгөө зориулах хөдөлгөгч хүч болж чадах вэ?

Ийм л байдалд хорин таван жилийн өмнө тэргүүн эгнээнд нь Бурханы Хэргийн амьд сэрүүн гурван Мутар багтаж байсан Бахайн нийгэмлэг маань Дөрвөн Жилийн Төлөвлөгөөнд хөл тавин оржээ. Уг Төлөвлөгөө нь өмнөх төлөвлөгөөнүүдийг бодвол хороо хороогоор нэгдэн орох үйл явцыг дорвитойгоор урагшлуулах гэсэн цорын ганц зорилго дээр эрч хүчээ төвлөрүүлснээр онцлог байв. Энэ зорилго нь дараа нь ар араасаа өрнөсөн цуврал төлөвлөгөөнүүдийг ч тодорхойлох зорилго нь болсон юм. Хороо хороогоор нэгдэн орох үйл явц нь хүмүүс Шүтлэгт бүлэг бүлгээрээ элсэн орох явдал төдий биш агаад аяндаа өөрөө өрнөдөг ч үйл явц биш, харин тодорхой зорилготой, системтэй бөгөөд түргэссэн байдлаар өргөжүүлэлт, бэхжүүлэлтийг хөхиүлэн дэмжихийг шаардана гэдгийг нийгэмлэг маань ойлгосон байсан. Энэ бүх ажлыг өрнүүлэхэд өнөр олон хүмүүсийн ухамсартай оролцоо шаардлагатай байсан тул боловсролын өргөн далайцтай хүчин чармайлт авч хэрэгжүүлэхийг 1996 онд Бахайн ертөнцөд уриалсан билээ. Үүнд өсөлтийн үйл явцыг хөхиүлэн дэмжихэд шаардлагатай чадвар чадавхыг эзэмшсэн, тооны хувьд байнга өргөжин тэлж буй хүмүүсийн урсгалыг бий болгоход чиглэгдсэн сургалтын институтийн сүлжээг байгуулахыг уриалсан юм.

Сургаал багшлах талбарт өмнө нь амжилт гаргаж байсан хэдий ч, анд нөхөд энэ даалгаврын төлөө ажиллаж эхлэх үедээ чухам ямар чадавхуудыг эзэмших, үүнээс илүү чухал нь тэр чадавхуудыг хэрхэн эзэмших талаар маш олон зүйлд суралцах шаардлагатай гэдгээ тодорхой ухаарч байсан юм. Олон талаараа нийгэмлэг явуулсан үйл ажиллагаанаасаа суралцдаг, харин тэрхүү суралцсан сургамжуудаа тодорхой хугацааны туршид янз янзын орчинд нэвтрүүлэн хэрэгжүүлэх замаар шүүн тунгааж, боловсронгуй болгосны эцэст боловсролын материалуудад оруулан суулгадаг. Тодорхой үйл ажиллагаанууд хүн амын оюун санааны хэрэгцээ шаардлагад зүй ёсоор нийцэж байгаа нь харагдсан юм. Үүнд сургалтын дугуйлан, хүүхдийн хичээл, мөргөлийн цуглаан, хожим нэмэгдээд өсвөр насны залуучуудын бүлэг гэсэн үйл ажиллагаанууд нэн ач холбогдолтой гэдэг нь ялгаран тодорч байсан бөгөөд холбоотой бусад үйл ажиллагаатай уялдаад ирэхээрээ түүнээс үүсэх динамик эрч хүч нь нийгэмлэгийн амьдралын цоглог хүчтэй хэв загварыг бий болгож байлаа. Эдгээр цөм үйл ажиллагаанд оролцогчдын тоо нэмэгдэх хэрээр тэдний анхны зорилгод шинэ хэмжээс нэмэгдсэн юм. Уг үйл ажиллагаанууд нь өргөн нийгмээс залуучууд, насанд хүрэгсэд болон гэр бүл нийтээрээ Бахауллагийн Үүдэл нээлттэй танилцахаар орж ирэх үүд хаалга нь болж байв. Мөн нийгэмлэгийг бүтээн босгох ажлын стратегийг “кластер” хэмээх нийгэм, эдийн засгийн хувьд өөрийн гэсэн онцлогтой, харж хандахад боломжийн хэмжээтэй газарзүйн нутаг дэвсгэрийн хүрээнд авч үзэх нь амьдралд ойр болох нь улам илэрхий болж байв. Улмаар кластерын түвшинд энгийн төлөвлөлт хийх чадавх хөгжиж эхэлсэн бөгөөд ийм төлөвлөгөөнөөс Шүтлэгийн өсөлтийн хөтөлбөрүүд урган гарч, гурван сарын мөчлөгөөр үйл ажиллагаагаа зохион байгуулах болсон юм. Үүнээс өмнө нэгэн чухал асуудал тодорхой болсон байсан нь, хувь сүсэгтнүүдийн шаталсан сургалтуудаар дамжих хөдөлгөөн нь хөгжлийн тасралтгүй үргэлжлэх замын дагуух кластерын хөдөлгөөнд түлхэц үзүүлэх, эргээд уг хөдөлгөөний нөлөөгөөр тэтгэгдэн үргэлжилдэг болох нь харагдсан явдал байв. Энэхүү харилцан нэгнээ нөхсөн харилцаа нь анд нөхдөд өөрийн орчинд өсөлтийн динамикийг үнэлэх, хүч чадлын хувьд сайжрах замаа тодорхойлоход тус болж байсан билээ. Цаг хугацаа өнгөрөх хэрээр кластерт өсөлтийн хэмнэлийг бий болгоход нэн чухал зүйл нь нэг талаас хүүхдүүд, өсвөр насны залуучууд, насанд хүрэгсдэд үйлчлэх гэсэн боловсролын гурван чиглэл, нөгөө талаас үйл ажиллагааны мөчлөг юм хэмээн харах нь үр дүнтэй болох нь батлагдсан юм. Хорин таван жилийн хүчин зүтгэл талдаа орж байхад өнөөдөр бидний мэдэх өсөлтийн үйл явцын хамгийн танил онцлог шинжүүдийн ихэнх нь хэдийнээ баттай үндэс сууриа тавьсан байсан билээ.

Анд нөхдийн хүчин чармайлт улам эрчимжихийн хэрээр өсөлтийн үйл явцад нийтлэг хамаарах төрөл бүрийн зарчим, ухагдахуун, стратегиуд нь, цаашид хувьсан хөгжиж шинэ шинэ элементүүдийг багтаах боломжтой тийм үйл ажиллагааны хэв загвар болон тогтсон юм. Уг үйл ажиллагааны загвар нь онцгой их эрч хүчийг бий болгоход гол ач холбогдолтой болох нь харагдсан билээ. Энэ нь анд нөхдөд эрүүл саруул нийгэмлэгийн өсөлтөд хүргэх тэр зүйлд эрч хүчээ зориулахад тусалдаг болох нь туршлагаас харагдаж байна. Гэвч үйл ажиллагааны аливаа хэв загвар гэдэг бол хатуу томьёо биш юм. Кластерын, орон нутгийн, эсвэл бүр бичил хорооллын бодит байдлыг үнэлэх явцдаа энэхүү үйл ажиллагааны загварын олон янзын элементийг харгалзан үзсэнээр нэг талаас Бахайн ертөнцийн суралцаж буй зүйлсийг авч шингээсэн, тэгсэн хэр нь тухайн орон нутаг, орчинд тохирсон тийм үйл ажиллагааны хэв маягийг боловсруулж чаддаг байна. Нэг талаас ягшмал хатуу шаардлага, нөгөө талаас хувийн үзэмжийн хязгааргүй хандлага хоёрын алийг нь сонгох гэсэн дихотоми (хоёрдмол байдал)-ыг халж, олон янзын арга замуудыг илүү нарийн ялгаж ойлгох дадал оронд нь гарч ирсэн бөгөөд түүгээр дамжуулан хувь сүсэгтнүүд мөн чанартаа хоорондоо уялдаатай, туршлага хуримтлагдах хэрээр тогтмол сайжран төгөлдөржих ийм үйл явцад дэмжлэг үзүүлж чаддаг юм. Энэхүү үйл ажиллагааны хэв загвар гарч ирснээр бий болсон хөгжил дэвшлийн талаар ямар ч эргэлзээ бүү байг: нийт Бахай ертөнцийн гаргаж буй хүчин зүтгэлүүдийг хоорондоо уялдаатай бөгөөд нэгдмэл болгох, үүний цаашдын хөгжлийг улам өдөөх тэрхүү үр дүн нь лут их нөлөөтэй билээ.

Нэг төлөвлөгөөг дараагийн төлөвлөгөө нь залгамжилж, нийгэмлэгийг бүтээн босгох үйл хэрэг илүү өргөн хүрээтэй болохын хэрээр соёлын түвшинд гарсан хөгжил дэвшил илүү товойн тодорч байлаа. Жишээлбэл, бага залуу үеийнхнийг сурган хүмүүжүүлэхийн ач холбогдлыг илүү өргөн ойлгон ухаарахын зэрэгцээ ялангуяа өсвөр үеийн залуучуудад буй онцгой нөөц чадавхыг талархан үнэлэх явдал эрс нэмэгдсэн юм. Анд нөхөд нэгэн нийтлэг замналд нэг нэгнээ дэмжиж, дагалдан халамжлах, мөн харилцан туслалцдаг хүрээгээ тасралтгүй тэлэх нь нэгэн төрлийн хэв маяг болсон бөгөөд үйлчлэхүйн чадавхыг хөгжүүлэхэд чиглэсэн бүхий л хүчин чармайлт чухамхүү тийм хэв маяг руу тэмүүлж байв. Тэр ч бүү хэл, утга учиртай харилцан яриа нь оюун санааны мэдрэхүйг асаан бадамлуулах хүч чадал агуулдаг болохыг ухамсарлахын хэрээр анд нөхөд хоорондын төдийгүй эргэн тойронд буй хүмүүстэйгээ харилцах харилцаанд нь өөрчлөлт гарч байлаа. Мөн Бахайн нийгэмлэг гадагшаа чиглэсэн нээлттэй хандлагатай болсон нь онцлууштай явдал юм. Шүтлэгийн зөн хараанд сэтгэл татагдсан ямар ч хүн боловсролын үйл ажиллагаанууд, мөргөлийн цуглаанууд хийгээд нийгэмлэгийг бүтээн байгуулах үйл явцын идэвхтэй оролцогч, тэр бүү хэл идэвхтэй дэмжигч, зохион байгуулагч нэгэн болж болдог бөгөөд тэдний дундаас олон хүн Бахауллад итгэх итгэлээ зарладаг байна. Тиймээс хороо хороогоор нэгдэн орох үйл явц хэмээх ухагдахуун гарч ирсэн агаад энэ нь хий хоосон онол таамаглал дээр тулгуурласан бус, харин хэрхэн хүмүүс үй олноороо Шүтлэгийг хайн олж, танил дотно болж, зорилгыг нь өөриймшүүлж, үйл ажиллагаанд нь нэгдэн орж, маш олон тохиолдолд Шүтлэгийг хүлээн авч байсан тэрхүү бодит туршлага дээр тулгуурласан байсан юм. Чухамдаа, институтийн үйл явц нэг бүс нутгаас нөгөө бүс нутагт улам бэхжихийн хэрээр төлөвлөгөөний үйл ажиллагаанд өөрсдийн хувь нэмрийг оруулж буй анд нөхөд, тэр байтугай саяхан шүтлэгтэй танилцсан анд нөхдийн тоо огцом бөгөөд дорвитой нэмэгдэж байв. Гэхдээ энэ бүхэн нь зөвхөн тоон зорилтод ач холбогдол өгсний үр дүн байгаагүй ээ. Харин Бурханы үгийг судлахад тулгуурласан, хувь хүний ба хамтын хувьсал өөрчлөлт зэрэгцэн явагдах тухай зөн хараа болон мөн оюун санааны маш нухацтай үйл хөдөлгөөний гол хөдөлгөгч хүч нь болох чадавх хүн бүхэнд байгаа гэдгийг үнэлэн дээдлэх явдал зэрэг нь хамтын хүчин зүтгэлийн уур амьсгалыг бүрдүүлэхэд хөтөлж байсан билээ.

Энэхүү хорин таван жилийн хугацааны маш сэтгэл догдлуулан гайхал төрүүлсэн онцлог шинжүүдийн нэг бол Бахай залуучуудын үзүүлсэн үйлчилгээ байсан бөгөөд тэд итгэл сүсэг болон баатарлаг эр зоригтойгоор нийгэмлэгийн үйл ажиллагаа болон хүчин чармайлтын тэргүүн эгнээнд байх ёстой өөрсдийн байр суурийг олж авсан явдал юм. Шүтлэгийн багш нар болохынхоо хувьд, хүүхэд залуучуудын сурган хүмүүжүүлэгчийнхээ хувьд, явуулын сургагч болохынхоо хувьд, дотоодын пионер болохынхоо хувьд, кластерын зохицуулагчийнхаа хувьд, Бахайн байгууллага агентлагийн гишүүд болохынхоо хувьд таван тив дэх залуучууд үнэнч сэтгэл ба золиослонгуй хандлагаар өөрсдийн нийгэмлэгт үйлчлэхээр зориглон босож байна. Тэнгэрлэг Төлөвлөгөөг урагшлуулахад чухал нөлөөтэй үүргээ гүйцэтгэх явцдаа залуучуудын харуулсан хэрсүү байдал нь тэдний оюун санааны эрч хүч болон хүн төрөлхтний ирээдүйг сахин хамгаалахад өөрсдийгөө зориулан зүтгэж байгаагийн илэрхийлэл болж байна. Залуучуудын зүгээс ийм буурь суурьтай байдал улам нэмэгдэж байгааг бид хүлээн зөвшөөрч, энэ жилийн Ризваны дараагаас эхлэн сүсэгтнүүдийн Оюун Санааны Чуулгуудад гишүүнээр үйлчлэх насны босго хорин нэг хэвээрээ байх хэдий ч Бахайн сонгуульд санал өгөх насны хязгаарыг арван найман нас болгон бууруулахаар шийдэж байна. Уг насанд хүрсэн Бахайн залуучууд хаа сайгүй, Бахай сонгогч бүрийн өмнө тавигддаг “ариун үүргээ” “ухамсартай бөгөөд хичээнгүйлэн” гүйцэтгэх чадварт нь итгэсэн бидний итгэлийг хөсөрдүүлэхгүй гэдэгт бид огт үл эргэлзэнэ.

*

Нийгэмлэгүүдийн бодит байдал хоорондоо харилцан адилгүй, нэлээд ялгаатай гэдгийг бид сайн мэдэх билээ. Үндэсний янз бүрийн нийгэмлэгүүд, үндэсний нийгэмлэгийн хил хязгаарын доторх янз бүрийн газрууд бүгд энэхүү цуврал Төлөвлөгөөг эхлүүлэх үед хөгжлийн өөр өөр шатанд байсан нь мэдээж бөгөөд түүнээс хойш ч өөр өөр хурдцаар хөгжиж, хөгжил дэвшлийн хувьд янз янзын түвшинд хүрсэн. Энэ бол шинэ үзэгдэл биш ээ. Газар газрын нөхцөл байдал хэзээд ялгаатай байсан, Шүтлэгийг хүлээн авах чадвар ч хэзээд янз янз байсан. Гэвч нэгэн зүйлийг бид тодорхой ажиглан харсан нь: ихэнх нийгэмлэгүүд хол ойрын ахан дүүс нийгэмлэгийнхээ гаргасан амжилтаас урам зориг авч, улмаар чадвар чадамж, итгэл үнэмшилтэй байдал, хуримтлуулсан туршлагын хувьд өсөн хөгжих чиг хандлага улам дэлгэрэх болсон явдал юм. Нэгэн жишээ дурдахад, 1996 онд шинэ орон нутгийг Шүтлэгт нээхээр зориглон босож байсан анд нөхөд эр зориг, итгэл сүсэг, үнэнч сэтгэлээр огтхон ч дутаагүй байсан бол мөн л үйлчилгээ хийж буй өнөөдрийн анд нөхөд тэгвэл эдгээр зан чанарыг, өргөжүүлэлт бэхжүүлэлтийн ажлыг системчлэн боловсронгуй болгоход чиглэгдсэн Бахайн ертөнц даяараа хорин таван жилийн туршид гаргасан хүчин чармайлтын үрээр хуримтлуулсан эрдэм мэдлэг, ойлголт сургамж, ур чадвартай хослуулсан байна.

Нийгэмлэг бүрийн эхлэх цэг ямар байснаас үл хамааран тухайн нийгэмлэг итгэл үнэмшил, уйгагүй шантаршгүй зүтгэл, тууштай үнэнч байдал болон хэзээд суралцахад бэлэн хандлагатай хослуулж чадсан тохиолдолд өсөлтийн үйл явцыг урагш хөдөлгөж чадаж байлаа. Үнэндээ аливаа хүчин чармайлтын ахиц суралцах хандлагаас эхэлдэг гэдгийг өргөнөөр хүлээн зөвшөөрсөн нь эдгээр цуврал төлөвлөгөөнүүдээс бидэнд үлдэж буй нэн нандин өв билээ. Хэдийгээр тун энгийн мэт санагдах эл зарчим нь асар их ач холбогдол бүхий үр дагавар дагуулдаг. Кластер бүр хөгжлийн континуумаар тодорхой хугацаанд хөгжин дэвших нь дамжиггүй гэдэгт бид эргэлзэхгүй байна. Нөхцөл байдал, боломж бололцооны хувьд ижил төстэй нийгэмлэгүүдийн дотроос хамгийн түргэн хугацаанд урагш хөгжсөн нь анд нөхдийн дунд бодол санааны эв нэгдлийг хөхиүлэн дэмжих, үр дүнтэй үйл ажиллагааны талаар суралцах чадвартай байсан нийгэмлэгүүд юм. Түүгээр үл барам, эндхийн анд нөхөд үйл ажиллагаанд ямар ч эргэлзээ тээнэгэлзээгүйгээр шилжиж байсан юм.

Суралцах явцдаа тууштай байх нь алдаа хийхэд бэлэн байхыг шаардаж байсан бөгөөд заримдаа алдаа гаргах нь ая тухгүй байдал үүсгэж байсан нь ойлгомжтой. Туршлага дутмагийн улмаас шинэ аргачлал, арга барилыг анхан үед болхи маягаар нэвтрүүлэн ашиглаж байсанд гайхах зүйлгүй юм. Мөн заримдаа тухайн нийгэмлэг нь шинээр эзэмшсэн нэг чадавхаа дараагийн шинэ чадавхыг эзэмших гэж завгүй хөөцөлдөх явцдаа алдан орхигдуулах тохиолдол ч гарч байлаа. Санаа зорилго зөв байх нь хөл алдан гэнэдэхгүйн баталгаа биш бөгөөд хийсэн алдааныхаа цаана гарахад даруу төлөв чанар, огоорох сэтгэл шаардлагатай. Анд нөхөд тэвчээртэй, хүлээцтэй байдал үзүүлж, жам ёсоороо тохиолдох алдаанаас суралцахдаа тууштай шийдэмгий хэвээр байж чадсан нийгэмлэг бүрийн хувьд урагш хөгжин дэвших боломж хэзээд дөхөм байсан юм.

Цуврал Төлөвлөгөөнүүд талдаа орж асан тэр цаг үеэс эхлэн нийгэмлэгийн зүгээс нийгмийн амьдралд оролцох оролцоо нь шууд анхаарал хандуулах асуудал болж эхэлсэн юм. Үүнийг нийгэмд үйлчлэх үйл ажиллагаа ба нийгэмд зонхилж буй хэлэлцүүлгүүдэд оролцохуй гэсэн хоорондоо харилцан холбоотой хүчин зүтгэлийн хоёр талбарын хүрээнд авч үзэхийг сүсэгтнүүдэд уриалсан билээ. Эдгээр нь өргөжүүлэлт, бэхжүүлэлтийн ажлыг орлох юм уу түүнээс анд нөхдийн анхаарлыг сарниулах шалтгаан байх учиргүй байсан нь мэдээж бөгөөд харин ч өргөжүүлэлт бэхжүүлэлтийн үйл явц дотроос урган гарч байсан юм. Аливаа нийгэмлэгийн хувьд уриалан дайчилж чадах хүний нөөц арвин их байх тусам Бахауллагийн Үүдэл нээлтэд агуулагдах тухайн цаг үеийн сорилт бэрхшээлтэй хамаатай мэргэн санааг гаргаж тавих буюу Түүний сургаалыг бодит байдалд буулган хэрэгжүүлэх чадавх нь улам нэмэгдэж байв. Энэхүү цаг хугацааны туршид хүн төрөлхтний аж амьдрал зовлон бэрхшээл дүүрэн байсан нь Тэнгэрлэг Оточийн хайрласан анагаагч эмчилгээ хэчнээн их хэрэгцээтэй болохыг харуулж байсан юм. Энэ бүхэнд шингэсэн үзэл санаа нь, шашин бол байнга хөгжин дэвших соёл иргэншлийг урагшлуулагч баттай хүч юм гэсэн санаа байсан агаад үүгээрээ нийгэмд зонхилох шашны талаарх ойлголт төсөөллөөс огт өөр байлаа. Ийм соёл иргэншил нь өөрөө аяндаа, өөрийн жамаар дэлгэрэн цэцэглэхгүй, харин үүнийг бүтээн байгуулахын төлөө хөдөлмөрлөх нь Бахауллагийн дагалдагчдын өмнө буй эрхэм даалгавар мөн хэмээн ойлгох болсон юм. Эл даалгавар нь нийгэмд үйлчлэх үйл ажиллагаа болон олон нийтийн хэлэлцүүлэгт оролцох явцад мөнөөх л системтэйгээр суралцахуйн үйл явцыг нэвтрүүлэхийг шаардаж байсан билээ.

Өнөөгийн өндөрлөгөөс сүүлийн хорин таван жилийг харахад нийгэмд үйлчлэх үйл ажиллагаа явуулах чадавх дорвитойгоор нэмэгдэж, үйл ажиллагааны түвшин гайхалтай далайцтайгаар цэцэглэжээ. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн 250 гаруй төслийг жилээс жилд хэрэгжүүлж байсан 1996 онтой харьцуулахад өдгөө уг тоо 1500 болон өсөж, Бахайн үзэл санаанд тулгуурласан байгууллагуудын тоо дөрөв дахин нэмэгдэж 160 гаруй болсон байна. Богино хугацааны 70 000 гаруй нийгэмд үйлчлэх санаачилга жил бүр анхан шатанд хэрэгжиж буй нь дээрх цаг үетэй харьцуулахад тавь дахин өссөн үзүүлэлт юм. Эдүгээ Бахайн Олон Улсын Хөгжлийн Байгууллагаас үзүүлж буй тууштай дэмжлэг, урам зоригийн ачаар эдгээр үйл ажиллагааны тоо цаашид улам нэмэгдэхийг бид хүсэн хүлээж байна. Үүний зэрэгцээ нийгэмд түгээмэл буй сэдвээр хэлэлцүүлэгт оролцох Бахайн оролцоо мөн эрс тэлжээ. Эрхэлж буй ажлынхаа орчинд эсвэл хувь хүнийхээ амьдралын хүрээнд гарч ирэх харилцан яриануудад анд нөхөд Бахайн үзэл санааг шингээж оруулж буй үй олон тохиолдол байгаагаас гадна нийгмийн хэлэлцүүлгүүдэд албан ёсоор оролцох явдал их хэмжээгээр нэмэгдсэн байна. Энэ хугацаанд Африк, Ази, Европ тивүүдэд нэмэлт Албаа байгуулж чадсан Бахайн Олон Улсын Нийгэмлэгийн үйл ажиллагаа үлэмж ихээр нэмэгдэж, улам боловсронгуй болсныг энд тэмдэглээд зогсохгүй үндэсний түвшний Гадаад Харилцааны Албадын сүлжээ асар их өргөжин тэлж, чанаржин бэхжиж, нийгмийн хэлэлцүүлэгт оролцох оролцоог үйл ажиллагааныхаа гол чиглэл болгосныг дурдууштай юм. Түүнчлэн энэ хугацаанд мэргэжлийн тодорхой салбарын хэлэлцүүлэгт зарим сүсэгтэн анд нөхөд ухаалаг оновчтой, гарамгай хувь нэмэр оруулж ирсэн билээ. Энэ бүхэн нь, нийгмийн бүх түвшин дэх тэргүүн сэтгэгчид болон бусад нөлөө бүхий хүмүүсийн зүгээс манай Шүтлэг, түүний дагалдагчид ба явуулж буй үйл ажиллагаануудыг өндрөөр үнэлж, талархал, бахдал бишрэлээ илэрхийлж байсныг тодорхой хэмжээгээр тайлбарлах буй заа.

Энэхүү хорин таван жилийн хугацааг бүхэлд нь эргэн харахад Бахайн ертөнц олон олон чиглэлээр хөгжил дэвшилд зэрэг хүрсэн нь бидний сэтгэлийг баясган байна. Оюуны амьдрал цэцэглэн хөгжсөн нь зөвхөн дээр дурдагдсан үйл ажиллагааны чиглэлүүдээр гарсан ахицаас харагдаад зогсохгүй Бахай зохиогчдын хэвлүүлсэн өндөр чанартай ном хэвлэлийн тоо хэмжээнээс, мэргэжлийн тодорхой чиглэлийн сэдвүүдийг Бахайн сургаалтай холбон судлах орон зайнуудыг бий болгосон байгаагаас, өдгөө Бурханы Үйл хэргийн институц байгууллагуудтай хамтран дэлхийн 100 гаруй орнуудын залуучуудад хүрч үйлчилж буй Даян Дэлхийн Хөгжил Цэцэглэлтийн Судалгааны Институтээс их дээд сургуульд суралцаж буй болон төгссөн залуучуудад зориулан явуулдаг семинаруудын үр нөлөөнөөс илэрхий харагдаж байгаа билээ. Мөргөлийн Ордонуудыг бүтээн босгох үйл явц мөн илэрхий хурдассан байна. Сүүлчийн Эх Мөргөлийн Ордон Чилийн Сантьяго хотод баригдаж дууссанаас гадна үндэсний хоёр, орон нутгийн таван Машрикул-Аскар барих төслүүд эхэлснээс Камбожийн Баттамбанг болон Колумбын Норте дел Каука дах Мөргөлийн Ордонууд хэдийнээ үүд хаалгаа нээжээ. Урт удаан түүхтэй ч бай, баригдаад удаагүй ч бай, Бахайн Мөргөлийн Ордонууд нь нийгэмлэгийн амьдралын голт зүрхэнд улам бүр чухал байр суурьтай болж байна. Бурханы анд нөхдийн гаргаж буй үй олон хүчин чармайлтыг дэмжиж сүсэгтэн олны сэтгэл харамгүй өргөн барьсан материаллаг дэмжлэг өгөөмөр байлаа. Энгийн түвшинд авч үзвэл, анд нөхдийн өглөгч өгөөмөр, золиослонгуй сэтгэл шингэсэн сан хандивын амин чухал урсгал нь эдийн засгийн хувьд маш хүнд хэцүү үед ч огт тасалдаагүй, харин ч бүр нэмэгдсэн нь хамтын оюун санааны амьд хүчийг тодоос тод илтгэж байлаа. Бахайн засаг захиргааны талбарт, нийгэмлэгийнхээ улам нарийн цогцолбор болж буй ажил хэргийг чадварлагаар удирдан авч явах Үндэсний Оюун Санааны Чуулгуудын чадавх мэдэгдэхүйц сайжирчээ. Тэд ялангуяа, дэлхий даяар нийгэмлэгийн анхан шатанд хуримтлагдаж буй сургамж туршлагыг хуримтлуулах, түүнийг эргээд өргөн хүрээнд түгээн тархаах ажлыг системчлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн Зөвлөхүүдтэй илүү өндөр түвшинд хамтран ажилласнаас ач тус хүртсэн билээ. Энэ хугацаанд мөн Бүсийн Бахайн Зөвлөлүүд Үйл хэргийн зүй ёсны институц байгууллага болон торнисон бөгөөд өдгөө 230 бүсэд Зөвлөлүүд болон тэдгээрийн удирдлага дор ажиллаж буй сургалтын институтүүд нь өсөлтийн үйл явцыг урагшлуулахад гарцаагүй чухал үүрэгтэй болохоо батлан харуулсаар байна. Түүнчлэн Хукукуллагийн Тэргүүн Итгэмжит Даамал, Бурханы Хэргийн Мутар Али-Мухаммад Варгагийн гүйцэтгэж байсан ажил үйлсийг ирээдүйд үргэлжлүүлэхийн тулд Хукукуллагийн Итгэмжит Даамлуудын Олон Улсын Зөвлөлийг 2005 онд байгуулсан нь өдгөө дэлхий нийтийг хамарсан Үндэсний болон Бүсийн Итгэмжит Даамлуудын 33 Зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулж байгаа бөгөөд эдгээр зөвлөл нь цаашаа 1000 гаруй Төлөөлөгчдийн ажлыг удирдан чиглүүлж байна. Бахайн Дэлхийн Төв дээр энэ хугацаанд гарсан хөгжил дэвшил ч мөн олон буй. Үүнд: Бабын Бунханы Дэнжин шатууд болон Нумын хоёр барилгыг барьж дуусгасан, Абдул-Бахагийн Бунханыг бүтээн босгох ажил эхэлсэн, түүнчлэн Шүтлэгийн нандин Ариун Газруудыг бэхжүүлэх, хадгалан хамгаалах маш олон төслийг дурдахгүй байхын аргагүй билээ. Бахауллагийн Бунхан болон Бабын Бунхан нь хүн төрөлхтөнд үнэлж баршгүй ач холбогдолтой газар гэдгээрээ Дэлхийн Өвд бүртгэгдсэн байна. Эдгээр ариун газарт хүмүүс зуу зуун мянгаараа хуран цугларсаар, тэдний тоо зарим жил бүр нэг сая таван зуун мянгад хүрч байлаа. Үүнээс гадна Дэлхийн Төв мөргөлчдийг нэг дор зуу зуугаар нь, заримдаа жилд 5000 гаруй мөргөлчдийг хүлээж авч байсан нь энд зочилж ирэх бусад Бахай гийчдийн тоотой бараг дүйцэж байсан юм. Бид мөргөлчдийн тоо ийнхүү өссөнд сэтгэл хангалуун байгаа шигээ хэчнээн олон янзын ард түмэн, улс үндэстэн мөргөлчлөлийн буян хишгийг хүртэгсдийн дунд төлөөллөө олсонд туйлын баяртай байна. Ариун Сударуудыг орчуулах, хэвлүүлэх, түгээх ажил мөн ихэд хурдсахтай зуузай холбон Бахайн Лавлах Санг (Bahá’i Reference Library) байгуулсан явдал бөгөөд энэ нь эдүгээ арван хэл дээр толилуулагдаж буй “bahai.org”-д хамаарах улам өргөжин буй бүлэг вэбсайтуудын нэг нь юм. Түүнчлэн Бахай ертөнц даяар өрнөж буй хүчин зүтгэлийн олон талбарт явагдаж буй суралцах үйл явцыг дэмжин тэтгэх зорилго бүхий янз бүрийн алба, агентлагууд Дэлхийн Төв болон бусад газруудад байгуулагдан ажиллаж байна. Итгэл үнэмшил нэгт эгч, ах дүү нар аа, энэ бүхэн бол Дэлхий ертөнцийн Хэлмэгдсэн Нэгэн болох Түүнд зориулсан та бүхний үнэнч сэтгэлээс ундран гарсан хүчин чармайлтын түүхэн өгүүллийн өчүүхэн хэсэг л билээ. Бид нэгэнтээ хайрт Багшийн сэтгэл догдлолоо барьж дийлэлгүй “Аяа Бахаулла, Та минь юу хийчхэв дээ?” хэмээн бишрэн дуу алдаж асан тэрхүү чин сэтгэлийн үгийг давтан хэлэхгүй байж үл чаднам.

*

Эгзэгтэй чухал ач холбогдол бүхий хорин таван жилийн дэлгэмэл зургаас одоо өмнөх төлөвлөгөөнүүдээсээ олон талаараа тун ч ялгаатай сүүлийн Таван Жилийн Төлөвлөгөө рүү хараагаа чиглүүлье. Уг Төлөвлөгөөний үеэр бид дэлхийн Бахайчуудад хандан өмнөх хорин жилийн хугацаанд олж авсан туршлага дээрээ тулгуурлан сурч мэдсэн бүхнээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг уриалсан билээ. Үүнтэй холбоотойгоор бидний хүсэн найдаж байсан бүхнийг анд нөхөд давуулан биелүүлсэнд туйлын сэтгэл хангалуун байгаа бөгөөд хэдийгээр Адист Гоо жавхлангийн дагалдагчдаас агуу зүйлсийг хүсэн хүлээх нь зүйн хэрэг ч, тэдний асар лут хүч хөдөлмөрийн үрээр гарсан ололт амжилтын шинж чанар үнэнхүү гайхал бишрэлийг төрүүлсэн юм. Энэ нь хорин таван жилийн хугацаанд бүрэлдэн байгуулагдсан бүхний оройн чимэг нь болж чадлаа.

Энэхүү Төлөвлөгөө нь дэлхий нийтийн орон нутгийн нийгэмлэгүүдийг үйл ажиллагаанд дайчлан өдөөсөн ариун дагшин хоёр зуун жилийн хоёр ойн баяраар гурав үе шат болон хуваагдаж хэрэгжсэнээр онцгой дурсамж үлдээлээ. Үнэнч сүсэгтнүүд нийт олноороо Бурханы Тодруулагчийн амьдралыг дурсаж, хүндэтгэл үзүүлэн баярлахад урьд өмнө хэзээ ч гэрчлэн харж байгаагүй өргөн цар хүрээтэйгээр, мөн харьцангуй хялбараар нийгмийн бүхий л давхаргын хүмүүсийг татан оролцуулах чадвартайгаа харуулав. Энэ нь илүү өргөн цар хүрээтэй ололт амжилтын хүчирхэг үзүүлэлт байсан нь Үйл хэргийг урагшлуулан хөгжүүлэхийн тулд оюун санааны асар их эрч хүчийг чөлөөлөн дайчлах чадварын илрэл байв. Тийнхүү хүмүүсийн уриалгахан оролцоо үнэхээр гайхамшигтай өргөн байсан тул олон газарт Шүтлэг маань нийтэд үл танигдсан байдлаасаа салж, үндэсний түвшинд ил гарч ирсэн байна. Зарим газар урьд нь санаанд орж байгаагүйгээр, бүр магадгүй хүсэн эрэлхийлж ч байгаагүйгээр хүлээн авах чадвар онцгой байгаа нь илт мэдрэгдсэн байна. Мянга мянган хүний сэтгэл өнөөдөр хаа газрын Бахайн нийгэмлэгийн онцлог шинж болсон Бурханд сүсэглэх мөргөлийн уур амьсгалд уяран татагдсан юм. Энэхүү Бахайн Ариун өдрийг тэмдэглэснээр юунд хүрч болохын зөн хараа хэмжээлшгүй ихээр өргөжин тэллээ.

Төлөвлөгөөний ололт амжилт нь тоон утгаараа 1996 оноос хойш хэрэгжсэн өмнөх бүх Төлөвлөгөөний ололт амжилтыг маш түргэн хугацаанд давсан юм. Төлөвлөгөөний эхэнд аль ч цаг үед 100 000 гаруй суурь цөм үйл ажиллагаа явуулах чадавх хөгжсөн байсан нь өмнөх хорин жилийн хамтын хүч хөдөлмөрийн үр дүн байсан юм. Тэгвэл өдгөө 300 000 цөм үйл ажиллагаа нэгэн зэрэг тогтвортой явагдаж байна. Эдгээр үйл ажиллагаанд оролцогчдын тоо хоёр сая давсан нь мөн л бараг гурав дахин нэмэгдсэн өсөлт юм. Одоо үндэсний болон бүсийн сургалтын 329 институт ажиллаж байгаа бөгөөд саяын дөрөвний гуравтай тэнцэх тооны хүмүүс шаталсан сургалтын дор хаяж нэг номыг дүүргэснээс институтийн чадавх ямар их өссөнийг нотлон харуулж байна. Дүүргэсэн сургалтын нийт тоо мөн бас хоёр саяд хүрсэн нь таван жилийн хугацаанд гуравны нэгээс илүү хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Дэлхий даяар өсөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явц улам эрч хүчээ авч байгаа нь өөрийн гэсэн сэтгэл бахдам түүхийг өгүүлж байна. Энэ таван жилийн хугацаанд өсөлтийн хөтөлбөр эхэлсэн 5000 кластер бүрд өсөлтийг хурдасгахыг бид уриалж байсан билээ. Энэхүү зорилт нь дэлхий даяар хичээнгүй хүчин чармайлт гаргахад түлхэц болсон юм. Үүний үр дүнд өсөлтийн эрчимтэй хөтөлбөрийн тоо хоёр дахин нэмэгдэж, одоо 4000 орчим болжээ. Дэлхий нийтийн эрүүл мэндийн хямралын дундуур шинэ тосгод, бичил хороодыг Шүтлэгт нээхэд эсвэл цар тахал анх гарахад эхэн үедээ явж байсан үйл ажиллагааг өргөжүүлэхэд тулгарсан бэрхшээлүүдийн улмаас Төлөвлөгөөний төгсгөлийн жилд дээрх тооноос илүү өндөр тоонд хүрч чадаагүй юм. Гэхдээ хүүрнэн өгүүлэх үүнээс ч их зүйл буй. Төлөвлөгөөний эхэнд бид анд нөхөд үйл ажиллагааныхаа хүрээнд үй олон хүмүүсийг хэрхэн урин залахад суралцсаныхаа үр дагавраар өсөлтийн континуумын гуравдугаар зааг шавгаа даван хөгжсөн кластерын тоо зуу зуугаар өсөн нэмэгдэх болов уу хэмээсэн найдвараа илэрхийлж байсан билээ. Тэр үед ийм кластерын нийт тоо ойролцоогоор 200 байсан бөгөөд тэдгээр нь дөч орчим орнуудад тархсан байв. Таван жилийн дараа бараг зуун оронд орших 1000 кластер болж энэ тоо гайхмаар өссөн нь дэлхийн эрчимтэй өсөлтийн бүх хөтөлбөрийн дөрөвний нэг хувийг эзэлж байгаа бөгөөд бидний төсөөлж байснаас асар хол давсан амжилт юм. Гэсэн ч эдгээр тоонууд ч нийгэмлэгийн маань цойлон гарсан сүрлэг өндөрлөгийг илэрхийлэн харуулж чадахгүй юм. Юу вэ гэвээс: тогтвортой явагдаж буй суурь цөм үйл ажиллагааны тоо 1000 давсан 30 гаруй кластер байна; зарим газарт бүр нэг кластерт хэд хэдэн мянган үйл ажиллагаа явагдаж, тэдгээрт 20 000 гаруй хүн оролцож байна. Орон Нутгийн Оюун Санааны Чуулгаас хөхиүлэн дэмжиж буй боловсролын хөтөлбөрт тосгоны бараг бүх хүүхэд багачууд, өсвөр насныхан хамрагдсан тийм Чуулгын тоо улам бүр өсөн нэмэгдэж байна. Ижил төстэй бодит байдал мөн хэд хот суурин газрын хэд хэдэн бичил хороодод бий болж эхэлжээ. Бахауллагийн Сургаалтай холбогдох явдал хувь хүмүүс, өрх айлууд болон төрөл садны хүрээнээс хальж улмаар нийт хүн амаараа нэгэн төв цэг рүү чиглэсэн хөдөлгөөнд нэгдэн нийлж байгааг гэрчлэн харсан тэмдэглүүштэй тохиолдлууд бас байгаа юм. Зарим үед хоорондоо зөрчилдөж байсан бүлгүүд он удаан жилийн дайсагналаа таягдан хаяж, нийгмийн зарим нэг хэвшмэл бүтэц, ёс жаяг тэнгэрлэг сургаалын нөлөөгөөр өөрчлөгдөн хувьсаж байна.

Ийм гайхалтай ахиц дэвшилд бид баярлан хөөрөхөөс өөр яах билээ. Бахауллагийн Шүтлэгийн нийгмийг бүтээн босгох хүч улам бүр тод томруунаар илэрч байгаа бөгөөд энэ нь удахгүй эхлэх Есөн Жилийн Төлөвлөгөөний бат бөх үндэс суурь болох юм. Бидний найдаж байсанчлан, тодорхой хүч чадал бүхий кластерууд нь хөрш зэргэлдээх кластерынхаа хувьд мэдлэг туршлага, нөөцийн нөөцлүүр сан болохоо батлан харууллаа. Ийм хөгжингүй кластер нэгээс илүүтэй бүс нутгууд нэг кластераас нөгөөд өсөлтийг хурдасгах арга замуудыг илүү дөхөм байдлаар олж хэрэгжүүлсэн байна. Гэсэн хэдий ч ахиц дэвшил хаа сайгүй гарсан гэдгийг бид дахин онцлон дурдмаар байна. Нэг газар гарсан хөгжил дэвшил нь нөгөө газрынхаас зөвхөн зэргийн хувьд л ялгаатай. Хороо хороогоор нэгдэн орох үйл явцын тухай нийгэмлэгийн хамтын ойлголт болон энэ үйл явцыг ямар ч орчинд, ямар ч нөхцөл байдалд эрчимжүүлж чадна гэдэгт итгэлтэй байх явдал өмнөх арван жилүүдэд төсөөлшгүй байсан хэмжээнд өсөн нэмэгджээ. Он удаан жилийн турш тулгамдаж ирснээ 1996 онд яруу хурцаар тодорхойлогдсон гүн гүнзгий асуултуудад Бахайн ертөнц ул суурьтай хариулт өгч чадлаа. Нийгэмлэгийн хөгжил дэвшил бүхий л амьдралд нь ул мөрөө шингээсэн сүсэгтнүүдийн нэгэн үе бий болжээ. Гэвч суралцахуйн хязгаарыг улам цааш нь тэлж буй тэдгээр олон кластерт гарсан хөгжлийн цар хэмжээг харвал хороо хороогоор нэгдэн орох үйл явцад гарсан дорвитой дэвшилтийг түүхэн цар хүрээтэй агуу их дэвшилт болгон хувиргаж байгаа бус уу.

Асран тэтгэгч маань Шүтлэгийн түүхэн Үеүдийг дараалсан эринүүдээр хуваасныг мэдэх хүн олон буй заа. Үүнд Бүрэлдэн тогтох Үеийн тав дах эрин 2001 онд эхэлсэн билээ. Тэгвэл Тэнгэрлэг Төлөвлөгөөнд ч гэсэн эринүүд байх, эрин нь дотроо үе шатуудтай байх талаар Асран Тэтгэгч тодорхой дурдсан байдгийг мэдэх нь тийм ч түгээмэл биш болов уу. Абдул-Бахагийн боловсруулсан сэдэж туурвисан Тэнгэрлэг Төлөвлөгөөг хорин жилийн турш Засаг захиргааны Журамын орон нутгийн болон үндэсний байгууллагуудыг байгуулан төвхнүүлэх хугацаанд хэрэгжүүлэлгүй хойшлуулсан байснаа 1937 онд албан ёсоор эхлүүлснээр тус Төлөвлөгөөн дэх анхны эриний эхний үе шат нээгдсэн билээ. Тэр нь Асран Тэтгэгчээс Америкийн Бахай нийгэмлэгт үүрэг болгон даатгасан Долоон Жилийн Төлөвлөгөө байв. Энэхүү анхны эрин Арван жилийн Давшилт өндөрлөж Шүтлэгийн далбаа дэлхий даяар өргөн мандсан 1963 онд хаагдсан юм. Удаах эриний эхний үе шат нь Есөн Жилийн Төлөвлөгөө байсан бөгөөд араас нь залган, арван хоёр сараас долоон жил хүртэлх янз бүрийн хугацаатай арваас доошгүй Төлөвлөгөө дараалан хэрэгжсэн билээ. Хоёр дах эриний үүр цайж байсан эхэн үед Тэнгэрлэг Төлөвлөгөөг Зохиогчийн урьдчилан зөгнөснөөр Шүтлэгт хүмүүс хороо хороогоороо элсэх анхны тохиолдлуудыг Бахайн ертөнц хэдийнээ гэрчлэн байв. Дараа дараагийн хэдэн арван жилд, тогтвортой, өргөн цар хүрээтэй өсөлт гарахад шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө Агуу Их Алдарын нийгэмлэгийн үе үеийн чин үнэнч сүсэгтнүүд Тэнгэрлэг Цэцэрлэгт хөдөлмөрлөж ирсэн билээ. Ингээд Ризваны цог жавхлант баярын энэ мөчид нөр их хөдөлмөрийн үр жимс хэчнээн арвин байна вэ! Олон олон хүмүүс нийгэмлэгийн үйл ажиллагааны хүрээг тэлэн өргөтгөж, итгэл сүсгийн очийг зүрх сэтгэлдээ асааж, Төлөвлөгөөний тэргүүн эгнээнд үйлчлэхээр яаравчлан зориглон босож байгаа энэ үзэгдэл өмнө нь итгэл сүсэг дээр л тогтож байсан зөгнөл таамаглал байсан бол одоо дахин дахин давтагдах бодит байдалд шилжжээ. Ийм тод томруун дэвшилтийг Бурханы Үйл хэргийн түүхэн бичээст онцгойлон тэмдэглэх нь зүй бөлгөө. Хайрт Багш Абдул-Бахагийн Тэнгэрлэг Төлөвлөгөөний гурав дах эрин ийнхүү эхэлснийг баяр хөөр бялхсан зүрх сэтгэлээр бид зарлаж байна. Тэнгэрлэг Хаант улсын гэрэл гэгээ хүн бүрийн зүрх сэтгэлийг гийгүүлэх хүртэл нэг үе шатаас нөгөө үе шатанд, эринээс эрин дамжин Түүний Төлөвлөгөө өрнөн хэрэгжих болно.

Хайрт анд нөхөд өө, Тэнгэрлэг Төлөвлөгөөний хоёр дах эринийг төгсгөсөн таван жилийн үйл хөдөлгөөний дүгнэлт, эцсийн жилд нь тохиолдсон, одоог ч хүртэл үргэлжилж буй хүн төрөлхтнийг цочирдуулсан гай зовлонгийн тухай онцгойлон дурдахгүйгээр бүрэн гүйцэд болж чадахгүй билээ. Энэ хугацаанд ихэнх улс оронд нэг бол чангарч, нэг бол суларч байсан, хүмүүс хоорондын харилцааг хязгаарлах хязгаарлалт нийгэмлэгийн хамтын хүчин чармайлтад хүнд цохилт болж, улмаар түүнээс гарахад олон он жил ч шаардагдаж болох байв. Гэтэл ингэж цохилтод автаагүйн хоёр шалтгаан буй. Нэг нь хүн төрөлхтөнд үйлчлэх, ялангуяа гай гамшиг, зовлон зүдүүрийн цагт хүн төрөлхтөнд үйлчлэх үүргээ Бахайчууд өргөнөөр ухамсарласан байсан явдал юм. Нөгөө нь тэрхүү ухамсраа бодитоор илэрхийлэх чадавх Бахайн ертөнцөд гайхалтай ихээр өссөн байсан явдал байв. Олон жилийн туршид системтэй үйл ажиллагааны хэв маягийг хэвшүүлж дадсан анд нөхөд урьдчилан таамаглах боломжгүйгээр гэнэт учирсан хямралыг даван туулахад өөрсдийн бүтээлч овсгоотой байдал, шийдэмгий зоримог байдлаа дайчилсан агаад ингэхдээ шинээр нэвтрүүлсэн арга барилаа цуврал Төлөвлөгөөнүүдийн туршид хөгжүүлэн төгөлдөржүүлсэн үйл ажиллагааны суурь хүрээтэй уялдуулсан байна. Гэхдээ, эх орон нэгт бусад хүмүүсийнхээ нэгэн адил хаа газрын Бахайчуудын амсаж буй гашуун зовлонг үл тоомсорлож буй хэрэг биш юм. Гэсэн ч хүнд бэрхшээлтэй энэ үед сүсэгтнүүд маань эрч хүчээ төвлөрүүлсэн хэвээр үлдсэн байна. Хэрэгцээ шаардлагатай нийгэмлэгүүдэд нөөцийг чиглүүлж, боломжтой газруудад сонгуулиа явуулж, бүхий л нөхцөл байдалд Үйл хэргийн институцууд үүрэгт ажлаа гүйцэтгэсээр ирлээ. Түүгээр үл барам зоримог том алхмууд хүртэл хийсэн байна. Сан-Томе ба Принсипийн Үндэсний Оюун Санааны Чуулга энэ Ризванаар дахин байгуулагдах бөгөөд Даян Дэлхийн Шударга Ёсны Ордоны хоёр шинэ багана босно. Үүнд Загреб хотод суудалтай Хорватын Үндэсний Оюун Санааны Чуулга, мөн Дили хотноо суудалтай Зүүн Тиморын Үндэсний Оюун Санааны Чуулга тус тус анх удаа сонгогдоно.

Ийнхүү Нэг Жилийн Төлөвлөгөө эхэлж байна. Гэрээсийн Өдөр бидний илгээсэн илгээлтдээ бид түүний зорилго, шаардлагыг аль хэдийнээ тодорхойлсон билээ. Хэдийгээр богинохон байх авч энэхүү Төлөвлөгөө нь Бахайн ертөнцийг дараагийн Есөн Жилийн Төлөвлөгөөнд бэлтгэхэд хангалттай. Тэнгэрлэг Төлөвлөгөөний Илгээлтүүдийг нээн туурвиснаас хойш зуун жилийн дараа нээгдсэн оюун санааны хүч увдис бүхий цаг үе Абдул-Бахагийн тэнгэрт хальсны зуун жилийг дурсах ойгоор удахгүй хаагдах бөгөөд энэ нь Бүрэлдэн тогтох Үеийн эхний зуун төгсөж, хоёрдугаар зуун эхэлснийг дохиолох билээ. Эмзэг хэврэг байдал нь ил гарч, гэмшин номхорсон хүн төрөлхтөн дэлхий дахинд тулгамдсан асуудлуудыг хамтын ажиллагаагаар шийдэх шаардлагыг магадгүй илүүтэйгээр ухамсарлаж байгаа энэ үед үнэнч сүсэгтнүүд маань нийт олноороо шинэ Төлөвлөгөөнд хөл тавин орж байна. Гэвч, хүн төрөлхтний заяагдмал нэгдмэл нэг чанарыг улам ихээр хүлээн зөвшөөрөхийг хүсэн тэмүүлж буйгаа үг яриа, ажил үйлдлээрээ харуулж буй хүмүүсийн тоо нийгэмд улам бүр өсөн нэмэгдэж байгаа хэдий ч өрсөлдөн тэмцэх, хувийн ашиг сонирхлоо хөөх, бусдыг ялгаварлан гадуурхах, явцуу сэтгэлгээ үзүүлэх угшсан зуршил нь эв нэгдэлд чиглэсэн хөдөлгөөнд саад болсоор л байгаа билээ. Бүх нийтийн сайн сайхан ашиг сонирхлын төлөө улс үндэстнүүдийн гэр бүл өөр хоорондын ялгаа зөрчлөө таягдан хаяж чадах болов уу хэмээн бид залбиран мөргөж байна. Ирэх хэдэн сарын тодорхойгүй бүдэг бадаг байдлыг үл харгалзан, олон жилийн турш дагалдагч нараа тэтгэн түшиж ирсэн адис баталгаагаа улам арвижуулахыг Бахауллагаас бид хичээнгүйлэн гуйж, улмаар Түүний анагаагч сургаалыг хүртэх шаардлага нь улам хурц болсон ертөнцийн үймээн донсолгоонд тайван амарлингуй байдлаа огтхон ч үл алдан ариун үүрэг даалгавраа биелүүлэхэд урагш дэвшихэд тань дэмжин тэтгээсэй хэмээн мөргөн залбирах болно.

Тэнгэрлэг Төлөвлөгөө шинэ эрин ба шинэ үе шатанд орлоо. Түүхийн шинэ хуудас нээгдлээ.

Бэлтгэл ба эргэцүүлэл хийсэн, мөн агуу их хүчин чармайлт гаргасан жил өнгөрлөө. Дэлхий даяар анд нөхөд Абдул-Бахагийн Тэнгэрт хальсны зуун жилийн ойг дурсан тэмдэглэхэд хүчин чармайлт гаргаж, үүнд Ариун Газарт болсон Абдул-Бахад хүндэтгэл үзүүлэх тусгай арга хэмжээнд төлөөлөгчдөө илгээсэн онцгой жил байлаа. Энэ бүх хүчин чармайлтын үрээр Абдул-Бахагийн амьдралын жишээнээс онгод, урам зоригийг зөвхөн Бахайчуудаар тогтохгүй мөн тоолж баршгүй олон бусад хүмүүс ч мэдэрлээ. Тэрээр хүн төрөлхтний гэр бүлийн гишүүн нэг бүрд сэтгэл санаа тавьдаг байсан, сургаалыг багшлахад ажил үйлсээ зориулж байсан, боловсролын ба нийгмийн сайн сайхны төлөөх олон санаачилгыг дэмжиж байсан, өрнө дорно зүгт өрнөж байсан хэлэлцүүлэгт гүн үлдэцтэй хувь нэмрээ оруулж байсан, Мөргөлийн Ордон барьж байгуулах төсөлт ажлуудыг халуун дулаанаар уриалан дэмжиж байсан, Бахайн засаг захиргааны анхан шатны бүтцийг бий болгоход хүчин зүтгэж байсан, нийгэмлэгийн амьдралын олон талуудыг хөгжүүлж бойжуулж байсан зэрэг Абдул-Бахагийн амьдралын хоорондоо уялдаатай бүх онцлог тал нь Бурханд болон хүн төрөлхтөнд үйлчлэхэд Өөрийгөө тасралтгүй бөгөөд бүрнээ зориулж байсны тусгал юм. Абдул-Баха нь ёс суртахууны манлай тэргүүн ба хэн бүхнээс ч давсан оюун санааны увдис мэдлэгтэйгээрээ сүндэрлэсэн сод хүмүүн байснаас гадна Бахауллагийн Үүдэл нээлтээс ундран гарсан хүчнүүдийг чөлөөлөн ертөнцөд үр нөлөөллийг нь үзүүлэх цэвэр нандин суваг байсан. Шүтлэгт агуулагдаж буй нийгмийг бүтээн босгох хүч чадлын утга учрыг ойлгохыг хүсвээс Өөрийн ариун засаглалын хугацаанд хийж бүтээсэн Абдул-Бахагийн ололт амжилт, Түүний Бийр дороос тасралтгүй ундарч байсан удирдамжийн хувьсган өөрчлөгч үр нөлөөг харахад л хангалттай юм. Өнгөрсөн оны Ризванаар та нарт хандаж бичсэн илгээлтдээ бидний тоймлон дүрсэлсэн, өнөөгийн Бахайн нийгэмлэгийн гайхалтай олон ололт амжилт нь чухамдаа Абдул-Бахагийн гаргаж байсан үйл хөдөлмөр, шийдвэр, удирдамж чиглэлээс эх үүсэлтэй билээ.

Чухам тиймээс Бахайн нийгэмлэг даяараа Төгс Үлгэр жишээ Түүний дурсгалд хамтаараа хүндэтгэл үзүүлж буй нь, нийгмийг бүтээн босгох Шүтлэгийн хүч чадлыг урьд хождоос илүү өргөн хэмжээгээр илрүүлэн гаргахад чиглэсэн томоохон үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлтгэл болж өгч байгаа нь юутай зохистой хэрэг вэ. Есөн Жилийн Төлөвлөгөө болон өнөөгийн цуврал Төлөвлөгөөний хүрээнд багтаж буй үйл ажиллагааны чиглэлүүд нь чухамдаа энэхүү ерөнхий зорилтод чиглэж байна. Тус зорилтод түүнчлэн оюун санааны энэхүү агуу үйл хөдөлгөөний гарааг тавихаар дэлхий даяар хуран чуулж буй 10,000 гаруй чуулга уулзалтууд төвлөрч байгаа билээ. Зөвхөн Бахайчууд төдийгүй эв нэгдлийг бий болгох, дэлхий ертөнцийн сайн сайхан аж байдлыг хөхиүлэн дэмжих хүсэл эрмэлзлээрээ нэгдэж хүн төрөлхтний сайн сайхны төлөө сэтгэл санаагаа зориулан буй бусад олон хүнийг нэг дор нийлүүлсэн эдгээр чуулга уулзалтад урд өмнө нь байгаагүй асар олон тооны хүмүүс оролцох төлөвтэй байна. Тэдний шийдэмгий зоримог, эрхэм зорилгодоо хөтлөгдсөн байдал нь нэгэнт болоод өнгөрсөн чуулга уулзалтуудаас үүссэн онцгой уур амьсгалаас тодхон харагдаж байгаа юм. Өрнүүн зөвлөлдөөн хэлэлцүүлэгт өөрсдийн хувь нэмрийг оруулснаас төдийгүй баяр хөөр дүүрэн эдгээр арга хэмжээний үеэр хамтын зөн харааг авч хэлэлцсэнээс оролцогчдын сэтгэл бадран асжээ. Ирэх сар, он жилүүд юу авч ирэх бол гэж бид сэтгэл догдлон хүлээж байна.

Бид 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн илгээлтээ Зөвлөхүүдийн Зөвлөгөөнд илгээснээс хойш Үндэсний Оюун Санааны Чуулгууд болон Бүсийн Бахайн Зөвлөлүүд нь Есөн Жилийн Төлөвлөгөөний хүрээнд өөрсдийн хариуцсан газар нутаг дахь кластеруудад өсөлтийн үйл явцыг эрчимжүүлэх боломжид нухацтай үнэлгээ хийсээр ирлээ. Цаг хугацааны явцад гарах ахиц дэвшлийг үе үе үнэлэхийн тулд Төлөвлөгөөг дөрөв болон таван жил үргэлжлэх хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн бид үзэж байгаа бөгөөд Үндэсний Чуулгуудад тус тусынхаа нийгэмлэгт 2026 оны Ризван, мөн 2031 оны Ризван гэхэд гарах ахиц дэвшлийг урьдчилан тооцоолж үзэхийг зөвлөсөн билээ. Ийнхүү төлөвлөх явцдаа кластеруудын хил хязгаарыг дахин эргэн харсан бөгөөд үүнтэй холбоотойгоор хийсэн тохиргооны үр дүнд дэлхий даяарх кластерын тоо дөрөвний нэгээр нэмэгдэж эдүгээ 22,000-аас даваад байна. Бидний хүлээж авсан урьдчилсан тооцооноос үзэхэд Төлөвлөгөөний эцэс гэхэд 14,000 кластерт өсөлтийн хөтөлбөр аль нэг шатандаа хэрэгжиж байхаар байна. Түүний дотор эрчимтэй өсөлтийн хөтөлбөр хэрэгжих кластерын тоо мөн хугацаанд 11,000-д хүртлээ өсөх төлөвтэй байна. Эдгээрээс, гуравдугаар заагаа өнгөрсөн кластерын тоо 2031 он гэхэд 5,000 давна гэсэн тооцоо байна. Ийм амжилтад хүрэх нь Төлөвлөгөөний туршид асар их хүчин зүтгэл шаардах нь гарцаагүй. Гэсэн хэдий ч эдгээр зорилтыг бид тэмүүлбэл зохих зорилт хэмээн үзэж байна, учир нь эдгээр нь зоримог ч хүрч болохуйц зүйлийг нухацтай үнэлсний илэрхийлэл юм.

Энэ нь нэгэн чухал зүйлийг тодхон өгүүлнэ. Засаг захиргааны институци, агентлагууд маань илэрхий мэдэгдэхүйцээр хувьсан хөгжиж, улмаар тооны хувьд байнга нэмэгдэж буй олон хүмүүсийг хамран маш хурдтай өсөн үржиж буй үйл ажиллагаатай тийм нийгэмлэгийн ажил хэргийг зохицуулах чадавхын хувьд дорвитойгоор өсөөгүйсэн бол ийм зоримог зорилтыг бодитоор төсөөлөн үзэх боломжгүй байх байсан юм. Хэрэвзээ, хийж хэрэгжүүлэх, хийснээ эргэцүүлэх, олсон сургамжаа тодорхойлж авах, өөр хаа нэгтээ хуримтлуулсан туршлагаас шингээж авах эрмэлзэл, нэг үгээр хэлбэл, суралцах хүсэл эрмэлзэл нийгэмлэгийн анхан шатнаас авхуулаад бүхий л түвшинд төлөвшөөгүй байсансан бол ийм өндөр өсөлтөд тэмүүлэх боломжгүй байх байсан. Түүнчлэн Бахайн ертөнцөд сургаалыг багшлах ажилд болон хүний нөөцийг хөгжүүлэхэд системтэй арга барил улам илүүтэйгээр хэрэглэгддэг болоогүй байсансан бол ийм өндөр тоонд хүрэхэд шаардлагатай хүчин зүтгэл гаргах нь төдийлөн боломжгүй байх байсан. Энэ бүхний үр дүнд Бахайн нийгэмлэг маань өөрийнхөө мөн чанар, зорилгын талаар илүүтэйгээр ухамсарлан ойлгох явдалд ахиц дэвшил гарсан юм. Нийгэмлэгийг бүтээн босгох явцдаа гадаад нийгэм рүү нээлттэйгээр хандаж ажиллах гэсэн шийдэмгий хүсэл эрмэлзэл олон олон газрын нийгэмлэгийн соёл болж тогтоод зогсохгүй энэ нь цэцэглэсээр Бахайн нийгэмлэгийн гишүүдээс хальж нийгэм дэх илүү өргөн бүлэг хүмүүсийн оюун санааны болон материаллаг хөгжил дэвшлийн төлөөх үүрэг хариуцлагыг бодитоор үүрэх явдал улам олон нийгэмлэгт бий болжээ. Нийгэмлэгийг бүтээн босгох, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах, нийгэмд түгээмэл буй хэлэлцүүлэгт оролцох гэсэн анд нөхдийн хүчин чармайлтууд нь бүхий л ажил хэргээ оюун санааны зарчим дээр суурилан авч явуулдаг болоход нь хүн төрөлхтөнд туслахад гол анхаарлаа чиглүүлсэн үйл ажиллагааны нэгдмэл нэг хүрээнд уялдаж, дэлхий дахиныг хамарсан үйл хөдөлгөөн болж хувирсан. Засаг захиргааны Эмх журмын эхлэл тавигдсанаас хойш зуун жил өнгөрсөн энэ мөчид энд бидний дүрслэн өгүүлсэн ахиц дэвшлүүдийн ач холбогдлыг онцлон тэмдэглэхгүйгээр өнгөрөхийн аргагүй юм. Сүүлийн хорин жилийн хугацаанд чадавх гайхалтайгаар хөгжсөн явдлаас, үүний улмаас өөрсдийн хийж буй хүчин чармайлтыг Бахайн ертөнц даяараа нийгмийг бүтээн босгох Шүтлэгийн хүч чадлыг нээн илрүүлэх гэсэн утгаар авч үзэх боломжтой болсон явдлаас бид Бурханы Үйл хэрэг эдүгээ Бүрэлдэн тогтох Эриний зургаадугаар эрин үедээ хөл тавин орсны няцаашгүй шинж тэмдгийг олж харж байна. Өмнөх жилийн Ризванаар бид, сүсэг бишрэлийн оч зүрх сэтгэлд нь бадарсан, өөрсдийн нутаг, нийгэмлэгтээ үйлчлэх чадвар чадавх эзэмшиж буй маш олон тооны хүмүүс Бахайн үйл ажиллагаанд өргөнөөрөө оролцож буй үзэгдэл нь Хайрт Багшийн Тэнгэрлэг Төлөвлөгөөний гуравдугаар эрин үе эхэлсний дохио болсныг зарласан билээ. Ийнхүү Нэг Жилийн Төлөвлөгөө нь эхэндээ ч, одоо төгсгөлдөө ч үнэнч сүсэгтэн нарын нийгэмлэг маань түүхэн хэд хэдэн амжилт гаргасныг гэрчилж байгаа юм. Хүчирхэг шинэ төлөвлөгөөний босгон дээр сүсэгтэн олны эвсэг нэгдмэл бие бүрэлдэхүүн маань өмнө нь өргөнөөр цэлийж буй боломж бололцоог шүүрэн авч ашиглахад бэлэн зогсож байна.

Эдүгээ өндөрлөж буй эрин үеийн нэгэн онцлог нь тивийн чанартай сүүлийн Мөргөлийн Ордонг барьж дуусгасан, түүнчлэн үндэсний болон орон нутгийн түвшинд Мөргөлийн Ордонууд барьж байгуулах ажил эхэлсэн явдал юм. “Машрикул-Аскар” хэмээх ухагдахуун болон түүний бодит илэрхийлэл болсон, мөргөн сүсэглэх үйл ба үйлчлэхүй хоёрын нэгдлийн талаар Бахайчууд дэлхий даяар их зүйлд суралцсан билээ. Бүрэлдэн тогтох үеийн зургаадугаар эрин үеийн хугацаанд нийгэмлэгийн хүрээнд мөргөн сүсэглэх амьдрал хөгжин цэцэглэж, улмаар түүнээс урам зориг аван үйлчлэх соёл хөгжин цэцэглэж эхлэхээс Машрикул-Аскар үүсэх хүртэлх нийгэмлэгийн хөгжлийн замын талаар бүр их зүйлд суралцах болно. Хэд хэдэн Үндэсний Оюун Санааны Чуулгатай энэ асуудлаар зөвлөлдөөн өрнөж эхлээд байгаа бөгөөд эдгээр нь цаашид үргэлжлэхийн хэрээр бид ирэх жилүүдэд Бахайн Мөргөлийн Ордон баригдах газруудыг үе үе зарлах болно.

Агуу их Алдарын нийгэмлэг маань нэг амжилтаас нөгөө амжилтад хүрч улам хүчтэй болж байгааг хараад баяр хөөрөөр бялхсан бидний сэтгэл гашуун гуниг, туйлын зовлон шаналал авчирсан нөхцөл байдал, зөрчил тэмцэл дэлхий ертөнцөд оршсоор байгааг хараад, ялангуяа олон улсын харилцааг бусниулан хүн ардыг аймшигт умбуулсан сүйтгэн хөнөөгч хүчнүүд дахин оволзон гарч ирж байгааг ажиглан хараад төрсөн гүн гүнзгий харамсалд өөрийн эрхгүй дарагднам. Олон янзын нөхцөл байдал дунд Бахайн нийгэмлэгүүд удаа дараалан харуулсанчлан, Бахауллагийн дагалдагч нар өөрсдөө гачигдан дутагдаж байгаа хэр нь эргэн тойронд нь буй зовлонд нэрвэгдсэн хүмүүст яаралтай тусламж дэмжлэг үзүүлэхэд өөрсдийгөө зориулан тууштай ажилладаг билээ. Гэвч хүн төрөлхтөн бүхэлдээ ажил хэргээ шударга ёс ба үнэн мөн дээр тулгуурлан зохион байгуулах явдлыг баталгаажуулахаас нааш харамсалтай нь, нэг гамшгаас нөгөө гамшигт нэрвэгдэн бүдэрч явсаар байх болно.. Саяхан Европт дэгдсэн дайн нь ирээдүйд хэрэгтэй сургамж өгөх ёстой юм бол тэр нь жинхэнэ бөгөөд тогтвортой энх амгаланд хүрэхийн тулд дэлхий ертөнц ямар замаар зүглэн явах ёстойг анхааруулсан яаралтай дохио болоосой хэмээн бид залбирч байна. Өөрийн цаг үеийн хаад ноёд, ерөнхийлөгчдөд хандаж Бахауллагийн айлдсан зарчмууд, өнгөрсөн ба ирээдүйн удирдагч нарт Түүний ногдуулсан жинтэй үүрэг хариуцлагууд нь магадгүй Түүний Бийрээр анх туурвигдсан тэр үеэс ч илүүтэйгээр өнөөдөр цаг үеэ олсон байж болох бөгөөд тэдгээрийг зайлшгүй хэрэгжүүлбэл зохистой юм. Гай зовлон, үймээн самуун дагуулж байгаа хэдий ч эцсийн дүндээ хүн төрөлхтнийг шударга ёс, энх амгалан, эв нэгдэл рүү түлхэн зогсолтгүй урагшилж буй Бурханы Их Төлөвлөгөө нь, сүсэгтэн олны эрч хүч голчлон зориулан зүтгэж буй тэрхүү Бурханы Бага Төлөвлөгөөний өрнөх орчин нь болдог билээ. Өнөөгийн нийгмийн эх захгүй, замбараагүй байдал нь нийгмийг бүтээн босгох Шүтлэгийн хүч чадлыг нэн даруй гарган тавих шаардлага тулгамдаад байгааг хангалттай харуулж байна. Бид одоогоор үймээн самуун, хямралт байдал ертөнцөд үргэлжлэн нүүрлэсээр байх болно гэдгийг зөвшөөрөхөөс аргагүй. Тийм учраас Бурханы бүхий л үр садыг цочирдол төөрөгдөл ба гашуун зовлон зүдгүүрээс ангижруулахын төлөө хичээнгүй залбирлаа өргөхтэйгөө хослуулан бид Энхийн Хунтайжийн Үйл хэрэгт үзүүлж буй та бүхний нэн чухал шаардлагатай үйлчилгээ амжилт олоосой хэмээн мөн адил хичээнгүй сэтгэлээр мөргөн залбирдгийн учрыг та бүхэн ойлгох нь дамжиггүй биз ээ.

Төлөвлөгөөний үйл ажиллагаа эрч хурдцаа нэмж буй кластер бүрд 2021 оны 12 дугаар сарын 30-ны илгээлтдээ дүрсэлсэн эрхэм буянт шинж төрхтэй нийгэмлэгүүд торнин хөгжиж байгааг бид харж байна. Нийгэм төрөл бүрийн цочрол, дарамтад автах тусам Абха-н Гоо жавхлангийн дагалдагчид өөрсдийн гандан бууршгүй бат бөх чанар болон аливаа асуудалд хандах эрүүл (рационал) ухаанаараа, биеэ авч явах өндөр хэм хэмжээ ба зарчимд хатуу үнэнч байдлаараа, мөн эв нэгдлийг бий болгох гэсэн хүчин чармайлтдаа энэрэнгүй, аливааг огоорох, уужуу тэвчингүй сэтгэл харуулдгаараа ялгаран тодрох ёстой. Зовлон бэрхшээлтэй хүнд үеүдэд сүсэгтнүүд онцгой шинж чанар, хандлагыг удаа дараалан илтгэн харуулж ирсний улмаас ялангуяа гай зовлон, гэнэтийн гамшигт нэрвэгдэн нийгмийн амьдрал буснин самуурсан үед хүмүүс тайлбар, зөвлөгөө, дэмжлэг хүсэн Бахайчуудад өөрийн эрхгүй ханддаг болсон байна. Эдгээр ажиглалтуудыг та бүхэнтэй хуваалцахын хажуугаар Бахайн нийгэмлэг ч дэлхий ертөнцөд нөлөөлж буй тархаан бутраагч хүчнүүдийн нөлөөг өөр дээрээ амсдаг гэдгийг бид ухаарч байгаа. Түүгээр ч үл барам, Бурханы Үгийг түгээн дэлгэрүүлэх гэсэн анд нөхдийн хүчин зүтгэл хэдий чинээ агуу байх тусмаа эрт орой хэзээ нэгэн цагт зарим нэг зүгээс төдий чинээ хүчтэй сөрөг урсгалтай тулгарна. Зайлшгүй тулгарах сорилт бэрхшээлийг сөрөн давахын тулд өөрсдийн оюун ухаан ба оюун санаагаа тэд улам бүр бэхжүүлэх ёстой. Эс бөгөөс эдгээр сорилт нь тэдний хүчин чармайлтын нандин цогц байдлыг сааруулан алдагдуулах вий. Гэхдээ урагшлах замд нь хэчнээн ширүүн шуурга тэднийг угтан хүлээж байсан ч Бурханы Үйл хэргийн хөлөг тэр бүх шуургыг давахад дүйцэхүйц чадалтай гэдгийг сүсэгтнүүд сайн мэдэх билээ. Эл хөлөг нь аян замынхаа дараалсан үе шат бүрд байгалийн элдэв үзэгдлийг үл ажран сөрж, далайн давлагааг номхруулж байсныг бид гэрчлэн харсан билээ. Эдүгээ эл хөлөг шинэ хаяа руу зүглэн аялж явна. Хүчирхэг Бурханы тусламж баталгаа нь хөлгийн далбааг үлээж, түүнийг очих ёстой боомтын зүг урагшлахад нь дэм түлхэц өгч буй салхи нь болж байна. Харин Гэрээс нь зөв баталгаатай замаар ариун хөлгийг аялахад зүг чигийг заагч алтан гадас нь болж байна. Энэхүү хөлгөнд багтан аялж буй бүх хүнд тэнгэрийн хүчнүүд адис ивээлээ хайрлах болтугай.

Өндөр дээд ёс зүй ба өндөр дээд шийдэмгий төрх байдал нь эрхэм дээд зорилгод нь тохирсон ийм нийгэмлэгт хандан бичихдээ бид туйлын их баяр хөөрөөр бялхнам. Бахауллагийн Сургаалын дагуу амьдралаа цогцлох, Түүний Үүдэл нээлтийн амьдрал хайрлагч рашаан усыг ангаж цангасан дэлхий ертөнцөд өргөн барих гэж чин үнэнчээр хичээнгүйлэн зүтгэж байгааг тань хараад юутай агуу их хайр биднийг эзэмдэж, сэтгэл зүрх маань юутай их хөөрөн баяснам. Зорилгодоо бат хөтлөгдсөн байдал тань нүднээ илхэн буй. Өргөжүүлэлт ба бэхжүүлэлт, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа, нийгмийн хэлэлцүүлэгт оролцох оролцоо ирмүүн өрнөж, кластерын түвшинд эдгээр хүчин чармайлтын хоорондын жам ёсны уялдаа холбоо улам бүр тод харагдах болсон байна. Ялангуяа нийгэм бүтээн цогцлуулах Шүтлэгийн хүч чадлыг чөлөөлөх арга хэрэгсэл болох өргөн хүрээний хүчин чармайлтад хүмүүс улам олноороо оролцож буй газруудад бүр ч илүү тод харагдаж байна.

Есөн Жилийн Төлөвлөгөө хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрсөн арван хоёр сарын хугацаанд дэлхий дахиныг хамарсан энэхүү оюун санааны үйл хөдөлгөөн анд нөхдийг урамшуулан зоригжуулж, өдөөн бадрааж мөн үйл ажиллагааны тодорхой чиглэлүүдэд түлхэц үзүүлснийг бид ажиглан харахдаа тун ч их баяртай байсан билээ. Үүнд юуны түрүүнд улс орон, бүс нутаг бүрд гурав дахь шавгыг давж хөгжсөн, өөрөөр хэлбэл олон тооны хүмүүс хамтран зүтгэж, цоглог бадрангуй нийгэмлэгийн амьдралд хувь нэмрээ оруулж буй дор хаяж нэг кластертай болох төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд эрч хүчийг төвлөрүүлсэн. Үүний сацуу, хорин таван жилийн зорилт нь дэлхийн кластер тус бүрд эрчимтэй өсөлтийн хөтөлбөр байгуулах явдал гэдгийг ухамсарласан сүсэгтнүүд шинэ кластеруудыг Шүтлэгт нээхээс гадна өсөлтийн хөтөлбөртэй газруудад хүчин чармайлтаа эрчимжүүлж байна. Дэлхийн өнцөг булан бүрд пионерлохоор зориглон босох боломж бололцооны талаар улам соргогоор ухамсарлаж байгаа агаад олон ч үнэнч анд нөхөд ийм боломжийг хэрхэн хүлээн авах талаар бодож байх зуур бусад олон анд нөхөд аль хэдийн дотоодод пионерлох илгээлтийн эзэд болсон нь тэмдэглүүштэй ч олон улсын талбарт пионерлох явдал бас нэмэгдсээр байна. Энэ нь, бидний найдаж байсанчлан, харилцан бие биеэ дэмжих хамтын ажиллагааны үзэл санааг хаа газрын анд нөхөд олон аргаар илэрхийлэн харуулж буйн нэг нь юм. Хүчин чадлаа зузаатган нэмэгдүүлж чадсан нийгэмлэгүүд өөр бусад газар, тухайлбал аль нэгэн өөр кластер, бүс нутаг, улс орон, тэр байтугай тивд өрнөж

буй үйл явцыг дэмжих үүрэг хүлээн авч буй бөгөөд алсаас урам зориг өгөх, мэдлэг туршлагаа шууд биечлэн хуваалцахад бүтээлч арга замуудыг олоод байна. Үүний зэрэгцээ, тухайн нутагт төдийгүй өөр газар нутагт гаргаж буй төлөвлөгөөнд ашиглан тусгах үүднээс тухайн кластерт олж авч буй сургамж туршлагыг баримтжуулан тэмдэглэх энгийн арга барил өргөн хэрэглэгдэж байна. Институтээс явуулж буй боловсролын үйл ажиллагааны чанарыг хэрхэн сайжруулах талаар суралцахад онцгой анхаарал хандуулж байгаад бид талархаж байна. Институтын үйл явц тухайн нутаг нийгэмлэгт сууриа гүн тавьж үндсээ ургуулахад үүний үр нөлөө гарамгай тод илэрнэ. Жишээлбэл, оршин суугчид нь сургалтын институтийг хүчит зэмсэг хэмээн үзэж өөрсдийн болгон авч, улмаар институтын цаашдын тогтвортой хөгжлийн төлөөх гол үүрэг хариуцлагыг үүрэх болсон эрчимтэй үйл ажиллагааны тэдгээр төвүүдийг харагтун. Түүнчлэн Шүтлэгийн үүд хаалга үргэлж өргөн нээлттэй байдгийг сайн мэдэхийн хувьд сүсэгтэн анд нөхөд тэрхүү үүд хаалгаар орохыг завдан бэлэн зогсож буй тэдгээр хүмүүст хэрхэн урам зориг өгөх талаар суралцаж байна. Ийм хүмүүстэй хамт алхаж, уг босгыг даван туулахад дэмжин туслах нь буян хишиг ба онцгой баяр жаргал мөн бөгөөд Шүтлэгийг хүлээн авах, харьяаллаа олох энэхүү гүн эгшиг цуурайт агшны онцлогийн талаар соёлын нөхцөл бүрд суралцах зүйл их бий. Үүгээр зогсохгүй ээ. Хэдийгээр олон кластерт нийгмийн хувьсал өөрчлөлтөд хувь нэмэр оруулах хүчин чармайлт эхэн шатандаа яваа ч хэзээд Зөвлөхүүдийн чадварлаг дэмжлэгт урамшсан Үндэсний Оюун Санааны Чуулгууд эдгээр хүчин чармайлт нь нийгэмлэг бүтээн босгох үйл явц дундаас хэрхэн урган гардаг талаар илүү ихийг сурч мэдэхийг идэвхтэй эрэлхийлж байна. Ард олны нийгмийн болон материаллаг амьдралын сайн сайхан байдлын талаарх яриа хөөрөөг айл өрхүүдийн бүлэг ба нийгэмлэгийн хүрээнд өдөөн өрнүүлж байгаагийн хажуугаар анд нөхөд өөрсдийн орчин тойронд өрнөж буй утга учиртай хэлэлцүүлэгт оролцох арга замуудыг хайн олж байна.

Бидний дүрсэлсэн бүхний дундаас залуучуудын үйл хөдөлмөрийн цог жавхаа тодоос тод гялалзаж байна. Гэмгүй ч бай, үгүй ч бай, аливаа нөлөөллийг идэвхгүй шингээгч төдий байхын оронд тэд Төлөвлөгөөний эрэмгий зоримог, гярхай мэдрэмжтэй манлайлагч болохоо батлан харуулсан юм. Тухайн нийгэмлэг залуучуудыг ийм л гэрэлд харж, тэдний хөгжин дэвших нөхцөлийг бүрдүүлж өгсөн газар залуучууд өөрсдөд нь хүлээлгэсэн итгэлийг бүрнээ биелүүлээд байгаа юм. Тэд найз нөхдөдөө Шүтлэгийг багшлан зааж, үйлчилгээг илүү утга учиртай нөхөрлөлийн үндэс болгож байна. Гол төлөв ийм үйлчилгээ нь өөрөөсөө дүү бага залуу үеийнхнийг сурган хүмүүжүүлэх, ингэхдээ тэдэнд ёс суртахууны болон оюун санааны боловсрол олгохоос гадна хичээл сургуульд нь тусалж дэмжих хэлбэрээр явагдаж байна. Институтын үйл явцыг бэхжүүлэх ариун үүрэг хүлээн авсан Бахай залуучууд бидний нандин итгэл найдварыг ийнхүү гүйцэлдүүлж байна.

Эдгээр бүх хүчин чармайлт нь тун ч самуун цаг үед өрнөж байна. Өнөөгийн нийгмийн бүтэц нь зовж зүдэрч буй хүн төрөлхтний одоогийн хэрэгцээ шаардлагыг хангахад огт бэлтгэгдээгүй гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрч байна. Баттай, хөдөлшгүй үнэн хэмээн өргөнөөр бодож байсан олон ч зүйлд эргэлзэн гуйвах болсон агаад улмаар үүссэн будилаан дундаас нэгдмэл нэг зорилгыг хүсэх мөрөөдөл төрөх болжээ. Эв нэгдэл, тэгш байдал, шударга ёсыг хүсэмжилсэн үй олны дуу хоолой нийлэн дуурьсагдаж байгаа нь хэчнээн олон хүн ийм өөрчлөлтийг нийгэмдээ хүсэн тэмүүлж буйг харуулж байна. Мэдээж, хүмүүсийн зүрх сэтгэл Адистат Гоо жавхлангийн тунхагласан тэнгэрлэг үзэл санааг ийнхүү хүсэн мөрөөдөж буй нь Түүний дагалдагч нарын хувьд гайхах зүйл биш билээ. Гэвч хүн төрөлхтний хамтын хөгжил дэвшлийн төлөв хэзээ ч ийм бүрхэг байгаагүй мэт санагдаж байсан энэ жил эдгээр үзэл санааг хөхиүлэн дэмжих арга замуудад анхаарлаа төвлөрүүлсэн арав гаруй мянган чуулга уулзалтад сая таван зуун мянга шахам хүн оролцож, Шүтлэгийн гэрэл гэгээ гайхалтай хурцаар цацарсан нь биднийг гайхшируулж байна. Бахауллагийн зөн хараа болон дэлхий ертөнцийн сайн сайхны төлөө нэгэн санаагаар хөдөлмөрлөхийг хүн төрөлхтөнд хандаж уриалсан Түүний уриа дуудлагыг тойрон нийгмийг бүрэлдүүлсэн олон янзын бүлгийг төлөөлсөн хүмүүс хуран цугласан юм. Үүнд гайхах зүйл үгүй юм, учир нь Абдул-Бахагийн тайлбарласнаар: "Эдгээр Тэнгэрлэг Сургаалаас дэлхийн аль ч нийгэмлэг, хамт олон хамгийн дээд хүсэл эрмэлзлийнхээ биеллийг олж хардаг билээ." Хүн төрөлхтний сайн санаат хүмүүсийн зарим нь анхандаа магадгүй туйлшран хуваагдаж, ямар ч гарцгүй хөшин саажсан дэлхий ертөнцөөс дайжин хорогдох нөмөр хайн Бахайн нийгэмлэгт татагдаж болох юм. Гэвч нөмөр нөөлгөөс ч цааш тэд дэлхий ертөнцийг шинээр бүтээн байгуулахын төлөө хамтдаа хүчин зүтгэх элэг нэгт анд нөхдөө олж авч байна.

Чуулга уулзалтуудын газарзүйн тархац, шинэ Төлөвлөгөөнд өгсөн ер бусын түлхэц, эсвэл оролцсон хүмүүст бадарсан чин сэтгэлийн баяр хөөр, урам зоригийн цоглог илэрхийллийн талаар олон зүйл бичиж болох билээ. Гэхдээ эдгээр чуулга уулзалт нь Үйл хэргийн хөгжлийн хувьд ямар ач холбогдолтой байсан тухай энэхүү цөөн хэдэн мөрд бид та бүхний анхаарлыг хандуулахыг хүсэж байна. Тэдгээр нь хүмүүс хоорондын ялгаа зөрүүг биш харин элэг дотно нэгдмэл мөн чанарыг олж хардаг Бахайн нийгэмлэгийн тусгал байсан.

Ийм хандлага нь хүн бүхэнд нээлттэй эдгээр чуулга уулзалтын үеэр Есөн Жилийн

Төлөвлөгөөг хамтдаа авч судлах энгийн орчныг бүрдүүлж өгсөн юм. Анд нөхөд уг Төлөвлөгөө тухайн нийгэмд ямар үр нөлөө үзүүлэх талаар хувь хүмүүс ба гэр бүлүүдтэй төдийгүй орон нутгийн удирдагчид болон эрх баригч, нөлөө бүхий хүмүүсийн оролцоотойгоор авч үзсэн байна. Ийм олон хүнийг нэг дор цуглуулснаар оюун санааны болон нийгмийн хөгжил дэвшлийн тухай дэлхий дахинаа өрнөж буй харилцан яриаг өрнүүлэх нөхцөл бүрдсэн. Нээлттэй, сэтгэл бадраасан, утга учиртай ийм цугларалт нь аливаа кластерт нийгэмлэгийн хөгжлийн тасралтгүй өргөжин тэлж буй хэв загварт онцгой хувь нэмэр оруулж чадаж байгаа нь Бахайн институци байгууллагуудын хувьд цаашид санаж явбал зохих үнэтэй сургамж юм.

Ийнхүү үнэнч сэтгэлтний нийгэмлэг бие бүрэлдэхүүнээрээ шинэ зөн хараа, зорьж буй зүйлийнхээ ач холбогдлын тухай гүн гүнзгий ойлголттойгоор Төлөвлөгөөний хоёр дахь жил рүү орж байна. Нийгмийг бүтээн цогцлуулах хүчийг нь нээн илрүүлэх үүднээс авч үзэхэд аливаа үйл ажиллагаа юутай өөр харагдана вэ! Ийм өргөн цар хүрээтэй төлөв нь ямар нэгэн тогтвортой үйл ажиллагааг зүгээр л нэг үе үе хийгддэг үйлчилгээ төдий юм уу мэдээлэл өгөх

цэг төдий мэт харахаас хавьгүй өргөн утгаар харах боломжийг олгож байна. Нэг газраас нөгөө газарт хэрэгжүүлж буй санаачилгуудын үрээр тухайн хүн ам өөрсдийн хөгжлийн замаа олж түүгээр замнах үүрэг хариуцлагаа улам ихээр ухамсарлан үүрэх талаар суралцаж буйг харуулж байна. Үүний үр дүнд бий болох оюун санааны болон нийгмийн хувьсал өөрчлөлт нь тухайн ард түмний амьдралд олон янзаар илрэлээ олж байна. Өмнөх цуврал Төлөвлөгөөний үеэр энэ нь оюун санааны боловсрол ба хамтаар мөргөн сүсэглэх үйлийг хөхиүлэн дэмжих хүчин чармайлтаас тод харагдаж байсан. Тэгвэл энэхүү шинэ цуврал Төлөвлөгөөнд, тухайн нутаг нийгэмлэгийн амьдралыг дээшлүүлэхэд чиглэгдсэн бусад үйл явцуудад улам түлхүү анхаарал хандуулах шаардлагатай болж байгаа бөгөөд жишээлбэл, нийгмийн эрүүл мэндийг сайжруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах эсвэл урлагийн хүчийг илүү үр дүнтэй ашиглаж болно. Нутаг орны сайн сайхан амьдралыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх, бие биеэ нөхөн гүйцээсэн олон талт хүчин чармайлтыг урагш хөгжүүлэхэд, мэдээжийн хэрэг, бүхий л талбарт системтэйгээр суралцах чадавх хэрэгцээтэй. Үүнд нэг талаас тэнгэрлэг Сургаалаас, нөгөө талаас шинжлэх ухааны судалгаа шинжилгээний аргаар хуримтлуулсан хүн төрөлхтний эрдэм мэдлэгийн сангаас шавхан олж авсан ойлголт ухаарал дээр тулгуурлах чадавх хэрэгцээтэй юм. Энэхүү чадавх улам өсөхийн хэрээр ойрын хэдэн арван жилд олон амжилт гарах болно.

Нийгмийг бүтээн цогцлуулахад чиглэсэн энэхүү хэтийн өргөжсөн зөн хараа нь алс хол хүргэх үр дагавартай. Нийгэмлэг бүр үүнийг амьдралд хэрэгжүүлэх өөрийн гэсэн замаар явж байна. Гэхдээ нэг газар гарсан ололт амжилт нь өөр нэгэн газар гарсан ололт амжилттай олон талаараа адил нийтлэг шинж чанартай байх нь илбэг. Тухайлбал ийм нэгэн онцлог шинж нь юу вэ гэвэл, чадавх тэнхээ улам нэмэгдэж, тухайн орон нутгийн болон үндэсний нийгэмлэгийн хүчин чадал өсөхийн хэрээр бидний 2012 оны Ризваны илгээлтдээ заасанчлан, Машрикул-Аскар бий болоход шаардагдах таатай нөхцөл цаг нь ирэхээр бүрддэг билээ. Өнгөрсөн Ризванаар та бүхэнд хандаж бичсэн илгээлтдээ бидний дурдсанаар, Бахайн Мөргөлийн Ордон байгуулах газруудыг бид үе үе тодорхойлж байх болно. Тэгвэл одоо Балба улсын Канчанпурт, мөн Замби улсын Муинилунгад орон нутгийн Мөргөлийн Ордон байгуулахыг ийнхүү уриалж байгаадаа бид туйлын баяртай байна. Түүнчлэн Канад улсад Торонто хотод буй олон жилийн түүхтэй Үндэсний Хазиратул-Кудсын орчим газар үндэсний Мөргөлийн Ордон байгуулахыг уриалан дуудаж байна. Мөргөлийн Ордны Санд газар газрын анд нөхдийн өргөж буй хандив нь эдгээр төслүүд болон ирээдүйд хэрэгжих бусад төслүүдэд ач тус болох билээ.

Энэрэлт Эзэн тэнгэр хайрт шавь нартаа хүртээхийг болгоосон буян хишиг үлэмж их ээ. Уриа дуудлага туйлын эрхэм, хэтийн төлөв туйлын сүр жавхлантай. Бид бүхний цаг алдалгүй үйлчлэн зүтгэхээр дуудагдсан он жилүүд тун ч эгзэгтэй. Иймд, та бүхний нэрийн өмнөөс, та бүхний уйгагүй хичээл зүтгэлийн төлөө Бахауллагийн Босгонд сөгдөн залбирч бидний өргөх мөргөл гал халуун.

Есөн жилийн турш хэрэгжих нүсэр том хүчин чармайлтын хоёр жил нь харван өнгөрчээ. Төлөвлөгөөний зорилтууд нь Бурханы анд нөхдийн сэтгэлд гүн бат суугаад байна. Нийгэмлэгийг бүтээн байгуулах үйл явцыг цаашид тэлэх, мөн нийгмийн гүн гүнзгий хувьсал өөрчлөлт гаргахад юу шаардлагатай байгаа талаарх ойлголт Бахайн ертөнц даяар улам гүнзгийрэн нэмэгджээ. Гэвч өдөр өнгөрөх тусам дэлхийн нөхцөл байдал улам найдваргүй болж, хагарал бутрал нь улам ширүүсэж байгааг ч бид харж байна. Нийгэм доторх болон үндэстэн хоорондын хурцадмал байдал ширүүсэж байгаа нь ард иргэд, газар нутагт олон хэлбэрээр тусаж байна.

Энэ нь ухамсарт хүн бүрээс хариу үйлдэл үзүүлэхийг шаардана. Хамгаас Агуу Алдарын нийгэмлэг нь нийгмийн зовлон шаналлыг биеэрээ амсахгүй хэмээн найдаж болохгүй гэдгийг бид мэдэхийн дээдээр мэднэ. Тус нийгэмлэг хэдийгээр эдгээр зовлон зүдүүрийг биеэрээ амсаж буй боловч түүнд самгардан барьц алдах нь үгүй, хүн төрөлхтөн зовж шаналж байгаад харамсаж буй хэдий ч уймран хөших нь үгүй. Чин сэтгэлийн зовнил нь цөхрөлийн оронд итгэл найдвар, зөрчил мөргөлдөөний оронд эв нэгдлийг бий болгож чадах тийм нийгэмлэгүүдийг бүтээн байгуулах тууштай хүчин чармайлтад түлхэц үзүүлэх учиртай.

"Хүн төрөлхтний хэрэг явдал аажмаар уруудан доройтох" үйл явц нь "хүн төрөлхтний авралын Хөлөг" буюу нийгмийн "эцсийн орогнол"-ыг бүтээн босгож буй өөр нэгэн үйл явц болох нэгдэн нягтрах үйл явцтай хэрхэн зэрэгцэн өрнөж байгааг Шоги Эффенди тодорхой тайлбарласан билээ. Улс орон, бүс нутаг бүрт энх тайвны төлөөх жинхэнэ тэмцэгчид энэхүү орогнолыг бүтээн байгуулах гэж завгүй хөдөлмөрлөж байгааг хараад бидний сэтгэл баяснам. Үүнийг бид хэн нэгний зүрх сэтгэл Бурханы хайраар бадарч буй, аль нэгэн айл өрх үүд хаалгаа шинэ найз нөхдөдөө нээж өгч буй, хэсэг хамтран зүтгэгч нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Бахауллагийн сургаалыг ашиглаж буй, аль нэгэн нийгэмлэг бие биеэ харилцан дэмжих соёлыг бэхжүүлж буй, аль нэгэн бичил хороо эсвэл тосгоныхон оюун санааны болон материаллаг хөгжил дэвшлээ хөхиүлэн дэмжихэд шаардлагатай үйл ажиллагааг эхлүүлж, тууштай авч явах талаар суралцаж буй, мөн Оюун санааны Чуулга шинээр бий болох адислал аль нэгэн нутагт хүртээгдэж буй тохиолдол бүрээс гэрчлэн харж байна.

Төлөвлөгөөний арга барил, зэмсэг хэрэгслүүд нь хүн төрөлхтний өнөөгийн хэрэгцээ шаардлагыг хангахад хувь нэмрээ оруулах боломжийг хүн бүрт олгож байгаа билээ. Төлөвлөгөөний хэрэгжилт бол тухайн үеийн эмгэг зовиурыг түр дарах эмчилгээг санал болгох биш харин улс нийгэм бүрт үе дамжин өрнөх урт хугацааны, бүтээлч үйл явцыг эхлүүлэх арга хэрэгсэл юм. Энэ бүхэн нь хойшлуулшгүй бөгөөд гарцаагүй нэгэн дүгнэлт хийхийг шаардаж буй нь: энэхүү үйл хэргийг амжилттай хэрэгжүүлэхэд цаг зав, эрч хүч, анхаарлаа төвлөрүүлж буй хүмүүсийн тоо тогтвортой хийгээд хурдацтай өсөн нэмэгдэх ёстой.

Хүн төрөлхтөн нэг хэмээх Бахауллагийн зарчмаас л биш бол өөр хаанаас дэлхий ертөнц янз янзын бүрэлдэхүүн элементуудыг нь нэгтгэж чадахуйц өргөн алсын харааг олох билээ? Энэхүү зөн харааг ялгаатай ч эв нэгдэлтэй байх зарчимд суурилсан эмх журам болгон амьдралд хэрэгжүүлэхээс өөр яаж дэлхий ертөнц өөрийг нь хувааж буй нийгмийн хагарал бутралыг анагааж чадах билээ? Дэлхийн хүн ардад амьдралын шинэ хэв маяг, тогтвортой энх тайванд хүрэх замаа нээхэд нь туслах исгэгч хөрөнгө нь өөр хэн байх билээ? Тиймээс нөхөрлөл, хамтын зүтгэл, хамтын үйлчилгээ, хамтран суралцахуйн гараа хүн бүхэнд сунгаж, нэгэн хүн адил урагшил.

Залуучууд Бахауллагийн зөн хараанд амилан бадарч, Төлөвлөгөөний хошуучлан түүчээлэгч болсноор ямар их эрч хүч, хүч чадал тухайн улс нийгэмд бий болдгийг бид сайн мэднэ. Иймээс, Бахай залуус ямар их нинжин сэтгэл, эр зориг, Бурханд төгс итгэх итгэлээр үе тэнгийнхэндээ хүрч, тэднийг энэхүү ажил үйлсэд урин оролцуулах ёстой билээ! Бүгд өндийн босох ёстой бол залуучууд дүүлэн нисэх ёстой.

Өнөө цагийн нэн яаралтай даалгаврыг биелүүлэхдээ үйлчилгээнээс төрдөг онцгой баяр баясгаланг мартах ёсгүй ээ. Үйлчлэхүйн уриа дуудлага бол сэтгэл бадраам, бүхнийг хамарсан дуудлага юм. Энэ нь үнэнч сэтгэлтэн бүрийг урин татна, тэр дундаа олон ч зүйлд сэтгэл зовнин, үүрэг хариуцлагадаа дарагдсан нэгнийг ч хүртэл урин дуудна. Учир нь тэрхүү үнэнч сэтгэлтний завгүй хийж буй бүхий л зүйлээс гүн бат бишрэл, бусдын сайн сайхны төлөөх насан туршийн сэтгэл санааг олж мэдрэх боломжтой юм. Ийм чанарууд нь олон төрлийн хэрэгцээ шаардлага дүүрэн амьдралд нь уялдаа зохицол бий болгож өгдөг. Сэтгэл бадран ассан ямар ч хүний хувьд хамгийн нандин цаг мөчүүд бол оюун санааны шим тэжээл хэрэгтэй байгаа нийгмийг тордон асрахад оюун санааны ахан дүүсийнхээ хамт зориулсан цаг мөчүүд юм.

Та нарыг өсгөн өндийлгөж, Өөрийн замналд та нарыг сурган төлөвшүүлсэнд бид Ариун Бунхануудад бялхам сэтгэлээр Бахауллад талархал өргөж, адис буянаа та нарт хайрла хэмээн Түүнээс залбиран гуйж байна.

Есөн Жилийн Төлөвлөгөөний эхний үе шат дуусахад ердөө нэг жил үлдэж байгаа энэ үед бид үүний хэрэгжилтийн талаар, хэрхэн Шүтлэгийн зүгээс өргөн барьж буй зөн хараа нь улам олон хүний зүрх сэтгэлийг итгэл найдвараар дүүргэж байгаа талаар онцгой дээд хүчин чармайлтын жишээнүүдээр дамжуулан тайлагнан мэдээлэхийг хүслээ.

Өсөлтийн үйл явц урагшлан хөгжсөөр байна. Шүтлэгийн үр нь шинэхэн ногоон найлзуур болон соёолж, олон хүнтэй нэгэн зэрэг ажиллах чадвар бий болж эхэлсний үр дүнд өмнө нь мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч байгаагүй янз бүрийн газар оронд гайхалтай хөгжил цэцэглэлтэнд хүрчээ. Энэ бүх хөгжил дэвшил нь өөрийгөө зориулах сэтгэлээр бялхсан олон олон пионеруудын хүчээр гарч ирсэн бөгөөд зүрх сэтгэл нь Эзэн Тэнгэрийнхээ хайраар гэрэлтсэн чухам тэд эх орондоо болон гадаад орнуудад пионерын пост руу яаравчлан одсон билээ. Өсөлтийн хөтөлбөр аль хэдийн эхэлсэн байсан кластеруудад анд нөхөд хоёр ба гуравдугаар зааг шавгад хүрэн өнгөрөхөд нь тус болох хүлээн зөвшөөрөгдсөн стратеги, үйл ажиллагаануудыг бүтээлч бөгөөд мэргэн ухаалгаар хэрэгжүүлэхэд анхаарлаа сэргээн хандууллаа. Хэдийнээ хүчирхэг болсон кластеруудад Бахай амьдралын цоглог эрч хүчтэй бөгөөд хувьсган өөрчлөгч хэв маягийг урам онгодоор дүүрэн улам олон хүн хүлээн авахын хэрээр Шүтлэгийн нийгмийг бүтээн босгох хүчийн бүдэг гэгээ тодрон харагдаж байна.

Үүний зэрэгцээ, анхан шатны түвшинд нийгэмтэйгээ холбогдон ажиллах чиглэлд гаргууд амжилтад хүрчээ. Нийгэмлэгт түшиглэсэн боловсролын чиглэлээрх нийгэмд хандсан үйл ажиллагааны санаачилгууд хамгийн хурдтай нэмэгдсэн бол хөдөө аж ахуй, эрүүл мэнд, байгаль орчин, эмэгтэйчүүдийг чадавхжуулахуй, урлаг зэрэг салбар дахь санаачилгууд мөн урагшлан хөгжсөн байна. Ийм хөгжил дэвшил хамгийн хүчирхэг кластеруудад илүү тодорхой харагдаж байгаа агаад тэнд тосгод, бичил хороолол, тэр бүү хэл нэг гудамж, эсвэл хүн ам ихтэй орон сууцны нэг л барилгын хүн ард нь Шүтлэгийн зарчмуудыг бодит байдалд хэрэгжүүлсний нөлөөгөөр хөгжил цэцэглэлтэд хүрч байгаа билээ. Зарим нутаг оронд тухайн нутгийн хүүхдийн боловсрол, нийгмийн хөгжлийг хариуцсан иргэний удирдагчид болон хувь хүмүүс зөвхөн Бахайчуудын санаа бодлыг сонсохоор хандаад зогсохгүй бодит шийдлүүд хайж олохын төлөө хамтран ажиллах арга замыг эрэлхийлж байна. Цаашилбал, үндэсний болон олон улсын түвшинд зарим чухал хэлэлцүүлгүүдэд Бахайн арга барил улам бүр анхаарал татаж, бишрэлийг хүлээж байгааг харахдаа бид таатай байна.

Есөн Жилийн Төлөвлөгөө нь Боливи улсын өндөрлөг газарт ч, Сидней хотын захын дүүрэгт үр дүнтэй хэрэгждэг өргөн цар хүрээ бүхий, дэлхий дахиныг хамарсан суралцахуйн үйл явц дээр түшиглэдэг билээ. Энэхүү суралцах үйл явц нь бүх нөхцөлд авч хэрэгжүүлж болохуйц стратеги, үйл ажиллагаануудыг төрүүлсэн юм. Энэ бол системтэй, энэ бол органик, энэ бол бүхнийг хамарсан байдаг. Энэ нь гэр бүлүүдийн дунд, хөршүүдийн дунд, залуучуудын дунд, мөн энэхүү гайхамшигт үйлсийн хөдөлгөгч хүч нь болоход бэлэн байгаа хэн бүхний дунд харилцаа холбоог үүсгэж, улмаар динамик харилцааг хөгжин цэцэглүүлдэг. Энэ нь нөөц боломжоор дүүрэн нийгэмлэгүүдийг төлөвшүүлдэг. Энэ нь газарзүй, хэл, соёл, нөхцөл байдлаас шалтгаалан тусгаарлагдмал байсан ч одоо Бахауллагийн "бие биенийхээ амьдралыг сайжруулахын төлөө зогсолтгүй хичээх" хэмээх бүхнийг хамарсан уриалгыг хүлээн авч, түүнд хариу өгсөн хүмүүсийн нийтлэг өндөр дээд хүсэл эрмэлзлийг бодит болгох боломжийг олгодог. Мөн энэ нь, “нэгтгэгч хүч”, “зүрх сэтгэлийг хөдөлгөгч, хүн төрөлхтний ертөнц дэх холбогч бөгөөд зохицуулагч” болсон Бурханы Үгийн амьдрал хайрлагч хүч болон үүнээс урам онгод аван хэрэгждэг тогтвортой үйл ажиллагаанаас бүрэн хамаардаг.

Шуургатай тэнгэрийн харанхуйн эсрэг гаргах та бүхний тууштай хүчин чармайлтаас сацрах гэрэл хэчнээн хурц гээч! Дэлхий дахиныг ширүүн шуурга нөмөрлөө ч хүн төрөлхтнийг орогнуулах хоргодох байр улс орон, бүс нутаг, кластеруудад бий болсоор байна. Гэвч хийх зүйл их. Төлөвлөгөөний нээлтийн үе шат болох энэ хугацаанд гаргах ахиц дэвшлийн талаар үндэсний нийгэмлэг бүр өөрийн гэсэн төсөөлөлтэй буй. Цаг хугацаа өнгөрөн одож байна. Хайрт анд нөхөд, тэнгэрлэг сургаалыг зарлан тунхаглагчид, Адист Гоо Жавхлангийн аваргууд та бүхний хүчин чармайлт одоо хэрэгтэй байна. Дараагийн Ризваны өмнөх саруудад хүрэх хөгжил дэвшил бүхэн тань Төлөвлөгөөний хоёр дахь үе шатанд хүрэх амжилтанд тань шаардагдах бүхнээр Хамгаас Агуу Алдрын нийгэмлэгийг хангах болно. Та бүхэнд амжилт баталгаажих болтугай. Үүний төлөө бид хамгаас дээд Эзэнд мөргөн залбирна; үүний төлөө бид Түүний шавхагдашгүй тусламжийг гуйн залбирна; үүний төлөө бид та нарын хүн нэг бүрд туслахаар Өөрийн онцгой сахиулсан тэнгэрүүдээ илгээхийг Түүнээс гуйн мөргөх болно.